ЖДҮХС, ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛД ХАМРАГДАХ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2023-12-22 16:20:03,   230

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн санхүүжилттэй Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, Ил тод байдлыг нэмэгдүүлэх (BEST) хөтөлбөрийн хүрээнд Мөрөн сумын ЗДТГ, аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар болон Хөгжлийн шийдэл ТББ хамтран "ЖДҮХС, хоршоо хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах бизнес эрхлэгчдийг чадавхжуулах сургалт”-ыг зохион байгуулж дараах мэдээллийг хүргэлээ.

✅Мөрөн сумын ЗДТГ-ын хөдөлмөр эрхлэлт жижиг дунд үйлдвэрлэл сум хөгжүүлэх сан хариуцсан мэргэжилтэн У.Эрдэнэзаяа – “Хоршоо хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журмын талаар болон 2024 онд сангаас олгох зээлийн талаар”

✅Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ЖДҮ хариуцсан мэргэжилтэн Б.Лхагвадулам - “ЖДҮХС-ын хөнгөлөлттэй зээлийн талаар”

✅Хөгжлийн шийдлээс Ш.Даваагарав - “Буцалтгүй тэтгэлгийн талаар” зэрэг мэдээллүүдийг өглөө.

2023-12-22 16:20:03