“БИДНИЙ БАХАРХАЛ” ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХӨВСГӨЛ АЙМГИЙН МӨРӨН СУМАНД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2023-09-22 17:14:46,   117

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан иргэд, хүүхэд, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Бидний бахархал” төслийг Хөвсгөл аймгийн Мөрөн суманд зохион байгууллаа.

Уг төслийн үйл ажиллагааг Монгол цэргийн нэгдсэн холбоо, Хөвсгөл аймгийн засаг даргын тамгын газрын цэргийн штаб, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Мөрөн сумын засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулсан бөгөөд “Мөнхөд дуурсагдах баатрууд” ТББ, “Генералуудын гэргий” клуб, ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдын төлөөллөөс бүрдсэн 300 гаруй хүн хамрагдсан юм.

Энэ үеэр Монгол Улсын тусгаар тогтнолын үнэ цэнийг түүхчлэн харуулсан видео танилцуулгыг сурагчдад үзүүлснээс гадна Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Ж.Цогтсугар “Эх оронч үзэл, Монгол эх орон, Монгол хүний бахархал”, доктор А.Малайка, сэтгэл

2023-09-22 17:14:46