МӨРӨН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2021-2024 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ
“ЭЭЛТЭЙ МӨРӨН” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ
2024 ОНЫ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ
2024 оны 12 дугаар сарын 08 Мөрөн
|
|
Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт
|
Арга хэмжээний дугаар
|
Зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээ
|
Шалгуур үзүүлэлт
|
Арга хэмжээний биелэлт
|
Бие-лэлт хувь
|
|
ХОЁР: ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО
|
|
2.1. Эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлж, иргэдэд эрүүл амьдралын дадлыг хэвшүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлж эрүүл мэндийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
|
|
2.1.1. Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс иргэн бүр урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд тогтмол хамрагдах, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх “Элэг бүтэн Монгол” болон бусад үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ
|
1
|
Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд жил бүр хийгддэг 8 төрлийн эрт илрүүлэг үзлэг, оношлогоонд байгууллага аж ахуйн нэгж, иргэдийг идэвхтэй хамруулах (хавдараас урьдчилан сэргийлэх үзлэг)
|
эрт илрүүлэг үзлэгийн хамралтын хувь, тоо
|
Сумын 2024 оны эрт илрүүлгийн хамрагдалт 53.4 хувьтай байна.
Эрт илрүүлгийг тус тус бүрээр нь авч үзвэл:
1).Артерийн даралт ихсэлт өвчний эрт илрүүлэг үзлэг- 15206 буюу 60.92% (шинээр оношлогдсон 25 тохиолдол бүртгэгдсэн)
Үүнээс 5747 (нийт үзлэгт орсон иргэдийн 38%) нь эрэгтэй байна. Өмнөх оны үзүүлэлтээс 1.9 хувиар өссөн байна.
2).Чихрийн шижин хэв шинж-2 эрт илрүүлэг үзлэг-12105 буюу 70.52% байгаагаас 4498 (нийт үзлэгт орсон иргэдийн 37,2%) нь эрэгтэй байна. Шинээр оношлогдсон 5 тохиолдол бүртгэгдсэн байна. Өмнөх оны үзүүлэлтээс 2.01 хувиар өссөн байна.
3).Элэгний хавдрын эрт илрүүлэг үзлэгт 5885 буюу 45.90% байна. Элэгний өөрчлөлттэй 43 тохиолдол бүртгэгдсэн байна. Өмнөх оны үзүүлэлтээс 1.2 хувиар өссөн байна. Нийтийн үзлэгийн 2391 буюу 40,6% эрэгтэй үзлэг шинжилгээнд хамрагдсан байна.
4).Умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг үзлэгт 1585 буюу 48.46% байна. Өмнөх оны үзүүлэлтээс 8.94 хувиар өссөн байна.
5).Хөхний хавдрын эрт илрүүлэг үзлэгт 8861 буюу 63.66% байна.
6).Сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэгт 17195 буюу 55.1% байна. Шинээр 19 тохиолдол бүртгэгдсэн. Нийт үзлэгт хамрагдсан иргэдийн 6583 буюу 38,3% эрэгтэй хамрагдсан байна.
7).16-65 насны БЗДХ-ын эрт илрүүлэг үзлэгт 9508 буюу 31.84% байна. Нийт үзлэгт хамрагдсан иргэдийн 3545 буюу 37,3% эрэгтэй хамрагдсан байна.
Хүүхэд, өсвөр үеийнхний дундах эрт илрүүлэг үзлэг 9037 хүүхэд буюу 68.4 хувьтай байна. Үүнээс:
Сургуулийн өмнөх боловсрол: 3687 хүүхэд суралцаж байгаагаас 3487 хүүхэд буюу 95,3% нь эрт илрүүлэгт хамрагдсан байна. Үүнд:
- 1-р цэцэрлэг 9 бүлэгт 418 хүүхэд, үзлэгт 100%
- 2-р цэцэрлэг 4 бүлэгт 113 хүүхэд, үзлэгт 102 хүүхэд буюу 90%
- 3-р цэцэрлэг 7 бүлэгт 250 хүүхэд, үзлэгт 165 хүүхэд буюу 66%
- 4-р цэцэрлэг 6 бүлэгт 223 хүүхэд, үзлэгт 204 хүүхэд буюу 91,5%
- 5-р цэцэрлэг 6 бүлэгт 214 хүүхэд, үзлэгт 100%
- 6-р цэцэрлэг 6 бүлэгт 103 хүүхэд, үзлэгт 100%
- 7-р цэцэрлэг 8 бүлэгт 288 хүүхэд, үзлэгт 259 хүүхэд буюу 90%
- 8-р цэцэрлэг 6 бүлэгт 218 хүүхэд, үзлэгт 100%
- 9-р цэцэрлэг 6 бүлэгт 211 хүүхэд, үзлэгт 100%
- 10-р цэцэрлэг 6 бүлэгт 243 хүүхэд, үзлэгт 100%
- 11-р цэцэрлэг 6 бүлэгт 213 хүүхэд, үзлэгт 202 хүүхэд буюу 95%
- 12-р цэцэрлэг 5 бүлэгт 145 хүүхэд, үзлэгт 100%
- 13-р цэцэрлэг 9 бүлэгт 333 хүүхэд, үзлэгт 311 хүүхэд буюу 93%
- 14-р цэцэрлэг 6 бүлэгт 230 хүүхэд, үзлэгт 207 хүүхэд буюу 90%
- 15-р цэцэрлэг 6 бүлэгт 225 хүүхэд, нэг багшид 41 хүүхэд
- Гранд цэцэрлэг 4 бүлэг 122 хүүхэд, үзлэгт 100%
- Тэмүүлэл цэцэрлэг 3 бүлэгт 92 хүүхэд, үзлэгт 100%
- Мандал цэцэрлэг 2 бүлэгт 46 хүүхэд, үзлэгт 100% хамрагдсан байна.
Ерөнхий боловсролын сургууль:
- Дэлгэрмөрөн сургууль 75%
- Титэм сургууль 100%
- Эрдмийн далай сургууль 89%
- Ирээдүй сургууль 90%
- Авьяас сургууль 85%
- Гурван-Эрдэнэ сургууль 100%
- Нутгийн-Аваргууд сургууль 85%
- Сод-Эрдэм сургууль 75% хамрагдсан байна.
|
90
|
|
2
|
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгээр илрүүлсэн өвчлөлийн эрсдэлтэй бүлэгт чиглэсэн, онош баталгаажуулах, хянах, эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээг зохион байгуулах
|
Урьдчилан сэргийлэх үзлэгт орсон иргэдийн тоо, оношлогдсон иргэдийн тоо, хяналтад авсан хүний тоо, эрүүлжсэн хүний тоо
|
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгээр илрүүлсэн өвчлөлийн эрсдэлтэй бүлэгт чиглэсэн, онош баталгаажуулах, хянах, эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээг Эрүүл мэндийн газар, Өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгуулсан.
Эрт илрүүлэг үзлэгээс:
1 Урьдчилан сэргийлэх үзлэгт орсон иргэдийн тоо - 73842
2.Оношлогдсон иргэдийн тоо-921
3.Хяналтад авсан хүний тоо- 921
4.Эрүүлжсэн хүний тоо-435
|
90
|
|
3
|
"Хорт зуршилгүй Өсвөр үе" хөтөлбөрт арга хэмжээг орон нутгийн түвшинд суурь судалгаа гаргаж зохион байгуулах, сургалтад хамруулах
|
судалгаанд хамрагдсан хүүхдийн тоо, сургалтад хамрагдсан хүүхдийн тоо
|
“Хорт зуршлаар урьдчилан сэргийлэх 15 удаагийн сургалт зохион байгуулсан. Сургалтад өсвөр насны 1436 сурагч хамрагдсан. Байгууллагын албан ёсны хуудас, өрхийн эрүүл мэндийн болон Фейсбүүк хуудсанд нийт 50 постер, 1 видео бичлэг бэлтгэн иргэдэд хүргэсэн. Хандалтын тоо 1500, лайк 220 шэйр 217 байна.
Өрхийн эрүүл мэндийн төвөөс "Хорт зуршилгүй Өсвөр үе" хөтөлбөрт арга хэмжээг ерөнхий боловсролын сургуулиуд болон Политехник коллежид зохион байгуулж, судалгаанд 1263 өсвөр үеийн сурагчдыг сургалтад хамруулж санал хүсэлт авч ажилласан. Өмнөх онтой харьцуулбал 2 дахин нэмэгдсэн.
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал , Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Ерөнхий боловсролын 7 сургууль, 1 коллежийн нийт 56 ахлах ангийн сурагчдын дунд “Хорт зуршилгүй эрүүл мөрөн” дэвжээ тэмцээнийг амжилттай зохион байгуулсан.
