МОНГОЛ ҮНДЭСНИЙ ХУВЦАС АЛДАРШУУЛАХ “УРАН ҮЙЛ-2023” ТӨВИЙН БҮСИЙН УРЛААЧДЫН УРАЛДААН БОЛЛОО
2023-11-23 16:45:25,   159

"Соёлын бүтээлч сар"-ын хүрээнд Эмэгтэйчүүдийн “Дархан Бриллиант клуб” ТББ-аас санаачлан Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газар, Залуучууд театртай хамтран Монгол үндэсний хувцсыг алдаршуулах “Уран үйл-2023” төвийн бүсийн урлаачдын шилдэг бүтээл шалгаруулах уралдааныг 2023.11.19-ний өдөр Дархан-Уул аймагт зохион байгууллаа.

Тус уралдаанд Хөвсгөл, Төв, Булган, Дархан-Уул аймгийн нийт 17 оролцогч үндэсний, гоёлын, чөлөөт гэсэн 80 гаруй бүтээлээр оролцсон бөгөөд Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Монгол болон Буриад гутлаар Н.Долгорсүрэн, Монгол дээл, Дархад дээл, орчин үеийн чөлөөт хувцсаар Д. Алтан-Од Б. Тунгалаг нар оролцлоо.

2023-11-23 16:45:25