Шүлэг Д.Норовсамбуу Хөгжим Ж.Жаргалсайхан Мөрөн хот /Сүлд дуу/
2024-11-07 12:14:47,   191

Өглөөн наран гялбан наадсан

Үзэсгэлэн төгөлдөр Мөрөн хот минь ээ

Өргөн талын хаяа тэлэн

Өсөж бойжсон хот минь ээ

Өнгийн долгио хаялан мяралзсан

Үүлэн хээтэй Мөрөн минь ээ

Үүрийн гэгээг тосон угтсан

Үйлсийн сайхан хот минь ээ

Дахилт:

Ээ миний угаасан ус

Ээжийн минь сүү шиг Дэлгэрмөрөн

Аяа бидний унасан газар

Аавын минь ачлалтай Мөрөн хот оо

Эрчмийн нуруугаа эмжээрлэн мэлтэлзсэн

Энгүй өргөн Мөрөн минь ээ

Эрчимт хөдөлмөрөөр цогцлон боссон

Эрдэдийн цагаан хот минь ээ

Дахилт:

Туждаа цэнхэртэх уулсаа тольдсон

Тунгалаг ариун Мөрөн минь ээ

Түмэн олноо жаргалд дуудсан

Төрөлх нутгийн хот минь ээ

Дахилт:

Мөнгөн сувд шиг мэлтэрсэн

Монголд цуутай Мөрөн минь ээ

Мөрөөдөл хүслийн сүлд болсон

Мөнхөд цэцэглэх хот минь ээ

Дахилт:

https://www.facebook.com/NaidandorjOfficial/videos/927058354104324

2024-11-07 12:14:47