• Тэмцээний тэргүүн байранд: Мөрөн сумын ерөнхий боловсролын Авьяас сургууль
• Дэд байранд: “Дэлгэрмөрөн” цогцолбор сургууль
• Гутгаар байранд: “Гурван-Эрдэнэ” сургууль
Тусгай байранд: “Титэм” сургуулийн баг тамирчид шалгарч урамшуулсан.
|
90
|
|
4
|
Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын байгууллагуудад шүдний үзлэгийг зохион байгуулах
|
үзлэгт хамрагдсан хүүхдийн тоо, эмчлэн эрүүлжүүлсэн хүүхдийн тоо
|
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нийт 6603 иргэнд амны хөндийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. 45,7% нь өвчтэй илэрч, 805 хүн эмчилгээ хийлгэсэн байна. Хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулахаар 31 удаагийн сургалт зохион байгуулж 3600 эцэг, эх, асран хамгаалагчдыг хамруулж, зөвлөгөө, мэдээ, мэдээллийг хүргэсэн.
|
90
|
|
5
|
"Идэвхтэй эрүүл амьдрал" үндэсний цогц хөтөлбөрт суурилсан 5 багц сургалтад иргэдийг идэвхтэй хамруулах
|
Сургалтад хамрагдсан иргэдийн хувь, тоо
|
"Идэвхтэй эрүүл амьдрал" үндэсний цогц хөтөлбөрт суурилсан 5 багц сургалт нь эсэн мэнд амаржихуйн, халдвар бус өвчин, орчны эрүүл мэнд, 0-59 сартай эцэг эхийн сургалт, өсвөр үеийн сургалт гэсэн 5 чиглэлээр явуулж нийт 21,314 иргэд буюу 51,8%-ийг танхим, ганцаарчилсан, зорилтод бүлгийн болон олон нийтэд чиглэсэн зэргээр хамруулсан байна. Сургалтад хамрагдсан нийт хүмүүсийн 23,3 % нь эрэгтэйчүүд эзэлж байна. Өмнөх оны үзүүлэлтээс 1,8 хувиар өссөн байна.
|
90
|
|
6
|
Гэрийн идэвхтэй эргэлт үзлэгийг нэмэгдүүлж, судалгаа гаргаж, эрүүл мэндийн зөвлөгөөг тогтмолжуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэмэгдүүлэх
|
Гэрийн эргэлт үзлэгийн хамрагдалтын хувь, гэрийн эргэлт авдаг иргэдийн тоо
|
Өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 177913 үзлэгийн 41525 буюу 23.34 хувь нь гэрийн идэвхтэй үзлэгт хамрагдсан байна. Өмнөх оны үзүүлэлтээс 2.7%-аар өссөн байна.
Өрхийн эрүүл мэндийн төвөөр нь авч үзвэл:
Энх-Үйлс” ӨЭМТ-4484 буюу 27.0%
“Гурван гал” ӨЭМТ-7440 буюу 23.4%
“Дэлгэрмөрөн” ӨЭМТ- 1919 буюу 8.3%
“Энэрэл” ӨЭМТ-8370 буюу 16.5%
“Далайн-Элбэрэлт” - 8697 буюу 25,0%-тай байна.
Гэрийн үзлэгт хамрагддаг иргэдийг авч үзвэл:
Хөгжлийн бэрхшээлтэй 81 хүүхэд, 1308 насанд хүрэгч, 474 ахмад настан, нийт 1863 иргэн эрүүл мэндийн үйлчилгээг гэрээр тогтмол авч хяналтад байна.
Байнгын асаргаанд байдаг хөгжлийн бэрхшээлтэй, архаг хууч өвчтэй 120 хүүхэд, 506 насанд хүрэгчид гэрийн үзлэгээр эрүүл мэндийн үйлчилгээ авсан байна. Үүнд:
“Энх-Үйлс” ӨЭМТ-12 хүүхэд, 111 насан хүрэгч, 18 ахмад
“Гурван гал” ӨЭМТ-15 хүүхэд, 149 насанд хүрэгч, 148 ахмад
“Дэлгэрмөрөн”-11 хүүхэд, 180 насанд хүрэгч, 28 ахмад
“Энэрэл” ӨЭМТ-31 хүүхэд, 417 насан хүрэгч, 127 ахмад
“Далайн-Элбэрэлт” ӨЭМТ-12 хүүхэд, 451 насанд хүрэгчид, 153 ахмад байнгын асаргаанд байдаг.
|
90
|
|
7
|
0-5 настай хүүхдийн эцэг, эх асран хамгаалагчдад сургалт зохион байгуулах
|
Эцэг эх асран хамгаалагчийн хамрагдалтын хувь,тоо
|
0-5 настай хүүхэдтэй эцэг, эх, асран хамгаалагчдад 4 багц сэдвээр 73 удаагийн сургалтад зохион байгуулсан. Сургалтад 3084 эцэг эх, асран хамгаалагчдыг хамруулсан. (Сургалтын өмнөх 47.8%,сургалтын дараах 80,6% байна).
|
90
|
|
8
|
0-15 насны хүүхдийг товлолт дархлаажуулалтад бүрэн хамруулах, үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах
|
Хүүхдийн товлолт дархлаажуулалтын хувь,тоо
|
Өрхийн эрүүл мэндийн төвүүд 0-15 насны хүүхдэд заавал хийх товлолын дархлаажуулалтыг хийж, хамрагдалт 11164 хүүхэд буюу 96.68 хувьтай байна. Өмнөх оны үзүүлэлтээс 1,08 хувиар өссөн байна. Үүнээс:
Гурван гал 97,4 хувь (1168-ээс 1138 хүүхэд хамрагдсан)
Далайн-Элбэрэлт 95,5 хувь (4236-өөс 4046 хүүхэд хамрагдсан)
Дэлгэрмөрөн 94,2 хувь (1650-өөс 1554 хүүхэд)
Энх-Үйлс 99,8 хувь (1837 оос 1834 хүүхэд)
Энэрэл 96,5 хувь (2685-аас 2592 хүүхэд)-тай байна.
Заавал хийх товлолыг тус бүрд нь авч үзвэл:
Халдварт саагийн эсрэг сэргийлэх тарилга (1.2.3.4-р тарилга) 2836-аас 2673 хүүхэд буюу 94.7 хувьтай хамрагдсан байна.
Тавт (Сахуу, хөхүүл ханиад, татран, В вируст хепатит, хемофилюс инфлюенза В) 1,2,3-р тунгийн вакцин: 2136-аас 2024 буюу 95,3 хувь хамрагдсан байна..
Улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг сэргийлэх 1,2-р тунгийн тарилга: 1309-аас 1280 хүүхэд 97,9 хувьтай хамрагдсан байна.
А вируст хепатитийн эсрэг сэргийлэх 1,2-р тунгийн тарилга: 1218-аас 1218 хүүхэд 100 хувьтай хамрагдсан байна.
Пневмококкийн эсрэг сэргийлэх 1,2,3-р тунгийн тарилга: 2113-аас 2005 хүүхэд буюу 95,3 хувьтай хамрагдсан байна.
|
90
|
|
2.1.2 Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн барилга байгууламж, дэд бүтцийг сайжруулж стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгох, төвлөрсөн инженерийн хангамжид холбох ажлыг үе шаттай зохион байгуулж чанартай үйлчилгээг үзүүлэх орчныг бүрдүүлнэ.
|
9
|
Эрүүл мэндийн төвийн барилга /Хөвсгөл, Мөрөн сум, 7, 8, 13 дугаар баг/
|
Барилга угсралтын ажлын хувь
|
Улсын төсвийн 861,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн яамнаас нээлттэй тендер шалгаруулалтын журмын дагуу шалгаруулж хамгийн сайн үнэлэгдсэн “Төгс үлэмжийн чанар” ХХК шалгарсан. Тус компани 100 хувийн гүйцэтгэлтэйгээр хүлээлгэж өгсөн. Энэрэл өрхийн эрүүл мэндийн төв шинэ байранд 7,8-р багийн эмч, сувилагчид байрлаж иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд биохимийн урвалж, элэгний В,С вирус, БЗХӨ/ДОХ илрүүлэх түргэвчилсэн оношлуураар сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний зардлаас 5,995,000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Үүнд:
Энх-Үйлс ӨЭМТ-825,000 төгрөг
Гурван гал ӨЭМТ-770,000 төгрөг
Дэлгэрмөрөн ӨЭМТ-1,375,000 төгрөг
Энэрэл ӨЭМТ - 1,292,500 төгрөг
Далайн-Элбэрэлт-1,732,500 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.
Сумын 2024 оны орон нутгийн 8,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Гурвангал өрхийн эрүүл мэндийн төвд тавилга тоног төхөөрөмж худалдан авах” төсөл арга хэмжээнд Үлэмж Итгэл ХХК шалгарч, эмчийн ширээ сандал, өвчтөний ор, цахилгаан тэргэнцэр, хүлээлгийн сандал зэргийг 100% нийлүүлсэн.
