Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан
өргөдөл, гомдлын тайлан
Байгууллагын нэр
|
|
Өргөдөл гомдлын төрөл
|
Хүлээн авсан хэлбэр
|
Нийт өргөдөл
|
Мэдэгдэл
|
Гомдол
|
Санал
|
Хүсэлт
|
Биеэр
|
Утсаар
|
Цахимаар
|
11-11 төвөөс шилжүүлсэн
|
Албан бичгээр
|
1
|
2
|
3
|
4
|
1
|
2
|
3
|
4
|
5
|
Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар
|
267
|
0
|
0
|
0
|
267
|
227
|
0
|
38
|
0
|
2
|
_____oOo_____
Шийдвэрлэлтийн байдал
|
Шийдвэрлэж хариу өгсөн
|
Бусад байгууллагад шилжүүлсэн
|
Хугацаа хэтрүүлэн шийдвэр-лэсэн /30 хоног/
|
Сунгалт хийсэн боловч хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн /60 хоног/
|
Хугацаа болоогүй
|
Шийдвэрлэх боломжгүй
|
Албан бичгээр
|
Цахимаар
|
Утсаар
|
Биечлэн
|
Харьяаллын дагуу шилжүүлсэн тоо
|
Хууль, хяналтын байгуул-лагад шилжүүлсэн тоо
|
|
|
|
|
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
201
|
38
|
17
|
5
|
2
|
0
|
6
|
0
|
6
|
0
|
_____oOo_____
Гомдлын агуулга
|
Тоо
|
Хувь
|
Өргөдөл гомдлыг бууруулахад цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал
|
Газартай холбоотой (Газар хүсэх, газрын гэрчилгээ гаргуулах, газрын маргаан шийдвэрлүүлэх)
|
63
|
26
|
|
Дэмжлэг, тусламж хүсэх тухай
|
39
|
10
|
|
Тамхины тусгай зөвшөөрөл хүссэн
|
38
|
6
|
|
Ажилд орох тухай
|
34
|
10
|
|
Хүүхэд үрчлэх тухай
|
18
|
10
|
|
Асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоолгох тухай
|
16
|
7
|
|
Нийтийн эзэмшлийн талбайд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүсэх тухай
|
15
|
4
|
|
Үерийн асуудал шийдвэрлүүлэх
|
6
|
|
|
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгүүлэх
|
4
|
2
|
|
Зээлийн барьцаа хөрөнгө солиулах хүсэлт ирүүлэх тухай
|
4
|
|
|
Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ хийлгүүлэх тухай
|
3
|
|
|
Малын А данс программд шивүүлэх хүсэлт хүргүүлэх тухай
|
2
|
|
|
Бусад асуудал шийдвэрлүүлэх тухай
|
25
|
16
|
|
___oOo___
БИЧМЭЛ ТАЙЛАН
Газартай холбоотой нийт 63 өргөдөл ирсэн байна.
Шинээр газар эзэмших хүсэлт ирүүлсэн 2 иргэнд 2024 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар төлөвлөгдөөгүй тул шийдвэрлэх боломжгүй талаар иргэдэд албан бичгээр хариу хүргүүлсэн.
Газрын гэрчилгээ гаргуулах хүсэлт ирүүлсэн 13 иргэний өргөдөлд 5 иргэний холбогдох материалыг хянан үзэж гэрчилгээг олгосон. 7 иргэний хүсэлт хууль журамд нийцээгүй тул гэрчилгээг гаргах боломжгүй болохыг мэдэгдсэн.
Газрын хэмжээ сунгуулах хүсэлт ирүүлсэн 3 иргэний хүсэлтийг дэмжсэн саналыг холбогдох байгууллагад хүргүүлсэн.
Барилгын өргөтгөл хийх 1 иргэний хүсэлтийг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүргүүлж 2025 оны төлөвлөгөөний саналд оруулсан талаарх хариу шийдвэрийг авч ажиллалаа.
Газрын маргаантай асуудал шийдвэрлүүлэх тухай 11 иргэний өргөдөл ирсэн бөгөөд 6 иргэнд захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж шийдвэрлүүлэх талаар албан бичгийг хүргүүлсэн. 2 иргэний газар дээр нь очиж маргаантай иргэдтэйгээ талууд зөвшилцсөн. 1 иргэнийг газраа чөлөөлж өгөх талаар мэдэгдсэн. 1 иргэн өргөдлөө цуцалсан. 1 иргэний өргөдөл судлагдаж байна.
