Базарын Ширэндэвийн хөшөө
2023-06-28 12:10:43,   677

Базарын Ширэндэвийн хөшөө

Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн анхны ерөнхийлөгч бөгөөд анхны академич, доктор, професор, эрдэмтэн, зохиолч Базарын Ширэндэвийн хөшөөг Мөрөн суманд түүний мэндэлсэний 100 жилийн ойгоор 2012 онд босгожээ. Базарын Ширэндэв 1952-1955 онд Эрхүүгийн их сургуулийн аспирантурт суралцан “БНМАУ байгуулагдсан нь” сэдвээр түүхийн ухааны дэд эрдэмтний, 1957-1960 онд ЗХУ-ын ШУА-ийн дорно дахины хүрээлэнгийн доктурантурт хичээллэж “XIX-XX зууны зааг дахь монгол орон” сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан. 1957 онд профессор, 1961 онд академич болсон. Б.Ширэндэв Унгар, ЗХУ, Болгар, Ардчилсан Герман, Чехословак , Польш зэрэг орнуудын шинжлэх ухааны академийн гадаад гишүүн , Английн Лидс хотын их сургуулийн хүндэт доктороор сонгогдсон. Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолыг 1991 онд, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг 1995 онд хүртжээ.

2023-06-28 12:10:43

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'xsl.so' (tried: /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so (/lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30), /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so (/opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0