Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын тайлан хагас жилээр
2024-10-25 13:00:00,   4

Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан

өргөдөл, гомдлын тайлан нэгтгэх хүснэгт

 

 

Байгууллагын нэр

 

Өргөдөл гомдлын төрөл

Хүлээн авсан хэлбэр

Нийт өргөдөл

Мэдэгдэл

Гомдол

Санал

Хүсэлт

Биеэр

Утсаар

Цахимаар

11-11 төвөөс шилжүүлсэн

Албан бичгээр

1

2

3

4

1

2

3

4

5

Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар

108

0

0

0

108

97

0

10

0

1

 

 

 

_____oOo_____

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шийдвэрлэлтийн байдал

Шийдвэрлэж хариу өгсөн

Бусад байгууллагад шилжүүлсэн

Хугацаа хэтрүүлэн шийдвэр-лэсэн /30 хоног/ 

Сунгалт хийсэн боловч хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн /60 хоног/

Хугацаа болоогүй

Шийдвэрлэх боломжгүй

Албан бичгээр

Цахимаар

Утсаар

Биечлэн

Харьяаллын дагуу шилжүүлсэн тоо

Хууль, хяналтын байгуул-лагад шилжүүлсэн тоо

       

1

2

3

4

5

6

7

8

9

10

64

8

12

2

0

0

2

0

22

0

 

 

 

_____oOo_____

 

 

 

 

 

 

 

 

 

 

Гомдлын агуулга

Тоо

Хувь

Өргөдөл гомдлыг бууруулахад цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал

Асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоолгох тухай

8

8,1

 

Газартай холбоотой (Газар хүсэх, газрын гэрчилгээ гаргуулах, газрын маргаан шийдвэрлүүлэх)

29

29,5

 

Дэмжлэг, тусламж хүсэх тухай

16

16

 

Хүүхэд үрчлэх тухай

10

10

 

Ажилд орох тухай

10

10

 

Тамхины тусгай зөвшөөрөл хүссэн

10

10

 

Асуудал шийдвэрлүүлэх тухай

15

15

 

Нийтийн эзэмшлийн талбайд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүсэх тухай

6

6,1

 

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгүүлэх

2

2

 

Худаг гаргуулахыг хүсэх тухай

1

1

 

Бусад байгууллагаас шилжиж ирсэн

1

1

 

 

 

 

___oOo___

 

БИЧМЭЛ ТАЙЛАН

 

 

Асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоолгох тухай 8 иргэний хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэсэн. 8 иргэний хүсэлт холбогдох материалын бүрдүүлбэрийг хянан үзэж асран хамгаалагч харгалзан дэмжигчээр тогтоосон Сумын Засаг даргын захирамжийг хүргүүлж холбогдох заалтуудын хэрэгжилтийг хангаж ажилласан.

Газартай холбоотой нийт 29 өргөдөл ирсэн. Шинээр газар эзэмших хүсэлт ирүүлсэн 19 иргэнд 2024 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар төлөвлөгдөөгүй тул шийдвэрлэх боломжгүй талаар иргэдэд албан бичгээр хариу хүргүүлсэн.

1 иргэний газар хүссэн хүсэлт судлагдаж байна.

Газрын гэрчилгээ гаргуулах хүсэлт ирүүлсэн 6 иргэний өргөдөл судлагдаж байна.

Газрын хэмжээ сунгуулах хүсэлт ирүүлсэн 1 иргэний хүсэлт судлагдаж байна.

Газрын маргаан шийдвэрлүүлэх тухай 2 иргэний өргөдөл ирсэн бөгөөд 1 иргэнд захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж шийдвэрлүүлэх талаар албан бичгийг хүргүүлсэн. 1 иргэний өргөдөл судлагдаж байна.

Мөнгөн тусламж хүссэн 2 иргэний өргөдлийг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний зардалаас тус бүр 1,000,000 төгрөг захирамжаар зарцуулж хандив өгсөн.

Түлшний дэмжлэг хүссэн 2 иргэнд Засаг даргын захирамжаар тус бүр 4м3 сажыг ачиж буулгаж өгсөн.

Мөнгөн дэмжлэг хүссэн 1 ахмад настны өргөдлийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хандаж ахмад настны зөвлөн туслах үйлчилгээний төсөлд хамрагдах боломжтой талаар зөвлөгөө өгч холбогдох мэргэжилтэнд зуучлан иргэний төслийг дэмжсэн албан бичгийг хүргүүлж ажилласан.

Өвс, тэжээлийн тусламж хүссэн 1 иргэнд захирамжаар сумын нөөцөөс тусламж олгосон.

Ногооны үр хүссэн 2 иргэнийг хүсэлтийн дагуу хөнгөлөлттэй ногооны үр олгосон.