Газрын зориулалт өөрчлүүлэх 8 иргэний өргөдлөөс 5 иргэний өргөдлийг дэмжин уламжилсан. 2 иргэний өргөдлийг инженерийн шугам сүлжээтэй бүсэд хамаарагдах тул харьяа байгууллагад шилжүүлсэн. 1 иргэний өргөдөл судлагдаж байна.
2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд шинээр газар эзэмших хүсэлт ирүүлсэн 2 иргэниий хүсэлтийг төлөвлөгөөнд оруулахаар санал оруулсан.
Тусламж, дэмжлэг хүссэн нийт 39 хүсэлт ирсэн байна. Үүнд:
Мөнгөн тусламж хүссэн 15 иргэнээс 7 иргэнд Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний зардалаас нийт 5,150,000 төгрөгийг захирамжаар зарцуулж олгосон. 8 иргэний хүсэлт Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж дэмжигдээгүй байна.
Түлшний дэмжлэг хүссэн 9 иргэнээс 4 иргэнд Засаг даргын захирамжаар нийт 10м3 сажыг ачиж олгосон.
Гэр хүссэн 3 иргэний өргөдөл Амьжиргаа дэмжих зөвлөлийн хурлаар оруулсан боловч дэмжигдээгүй байна. 1 иргэний гэр шатсан тул гэр хүссэн өргөдөл нь гэмт хэргийн сэдэлтэй хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа тул шийдвэрлэх боломжгүй хариуг иргэнд өгсөн.
Үйл ажиллагаа явуулах байр хүссэн 2 иргэний өргөдөл ирсэн. Дахивар цуглуулах машин Байгаль хамгаалах сангийн зардлаар 25,0 сая төгрөгийн ачаа тээвэрлэх зориулалтын Porter авто машиныг тендер зарлан худалдан авч өгсөн. 1 иргэний хүсэлтийг аймгийн ахмадын даргатай зөвшилцөж 2025 онд шийдвэрлэхээр болсон.
Өвс, тэжээлийн тусламж хүссэн 1 иргэнд захирамжаар сумын нөөцөөс тусламж олгосон.
Ногооны үр хүссэн 2 иргэнийг хүсэлтийн дагуу хөнгөлөлттэй ногооны үр олгосон.
Явган замын хавтан хүссэн 1 иргэний өргөдлийн дагуу 400 ширхэг хавтан олгосон.
Аялалд хамрагдах хүсэлтэй 1 иргэний хүсэлтэд хууль, журамд нийцээгүй тул боломжгүй хариу хүргүүлсэн.
Хогны мөнгө чөлөөлүүлэх тухай 2 иргэний хүсэлтэд тогны заалт гарч байгаа учраас бичигт давхар хийгддэг талаар Эрчим хүч ХХК-д уламжлан мэдээллийг хүргэсэн.
Асар хүссэн 1 иргэнд 2 хоногийн хугацаагаар хүлээлгэн өгч, хүлээж авсан.
Хөнгөлөлтөд хамрагдах 2 иргэний хүсэлт ирсэнээс 1 иргэнд буюу Шинэ өглөө төвийн урсгал зардалд хөнгөлөлт үзүүлэх хүсэлт ирсэн бөгөөд Засаг даргын 15 дугаар хурлаар Төрийн байгууллага хувийн байгууллагыг аль нэг талаар төсвийн мөнгөөр санхүүжүүлж,өр авлагыг нь барагдуулж болохгүй учир өргөдлийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгөв. 1 иргэний хүсэлт судлагдаж байна.
Тамхины тусгай зөвшөөрөл хүссэн 38 иргэний өргөдлийг цахимаар хүлээн авч иргэний талд шийдвэрлэсэн.
Ажилд орохыг хүссэн: 34 иргэний хүсэлтээс 32 иргэнийг ажлын байраар хангаж, 2 иргэн өөрсдийн хүсэлтээр ажилд орохоос татгалзсан.
Хүүхэд үрчлэх тухай-18 иргэний хүсэлтийг судлан 17 иргэнд сумын Засаг даргын захирамжаар үрчлүүлэхээр шийдвэрлэсэн. 1 иргэний хүсэлтэд сумын хамтарсан багаар нөхцөл байдлын үнэлгээ хийж өөрийн орон гэргүй тул боломжгүй хариу албан бичгээр өгсөн.
Асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоолгохыг хүссэн 16 иргэний хүсэлт холбогдох материалын бүрдүүлбэрийг хянан үзэж асран хамгаалагч харгалзан дэмжигчээр тогтоосон Сумын Засаг даргын захирамжийг хүргүүлж холбогдох заалтуудын хэрэгжилтийг хангаж ажилласан.
