МЭНДЧИЛГЭЭ
2024-11-06 00:00:00,   92

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ Мөрөн сумын нийгэм, эдийн засгийг 2024-2028 онд хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөрийн хүрээнд нутгийн удирдлагын хөгжлийн хүрсэн төвшинд суурилуулан Нутгийн удирдлагын үндсэн зарчим, нутгийн өөрөө удирдах ёсны хөгжлийн чиг хандлага, Мөрөн хотын дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр, хурлын байгууллагын үйл ажиллагааны уламжлал, шинэчлэлийг хослуулах арга барилыг удирдлага болгон нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн  асуудлыг бие даан шийдвэрлэж ирлээ.

Амьдран сууж буй хүн амын тоо, төлөвлөлт, зохион байгуулалт зэрэг олон зүйлээр Мөрөн хот бусад хотуудаас ялгарах онцлог давуу талууд олонтой. Өглөөн наран гялбан наадсан үзэсгэлэнт Мөрөн хотынхоо өнгө төрх, хөгжил дэвшилд иргэн бүрийн маань чин сэтгэл, хичээл зүтгэл хамгаас чухал. Уудам Монгол орныхоо хоймор Мөрөн хотын ажилсаг, хөдөлмөрч эрхэм хүндэт Та бүхний маань үйлс бүхэн бүтэмжтэй байж  , Төрөлх нутаг минь жилээс жилд хөгжин дэвшиж, өдрөөс өдөрт өнгө нэмж, Мөрөн хотын иргэд эрүүл аюулгүй, Эдийн засаг нь тогтворжсон, ая тухтай орчин нөхцлийг бүрдүүлэхийн төлөө хамтдаа урагшилна гэдэгт итгэлтэй байна.

Тэгш жаргалын ерөөл бүрдсэн алтан нутагтаа элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан хөгжин, цэцэглэн амьдрахын ерөөл дэвшүүлье

ХҮНДЭТГЭСЭН

МӨРӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ДАРГА Л.БАЯРХҮҮ

2024-11-06 00:00:00