Жалханз хутагт С.Дамдинбазарын хөшөө
2023-06-28 12:12:11,   218

Жалханз хутагт С.Дамдинбазарын хөшөө

Мөрөн суманд Жалханз хутагт С.Дамдинбазарын хүрэл хөшөөг Мөрөн сумын төв цэцэрлэгт хүрээлэнд босгожээ. Тэрээр ХV жарны хөх модон нохой жил буюу 1874 оны зуны эхэн сарын 29-нд одоогийн Завхан аймгийн Нөмрөг сумын Алтанбулаг гэдэг газар ард Цэдэнсодномын хүү болон төрсөн бөгөөд 1877 оны зуны эхэн сард манжийн хаан дээрхийн гэгээнтнээс Жалханз хутагтын VIII дүр мөн хэмээн Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сумын нутагт оршиж байсан Равданчойнхорлин хийдэд хутагтын сэнтийд залж байжээ. Жалханз хутагт Дамдинбазар нь 1921 оны үндэсний ардчилсан хувьсгал ялахад тэр үеийн лам ноёдоос хамгийн идэвхтэй дэмжигч байж аливаа нэг асуудалд цаг үе, орчин, орон зайг нь мэдэрч хамтран зүтгэгч нараа туйлаас хүндэтгэж, яриа хэлцлийг эрхэм болгодог улс төрч, нийгмийн зүтгэлтэн байсан тул 1922 онд Монгол Улсын Ерөнхий Сайдаар томилогдож байжээ.

2023-06-28 12:12:11