2025 ОНД ОНХС-ИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСӨЛД ЦАХИМААР САНАЛАА ХЭРХЭН ӨГӨХ ТАЛААР ИРГЭДЭД МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ.
2024-05-28 11:57:53,   93

2025 онд ОНХС-аар санхүүжих төсөлд цахимаар санал авах ажил 2024 оны 4 дүгээр сарын 2 өдөр улс орон даяар эхэлсэн. Санал авах хугацаа 2024 оны 6 дугаар сарын 15 хүртэл үргэлжлэх юм.

Өнөөдөр Мөрөн сумын ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт,хөгжлийн бодлого төлөвлөлт, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Л.Оюун-Эрдэнэ 14-р багийн иргэдэд цахим санал хэрхэн өгөх талаар мэдээлэл өглөө.

Иргэн та дараах сувгуудаар цахимаар саналаа өгөх боломжтой. Үүнд:

 www.onhs.mof.gov.mn цахим хуудасны баруун дээд буланд байрлах "санал өгөх" цэс

"ОНХС" аппликейшнийг гар утсандаа суулгаад цахим санал илгээх.

 www.e-mongolia.mn цахим хуудасны "Үйлчилгээнүүд" цэснээс "Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, арга хэмжээнд иргэдийн санал асуулга"

 Е-Mongolia аппликейшн - "Үйлчилгээнүүд" цэснээс "Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, арга хэмжээнд иргэдийн санал асуулга"

Иргэн та санал асуулгад хэдэн ч санал гаргаж болох бөгөөд саналаа зөвхөн нэг л удаа илгээх боломжтой гэдгийг анхаарна уу.

Таны санал амьдрах орчинд тань тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр болох болно.

 

2024-05-28 11:57:53