Холбооны бүгд найрамдах Герман улсын Барут Марк хот хамтын ажиллагаа
2023-12-02 15:45:00,   98

Мөрөн хот нь 2021 оноос эхлэн Холбооны бүгд найрамдах Герман улсын Барут Марк хоттой хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд харилцан туршлага солилцож олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Барут Марк хотоос Мөрөн хотод гал унтраах авто машин, түргэн тусламжийн иж бүрэн тоноглосон 3 авто машин, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд ус цэвэршүүлэгч зэргийг бэлэглэж байсан. 

2019 онд хамтын ажиллагааны хүрээнд Германы өндөр технологийг нутагшуулах, тэргүүн туршлагыг нь дэлгэрүүлэх сургалт мэдээллийн төв байгууллаа. Мөн 2018 оны 09-р сард Германы Барут Марк хотод Мөрөн хотын нэрэмжит гудамж байгуулагдсан.

Энэхүү төсөл нь 2020 оны 9 дүгээр сард Мөрөн хотод зохион байгуулагдсан "Тогтвортой хөгжилтэй Мөрөнгийн төлөө хамтдаа" хэлэлцүүлэгээр Мөрөн хотын Хог хаягдлын менежментийг сайжруулах, дахин боловсруулагдах түүхий эдийг цуглуулах, хог хаягдлаас зайлсхийх талаар арга хэмжээнүүдийг орон нутгийн засаг захиргаа болон иргэдийн уялдаа холбоотой эхлүүлж байсан.“Мөрөн хотын ахуйн хог хаягдлын тогтвортой менежментийг сайжруулах” нь төслийг 2021 оны 9 дүгээр сард эхлүүлж 2023 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Төслийн хүрээнд дараах дэд төслүүдийг хэрэгжүүлж ажиллаа.Үүнд:

-2021 оны Хичээлийн жилээс эхлэн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургууль нь “Эрүүл мэнд”-ийн хичээлийн хөтөлбөрт Хог хаягдлын агуулгыг оруулан багш, сурагчийн гарын авлага, сургалтын материалыг боловсрууллаа. Үүний үр дүнд тус сургуулийн 2715 сурагчид, тэдгээрийн гэр бүлийн гишүүд “хог бол баялаг бөгөөд үйлдвэрийн түүхий эд болдог талаар, хогийг ялган ангилснаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах” талаар мэдлэгтэй болж гэртээ ангилан ялгасан дахиварыг сард 2 удаа сургууль дээрээ цуглуулж хэвшсэн байна. Мөн 2022 оноос “Эрдмийн далай цогцолбор сургууль”-д энэхүү дэд төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд цаашид Мөрөн сумын бүх цэцэрлэг, сургуульд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

-2022-2023 онуудад Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийн Гагнуурын мэргэжлийн ангийн багш, сурагчид орон сууцны болон албан байгууллагын гадна байрлуулах хог хаягдал ялган ангилах сав 16 ширхэг , гэр хорооллын айл өрхийн хог хаягдлыг цуглуулах ангилан ялгах зориулалттай сав 21 ширхэг НИЙТ 37ш сав мөн Тусгай зориулалтын чингэлэгийг хийж орон сууцны гадна болон гэр хороололд байрлуулав. Үр дүнд Ялган ангилагдсан түүхий эдийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, хог хаягдлын гарцын хэмжээг багасгах, хогийн цэгийн ачааллыг бууруулах зэрэг эерэг үр нөлөө гарч байна.

-Мөрөн сумын иргэдэд хог хаягдлыг ангилан ялгах чиглэлээр мэдээлэл өгөх зорилго бүхий 30 иргэнийг “Сургагч багш бэлтгэх сургалт”-д хамруулсан. Энэхүү 30 сургагч багш нь хариуцсан баг болон байгууллагуудад хог хаягдлыг ангилан ялгах чиглэлээр нөлөөллийн ажил зохион байгуулах чадвартай болсон ба 2022-2023 онуудад “Дахивар өгөх” өдөр,“Өгөөмөр” өдрүүдийг зохион байгуулж, Мөрөн сумын аж ахуйн нэгж байгууллагуудад дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг ангилан ялгах чиглэлээр мэдээлэл нөлөөллийн ажил зохион байгуулж өнөөдрийн байдлаар Мөрөн сумын 9 сургууль, 5 цэцэрлэг, 5 орон сууцны айл өрх, гэр хорооллын 3 багийн айл өрх, 50 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд хог хаягдалаа ангилан ялгаж эхлээд байна. Ангилан ялгасан дахиварын төсөл хэрэгжсэнээс хойш нийт гялгар уут- 35,7 тонн, бохир хуванцар-14,2 тонн, цэвэр хуванцар- 21 тонн, архины шил 352,400 ширхэг, пивоны шил 265,839 ширхэг , бусад шил 57,311 ширхэгийг хүлээн авсан байна.

-“Эко мами Мөрөн” ТББайгууллага нь "Даавуун тортой Мөрөн хот" компанит ажлын хүрээнд даавуун уутны хэрэглээг идэвхжүүлж, улмаар хүн амын дунд хаягдал сав баглаа боодлоос татгалзах аяныг зохион байгуулах зорилгоор 6275 ширхэг давуун торыг. 2021 оны 11 сард “Даавуун тор” оёх хүсэлтэй ээжүүдийг шалгаруулах аяныг зарлаж,“Даавуун тор” төслийг хэрэгжүүлж Мөрөн хотын иргэдэд даавуун торны хэрэглээг нэвтрүүлж ажиллаа… 

2023-12-02 15:45:00