Сумын 2024 оны орон нутгийн 19,500,000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Энэрэл өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ байранд эх, хүүхдийн өрөө, сургалтын өрөөнд тоног төхөөрөмж, тавилга худалдан авах” төсөл арга хэмжээнд “Юу Ко Тэмүүлэл” ХХК шалгарч, 86 инчийн ухаалаг самбар, тавиуртай сандал, эмчийн сандал, шүүгээ, ширээ, буйдан, агаар цэвэршүүлэгч, ус шүүгч, хүүхдийн дэвсгэр зэргийг 100% нийлүүлсэн.
|
90
|
|
2.1.4 Сумын эрүүл мэндийн салбар зөвлөлийн үйл ажилллагааг тогтмолжуулж, дэмжиж ажиллана.
|
10
|
Сумын эрүүл мэндийн салбар зөвлөл улирал бүр хуралдах
|
хуралдааны тоо, шийдвэрлэсэн асуудлын тоо
|
Сумын эрүүл мэндийн салбар зөвлөл 2024онд 3 удаа хуралдсан. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн.
1.Энэрэл өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ байрны тохижилт.
2.Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэг, оношилгоог үр дүнтэй зохион байгуулах
3.Эрт илрүүлгийн үзлэгт ӨЭМТ-үүдэд хэрэглэгдэх тоног төхөөрөмж, урвалж, оношлуурын нөөц, хүртээмж
4.Хөдөлгөөнт болон түр оршин суугчдын судалгааг нарийвчлан гаргаж бүртгэх, ялангуяа жирэмсэн эх, хүүхдийн судалгааг нарийвчлан гаргах, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах
5.Гурвангал өрхийн эрүүл мэндийн төвд тавилга, тоног төхөөрөмж
6.Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх соён гэгээрүүлэх, эрүүл мэндийн зөв дадал хэвшлийг нэмэгдүүлэх ажлыг ӨЭМТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн ажилтантай хамтран зохион байгуулах төлөвлөгөөг хэлэлцэж, шийдвэрийн хэрэгжилт 90 хувьтай байна.
|
90
|
|
2.1.6 Халдварт өвчний гаралтыг бууруулахад чиглэсэн орчны эрүүл мэндийг сайжруулах сургалт, сурталчилгаа, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
|
11
|
Халдварт өвчний гаралтыг бууруулахад чиглэсэн орчны эрүүл мэндийг сайжруулах сургалт явуулан, эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх
|
Сургалтад хамрагдсан иргэдийн хувь, тоо, сургалтын дараах дундаж хувь
|
Халдварт өвчний гаралтыг бууруулах чиглэлээр орчны эрүүл мэнд, халдварт өвчний багц сургалтыг 39 удаагийн сургалт, гэр сургалт, ганцаарчилсан, зайнаас 15-60 насны 2850 гаруй иргэнийг буюу 13,3% хамруулсан байна. Сургалтын өмнөх мэдлэгийн дундаж 47.4% сургалтын дараах мэдлэгийн дундаж 76.5% болж 29.1%-аар өссөн байна.
|
90
|
|
12
|
Хүн амыг сүрьеэ, БЗДХ-ын эрт илрүүлэг үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулах
|
хамрагдсан иргэдийн тоо, ӨЭМТ-өөс зөөвөрлөсөн сорьцийн тоо
|
15-аас дээш насны иргэдийн болон хавьтлын дунд сүрьеэгийн халдвар илрүүлэх үзлэгт 12517 буюу 37.94% иргэнийг хамруулж, сургалт зөвлөгөө өгсөн. Өмнөх оноос 4 сорьц илүү зөөвөрлөж, нийт 23 сорьц, үүнээс 1 эерэг тохиолдол бүртгэгдсэн байна.
|
90
|
|
2.1.7 Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дэмжих замаар сэргийлж эх, хүүхдийн эндэгдэлд нөлөөлөх хүчин зүйлийг багасгаж, эх, хүүхдийн эндэгдэл, хоол тэжээлийн дутагдлыг тогтвортой бууруулна.
|
13
|
Эрүүл мэндийн байгууллагуудын эргэх холбоог нэмэгдүүлж мэдээлэл солилцон хүүхдийн эндэгдлийн эрсдлийг бууруулах, жирэмжсний хяналтыг сайжруулах
|
эх, хүүхдийн эндэгдэлийн тоо, жирэмсний хяналтын хувь
|
Жирэмсний эрт үеийн хяналт: Жирэмсэн эхийн эрүүл мэндийн хяналт, үзлэг шинжилгээ, 0-5 насны хүүхдийн эрүүл мэндийн хяналтыг тасралтгүй үйлчилгээ үзүүлж байна. 10 сарын байдлаар эхийн эндэгдэлгүй, хүүхдийн эндэгдэл 4 байна. Жирэмсний эрт үеийн хяналтад:
Энх-Үйлс ӨЭМТ-64 жирэмсэн эх (Малчин эмэгтэй-8)
Гурван гал ӨЭМТ-42 жирэмсэн эх (Малчин эмэгтэй-0)
Дэлгэрмөрөн ӨЭМТ – 67 жирэмсэн эх (Малчин эмэгтэй-14)
Энэрэл ӨЭМТ –134 жирэмсэн эх (Малчин эмэгтэй-4)
Далайн-Элбэрэлт ӨЭМТ –199 (Малчин эмэгтэй-4) нийт 506 жирэмсэн эх хяналтад үүнээс малчин жирэмсэн 30 эх хяналтад хамрагдсан байна. Үүнээс эхний 3 сартайд 444, 4-6 сартайд 60, 7 ба түүнээс дээш сартайд 2 эх хяналтад орсон байна.
А аминдэм
2024 оны 10 сарын байдлаар 6-59 сартай 3951 хүүхдэд А аминдэм уулгасан байна. Үүнд:
“Энх-Үйлс” ӨЭМТ – 262
“Гурван гал” ӨЭМТ – 526
“Дэлгэрмөрөн” ӨЭМТ – 484
“Энэрэл” ӨЭМТ – 1212
“Далайн-Элбэрэлт” ӨЭМТ –1467
Д аминдэм
2024 оны 10 сарын байдлаар 0-36 сартай 9317 хүүхдэд Д аминдэм уулгасан байна. Үүнд:
“Энх-Үйлс” ӨЭМТ – 1847
“Гурван гал” ӨЭМТ – 461
“Дэлгэрмөрөн” ӨЭМТ – 581
“Энэрэл” ӨЭМТ – 2694
“Далайн-Элбэрэлт” ӨЭМТ –3734 хүүхэд Д аминдэм уусан байна.
Олон найрлагат бичил тэжээлийн холимог
2024 оны 10 сарын байдлаар 6-23 сартай 781 хүүхдэд Олон найрлагат бичил тэжээлийн холимог уулгасан байна. Үүнд:
“Энх-Үйлс” ӨЭМТ – 183
“Дэлгэрмөрөн” ӨЭМТ – 140
“Энэрэл” ӨЭМТ – 204
“Далайн-Элбэрэлт” ӨЭМТ –254 хүүхэд уусан байна.
|
90
|
|
14
|
Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн хүрээнд зорилтод бүлгийн эх, хүүхэд, насанд хүрэгчдэд эрсдэл үүсэхээс сэргийлэх, үүссэн нөхцөлд эмчилгээний тусламж дэмжлэг үзүүлэх
|
Хэрэгжүүлсэн арга хэмжээ
|
Сумын Мандал 6 дугаар багийн оршин суугч Ичинхорлоогийн Батсамбуу нь ходоод, улаан хоолойн хорт хавдраар оношлогдож, Хятад улсад эмчлүүлэх шаардлагатай болсон тухай хүсэлтийн дагуу Орон нутгийн нөөц хөрөнгийн зардлаас 1,000,000 төгрөгийн эмчилгээний мөнгөн тусламж үзүүлсэн.
|
90
|
|
15
|
Зорилтот бүлгийн эх, хүүхдийн үзлэг, оношилгоо, 5 хүртэлх насны хүүхдийн иж бүрэн үзлэгийг тогтмол зохион байгуулах
|
Үзлэгийн хувь, Иж бүрэн үзлэгийн хамралтын хувь
|
Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад зорилтот бүлгийн эх, хүүхдийн үзлэг, оношилгоо, 5 хүртэлх насны хүүхдийн иж бүрэн үзлэгийн хамрагдалт 9832 буюу 93.6%-тай байна.
18, 36 сартай хүүхдийн иж бүрэн үзлэгт 94.7 хувь нь хамрагдсан байна (өмнөх оны үзүүлэлтээс 1.3% -иар өссөн).
0-5 насны хүүхдийн хяналтад:
“Энх-Үйлс” ӨЭМТ-611
“Гурван гал” ӨЭМТ-398
“Дэлгэрмөрөн” ӨЭМТ –720
“Энэрэл” ӨЭМТ –1239
“Далайн-Элбэрэлт” ӨЭМТ –1432 нийт 0-5 насны 4400 хүүхэд хяналтад авсан байна. Нярайн хүүхдийн эргэлт 92,4 хувьтай байна
Мөрөн сумын 0-5 хүртэлх насны 13496 хүүхэд эрүүл мэндийн хяналтад орсон. Эрүүл мэндийн хяналтад орсон хүүхдүүдийн туранхай 1, тураалтай 1, өсөлтийн хоцрогдолтой 21 хүүхэд байна. Үүнд:
“Энх-Үйлс” ӨЭМТ – 1960
“Гурван гал” ӨЭМТ – 1404
“Дэлгэрмөрөн” ӨЭМТ –1280
“Энэрэл” ӨЭМТ – 3502 (туранхай-1)
“Далайн-Элбэрэлт” ӨЭМТ – 5350 (туранхай-1, тураалтай-4, өсөлтийн хоцрогдолтой 21)
|
90
|
|
2.1.8 Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг дэмжиж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ.
|
16
|
Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлага нэр хүнд хариуцлагын тогтолцоог сайжруулж, эмнэлгийн ажилтан, иргэдийн уялдаа холбоог нэмэгдүүлж ажиллах
|
Сэтгэл ханамжийн судалгааны хувь
|
Сумын өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, төсвийн ил тод байдал, хуулийн хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээг цахим хэлбэрээр хийж байна.
