ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРХөвсгөл аймгийн Мөрөн сумын Хоршоо хөгжүүлэх сангийн төслийг дараах чиглэлээр 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг дуустал Мөрөн сумын Засаг Даргын Тамгын газрын moron.khs.gov.mn сайтаар х
2024-01-18 11:00:07,   420

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хоршоо хөгжүүлэх сангийн төслийг дараах чиглэлээр 2024 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг дуустал Мөрөн сумын Засаг Даргын Тамгын газрын moron.khs.gov.mn сайтаар хүлээн авч, “Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу сонгон шалгаруулна. 

2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 10 дугаар тогтоолын дагуу хоршоонд 60.000.000 төгрөг хүртлэх төслийг дэмжих боломжтой ба 60 сарын хугацаатай жилийн 3хүүтэй олгоно.

2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 05 дугаар тогтоолын дагуу 2024 онд 400,000,000 төгрөгийг олгоно. 

Энэ онд дараах 7 чиглэлээр төсөл хүлээн авна:

  1. Газар тариалан (төмс хүнсний ногооны тариалалт, төмс хүнсний ногоог үйлдвэрийн аргаар боловсруулалт, мод үржүүлэг)
  2. Мал аж ахуй (малын гаралтай дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэл, сүү, сүүн бүтээгдэхүүн, малын үүлдвэр угсаа сайжруулах, арьс шир болон түүхий эд боловсруулах)
  3. Хог хаягдал боловсруулах (хоёрдогч түүхий эд, дахивар бүтээгдэхүүн цуглуулах)
  4. Гахай, тахиа туслах аж ахуй
  5. Хүнс, Хөнгөн үйлдвэр (бэлэг дурсгал, гар урлал, оёдол, оёмол бүтээгдэхүүн)
  6. Мод, модон материал үйлдвэрлэл, боловсруулалт
  7. Нийтийн тээврийн үйлчилгээ (Мөрөн сумын баг хоорондын нийтийн тээвэр)

 

Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журмын 6.3 дахь шалгуурыг хангасан байх

6.3.Сангаас зээл авч, төсөл хэрэгжүүлэх хоршоо нь дараах шаардлагыг хангасан байна:

6.3.1.Тухайн суманд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдаг байх

6.3.2.Монгол банкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх

6.3.3.Зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай, барьцаа хөрөнгөтэй байх

6.3.4.Хоршоолох үйл ажиллагаа болон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэх талаар зохих мэдлэг, туршлагатай байх

6.3.5.Хоршоо нь Хоршооны тухай хуульд заасны дагуу хоршоодын холбоонд элсэж тодорхойлолт авсан байх

Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журмын 5.5. дагуу материалуудыг хавсаргасан байна.

5.5. Хоршоо нь төсөлд дараах материалуудыг хавсаргасан байна:

5.5.1.зээлийн өргөдөл;

5.5.2.төслийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалд хамрагдах тооцоо;

5.5.3.хөрөнгө оруулалтын тооцоо (өөрийн хөрөнгө оруулалтын хэмжээ, зээлийн зарцуулалтын тооцоо);

5.5.4.төслийн өгөөж, хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа.

5.5.5.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;

5.5.6.хуулийн этгээдийн хаягийн тодорхойлолт, үүсгэн байгуулагчийн дэлгэрэнгүй лавлагаа;

5.5.7.барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрээ, кадастрын зургийн   хуулбар;

5.5.8.хэрэв зээлийн хэвийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны баталгаажсан хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар;

5.5.9.сүүлийн жилийн санхүүгийн баталгаажсан тайлан;

5.5.10.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай тухайн жилийн тодорхойлолт;

5.5.11.нийгмийн даатгалд хамруулсан ажилтны тоо, төлж байгаа шимтгэлийн хэмжээ болон нийгмийн даатгалын байгууллагад хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх тодорхойлолт;

5.5.12.төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт;

5.5.13.төлсөн татварын хэмжээ болон татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх харьяа татварын албаны тодорхойлолт;

5.5.14.тухайн төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрснийг илэрхийлсэн мэдэгдэл.

5.5.15.Төсөл бүрэн хэрэгжүүлэх баталгаа.

ЗЭЭЛД ХАМРАГДАХ ТӨСӨЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

5.1.Төсөл нь хэрэгжүүлэгчийн мэдээлэл, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэл, зах зээлийн судалгаа, эдийн засгийн тооцоо, дүгнэлт, хавсралт гэсэн хэсгээс бүрдэх бөгөөд эхлэх, төлөвлөх, хэрэгжүүлэх хяналт сайжруулалт, дуусгавар болох хугацааг тодорхой заасан байна.

5.2.Төсөл хэрэгжүүлэгчийн тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:   

5.2.1.төслийн товч агуулга;                                                                                                             5.2.2.хуулийн этгээдийн нэр;

5.2.3.а.үйлдвэр, үйлчилгээ, худалдаа эрхэлж буй хаяг байршил;           

         б.хуулийн этгээдийн албан ёсны хаяг;

         в.төсөл хэрэгжих байршил.

5.3.Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагааны тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:

5.3.1.үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны технологийн ажиллагаа;5.3.2.түүхий эдийн чанарын үзүүлэлт, нөөц;

5.3.3.үйлдвэрлэлийн хүчин чадал;

           5.3.4.хэрэгжүүлэх төсөлд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт.

5.4.Удирдлага зохион байгуулалт болон хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана

5.4.1.даргын иргэний үнэмлэхийн хуулбар;

5.4.2.бүтэц, орон тоо;

5.4.3.ажиллагсдын мэргэжил, мэргэшил, ур чадвар;

5.4.4.шинээр бий болгох ажлын байрны тоо;          

5.5.Хоршоо нь төсөлд дараах материалуудыг хавсаргасан байна:

5.5.1.зээлийн өргөдөл;

5.5.2.төслийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалд хамрагдах тооцоо;

5.5.3.хөрөнгө оруулалтын тооцоо (өөрийн хөрөнгө оруулалтын хэмжээ, зээлийн зарцуулалтын тооцоо);

5.5.4.төслийн өгөөж, хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа.

5.5.5.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;

5.5.6. хуулийн этгээдийн хаягийн тодорхойлолт, үүсгэн байгуулагчийн дэлгэрэнгүй лавлагаа;

5.5.7.барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрээ, кадастрын зургийн хуулбар;

5.5.8.хэрэв зээлийн хэвийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны баталгаажсан хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар;

5.5.9.сүүлийн жилийн санхүүгийн баталгаажсан тайлан;

5.5.10.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай тухайн жилийн тодорхойлолт;

5.5.11.нийгмийн даатгалд хамруулсан ажилтны тоо, төлж байгаа шимтгэлийн хэмжээ болон нийгмийн даатгалын байгууллагад хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх тодорхойлолт;

5.5.12.төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт;

5.5.13.төлсөн татварын хэмжээ болон татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх харьяа татварын албаны тодорхойлолт;

5.5.14.тухайн төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрснийг илэрхийлсэн мэдэгдэл.

5.5.15.Төсөл бүрэн хэрэгжүүлэх баталгаа.

5.6.Төсөл, түүнд хавсаргасан материалын үнэн зөв байдлыг төсөл ирүүлэгч хоршоо  бүрэн хариуцна.

 

 

 

 

2024-01-18 11:00:07