"ХАМТДАА ШАЛГАЯ, ХАМГААЛЪЯ" АЯНЫ ХҮРЭЭНД ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ГАРГАЖ, АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАА
2023-11-12 12:55:41,   106

2021 онд Сумын Засаг даргын захирамжаар гадаад орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ажлын хэсэг байгуулагдаж Мөрөн суманд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллага болон 14 багийн Засаг дарга хамтран гадаад орчны үнэлгээ хийж эрсдэлтэй 80 цэгийг илрүүлсэн.

✅Энэ ажлын хүрээнд орон сууцны дээврийн тагтыг цоожлох, дээвэрлүү гарах шатыг хүүхэд хүрэхээс сэргийлж тайрах ажлуудыг хийж гүйцэтгүүлэхээр байгууллагуудад хариуцуулан хийлгэж байсан бол энэ жил Мөрөн сумын ИТХ, ЗДТГ-ын албан хаагчид 18 байрны 26 дээврийн тагтыг цоожлон янзаллаа.

✅Хүүхдийг эрсдэлт өртөхөөс урьдчилан сэргийлэхэд орчны аюулгүй байдлыг хангахаас гадна хүүхдийн өмнө анхдагч үүргийг хүлээсэн эцэг, эхчүүд үүрэг хариуцлагаа нэмэгдүүлж хамтран ажиллах шаардлагатай байна.

https://fb.watch/oCB9DFzAXx/

2023-11-12 12:55:41