Цахим хэлбэрээр эрүүл мэндийн анхан шатны байгууллагуудын санхүүгийн гүйцэтгэл, хүний нөөцийн мэдээлэлтэй танилцаж, сэтгэл ханамжийн судалгаа өгөх боломжийн цахимаар буюу https://1313.mn/topicDetail/23 сайтад нэвтрэн мэдээлэлтэй иргэд танилцах боломжтой болсон. Энэхүү мэдээллийг Хөвсгөл аймаг Мөрөн хотын Засаг даргын тамгын газрын Фейсбүүк пейж, 14 багийн группүүд, Хөвсгөлийн нэгдсэн зар, Хөвсгөлийн нэгдсэн зар мэдээ, Бүх Хөвсгөлчүүд энд, Мөрөн хотын иргэдийн нэгдсэн групп, Хөвсгөл зар гэсэн фэйс бүүк хаягуудаар постер мэдээллийг хүргэсэн. (Давхардсан тоогоор 1391 иргэний хандалттай).
Иргэдээс тусламж, үйлчилгээний талаар сэтгэл ханамж, санал хүсэлтийг тогтмол авах, тэдгээрт дүн шинжилгээ хийж, тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахаар өрхийн эрүүл мэндийн төвүүд QR код байрлуулж, судалгааг авч ажилласан. Мөн сэтгэл ханамжийн судалгааг https://1313.mn/topicDetail/23 гэсэн сайт руу нэвтэрч судалгааны үр дүнг харах боломжтой юм. 2024 оны байдлаар нийт 1225 иргэн судалгаанд хамрагдсан байна. Судалгааг авч нэгтгэхэд сэтгэл ханамж маш сайн-11.1%, сайн-33.3%, дунд-27.8%, муу-22.2%-тай байна.
|
90
|
|
2.1.9. Сайн дурын дархлаажуулалтын аяныг зохион байгуулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллана
|
17
|
Улирлын томуугаас урьдчилан сэргийлэх вакцинд зорилтод бүлгийн иргэдийг хамруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх
|
Зорилтот бүлгийн иргэдийн хамрагдсан тоо
|
Улирлын томуугийн вакцинд зорилтот бүлгийн иргэдийн хамрагдалт: 2024 оны 4-р улиралд Зорилтод бүлгийн 1249 хүн томуугийн вакцинд хамрагдсан байна.
6 сартай-5 насны хүүхэд -780
Жирэмсэн эх-83
Архаг хууч өвчтэй иргэн-291
Ахмад настан-222
Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй албан хаагч, ажилтан-125
|
90
|
|
2. НИЙТИЙН БИЕИЙН ТАМИР
|
|
2.2 Нийтийн биеийн тамирыг бүх нийтийн хөдөлгөөн болгон хөгжүүлэн, мэргэжлийн спортыг дэмжиж, биеийн тамир,
спортод ээлтэй орчныг бүрдүүлнэ.
|
|
2.2.1 Иргэдэд эрүүл амьдрах зан үйл,хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх нийтийн бүжиг, явган болон дугуйн аялал зэргийг дэмжиж, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодтой хамтран ээлтэй дэд бүтцийг бий болгох ажлыг эхлүүлнэ.
|
1
|
Бүх нийтийн гүйлт, алхалт, дугуйн аялал, нийтийн бүжгийн спортын арга хэмжээг үе шаттай зохион байгуулж, иргэдийн идэвх оролцоог дэмжин ажиллана
|
Арга хэмжээний тоо, хамтарсан байгууллага, холбоо, клубын тоо, хүн амын хамрагдалтын тоо
|
Мөрөнгийн хавар “Нийтийн цэнгээнт бүжгийн тэмцээн”–ийг аймгийн бүжгийн холбоотой хамтран зохион байгуулж, өсвөр нас, залуучууд, ахмад, байгууллагын ангиллаар нийт 200 гаруй иргэд идэвхтэй оролцсон. (Сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний зардлаас 1,628,000 төгрөг зарцуулсан).
“Хоймор нутаг” хөнгөн атлетикийн холбоо хамтран “Хөвсгөл марафон-2024” гүйлтийн тэмцээнийг 2 жилдээ хамтран зохион байгуулав. Марафонд 8 аймаг, 12 сумын 520 орчим тамирчид 1,5 км, 2 км, 3км, 5 км, 10 км, 21,1 километрийн зайд хурдаа хүчээ сорьсон. (Сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний зардлаас 3.442.500 төгрөг зарцуулсан).
|
90
|
|
2.2.2 Тив, дэлхий, улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож амжилт гаргасан иргэдэд дэмжлэг, урамшуулал үзүүлж, тамирчдыг алдаршуулж сурталчилна.
|
2
|
Амжилт гаргасан иргэдэд дэмжлэг, урамшуулал үзүүлж, тамирчдыг алдаршуулж сурталчилна.
|
Алдаршуулсан тамирчдын тоо
|
Тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам боловсруулж сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ээлжит 22-р хуралдааны 03 дугаар тогтоолоор батлуулсан.
Бүгд Найрамдах Перу улсын нийслэл Лима хотод зохион байгуулагдсан 2024 оны “Сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-ий охидын ангиллын 3 төрөлд түрүүлж дэлхийн аварга болсон шатарчин Нямдаваагийн Аз-Эрдэнэ-ийг дэмжиж сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний зардлаас 1,000,000 төгрөгийн урамшуулсан.
"Парис-2024" олимпын мөнгөн медальт, Дэлхийн аварга, Ази тивийн аварга, Мөрөн сумын иргэн, ОУХМ Бавуудоржийн Баасанхүүд Сумын Орон нутгийн нөөц хөрөнгийн зардлаас 10,000,000 төгрөгөөр урамшуулсан. Б.Баасанхүүгийн анхны багш дасгалжуулагч Б.Очирбат, А.Даваадорж нарт тус бүр Сумын Орон нутгийн нөөц хөрөнгийн зардлаас 2,000,000 төгрөгөөр урамшуулсан (Сумын Орон нутгийн нөөц хөрөнгийн зардлаас 2,000,000 төгрөг).
|
90
|
|
2.2.3 Биеийн тамир, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ТББ, холбоод, клубүүдийг дэмжин, үндэсний спорт нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх “Спортлог-Мөрөн” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
3
|
Спортын холбоодын үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллах
|
хамтран ажилласан холбоо, фитнес клубын тоо
|
Жудо бөх
Монгол улсын гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаагийн нэрэмжит Улсын өсвөр үеийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнд аймгийн жүдо бөхийн холбооны баг тамирчдад сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний зардлаас 500,000 төгрөг дэмжлэг үзүүлсэн.
Ширээний теннисний тэмцээн
Спортын мастер Б.Баярмагнай агсны нэрэмжит 2024 оны 21 аймгийн аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээний зохион байгуулах үйл ажиллагаанд сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний зардлаас 500,000 төгрөгийн дэмжлэг үзүүлж, Титэм сургуулийн спорт зааланд аймгийн Ширээний теннисний холбоо, Аймгийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир спортын газартай хамтран 2024 оны 06 сарын 06-наас 08-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан.
Тэмцээнийг 19-49, 50-аас дээш гэсэн 2 насны ангиллаар явуулж, 16 аймгийн 130 гаруй тамирчид оролцсон.
Волейболын тэмцээн
Улаанбаатар хотод 2024 оны 10 сард зохион байгуулагдсан “Өсвөрийн улсын аварга шалгаруулах” волейболын тэмцээнд ерөнхий боловсролын “Эрдмийн далай” сургуулийн шигшээ баг тамирчдад Орон нутгийн нөөц хөрөнгийн зардлаас 300,000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.
