“ХОТ ТОХИЖИЛТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ”-Д 2021-2023 ОНД ХИЙГДСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.
2023-09-08 12:54:01,   557

2021 ОНД “ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САН”-ИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ:

✅Шинэ суурьшлын бүсэд гэрэлтүүлэг нэмэгдүүлэх ажил болон гэрэлтүүлгийн засвар үйлчилгээ

✅Жижиг оврын тусгай зориулалтын төхөөрөмж /Авто зам, нийтийн эзэмшлийн зам, талбай цэвэрлэх зориулалт бүхий/

✅Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгжүүлэх зэрэг ажлуудын нийт ажлын нийт санхүүжсэн дүн 173.757.500 төгрөг

2022 ОНД “ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САН”-ИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

✅Хог хаягдлын хяналтыг сайжруулах тоног төхөөрөмж /Төвлөрсөн хогийн цэг дээр хяналтын төхөөрөмж байрлуулах

✅Гэрэлтүүлгийн засвар үйлчилгээний материал худалдан авах болон засвар үйлчилгээний өргөгч машин

✅Гэр хороолол, айл өрхийн ангилан ялгасан хог хаягдлыг тээвэрлэх зориулалт бүхий автомашин нэмэгдүүлэх /2 ширхэг тусгай зориулалтын автомашин/

✅Гэр хороолол, айл өрхийн хог хаягдал хийх хогийн сав, нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээнд хэрэглэх чингэлэг нэмэгдүүлэх /30ш зөөврийн чингэлэг/

✅Мөрөн хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр цаашид авах арга хэмжээ бодлогын баримт бичиг боловсруулах

✅Хуванцар хог хаягдлыг ангилан ялгах сав нэмэгдүүлэх гэх зэрэг ажлуудын нийт санхүүжсэн дүн 587.304.300 төгрөг

2022 ОНД ГЕРМАНЫ ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

✅"Мөрөн хотын ахуйн хог хаягдлын тогтвортой менежмент" төслийн хүрээнд Түүхий эд цуглуулах сав, ялган ангилах чингэлэг савны материал нийлүүлэх ажлын нийт санхүүжсэн дүн 210,76,758.71 төгрөг

2023 ОНД “ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САН”-ИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

✅Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах /алслагдсан багт/

Хэвтээ босоо тэнхлэгийн гэрэлтүүлгийг шинэчлэх, засварлах зэрэг нийт ажлуудын нийт санхүүүжсэн дүн 162.657.900 төгрөг

2023 ОНД ОРОН НУТГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

✅Гудамжны гэрэлтүүлгийн сэлбэг, хэрэгсэл авах

✅Замын хурд сааруулагч 7.8.13-р багуудад/ гэх зэрэг ажлуудын нийт санхүүжсэн дүн 40.500.000 төгрөг

2021-2023 ОНД ДЭЭРХ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДЭД НИЙТ 1,174,987,458.71 ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ЗАРЦУУЛСАН БАЙНА.

2023-09-08 12:54:01