МӨРӨН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 14 БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРТ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЧ, БАГИЙНХАА НУТАГ ДЭВСГЭРТ АЖИЛЛАХ УДИРДАМЖЫН ДАГУУ СҮХ 2 ДУГААР БАГИЙН ЗАСАГ ДАРГА М.ЛЯНХУА БАГИЙНХАА НУТАГ ДЭВСГЭРТ АЖИЛЛАЖ БАЙНА.
2023-08-31 15:43:50,   127

2 дугаар багийн Засаг дарга  М. Лянхуа Баг зохион байгуулагчийн хамт 9-р сарын 1 буюу цэцэрлэг, сургууль эхлэхээс өмнө багийнхаа автобусны буудлын хог хаягдлыг цэвэрлэж ус, ундааны хуванцар сав, архины шил, лааз зэргийг ялган ангилж  2-4-16 тоотод байрлах дахивар авдаг түр цэгт тушаав. Мөн багийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг 4 хүнсний дэлгүүр, 2 авто засварын газар, авто сэлбэг худалддаг газруудад гадна орчны тохижилт хийж хаягжуулалт хийх, хогийн савтай болох, машины сэгийг төмрийн хогон дээр зайлуулж хаях, хог, шарилжаа цэвэрлэх зэрэг албан шаардлагыг тавин ажиллаа.

2023-08-31 15:43:50