Түүхийн товчоон
2023-12-02 16:21:30,   315

            Засагт хан аймгийн Ахай бэйсийн хошуу Дүүрэгч вангийн хошуунаас тасарч 1757 онд байгуулагдсан. Эл хошууг Гэндэн бэйлийн дэд хөвгүүн Товуугийн хүү Дашпунцаг захирагч байжээ. Энэ хошуунд одоогийн Мөрөн, Их-Уул, Тосонцэнгэл, Түнэл, Арбулаг сумын газар нутаг орж байсан. Ахай бэйсийн хошуу нь Хангай хэнтий уулархаг их мужийн Хангай мужид багтана.

            Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 5 дугаар тогтоолоор Цэцэрлэг мандал  уулын хошуунаас (1932 онд Хантайшир уулын аймгийг Цэцэрлэг мандал уулын аймаг болгосон) Бүрэн сумыг байгуулсан байна. Хөвсгөл аймгийн төв нь анх Хатгал хот байсан бөгөөд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл (СнЗ)-ийн 1933 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2 дугаар тогтоолоор аймгийн төвийг одоогийн Хатгал тосгоноос Мөрөнд шилжүүлснээр Мөрөн хот Хөвсгөл аймгийн төв болсон байна.

Ардын Их Хурал (АИХ)-ын  Тэргүүлэгчдийн 1961 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7 дугаар зарлигаар “Сүхбаатарын зам” нэгдлийг харъяалуулсан Бүрэн сумыг шинээр байгуулж Мөрөн хороо захиргаанд аймгийн төвийг дангаар харъяалуулжээ.

Түүнчлэн АИХ - ын Тэргүүлэгчдийн 1961 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 136 дугаар зарлигаар Мөрөн -орон нутгийн хот гэсэн статустай болж энэ үеэс Мөрөн хороо захиргаа нь хотын Ардын Депутатын Хорооны гүйцэтгэх захиргаа болсон байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж-удирдлагын шинэчлэлээр орон нутгийн хотууд  сумын  статустай болсон бөгөөд Мөрөн хотыг 1994 оны УИХ-ын 33 дугаар тогтоолоор сумын зэрэглэлтэй болгон өөрчилжээ.

Мөрөн сумын Засаг дарга М.Аюуш (1992-1996он) анхны Засаг дарга хэмээгдэн ажиллаж эхэлсэн байна. Мөрөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурал (ИТХ)–ын Тэргүүлэгчдийн 2009 оны 06 дугаар сарын 19–ний өдрийн 31 дүгээр тогтоолоор Мөрөн хотын (туг) далбаа, хотын “Хүндэт иргэн” тэмдгийн загварыг батлан Мөрөн хотын далбаа “Хүндэт иргэн” тэмдэг Засаг даргын дээд шагналыг бий болгосон байна.

            Мөрөн хот нь 2010 оны ажлаараа  Монголын хотуудын Холбооноос “Бүтээлч хот”-оор шалгарсан бөгөөд ОХУ, Буриад, Германы Барут хот, БНХАУ зэрэг улстай харилцаа холбоо тогтоож,  төлөөлөгчид солилцон ажиллаж байна. Иргэдэд хүрэх төрийн үйлчилгээг шуурхай болгох  бодлого баримтлан ажиллаж “Нэг цонхны “ үйлчилгээг нэвтрүүлэн ажилласан.

Мөрөн сум нь 1990 оноос өмнө 10 хорооны зохион байгуулалттай байсан. 1991-1995 онд 5 хороо, 1996-2000 он хүртэл 6 багтай байсан бол  2001 оноос нэг баг нь  2500-3500 хүн амтай , 600-1000 өрхтэй байхаар 10 баг болгон өөрчилжээ.

2009 онд Мөрөн сум 10290 мянган га газар нутаг, 191182 мянган толгой мал, 36912 хүн амтай 13 багтай болсон байна. Мөрөн сум  2011 оны байдлаар 31.0 мянган толгой мал, 40.0 мянган хүн амтай, 13 баг 10450 өрхтэй байна.

Сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц зохион байгуулалтын  тухайд: Сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн Б/01 дугаар Захирамжаар Сумын ЗДТГ-ын зохион байгуулалтын нэгжийг шинэчлэн баталсан байна. Үүнд:

Санхүүгийн алба, Төрийн захиргаа-нийгмийн бодлого зохицуулалтын тасаг, Байгаль орчин, тогтвортой хөгжлийн тасаг, Хөдөө аж ахуйн тасаг, Нийтлэг үйлчилгээний тасаг, Багийн Засаг дарга  нийт 6 нэгж тасагтайгаар баталсан.

 

Санхүүгийн албанд: албаны дарга, төсөв төрийн сангийн мэргэжилтэн, нягтлан бодогч, сум хөгжүүлэх сан, орон нутгийн хөрөнгө оруулалт, хөгжлийн сан хариуцсан нягтлан бодогч, Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэнүүд энэхүү тасагт багтана.  

Төрийн захиргаа-нийгмийн бодлого зохицуулалтын тасаг: -Тасгийн дарга-Дотоод ажилт тогтоол шийдвэр хариуцсан мэргэжилтэн, хяналт шинжилгээ, үнэлгээ, хууль эрх зүйн хариуцсан мэргэжилтэн, Боловсрол соёл, залуучууд ахмадын асуудал хариуцсан мэргэжилтэн , Хүн ам зүй, гэр бүл, хүүхэд хамгаалалын асуудал хариуцсан мэргэжилтэн, Эрүүл мэнд, нийтийн биеийн тамирын асуудал хариуцсан мэргэжилтэн, хэвлэл мэдээлэл технологийн асуудал хариуцсан ажилтан, архивын эрхлэгч, бичиг хэргийн ажилтан нар энэхүү тасагт багтана.

Байгаль орчин, тогтвортой хөгжлийн тасаг: - Тасгийн дарга-Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн, хотын архитектор, дэд бүтэц, нийтийн тээвэр хариуцсан ажилтан, газрын даамал, байгаль хамгаалагч нар энэхүү тасагт багтана.

Хөдөө аж ахуйн тасагт: Тасгийн дарга-мал аж ахуй үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент малын үржил бүртгэл бэлчээр газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн , хүнс худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн, хөдөлмөр эрхлэлт, жижиг дунд үйлдвэрлэл, сум хөгжүүлэх сан хариуцсан мэргэжилтэн нар багтана.

Нийтлэг үйлчилгээний тасагт: тасгийн дарга нярав, жолооч, үйлчлэгч, хамруул хамгаалалтын ажилтан, багийн хөгжлийн төвийн жижүүр нар багтана.

Улс төрийн албан хаагчдад: 14 багийн Засаг дарга нар багтана. 2016 оноос 14 багийн баг зохион байгуулагчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байна. Сумын ИТХ-ын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 26 тогтоолоор сумын 14 багийн 41 гудамжны нэршлийг баталсан байна.

 

2023-12-02 16:21:30