ХОТОГОЙДЫН ШАДАР ВАН ЧИНГҮНЖАВЫН ХӨШӨӨ
2023-12-03 15:06:02,   411

Б.Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойг 2010 онд тэмдэглэн түүний хөшөөг Мөрөн хотын төв талбайд босгосон.Манжийн дарлалыг эсэргүүцэн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, зэвсэгт бослогын гол удирдагчийн нэг бол Хотгойдын баатар шадар ван Чингүнжав юм. Хотгойдын шадар ван Чингүнжав нь 1710 онд одоогийн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Сангийн далайн Биндэртийн өвөр гэдэг газар Хотгойдын Засаг ноён бэйл Бандийн ууган хүү болон төрсөн. Чингүнжав эцгийгээ 1737 онд нас барахад төрийн бэйл зэргийг залгамжилж, Хотгойд хошууг захирах болжээ. Энэ үеэр Ар халх манжийн эрхшээлд бүрэн орсон байв. Чингүнжавын дээд өвөг Чингис хааны удмын хиад боржигон овгийн Батмөнх даян хааны отгон хүү Гэрсанз жалайр хун тайж байсан аж. Манжууд Чингүнжавыг өөртөө татахын тулд хэргэм зэргээр шагнаж, Засагтхан аймгийн туслагч жанжнаар томилж байв. Гэвч Чингүнжав хэргэм зэрэг, албан тушаалд хууртагдалгүй Манжийн эсрэг тэмцэж байжээ.

2023-12-03 15:06:02