СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
2025-01-08 12:00:00,   31

Авто тээврийн тухай хууль, түүнтэй холбогдох тогтоол, дүрэм, журам, стандарт. Засгийн газрын 2017 оны 197 дугаар тогтоолын 3-р хавсралт, Засгийн газрын 340 дүгээр тогтоолыг үндэслэн дараах “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ” үзүүлэх гүйцэтгэгч сонгох Сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна. Үүнд:

НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГАД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

1. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх тохирлын гэрчилгээ авсан байх

2. MNS 5012: 2011 стандартын үзүүлэлт, шаардлагыг мөрдөж ажиллах

3. Нийтийн тээврийн хэрэгсэл тус бүрд GPS төхөөрөмж суурилуулсан байх,

4. Цахим системд холбогдож хяналтыг хэрэгжүүлэх боломжоор хангагдсан байх.

5. Батлагдсан маршрутын дагуу нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх

6. Иргэдэд батлагдсан үнийн тарифаар үйлчлэх

ТУСГАЙ ШААРДЛАГА:

1. Нийт 5 тээврийн хэрэгслээр нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх ба үүний 2 ба түүнээс дээш өөрийн эзэмшлийнх байх шаардлагатай, үлдсэн тээврийн хэрэгслийг гэрээгээр ашиглаж болно.

2. Нийтийн тээврийн хэрэгсэл нь зүүн талдаа жолооны хүрдтэй, зорчигчийг баруун тал руугаа буулгаж суулгах зориулалттай 23 болон түүнээс дээш суудалтай дунд овроос багагүй нийтийн тээврийн хэрэгсэл байх.

3. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар ирүүлэх

4. Авто тээврийн хэрэгслийн техникийн байдлын хяналтын улсын үзлэг, тооллогод орж замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл бүхий гэрчилгээтэй байх.

5. Өөрийн эзэмшлийн эсвэл түрээсийн техникийн оношилгоо, засвар үйлчилгээний зориулалтын байртай байх.

6. Төвлөрсөн системд холбогдсон өөрийн өмчлөлийн дулаан зогсоолтой байх

7. Галын аюулгүй байдлын дүгнэлтийг хавсаргах.

8. Авто тээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт тээврийн хэрэгсэл бүрд гарсан байх.

9. Тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг тухай хууль тогтоомжийг мөрдөн ажиллаж, зохих ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох жолооны үнэмлэхтэй байна.

10. Бүх жолоочийг жолоочийн хариуцлагын даатгалд бүрэн хамруулсан байх

11. Хүний нөөцийн шалгуурын дагуу ерөнхий инженер буюу механик инженер 1, ХАБЭА ажилтан 1, жолооч 5 байх ба боловсон хүчний боловсролын гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, ажилд томилсон тушаал шийдвэрийг ирүүлэх

12. Мөрөн ХТҮТөв ХХК нь Нийтийн тээврийн үйлчилгээг хариуцаж байсан тул холбогдох хүний нөөцийг тус компанийн жолооч, кондуктор нарыг шилжүүлэн ажиллуулах байдлаар зөвшилцөж хөдөлмөрийн гэрээг байгуулах.

СОНИРХСОН ХУУЛИЙН ЭТГЭЭД 2025 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 15-НЫ ӨДРИЙН ДОТОР МӨРӨН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАРТ ХОЛБОГДОХ БАРИМТЫГ ИРҮҮЛНЭ ҮҮ

2025-01-08 12:00:00