2025 оны өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн тайлан
2025-12-24 11:03:35,   41

2025 оны жилийн эцсийн байдлаар сумын хэмжээнд иргэдээс 419 өргөдөл, гомдол ирсэн бөгөөд 412 өргөдлийг шийдвэрлэж хариу өгсөн. 7 иргэний өргөдөл судлагдаж байна.

Ажлын байр хүссэн 122 иргэнээс сул орон тоо байхгүй, сонгон шалгаруулалтад тэнцээгүй 40 иргэнд боломжгүй хариу өгч 82 иргэнийг ажлын байраар хангасан байна.

Тамхины тусгай зөвшөөрөл хүссэн 74 иргэний өргөдлийг хүсэлтийн дагуу тусгай зөвшөөрлийг сунгах болон шинээр олгох захирамжийг гаргасан байна.

Газар хүсэх, газрын зориулалт өөрчлүүлэх, газрын гэрчилгээ гаргуулах, газрын маргаантай асуудал шийдвэрлүүлэх 58 хүсэлт ирсэн бөгөөд 54 өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн. 4 өргөдөл судлагдаж байна.

Нийтийн эзэмшлийн талбайд үйл ажиллагаа явуулах 50 хүсэлт иргэнээс 49 иргэний талд шийдвэрлэсэн. 1 хүсэлт судлагдаж байна.

Тусламж, дэмжлэг хүссэн 50 иргэний өргөдлийг судлан үзэж, Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж 35 иргэнд дэмжлэг, тусламж үзүүлсэн бөгөөд хууль журамд нийцээгүй, төсөл хөтөлбөрт тусгагдаагүй, тоног төхөөрөмж хүрэлцээгүй 13 иргэнд боломжгүй хариу өгч 2 иргэний өргөдөл судлагдаж, байна.

Тусламж үзүүлсэн 11 иргэнд 21,300,000, 1 иргэнд хандив цуглуулж өгсөн. Шинэ өглөө төвд 2 тонн нүүрс, 1 иргэнд 5 шуудай нүүрс, тоног төхөөрөмж хүссэн 21 иргэнд тоног төхөөрөмж олгосон байна.

Асран хамгаалагч тогтоолгох хүсэлт ирүүлсэн 21 иргэний холбогдох материалыг хянан үзэж 19 иргэнийг сумын Засаг даргын захирамжаар асран хамгаалагчаар тогтоосон. 2 иргэнд боломжгүй хариу өгсөн.

Хүүхэд үрчлэх тухай-14 иргэний хүсэлтийг холбогдох материалыг хянан үзэж сумын Засаг даргын захирамжаар үрчлүүлэхээр шийдвэрлэсэн.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгүүлэх 10 иргэний хүсэлтийг Байгаль орчны газарт дэмжин уламжилсан.

Хүүхэд харах үйлчилгээний тусгай зөвшөөрөл сунгуулах 2 иргэний холбогдох материалыг хянан үзэж сумын Засаг даргын захирамжаар зөвшөөрөл олгосон.

Бусад асуудал шийдвэрлүүлэх 18 өргөдөл ирүүлснээс 13 өргөдлийг иргэний талд шийдвэрлэж 5 иргэнд боломжгүй тухай мэдэгдсэн.

Аймгийн Засаг даргын 01 албан даалгаврын хэрэгжилтийг ханган иргэдийн өргөдөл гомдлыг ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэж байна.

Нийт өргөдлийн 98%-ийг шийдвэрлэж хариу хүргүүлсэн.

2025-12-24 11:03:35

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'xsl.so' (tried: /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so (/lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30), /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so (/opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0