СҮХ 2 ДУГААР БАГИЙН ЗАСАГ ДАРГА М.ЛЯНХУА БАГИЙНХАА НУТАГ ДЭВСГЭРТ АЖИЛЛАЖ БАЙНА.
2023-09-08 14:49:50,   146

2 дугаар багийн Засаг дарга Баг зохион байгуулагчийн хамт айл өрхөөрөө явж “Ээлтэй Мөрөн” сониноос иргэдэд тараан өгч, хашааны хүлэмж ногоон байгууламжтай танилцан ажиллаж байна.

Мөн багийн иргэд нохойгоо уяхгүй асуудал их байгаа тул холбогдох хуулийн заалтыг танилцуулан нохойгоо уяхыг шаардаж сэрэмжлүүлэг өгч ажиллаа.

Хог хаягдлаа гудамд болон хашаандаа шатаадаг өрхүүдэд сануулга өгч хогоо шатаахгүй байхыг зөвлөн ажилласан ба ахуйн хог хаягдлаа ангилан ялгахыг уриалав.

2023-09-08 14:49:50