МӨРӨН СУМЫН ЗАСАГ ДАРГА Х.ТАЙВАНБАЯР БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН БУСАН ХОТЫН СО ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ГУН ХАН СҮ ТЭРГҮҮТЭЙ ЗОЧИД, ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ БАЙНА.
2024-10-30 15:00:00,   520

Мөрөн сумын ИТХ-ын дарга Л.Баярхүү, Засаг дарга Х.Тайванбаяр, Засаг даргын орлогч Ч.Батсүх болон холбогдох мэргэжилтнүүд Бусан хотын Со дүүргийн Засаг дарга Гун Хан Сү тэргүүтэй зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр хотын цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцож байна. Мөрөн хотын 40,000 гаруй иргэд 8000 гаруй түр оршин суугчид 5 өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ авдаг. Иргэдийн дунд зүрх судас, хавдар, хоол боловсруулах замын эмгэг, амьсгалын замын өвчлөл зонхилон тохиолддог бөгөөд өвчний хожуу шатанд оношлогдох тохиолдол элбэг байна.

Тиймээс Бусан хотын Со дүүргийн эрүүл мэндийн байгууллагатай нэн түрүүнд эрсдэлт бүлгийн хүн ам руу чиглэсэн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоо хийх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжиллаа. Ийнхүү хоёр хотын хамтын ажиллагаа энэ удаагийн уулзалтаар амжилттай эхэлж байна.

2024-10-30 15:00:00

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'xsl.so' (tried: /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so (/lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30), /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so (/opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0