1930-ААД ОНЫ МӨРӨНГИЙН ХҮРЭЭ
2024-11-08 16:04:41,   5

Ахай бэйсийн хошуу 1757 онд байгуулагдахад анхын засаг ноён Товуугийн Дашпунцаг хошууныхаа газар нутгийг тогтоож,  засаг захиргаатай болсныхоо дараа нутаг орондоо хүрээ, сүм хийд байгуулахыг зорьжээ. Улмаар 1765 оны модон тахиа жил Цогчэн хурлыг Чойдаржаалин нэртэйгээр гэр дуган байгуулсан байна. Ийнхүү хошуу нутаг хурал номын газартай болсноор жилээс жилд өргөжин дэвшсээр 1799 оны шороон могой жил Ахай бэйсийн хошууны хоёрдугаар Засаг ноён Жигмэдцэвдэн Дүйнхор, Бадма Ёга хэмээх хоёр дацанг шинээр байгуулжээ. Тэрээр хошуу нутгаа өргөжүүлэхийн тулд олон газар шилжүүлсний эцэст Мөрөнгийн хүрээ байгуулах суурин газрыг олон шинжээч, зурхайч нараар үзэж судлуулан дэлхийн дөрвөн тэнгэр тэгш бүрдсэн, эд материал, эрдэм буяныг хадгалан байх ходоодны шинж бүрдсэн төгс сайхан газар гэж үзээд Дэлгэрмөрөн хэмээх алдарт голын энэ дэнжийг сонгон авчээ. Энэ нь одоогийн Хөвсгөл аймгийн Мөрөн сум буюу Гандандаржаалин хийд байгаа газар юм.

2024-11-08 16:04:41