СУМЫН 2, 3-Р БАГИЙН 5-Н НАРИЙН ГУДАМД ТОХИЖИЛТЫН АЖИЛ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ.
2023-09-14 18:03:52,   238

2 болон 3 дугаар багт байрлалтай 5-н нарийн гудмыг тохижуулах ажлын хүрээнд хашааны суурь цутгах, 2м хүртэл өндөр модон хашаа барих болон явган хүний замын өнгөт хавтан суулгах зэрэг ажлууд хийгдэж дуусаад байна.

Төслийг “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн 34.149.100 төгрөгийн санхүүжилтээр “Энэ цаг” ХХК гүйцэтгэсэн ба энэхүү төсөлт ажил нь иргэдэд тохилог цэвэр орчныг бүрдүүлэх, бороо цас орсны дараа ус, шалбааг тогтохоос сэргийлэхэд чухал нөлөө үзүүлэх юм.

2023-09-14 18:03:52