ХИЛИЙН ЦЭРГИЙН 0257-Р АНГИАС 2-Р БАГИЙН АВТО ЗАМ ХҮРТЭЛХ ТОХИЖИЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА.
2024-05-28 12:41:38,   746

Мөрөн сумын 2024 оны Орон нутгийн хөрөнгө оруулалтаар санхүүжиж буй Хилийн цэргийн 0257-р ангиас 2-р багийн авто зам хүртэлх тохижилтын гэрэлтүүлгийн ажлыг “Жеммн” ХХК 174,222,500 төгрөгөөр гүйцэтгэж байгаа бол явган хүний замын ажлыг “Мөнх Өсөн Нэмэх” ХХК 206,100,000 төгрөгний төсөвт өртөгтэйгээр хийж байна.

Өнөөдөр Мөрөн сумын Засаг даргын орлогч Ч.Батсүх, хотын архитектор дэд бүтэц хариуцсан ажилтан Ш.Баасанпүрэв болон Хөвсгөл барилга захиалагчийн хяналтын төв" ОНААТҮГ-ын хяналтын инженерүүд, Мөрөн хот тохижилт үйлчилгээний төв ОНӨХХК-ийн инженер зэрэг холбогдох хүмүүс газар дээр нь очиж ажлын явцтай танилцлаа. Энэ үеэр Хилийн цэргийн 0257-р ангийн төлөөлөлтэй уулзаж, ажил гүйцэтгэх хэсэгт байгаа, гэрэлтүүлэг, хашаа зэргийг шийдвэрлэхээр боллоо.

2024-05-28 12:41:38

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'xsl.so' (tried: /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so (/lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30), /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so (/opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0