БИД ИРЭЭДҮЙН ЭЗЭД СУРГАЛТ, УУЛЗАЛТАД 200 ОРЧИМ СУРАГЧИД ОРОЛЦЛОО
2023-11-30 18:00:03,   208

Мөрөн сумын 5-р багийн Засаг дарга Ц.Хуншагай, баг зохион байгуулагч, хэсгийн ахлагч нар болон хамтарсан багийн гишүүдийн зохион байгуулсан "Бид ирээдүйн эзэд" сургалт, уулзалт боллоо.

✅Тус арга хэмжээ нь хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлье, Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйл, Аюулгүйн дүрэм зэрэг сэдвүүдээр сурагчдад мэдээлэл өгсөн онцлог, үр дүнтэй уулзалт боллоо.

✅Сургалтад ерөнхий боловсролын 9 сургуулийн 180 гаруй сурагч, 9 багш, 36 эцэг эхийн төлөөлөл оролцож сургалт өртөөчилсөн байдлаар зохион байгууллаа. Хамтран зохион байгуулж дэмжин ажилласан Хөвсгөл аймгийн ИТХ, ЗДТГ, Мөрөн сумын ЗДТГ, Дэлхийн зөн Монгол ОУБ, Цагдаагийн газар, Соёл урлагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Соёл урлагийн газрын хамт олонд хүүхдийн төлөө нэгдэн ажилласанд талархал илэрхийлье.

2023-11-30 18:00:03