Мөрөн сум/хот/-ын логоны бэлгэдэл
2024-10-31 15:15:14,   29

Бэлгэдлийн эх зураг:

Энэхүү лого нь Монголын авьяаслаг архитектор н.Нямдоржийн бүтээл юм. Үүнийг Мөрөнчүүд улс төр, эдийн засаг, нийгмийн шинэчлэлийн манлайд явж, бусдыг сайн үйлсэд уриалан дуудагч байхыг бэлгэдэн цагаан лавайг онцлон авсан юм.

Цагаан лавай: Хөх ногоон өнгөөр Хөвсгөл далай, Дэлгэрмөрөн гол, ой хээрийн газрын хөрсний үржил, шимийг хүртэж байдгыг бэлэгшээн сонгосон байна.

Улаан, шар өнгө: Гал, нар, сартай аливаа амьдрал холбогдон явдаг утгыг төлөөлүүлэн тусгажээ. 

Эдийн дээд хадаг, цэцгийн дээд лянхуа: Үргэлж мөнх оршин, үржиж, өсөж, өөдлөн дээдлэхийг бэлгэдсэн. Өөр нэг онцлог нь усны дуслыг өвөрмөц сэтгэн оруулсан нь дахин давтагдашгүй онцлог юм. 

2024-10-31 15:15:14