СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
2023-09-08 12:58:36,   176

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.15, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалтыг тус тус үндэслэн дараах “Үйлчилгээ”-ний гүйцэтгэгч сонгох Сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна.

ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ТЭЭВЭРЛЭХ ИРГЭН АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГАД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

♻️Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь хог хаягдлын тухай хуулийн 8.1.9.б-д заасны дагуу бүртгүүлж, дугаар авсан байна. / Аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт бүртгүүлэх /

♻️Энгийн хог хаягдлыг зориулалтын, битүүмжлэлтэй, аюулгүй ажиллагааны шаардлага хангасан тээврийн хэрэгсэлтэй байх ба хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үед түүнийг унах, асгарах, хийсэхээс сэргийлэх арга хэмжээг тухай бүрт авч ажиллах багаж, хүний нөөцтэй байх.

♻️Энгийн хог хаягдал тээвэрлэх тээврийн хэрэгслийн жолооч, ачигч нь аюулгүй ажиллагааны талаарх зохих сургалтад хамрагдаж аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж ажиллах шаардлагыг хангасан байх.

 

2023-09-08 12:58:36