Аэробик гимнастик
“Аэробик гимнастикийн өсвөр үе, насанд хүрэгчид, ахмад мастеруудын тэмцээн”, “Аэробик баг клубийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд ерөнхий боловсролын Дэлгэрмөрөн сургуулиас аймаг, сумаа төлөөлөн явах 1 багш, 19 сурагчдад Орон нутгийн нөөц хөрөнгийн зардлаас 1,000,000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.
|
90
|
|
4
|
Сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн сумын аварга шалгаруулах барилдаан
|
Хамтарсан байгууллага, хамрагдалтын тоо
|
"Хангарди цом-2024" сумын заануудын нээлттэй тойргийн барилдаан
"Хангарди цом-2024" сумын заануудын нээлттэй тойргийн барилдааныг аймаг сумын цолтой бөхчүүдийн Хангарди зөвлөлтэй хамтран зохион байгуулсан. Барилдаанд Архангай,Ховд, Завхан, Булган, Төв, Дундговь, Дорноговь, Хөвсгөл гэсэн найман аймгийн шилдэг 47 сумын заан A,B,C,D зоонд хуваагдан барилдаж түрүү бөхөөр
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат сумын заан М.Баасанжав түрүүлж, Хангарди цомын эзнээр шалгарсан.
2-р байранд сумын заан Б.Батбаясгалан
3-р байранд Төв аймгийн сумын заан Б.Цогт,
4-р байранд Тосонцэнгэл сумын заан Б.Пүрэвням нар шалгарч медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.
(Сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний зардлаас 3,000,000 төгрөг зарцуулсан).
Сумын цол олгох барилдаан
Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 93 жилийн ой, Мөрөн хот үүсэн байгуулагдсаны 215 жилийн ойн баяр наадмын Мөрөн сумын хүчит 64 бөх барилдаан 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр наадмын талбайд зохион байгуулсан.
Барилдаанд аймгийн эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч, Галт сумын харьяат сумын харцага Н.Дамбадаржаа түрүүлж, Баянзүрх сумын харьяат сумын заан Б.Батбаясгалан үзүүрлэж, их шөвөгт Галт сумын харьяат сумын заан Н.Дэмбэрэлцэрэн, Тосонцэнгэл сумын харьяат сумын заан Б.Ганбат нар шалгарсан (Орон нутгийн хөгжлийн сангийн баяр наадмын зардлаас 5,000,000 төгрөг, сумын Засаг даргын Тамгын газрын орон нутгийн нөөц хөрөнгөөс 3,000,000 төгрөг).
|
90
|
|
5
|
Сумын аварга шалгаруулах шагайн харваа тэмцээн зохион байгуулах
|
Хамтарсан байгууллага, хамрагдалтын тоо
|
Үндэсний шагайн харвааны тэмцээнийг орон нутагт сурталчлан таниулах, дэлхийн биет бус соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, өв уламжлалыг залуу үед өвлөн үлдээх зорилготой Сумын 2024 оны аварга шалгаруулах “Шагайн харваан” тэмцээн Ерөнхий боловсролын Ирээдүй XXI зуун цогцолбор сургуульд шагайн харваан салбар холбоотой хамтран амжилттай зохион байгуулсан.
Тэмцээнд багийн болон хувийн цуваа харваа гэсэн хоёр төрлөөр 18 багийн 160 гаруй харваачид оролцож, шагналт байрын эзэд болсон.
Багийн харваанд:
1)Бүрэнтогтох сумын “Эрдэм-Үүд” баг
2)Рашаант сумын “Дулаанхан” баг
3)Бүрэнтогтох сумын “Уул Өвгөд II” баг
4)Шинэ-Идэр сумын “Уул өвгөд I” баг
Хувийн Цуваа харваанд
1)Цэцэрлэг сумын уугуул Эрдэм-Үүд багийн харваач Аймгийн Гоц мэргэн Т.Манлайбаяр
2)Бүрэнтогтох сумын уугуул “Цахиур” багийн харваач Аймгийн хошой мэргэн Ж.Отгонбаатар
3)Бүрэнтогтох сумын уугуул “Эрдэм-Үүд” багийн харваач Монгол улсын Мэргэн М.Отгонхүү
4)Тосонцэнгэл сумын харьяат Уул өвгөд багийн харваач С.Дэлгэрмөрөн
5)Шинэ-Идэр сумын харьяат Аймгийн хошой мэргэн Д.Цогтгэрэл нар тус тус байр эзэлсэн.
|
90
|
|
6
|
Сумын аварга шалгаруулах Гараар татах хүчний тэмцээн
|
Хамтарсан байгууллага, хамрагдалтын тоо
|
“Хоймор нутгийн гараар татах хүчний холбоо”-той хамтран “Гараар татах хүчний аймгийн аварга шалгаруулах” нээлттэй тэмцээнийг зохион байгуулсан. (сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний зардлаас 3,500,000 төгрөг зарцуулсан).
|
90
|
|
|
7
|
“Оюуны спортын их наадам”
|
Хамтарсан байгууллага, хамрагдалтын тоо
|
Мөрөн сумын өсвөрийн болон насанд хүрэгчдийн “Налгар Намар-2024” шатрын нээлттэй тэмцээнийг аймгийн шатрын холбоотой хамтран амжилттай зохион байгуулсан.
-Тэмцээнд хүүхдийн 4 насны ангилал, насанд хүрэгчдийн 1 насны ангиллаар Хөвсгөл, Өмнөговь, Дархан, Эрдэнэт, Булган аймгуудаас шатарчид оролцож 120 гаруй тамирчид өрсөлдсөн (сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний зардлаас 3,500,000 төгрөг зарцуулсан).
|
90
|
|
2.2.4 Соёл, спортын цогцолборыг ашиглалтад оруулж, спортын барилга байгууламж, тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлнэ.
|
8
|
Мөрөн суманд баригдаж буй спортын цогцолборын барилгыг ашиглалтад оруулах
|
тухайн жилийн гүйцэтгэлийн хувиар
|
Соёл, спортын цогцолборын барилга угсралтын ажлыг Рендербау ХХК нь 2019 оноос гүйцэтгэж эхэлсэн. Барилга угсралтын гүйцэтгэл 100 хувь. Гадна инженерийн шугам сүлжээний ажил 100 хувь.
|
90
|
|
2. БОЛОВСРОЛ
|
|
2.3. Боловсролын үйлчилгээний тэгш хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж, чанарыг сайжруулан,
|
|
хүний хөгжлийг дэмжсэн ээлтэй орчин бүрдүүлж ажиллана
|
|
2.3. Боловсролын үйлчилгээний тэгш хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлж, чанарыг сайжруулан,хүний хөгжлийг дэмжсэн ээлтэй орчин бүрдүүлж ажиллана
|
1
|
Дотуур байрны барилга, 200 ор /Хөвсгөл, Мөрөн сум, 14 дүгээр баг/
|
Тухайн жилийн гүйцэтгэлийн хувиар
|
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Нутгийн аваргууд” ЕБС-ийн 200 хүүхдийн ортой дотуур байрны барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Туст эр констракшн” ХХК шалгарч 4,3 тэрбум төгрөгөөр гэрээ байгуулсан. 2024 онд санхүүжих дүн 1,9 тэрбум төгрөг. Ажлын гүйцэтгэлээр цонх, хаалга, гадна шугам сүлжээний ажил хийгдэж дууссан.
|
90
|
|
2
|
Сургуулийн барилгын өргөтгөл, 320 суудал, спорт заал /Хөвсгөл, Мөрөн сум, Титэм сургууль/
|
Тухайн жилийн гүйцэтгэлийн хувиар
|
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Титэм” сургуулийн хичээлийн шинэ байрын барилгын ажлын гүйцэтгэгчээр “Энх бизнес өгөөж” ХХК шалгарч 9,3 тэрбум төгрөгөөр гэрээ байгуулсан. Ажлын гүйцэтгэлээр араг бүтээц, өрлөг, хаалга, цонхны ажил бүрэн хийгдэж дууссан.
|
90
|
|
3
|
Сургуулийн барилга, 960 суудал, спорт заал /Хөвсгөл, Мөрөн сум, 8 дугаар баг, Дэлгэрмөрөн цогцолбор сургууль/
|
Тухайн жилийн гүйцэтгэлийн хувиар
|
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "Дэлгэрмөрөн" цогцолбор сургуулийн 960 хүүхдийн суудалтай шинэ хичээлийн байр барих барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Сант-Өндөр” ХХК шалгарч 13,0 тэрбум төгрөгөөр гэрээ байгуулсан. 2024 оны санхүүжилтийн дүн 7,4 тэрбум төгрөг. Ажлын гүйцэтгэлээр барилгын араг бүтээц, өрлөг, цонх, хаалга, дээврийн ажил бүрэн хийгдэж дууссан.
|
90
|
|
4
|
Сургуулийн барилгын өргөтгөл, 320 суудал /Хөвсгөл, Мөрөн сум, Гурван-Эрдэнэ сургууль/
|
Тухайн жилийн гүйцэтгэлийн хувиар
|
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Гурван-Эрдэнэ” ерөнхий боловсролын сургуулийн 320 суудалтай хичээлийн байр барих ажлын гүйцэтгэгчээр “Урагшлах” ХХК шалгарч 7,4 тэрбум төгрөгөөр гэрээ байгуулсан. 2024 онд 2,2 тэрбум төгрөг батлагдсан. Ажлын гүйцэтгэлээр сургуулийн барилгын 3 давхрын карказ цутгагдаж дууссан. Спорт заалны карказын ажил хийгдсэн.
