ХОЙД БҮСИЙН БУЛГАН, ОРХОН, ХӨВСГӨЛ АЙМГИЙН 1380 МАЛЧНЫ ТӨЛӨӨЛӨЛ "ШИНЭ ХОРШОО" ХӨДӨЛГӨӨНИЙ НЭЭЛТЭНД ОРОЛЦЛОО.
2024-05-07 11:33:19,   178

Хойд бүсийн "Шинэ хоршоо хөдөлгөөн"-ний арга хэмжээ Орхон аймагт зохион байгуулагдлаа.. Үйл ажиллагаанд Орхон,Хөвсгөл, Булган аймгийн үлгэр жишээ гурван хоршоо малчдад туршлагаасаа хуваалцахын зэрэгцээ бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Хөвсгөл аймгаас Тайгын гэрэлт сор хоршоо туршлагаа хуваалцаж, Арбэл булаг хоршоо, Дэлгэрэх шимт хөрс хоршоо, Лам толгойн бор бууц хоршоо бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэнд оролцлоо.

Энэхүү үйл ажиллагаанд Мөрөн сумын ЗДТГ-ын дарга, Г.Нэргүйгээр ахлуулан, Хоршоо хөгжүүлэх сангийн орон тооны бус хяналтын зөвлөлийн гишүүн, Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүн болон 5 малчин, 5 хоршооны төлөөлөл оролцлоо.

 

2024-05-07 11:33:19