Нийтийн эзэмшлийн талбайд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хүсэх тухай 15 иргэний хүсэлтийг хүлээн авч иргэний талд шийдвэрлэсэн.
7 дугаар сард орсон борооны улмаас иргэдийн хашаа, гудамж талбайд үүссэн хонхор, хотгорыг тэгшлэх, түрэх, лаг шаврыг цэвэрлүүлэхтэй холбоотой ирүүлсэн 6 иргэний өргөдлийг ажлын хэсэг газар дээр нь очиж ажиллан шийдвэрлэсэн.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгүүлэхээр холбогдох материал ирүүлсэн 4 иргэний материалын бүрдүүлбэрийг хянан үзэж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт дэмжин уламжилсан.
Барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх тухай 4 иргэний хүсэлтийг хүлээн авч Улсын бүртгэлийн хэлтэст иргэний хүсэлтийн дагуу албан бичиг хүргүүлсэн.
Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ хийлгүүлэх хүсэлт ирүүлсэн 3 иргэний хүсэлтийн дагуу сумын хамтарсан баг үнэлгээ хийж Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт хүргүүлсэн.
Малын А данс программд шивүүлэх хүсэлт ирүүлсэн 2 иргэний хүэслтийн дагуу шивэлт хийж оруулсан.
Бусад асуудал шийдвэрлүүлэх тухай 25 хүсэлт ирсэн бөгөөд:
Торгуулийн орлого андуурагдаж хийгдсэн тухай 1 хүсэлт байсан бөгөөд Санхүүгийн албаны дарга холбогдох материалын бүрдлийг хангаж шийдвэрлэсэн.
Гэрлэлт цуцлуулах тухай 1 хүсэлт судлагдаж улсын бүртгэлийн хэлтэст хандахыг зөвлөж албан бичгээр хариу хүргүүлсэн.
Гэрэлтүүлгийн сан холдуулахаар ирүүлсэн иргэний хүсэлтийн дагуу Мөрөн ХТҮТ ХХК-тай хамтран гэрэлтүүлгийн шонг зөөж суурилуулсан.
Явган хүний гарц гаргуулах тухай иргэний хүсэлтийг Засаг даргын орлогч Барилга захиалагчийн хяналтын төвийн Захирал инженерүүд газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаж Ажлын зургийн дагуу гүйцэтгэсэн тул боломжгүй гэдэг хариу өгсөн.
Мал тооллогын үеэр малчидтай уулзах хүсэлт ирүүлсэн 1 иргэний хүсэлтийг хүлээн авч иргэний талд шийдвэрлэсэн.
Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн хугацаа хойшлуулах 1 иргэний хүсэлийг иргэний талд шийдвэрлэж хугацааг хойшлуулсан.
Хогийн цэгийн байрлал өөрчлүүлэхийг хүссэн 2 иргэний хүсэлтийг дэмжин холбогдох байгуулагад уламжилсан.
Цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажил хүлээлгэн өгөх иргэний хүсэлтийг хүлээн авч албан бичгээр хариу хүргүүлсэн бөгөөд зарим холбогдох материал болон хуулийн хэрэгжилтийг хангаж дахин ирүүлэхийг зөвлөсөн.
СӨХ-ийн гэрчилгээ гаргуулах 1 хүсэлтийн дагуу холбогдох материалыг бүрдүүлэн авч гэрчилгээг олгосон.
11 дүгээр хороонд шинээр эзэмшсэн газарт тог цахилгаан оруулах иргэний хүсэлтэд Эрчим хүч ХХК-тай холбогдож тухайн жилийн төсөв төлөвлөгөөнд тусгагдаагүй тул шинээр олгосон газарт тог цахилгаанаар хангах боломжгүй талаар.мэдээлэл өгсөн.
Худаг гаргах зөвшөөрөл хүссэн иргэдэд Чимэдийн толгой буюу Түнэл сумын нутаг дэвсгэрт худаг гаргах хүсэлт ирүүлсэн тул өөр сумын нутаг дэвсгэрт бүтээн байгуулалт хийх боломжгүй тухай мэдэгдсэн.
2024 оны жилийн эцсийн байдлаар Мөрөн сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт нийт 267 өргөдөл ирсэн байна. Үүнд тамхины тусгай зөвшөөрөл хүссэн 38 хүсэлтийг И-Монголиа үйлчилгээгээр цахимаар хүлээн авч шийдвэрлэсэн.
Ирүүлсэн нийт 267 өргөдлийн 261 өргөдлийг шийдвэрлэж хариу хүргүүлсэн ба 6 өргөдөл судлагдаж байна.
2024-12-27 10:00:00