ШИНЭ ХОРШОО ХӨДӨЛГӨӨНИЙ ТАЛААР 14-Р БАГИЙН ИРГЭДЭД МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ.
2024-05-28 12:04:30,   67

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлж, таван их наяд төгрөгийн “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон.

Хөтөлбөрийн хүрээнд хоршооны гишүүн малчдад 2029 он хүртэл нийтдээ 5 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийг арилжааны банкнуудтай хамтран олгох бөгөөд энэ жилийн хувьд нийт 500 тэрбум төгрөг олгох юм. Ингэхдээ арилжааны банкнуудын эх үүсвэрээр олгох жилийн 6 нэгж хувийн хүүгээс давсан төлбөрийг Монгол Улсын Засгийн газар жил бүрийн төсөвтөө тусган, санхүүжүүлнэ. Мөн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр малчдын амьжиргааг дэмжих, мал аж ахуйн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргаж, эрчимжсэн, нэмүү өртөг шингээсэн мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг дэмжихэд чухал нөлөөтэй юм.

Өнөөдөр Мөрөн сумын ЗДТГ-ын Хоршоо хөгжүүлэх сан хариуцсан мэргэжилтэн У.Эрдэнэзаяа Шинэ хоршоо хөдөлгөөний талаар иргэдэд мэдээлэл өглөө.

2024-05-28 12:04:30