Мөнгөн тусламж хүссэн 1 иргэний өргөдөл амьжиргаа дэмжих зөвлөлийн хурлаар оруулсан боловч хуульд нийцээгүй тул дэмжигдээгүй. Иргэнд утсаар хариу хүргүүлсэн.

Мөнгөн тусламж хүссэн 2 иргэний өргөдөл зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж материалын бүрдүүлбэр хуулийн шаардлага хангаагүй тул дэмжигдээгүй.

Гэр хүссэн 2 иргэний өргөдөл Амьжиргаа дэмжих зөвлөлийн хурлаар оруулсан боловч дэмжигдээгүй байна.

3 иргэний хүсэлт судлагдаж байгаа бөгөөд 1 иргэний тусламж хүссэн өргөдөл материалын бүрдүүлбэр дутуу учир хугацаа сунгасан судлагдаж байна.

Хүүхэд үрчлэх тухай-9 иргэний хүсэлтийг судлан 6 иргэнд сумын Засаг даргын захирамжаар үрчлүүлэхээр шийдвэрлэсэн. 3 иргэний хүсэлт судлагдаж байна.

10 иргэний хүсэлтийг хүлээн авч сумын Засаг даргын захирамж болон гэрээ хийж жлын байраар хангасан.

Торгуулийн орлого андуурагдаж хийгдсэн тухай хүсэлт байсан бөгөөд Санхүүгийн албаны дарга холбогдох материалын бүрдлийг хангаж шийдвэрлэсэн.

Гэрлэлт цуцлуулах тухай 1 хүсэлт судлагдаж байна.

Гэрэлтүүлгийн сан холдуулахаар ирүүлсэн иргэний хүсэлтийн дагуу Мөрөн ХТҮТ ХХК-тай хамтран гэрэлтүүлгийн шонг зөөж суурилуулсан.

Барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх тухай 2 иргэний хүсэлтийг хүлээн авч Улсын бүртгэлийн хэлтэст иргэний хүсэлтийн дагуу албан бичиг хүргүүлсэн.

Явган хүний гарц гаргуулах тухай иргэний хүсэлтийг Засаг даргын орлогч Барилга захиалагчийн хяналтын төвийн Захирал инженерүүд газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаж Ажлын зургийн дагуу гүйцэтгэсэн тул боломжгүй гэдэг хариу өгсөн

Мал тооллогын үеэр малчидтай уулзах хүсэлт ирүүлсэн 1 иргэний хүсэлтийг хүлээн авч иргэний талд шийдвэрлэсэн.

Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн хугацаа хойшлуулах 1 иргэний хүсэлийг иргэний талд шийдвэрлэж хугацааг хойшлуулсан.

Хогийн цэгийн байрлал өөрчлүүлэхийг хүссэн 2 иргэний хүсэлт судлагдаж байна.

Цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажил хүлээлгэн өгөх иргэний хүсэлтийг хүлээн авч албан бичгээр хариу хүргүүлсэн бөгөөд зарим холбогдох материал болон хуулийн хэрэгжилтийг хангаж дахин ирүүлэхийг зөвлөсөн.

Дахивар худалдан авах ажлын байрны 1 хүсэлт судлагдаж байна.

СӨХ-ийн гэрчилгээ гаргуулах 1 хүсэлт судлагдаж байна.

11 дүгээр хороонд шинээр эзэмшсэн газарт тог цахилгаан оруулах иргэний хүсэлт судлагдаж байна.

Зөвшөөрөл олголт хийгдээгүй тул шийдвэрлэх боломжгүй хариу хүргүүлсэн.

1 иргэний хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын газарт албан бичгээр дэмжин уламжилсан.

1 иргэний хүсэлтийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар дээр хийлгэх болсон.

Чимэдийн толгой буюу Түнэл сумын нутаг дэвсгэрт худаг гаргах хүсэлт ирүүлсэн тул өөр сумын нутаг дэвсгэрт бүтээн байгуулалт хийх боломжгүй тухай мэдэгдсэн.

Аймгийн Засаг даргын Тамгын газраас шилжүүлсэн өргөдлийг судалж иргэнд Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгч шийдвэрлүүлэх боломжтой тухай мэдэгдсэн.

Хагас жилийн байдлаар Мөрөн сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт нийт 108 өргөдөл ирсэн байна. Үүнд тамхины тусгай зөвшөөрөл хүссэн 10 хүсэлтийг И-Монголиа үйлчилгээгээр цахимаар хүлээн авч 8 өргөдлийг шийдвэрлэж 2 хүсэлт судлагдаж байна.

Ирүүлсэн нийт 108 өргөдлийн 86 өргөдлийг шийдвэрлэж хариу хүргүүлсэн ба 22 өргөдөл судлагдаж байна.

 

 

2024-10-25 13:00:00