Иргэд аж ахуй нэгж байгууллагууд доорх том машин орох хориотой тэмдгийн байршил дээр саналаа сэтгэгдэл хэсэгт үлдээнэ үү.
2024-05-28 11:44:31,   175

Манай улсад мөрдөгдөж буй “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” нэг тэнхлэг дээрх жин 11тонн, нийт жин 44 тонн.

Стандарт бүх улиралд мөрдөгдөнө:

Тус стандартыг аль ч улиралд мөрдөн ажиллах бөгөөд авто зам хэрэглэгчдийн дунд хавар газар гэсэх, намар газар хөлдөх үед тус стандартыг мөрдөж ажиллах бусад тохиолдолд стандартыг баримтлах шаардлагагүй гэсэн буруу ойлголттой байна.

Өвлийн улиралд газар хөлдөж хөшүүн чанартай болсон үед хүнд даацын тээврийн хэрэгслээр зорчиход деформаци үүсэж замын зорчих хэсэгт хагарал, овойлт үүсдэг.

Хавар газар гэсэх үед газрын хөрс хэв гажилтад орж хүнд даацын тээврийн хэрэгслээр зорчиход замын зорчих хэсгийн хагарал нэмэгдэж, суулт өгч томоохон хэмжээний нүхэн эвдрэлүүд ихээр үүсдэг байна.

Иймд иргэд аж ахуй нэгж байгууллагууд доорх том машин орох хориотой тэмдгийн байршил дээр саналаа сэтгэгдэл хэсэгт үлдээнэ үү.

 

2024-05-28 11:44:31