ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСЛИЙН МАТЕРИАЛЫГ ӨНӨӨДРӨӨС АВЧ ЭХЭЛЛЭЭ
2024-02-19 17:43:31,   525

✅Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хоршоо хөгжүүлэх сангийн төслийг дараах чиглэлээр 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг дуустал Мөрөн сумын Засаг Даргын Тамгын газрын https://moron.khs.gov.mn/ сайтаар хүлээн авч, “Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу сонгон шалгаруулна.

✅2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 10 дугаар тогтоолын дагуу хоршоонд 60.000.000 төгрөг хүртлэх төслийг дэмжих боломжтой ба 60 сарын хугацаатай жилийн 3% хүүтэй олгоно.

2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 05 дугаар тогтоолын дагуу 2024 онд 400,000,000 төгрөгийг олгоно. Энэ онд 

1. Газар тариалан (төмс хүнсний ногооны тариалалт, төмс хүнсний ногоог үйлдвэрийн аргаар боловсруулалт, мод үржүүлэг)

2. Мал аж ахуй (малын гаралтай дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэл, сүү, сүүн бүтээгдэхүүн, малын үүлдвэр угсаа сайжруулах, арьс шир болон түүхий эд боловсруулах)

3. Хог хаягдал боловсруулах (хоёрдогч түүхий эд, дахивар бүтээгдэхүүн цуглуулах)

4. Гахай, тахиа туслах аж ахуй

5. Хүнс, Хөнгөн үйлдвэр (бэлэг дурсгал, гар урлал, оёдол, оёмол бүтээгдэхүүн)

6. Мод, модон материал үйлдвэрлэл, боловсруулалт

7. Нийтийн тээврийн үйлчилгээ (Мөрөн сумын баг хоорондын нийтийн тээвэр) гэсэн 7 чиглэлээр материалыг хүлээн  авна. 

 

2024-02-19 17:43:31