|
90
|
|
5
|
Спорт, урлагийн цогцолбор сургууль, 320 суудал /Хөвсгөл, Мөрөн сум/
|
Тухайн жилийн гүйцэтгэлийн хувиар
|
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Авьяас” ерөнхий боловсролын сургуулийн 320 суудалтай хичээлийн байр барих гүйцэтгэгчээр “Сант өндөр” ХХК шалгарч 7,0 тэрбум төгрөгөөр гэрээ байгуулсан. 2024 онд батлагдсан төсөв 100 сая төгрөг. Энэ ажлын хүрээнд суурийн ажил бүрэн хийгдэж дууссан.
|
90
|
|
6
|
Сургуулийн барилгын өргөтгөл, 640 суудал /Хөвсгөл, Мөрөн сум, Эрдмийн далай цогцолбор сургууль/
|
Тухайн жилийн гүйцэтгэлийн хувиар
|
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Эрдмийн далай” ерөнхий боловсролын сургуулийн 320 суудалтай хичээлийн байр барих гүйцэтгэгчээр “Цэц Мандал” ХХК шалгарч 11,6 тэрбум төгрөгөөр гэрээ байгуулсан. 2024 онд санхүүжих дүн 3,4 тэрбум төгрөг. Ажлын гүйцэтгэлээр суурь, төмөр бетон араг бүтээц, 1 давхрын өрлөгийн ажил хийгдсэн 2024 оны гүйцэтгэл бүрэн дууссан.
|
90
|
|
7
|
Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн биеийн тамирын талбайн засвар
|
Төсөв батлуулсан байх
|
Аймгийн хөрөнгө оруулалтаар “Дэлгэрмөрөн цогцолбор” сургуулийн биеийн тамирын талбайн засварын ажил буюу хөл бөмбөгийн талбай хийхээр 236 сая төгрөг батлагдсан. Тус ажлын тендер шалгаруулалт Аймгийн Худалдан авах ажиллагааны газраас цахим тендерийг зарласан.
|
90
|
|
8
|
Гүйлтийн зам талбайн ажил болон гадна сараалжийн хашааны ажил /Дэлгэрмөрөн цогцолбор сургууль/
|
Гүйцэтгэлийн хувиар
|
Аймгийн хөрөнгө оруулалтаар “Дэлгэрмөрөн цогцолбор” сургуулийн биеийн тамирын талбайн гадна сараалжин хашаа засварын ажлын гүйцэтгэгчээр “Баян Дэ” ХХК 116 сая төгрөгөөр гэрээ байгуулсан. Барилга угсралтын ажил бүрэн дуусаж, комисст хүлээлгэн өгсөн.
|
90
|
|
9
|
640 хүүхдийн сургуулийн дээврийн засвар /Сод Эрдэм/
|
Тухайн жилийн гүйцэтгэлийн хувиар
|
Аймгийн орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдэх “Сод-Эрдэм” ерөнхий боловсролын сургуулийн дээврийн засварын ажлын тендерт “Баян Дэ” ХХК шалгарч 158,9 сая төгрөгөөр гэрээ байгуулсан. Ажлыг гүйцэтгэж хүлээж авах комисст хүлээлгэн өгсөн.
|
90
|
|
10
|
Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн дэргэдэх хуучин уурын зуухны байрын буулгалт /Мөрөн сум/
|
Тухайн жилийн гүйцэтгэлийн хувиар
|
Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн дэргэдэх хуучин уурын зуухны байрын буулгалт ажлын гүйцэтгэгчээр “Баян Дэ” ХХК шалгарч 19 сая төгрөгөөр гэрээ байгуулсан. Гэрээний хугацаандаа хийж гүйцэтгэн ажлын хэсэгт хүлээлгэн өгсөн.
|
90
|
|
2.3.2. Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын байгууллагын үйлчилгээнд бүрэн хамруулж, ажил, амьдралд бэлтгэх шилжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
|
11
|
Боловсролын үйлчилгээний гадна байгаа сурах саад тотгортой хүүхдүүдийн судалгааг нарийвчлан гаргаж, боловсролын үйлчилгээнд хамруулах
|
Судалгааг гарган хамран сургах тойргийн сургуулиудад хуваарилах
|
2024 онд сургуульд шинээр элсэх 6 настай 7 хүүхдийн 5 нь буюу 71,4% нь сургуульд элсэн суралцсан. Сургуульд элсээгүй 2 хүүхэд эцэг эхийн хүсэлтээр 2024 онд хүүхдээ гэртээ асрах хүсэлтээ зөвлөлд гаргасан болно.
2024 онд сургууль завсардаж болзошгүй 12 хүүхдийг илрүүлсэн ба судалгаагаар сургууль завсардахад нөлөөлсөн шалтгаан болон амьдралын нөхцөл байдлын талаар мэдээллүүдийг нарийвчлан гаргаж, Авьяас сургуульд-3, Сод-Эрдэм-2, Титэм сургуульд-1, Нутгийн-Аваргууд сургуульд-2, Гурван-Эрдэнэ сургуульд-3 хүүхдийг сургуульд хамруулсан байна. (өөр сумдын хүүхдүүд байдаг)
|
90
|
|
12
|
Тусгай хэрэгцээт боловсролын үйлчилгээнд хамрагдаж төгссөн төгсөгчдийг ажлын байраар хангах, зуучлах, бүлэг, хамтрал үүсгэж өрхийн үйлдвэрлэлийг дэмжиж, амьдралын баталгааг хангахад дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтанд хамруулах
|
Төгсөгчдийн тоо, амьдралын баталгаагаар хангагдсан тоо
/политехникийн коллежи/
|
Сургуулийн гадна байгаа сурагчдыг Боловсрол нөхөн олгох хөтөлбөрт 35 сурагч хамруулах, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 2 сурагч хамрагдаж ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөгөөр хичээллэж байна. Политехникийн коллежид сонсголын бэрхшээлтэй 2 сурагч төгссөн. Мужааны цехэд ажиллаж байна.
|
90
|
|
2.3.3 Сургуулиудын хамран сургах тойргийн хүүхдүүдийн судалгааг нарийвчлан гаргаж сургууль завсардалтын эрсдэлийг тооцож хамран сургалтыг нэмэгдүүлнэ.
|
13
|
Хамран сургах тойргийг шинэчлэн мөрдөж ажиллах,
|
СӨБ,ЕБС-д хамрагдсан хүүхдийн тоо
|
Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/61 тоот тушаалаар баталсан сумын сургууль цэцэрлэгүүдийн хамран сургах тойрог шинэчлэгдсэн.
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ:
2024 онд сумын хэмжээнд 105 бүлэгт 3689 хүүхэд, хувийн хэвшлийн 3 цэцэрлэгийн 9 бүлэгт 260 хүүхэд хамрагдаж, нийт 3949 хүүхэд хамрагдаж байна. Өмнөх жилийнхээс 262 хүүхдээр буюу 6.6 хувиар нэмэгдсэн үзүүлттэй байна.
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ:
2024 онд төрийн өмчийн 8 сургуулийн 1079 бүлэгт 31267 хүүхэд суралцаж байна. Өмнөх жилийнхээс 18397 хүүхдээр буюу 2.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Учир нь өөр аймаг сумаас ирсэн түр оршин суугчид байна.
|
90
|
|
2.3.4 Сургуулийн өмнөх боловсролын барилга байгууламж, үйл ажиллагааны орчин нөхцөлийг стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгох, төвлөрсөн инженерийн хангамжид холбох ажлыг үе шаттай зохион байгуулах, чанарын шаардлага хангасан үйлчилгээ үзүүлэх орчныг бүрдүүлж ажиллана
|
14
|
Цэцэрлэгийн барилга, 150 ор /Хөвсгөл, Мөрөн сум, 7 дугаар цэцэрлэг/
|
Тухайн жилийн гүйцэтгэлийн хувиар
|
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 7-р цэцэрлэгийн 150 ортой барилгын гүйцэтгэгчээр “Цэц Мандал” ХХК шалгарч 3,6 тэрбум төгрөгөөр гэрээ байгуулсан. Гэрээний хугацаандаа хийж гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгсөн.
|
90
|
|
15
|
Цэцэрлэгийн барилга, 150 ор /Хөвсгөл, Мөрөн сум, 8 дугаар цэцэрлэг/
|
Тухайн жилийн гүйцэтгэлийн хувиар
|
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 8-р цэцэрлэгийн 150 ортой барилгын гүйцэтгэгчээр “Өсөх нум” ХХК шалгарч 3,1 тэрбум төгрөгөөр гэрээ байгуулсан. 2024 онд 1,5 тэрбум төгрөгийн төсөв батлагдаж газар шорооны ажил суурийн ажил хийгдсэн.
|
70
|
|
16
|
Цэцэрлэгийн барилга, 150 ор /Хөвсгөл, Мөрөн сум, 2 дугаар цэцэрлэг/
|
Тухайн жилийн гүйцэтгэлийн хувиар
|
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2-р цэцэрлэгийн 150 ортой барилгын гүйцэтгэгчээр “Цэгц мандал” ХХК шалгарч 4,4 тэрбум төгрөгөөр гэрээ байгуулсан. 2024 онд 1,3 тэрбум төгрөгийн төсөв батлагдаж дулааны шугам, бохир усны шугамын өргөтгөл, газар шороо суурийн ажил хийгдэж дууссан.
