“ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭ, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН БОДЛОГО ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН”-ИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЗАР
2024-01-22 14:22:27,   366

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3 дахь заалт, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.1-т заасныг тус тус үндэслэн гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын зарыг танилцуулъя.Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар “ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭ, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН БОДЛОГО ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН” –ий сул тоог нөхөх сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлж байна.

✅АЛБАН ТУШААЛЫН ЗОРИЛТ:

1. Монгол улсын Засгийн газрын Үндэсний хөтөлбөр, аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Үндсэн чиглэл болон аймаг, сумын ИТХ болон Тэргүүлэгчдийн тогтоол шийдвэр, засаг даргын Тамгын газрын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтэнд хяналт шинжилгээ үнэлгээ хийх, тайлан мэдээ гаргах, засаг даргын Тамгын газар, сумын төсөвт байгууллагуудын үйл ажиллагаанд дотоод хяналтыг хийх ажлыг зохион байгуулж хэрэгжилтийг хангах, тайлагнах.

2. Хууль тогтоомжийг суртачлах, хэрэгжүүлэх, хууль эрх зүйн туслалцаа үзүүлж, лавлагаа, зөвлөгөө, мэдээллээр хангах.

3. Хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг, дүрэм, журам, стандартыг хэрэгжүүлэх.

✅АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА:

Боловсрол: Дээд боловсролтой

Мэргэжил: Эрх зүй 10421/, нийтийн удирдлага 1041303/, олон улсын харилцаа 1022204/, аялал жуулчлалын менежмент 1041204/ гадаад хэлний багш /011409/

Мэргэшил: Хууль зүйн салбарын мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол давуу тал болно

Туршлага: Мэргэжлээрээ ажилласан бол давуу тал болно.

✅ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ УТАС: 8070-9888-Дотоод ажил тогтоол, шийдвэр хариуцсан мэргэжилтэн, И-Мэйл хаяг:moronchimeg99@gmail.com Мөрөн сумын ЗДТГ-ын 305 тоот

2024-01-22 14:22:27