СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЗАР
2024-01-19 13:27:51,   296

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3 дахь заалт, “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.1-т заасныг тус тус үндэслэн гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын зарыг танилцуулъя.

✅Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар “БАЙГАЛЬ ОРЧНЫ АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН” –ий сул тоог нөхөх сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд мэдээлж байна.

✅АЛБАН ТУШААЛЫН ЗОРИЛТ:

1. Байгаль орчныг хамгаалах хууль тогтоомж, аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын шийдвэрийг орон нутагт зохион байгуулах, биелэлтийг хангах;

2. Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллах;

3. Байгалийн нөөц баялгийг зохистой ашиглахад төр, иргэн аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааг уялдуулан, арга зүй удирдлагаар хангаж ажиллах;

4. Бусад хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийг хангах

✅АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА:

Боловсрол: Дээд боловсролтой

Мэргэжил: Хүрээлэн буй орчин судлал 1052/, хүрээлэн буй орчныг хамгаалах технологи 10712/, уул уурхай, олборлолт /0724/, Аялал жуулчлал /101801/

Мэргэшил: Байгаль орчны салбарын мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол давуу тал болно.

Туршлага: Мэргэжлээрээ ажилласан бол давуу тал болно.

✅ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ УТАС: 8070-9888-Дотоод ажил тогтоол, шийдвэр хариуцсан мэргэжилтэн, И-Мэйл хаяг:moronchimeg99@gmail.com Мөрөн сумын ЗДТГ-ын 305 тоот

2024-01-19 13:27:51