|
90
|
|
17
|
Хүүхдийн цэцэрлэгийн дээврийн их засвар /Мөрөн сум 8-р баг/
|
Тухайн жилийн гүйцэтгэлийн хувиар
|
Аймгийн их засварын хөрөнгө оруулалтаар 8 дугаар цэцэрлэгийн дээврийн их засвар хийх ажлын гүйцэтгэгчээр “Бумбах” ХХК шалгарч 150 сая төгрөгөөр гэрээ байгуулсан. Их засварын ажил бүрэн дуусаж комисст хүлээлгэн өгсөн.
|
90
|
|
18
|
Цэцэрлэгийн тоглоомын талбайн тохижилтыг нэмэгдүүлэх /Мөрөн сум арван таван цэцэрлэгт/
|
Төсөв батлуулах
|
Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 80 сая төгрөг батлуулсан. Аймгийн худалдан авах ажиллагааны газар тендер зарлагдаж байна.
|
90
|
|
19
|
15 дугаар цэцэрлэгийн барилгын дуусгалтын ажил /Мөрөн сум/
|
Тухайн жилийн гүйцэтгэлийн хувиар
|
Аймгийн орон нутгийн хөрөнгө оруулалтаар 15 дугаар цэцэрлэгийн барилгын дуусгалтын ажлын гүйцэтгэгчээр “Сант-Өндөр” ХХК шалгарч, 15 сая төгрөгөөр гэрээ байгуулсан. Барилга угсралтын ажил хийгдэж дуусан, хүлээлгэн өгсөн.
|
90
|
|
20
|
8 цэцэрлэгийн засвар
|
Тухайн жилийн гүйцэтгэлийн хувиар
|
Сумын орон нутгийн хөрөнгө оруулалтаар санхүүжихээр 17,9 сая төгрөг батлагдаж гүйцэтгэгчээр “Гэрэлт Сувдан Од” ХХК шалгарч 17,6 сая төгрөгөөр гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Тус цэцэрлэгийн 6 ангийн гар угаалтуур суултуурыг шинэчлэн тохижуулж, ангийн паарыг сольж шинэчилсэн байна.
|
90
|
|
21
|
9 цэцэрлэгийн гадна тохижилт
|
Тухайн жилийн гүйцэтгэлийн хувиар
|
Сумын орон нутгийн хөрөнгө оруулалтаар санхүүжихээр 17,0 сая төгрөг батлагдсан. "Уужалга" ХХК 16,8 төгрөгөөр гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Захиалагчийн шалгуурын дагуу бараа материал нийлүүлж дууссан байна.
|
90
|
|
22
|
11 цэцэрлэгийн бохирын шугамд холбох
|
Тухайн жилийн гүйцэтгэлийн хувиар
|
2024 оны орон нутгийн хөрөнгө оруулалтаар санхүүжихээр 11-р цэцэрлэгийг бохирын шугамд холбох материалын зардалд дэмжлэг үзүүлэхээр 14,6 сая төгрөг батлагдсан. Ажлын гүйцэтгэгчээр “Хөвсгөл Төсөл” ХХК шалгарч 14,5 сая төгрөгөөр гэрээ байгуулсан. Гэрээний хугацаанд шаардлагатай материалыг бүрэн нийлүүлж, төвийн цэвэр бохирын шугамд холбогдсон байна.
|
90
|
|
23
|
12 цэцэрлэгийн агуулах барих
|
Тухайн жилийн гүйцэтгэлийн хувиар
|
2024 онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр агуулах барих зардалд 15,0 сая төгрөг батлагдсан. Бараа материал нийлүүлэгчээр “Хөвсгөл Баянцагаан” ХХК шалгарч 15,0 сая төгрөгөөр гэрээ байгуулан материал нийлүүлж дууссан байна.
|
90
|
|
2.3.5 Үндэсний хэл, соёл, ёс заншил, эх оронч сэтгэлгээ, өв уламжлал, нийгмийн хариуцлага, эрх, үүрэг, хандлага, сэтгэлгээг төлөвшүүлж, хүмүүжил, сургалтын хөтөлбөрийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр цэцэрлэг, сургууль, НТБ-ын төвд хэрэгжүүлнэ
|
24
|
Авъяас сургуулийн сурагчдад 6 ястны бүжгийн хувцас хэрэглэлийн шинэчлэл
|
Тухайн жилийн гүйцэтгэлийн хувиар
|
Халх, дархад, урианхай, буриад, хотгойд, цаатан 6 ястны 24 эрэгтэй, 24 эмэгтэй хүүхдийн 48 ширхэг 26,000,000 (хоёр зургаан сая) төгрөгийн бүжгийн хувцасны тендерт шалгаран “Тунамал мэргэн оюунт” ХХК шалгаран хувцсаа хүлээлгэн өгсөн.
|
90
|
|
25
|
Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор үндэсний өв соёл, үнэт зүйлийг түгээн таниулах зорилготой "Монголын баялаг- 330" цуврал нэвтрүүлэг төсөл арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх
|
Төсөв батлуулах
|
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор үндэсний өв соёл, үнэт зүйлийг түгээн таниулах зорилгоор "Монголын баялаг- 330" цуврал нэвтрүүлэг төслийг 21 аймгийн 330 сумын нутаг дэвсгэрт орших түүхэн дурсгалт болон байгалийн цогцолборт газруудын тухай Шинжлэх ухааны баримтат цуврал нэвтрүүлгийг "Монголын баялаг-330" цуврал нэвтрүүлгийг “Монголын баялаг өв соёл” ХХК-аас бэлтгэн үзэгчдийн хүртээл болгох ажлыг эхлүүлэх Сумын 2024 оны төсөвт (аймгийн Засаг даргын ирүүлсэн албан бичгийн хүрээнд) 2,037,000 төгрөгийг Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний зардалд тусган баталсан.
|
90
|
|
2.3.6“Боловсролын салбарын залгамж халаа”-г сайжруулах ажлын хүрээнд ахмад багш нарыг зөвлөхөөр ажиллуулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.
|
26
|
Аймгийн ахмад багш нарын холбооны жил бүрийн төлөвлөгөөнд Мөрөн сумын сургууль, цэцэрлэгүүдтэй хамтран ажиллах, зөвлөн туслах ажлыг оруулах,
|
Хамтран зохион байгуулсан үйл ажиллагааны тоо, хамрагдсан СӨБ, ЕБС-н багшийн тоо
|
Сургуулийн өмнөх боловсрол :
Сумын 15 цэцэрлэгүүд ахмад багш нартайгаа хамтран 51 үйл ажиллагааг зохион байгуулж, давхардсан тоогоор 1,132 албан хаагчид, ахмадууд хамрагдсан байна.
Ерөнхий боловсролын сургууль:
Сумын 8 ерөнхий боловсролын сургуулиуд ахмад багш нартайгаа хамтран 43 үйл ажиллагааг хамтран зохион байгуулж, давхардсан тоогоор 2,409 албан хаагчид, ахмадууд хамрагдсан байна.
|
90
|
|
2.3.9 Боловсролын байгууллагын хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдал, хүүхдийн хоол, хүнсний эрүүл ахуй, үйлчилгээний чанарыг сайжруулахад хяналт тавьж, зөвлөн туслах ажлыг жил бүр зохион байгуулна
|
27
|
Сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын төвийн үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, дүрэм, журмыг хангуулах ажлыг зохион байгуулах
|
сургалтад хамрагдсан эсэх, санхүүжилтийн тоо, зохион байгуулсан ажлын тоо
|
Сумын хэмжээнд цэцэрлэг сургуулиуд Үйлдвэрчний эвлэл, “Дэмч-Ир Гүн”, байгууллагын ХАБЭА-н зөвлөлтэйгөө хамтран мэргэшсэн байгууллагын ажил олгогчийн хугацаагүй эрхтэй сургалтад 8 удирдлага, (5,600,000) хамт олны сургалтыг Титэм (1,000,000), сургуулийн албан хаагчдыг танхимын сургалтад хамруулсан байна.
СӨБ, ХАБЭА-н зөвлөлтэйгөө хамтран 67 үйл ажиллагааг зохион байгуулж эрсдэлийг бууруулсан байна.
ЕБС, ХАБЭА-н зөвлөлтэйгөө хамтран 85 үйл ажиллагааг зохион байгуулж эрсдэлээс сэргийлэн ажилласан байна.
|
90
|
|
28
|
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн үдийн хоол, цэцэрлэгүүдийн хоолны худалдан авах ажиллагааг зохион байгуулах, хүүхдийн хоолны чанарыг сайжруулах,
|
Худалдан авах ажиллагааны А3 сертификат олгох сургалтад нийт ажиллагсдын тоо
|
2024 онд СӨБ, ЕБС-ийн 60 албан хаагч Худалдан авах ажиллагааны сургалтад хамрагдан 17 албан хаагч шалгалтад тэнцэн Худалдан авах ажиллагааны А3 гэрчилгээ авсан байна.
|
90
|
|
29
|
Сургуулийн орчинд үйл ажиллагаа явуулж байгаа дэлгүүр худалдаа үйлчилгээний байгууллагуудад худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалтын дагуу хяналт шинжилгээ хийх,
|
Мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт хийн зөвлөн тусалсан байна.
Зөрчил буурсан хувь
|
Сургууль орчмын худалдаа үйлчилгээний 18, нийтийн хоол цайны газар, сургууль цэцэрлэгийн гал тогоо нийт 54, үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа 6 нийт 78 цэг салбарт тогтмол хяналт хийн зөвлөн туслан ажилласнаар нийт зөрчил 79 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
|
90
|
|
30
|
ЕБС-д мэргэжлийн сэтгэл зүйч ажиллуулах
|
Ерөнхий Боловсролын “Ирээдүй сургууль, Сод-Эрдэм сургууль Нутгийн-аваргууд сургуулиуд сэтгэл зүйчтэй болох,
|
Ерөнхий боловсролын Ирээдүй, Сод-Эрдэм Нутгийн-Аваргууд сургуулиуд орон тооны сэтгэл зүйчийг авч ажиллуулж байна.
|
90
|
|
31
|
Хаврын их сорилго хойд бүсийн математик, мэдээлэл зүйн олимпиадыг зохион байгуулах
|
Математикийн олимпиад зохион байгуулсан байх,
|
Мөрөн сумын Засаг дарга Х.Тайванбаярын дэмжлэгтэйгээр “Хойд бүсийн хэмжээнд “Хаврын их сорилго хойд бүсийн математик, мэдээлэл зүйн олимпиадыг” зохион байгуулсан. Олимпиадад Хөвсгөл аймгаас (190 хүүхэд), Орхон, Дархан-Уул, Булган, Баянхонгор аймгуудаас 250 гаруй багш сурагчид оролцож бүсийн хэмжээний чансаа өндөр олимпиад болсон.
(Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс -3,455,160)
|
90
|
|
32
|
Сумын хүүхдийн чуулган зохион байгуулах,
|
Чуулганд оролцсон хүүхдийн тоо, зохион байгуулсан арга хэмжээний тоо
|
Сумын 8 ерөнхий боловсролын сургуулийн 13 нийгмийн ажилтан, аймгийн цагдаагийн газрын 1 албан хаагч, ЕБС-н 84 хүүхэд төлөөлөгчөөр сонгогдсоноос хөгжлийн хөнгөн хэлбэрийн бэрхшээлтэй 8 хүүхэд оролцсоноороо онцлог байлаа.
Аялалын маршрут : Мөрөн-50,100 энергийн төв-Хатгал тосгон-Мөрөн чиглэлээр нийт 210 км.
1.Эко өртөөчилсөн аялал: Чингүнжавын талбайгаас 2 автобусаар хөдлөн Алаг-Эрдэнэ сумын нутаг Эрхэлийн хөндийн Эрдэнэ-Хайрханы өвөрт байрлах 5001000 энергийн төв дээр очин хүүхдүүдэд 4 чиглэлээр танин мэдэхүйн мэдээллийг олгосон байна.
-Сод-Эрдэм сургуулийн түүх нийгмийн ахмад багш Д.Батсүх Хөвсгөл аймгийн түүхэн дурсгалт газруудын түүх, домог яриа, буган чулуун хөшөөний сонирхолтой түүхийн тухай
-Титэм сургуулийн түүх нийгмийн багш Х.Оюунцэрэн эерэг энерги хаанаас эхтэй, Монгол хүний үнэ цэнэ, үнэт зүйл юу болох мөн цэвдгийн тухай
-ДМЦС-н түүх нийгмийн багш Г.Намсрай 5001000 энергийн төвийн тухай сонирхолтой түүхийг
-Нийгмийн ажилтан Пунсалдулам, Цогзолмаа нар “Эрдэнэсийн эрэлд” хөгжилтэй хөдөлгөөнт тоглоом
-Нийгмийн ажилтан Бурмаа, Цэнд-Аюуш, Чинзаяа нар OPEN MIC-н өртөөнд хүүхдүүд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх, сонирхдог дуу бүжгээ хамтран хийсэн.
2.Хатгал тосгоны Ерөнхий боловсролын сургууль дээрх үйл ажиллагаа: Нийгмийн ажилтан Энх-Амгалан, ЭКО клубийн хүүхдүүд чуулганы төлөөлөгч нарт мэндчилгээ болон клубийнхээ танилцуулга, хийсэн үйл ажиллагаа, туршлагаа түгээн дэлгэрүүлэн усны туршилтыг хийж үзүүлэн туршлагаа түгээн дэлгэрүүлсэн.
-Мөрөн сумын Хүүхдийн зөвлөлийн тэргүүн Ирээдүй сургуулийн 11 дүгээр сургуулийн сурагч Даваадулам 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг тавьсан.
3.Мөрөн сумын хүүхдийн илч болон зөвлөлийг шинэчлэн байгуулах:
-Чуулганы төлөөлөгч хүүхдүүдээс Мөрөн сумын зөвлөлийн хүүхдүүдийг улираан ажиллуулах эсвэл шинээр сонгох гэсэн 2 хувилбараар саналыг авсан.
1.Улираан сонгох – 23 хүүхэд
2.Шинээр сонгох -26 хүүхэд
3.Мэдэхгүй – 35 хүүхэд байсан.
Сургууль бүрээс 1 хүүхдийн нэрийг дэвшүүлэн батлагдсан.
1.ДМЦС-н 9е ангийн сурагч А.Сарангоо /нарийн бичиг/
2.Титэм сургуулийн 10б ангийн сурагч Ш.Даваасүрэн/дэд тэргүүн/
3.ЭДЦС-н 10г ангийн сурагч П.Наранзул
4.Ирээдүй сургуулийн 11а ангийн сурагч У.Хонгорзул
5.Авьяас сургуулийн 11а ангийн сурагч Б.Билгүүнзаяа
6.Гурван-Эрдэнэ сургуулийн 11в ангийн сурагч Л.Марал (тэргүүн)
7.Нутгийн аваргууд сургуулийн 8б ангийн сурагч Ч.Чингүн
8.Сод-Эрдэм сургуулийн 10б ангийн сурагч А.Халиун нар сонгогдсон болно.
Хүүхдийн илчээр:
-“Номын өргөө” ХХК-ны захирал М.Эрдэнэсайханыг нэр дэвшүүлсэн 34 хүүхдийн саналаар сонгогдон ажиллаж байна. (Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс 6,918,500)
|
90
|
|
33
|
Эрдмийн далай сургуульд Үдийн цай зөөх автомашин авах
|
гүйцэтгэлийн хувиар
|
“Эрдмийн далай” ерөнхий боловсролын сургуульд үдийн цай зөөх автомашин нийлүүлэх тендерт “Юуко тэмүүлэл” ХХК шалгарч 27,5 сая төгрөгөөр гэрээ байгуулан, техникийн шалгуур үзүүлэлт хангасан авто машиныг хүлээлгэн өгсөн байна.
|
90
|
|
34
|
Аваргууд сургуулийн Бөхийн заалны өргөтгөлд дэмжлэг
|
Тухайн жилийн гүйцэтгэлийн хувиар
|
Бөхийн заалны өргөтгөлд дэмжлэг үзүүлэх тендерт “Хөвсгөл Хүрмэн” ХХК шалгарч 28,2 сая төгрөгөөр бараа материал нийлүүлэх гэрээ байгуулан гүйцэтгэл бүрэн хийгдэж дууссан.
|
90
|
|
НИЙГМИЙН ХАЛАМЖ, ХАМГААЛАЛ
|
|
2.4. Нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт оновчтой хүргэж, цахим үйлчилгээг өргөжүүлнэ
|
|
2.4.2 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг дээдэлж, нийгмийн харилцаанд тэгш, хүртээмжтэй оролцох оролцоог нэмэгдүүлж, нөлөөллийн олон талт арга хэмжээг хэрэгжүүлнэ
|
1
|
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулагдаж буй Улсын болон орон нутгийн тэмцээн уралдаанд оролцоход дэмжлэг үзүүлэх
|
Оролцсон арга хэмжээний тоо
|
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулагдсан “Параволейбол”-ын Улсын аварга шалгаруулах тэмцээнд Мөрөн сумын 14 тамирчин оролцож санхүүгийн дэмжлэг үзүүлж ажилласан. Тус тэмцээнд эмэгтэй баг тамирчид гутгаар байр хүрэл медаль хүртсэн. (Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс 500,000 төгрөг)
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цахим урлагийн наадамд хүүхэд 4, насанд хүрэгчдийн ангилалд 4 нийт 8 иргэн оролцсон.
Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооноос БНХАУ-ын Хөх хотын хараагүйчүүдийн холбоотой хамтран зохион байгуулж буй хараагүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд суралцдаг сургуулийн үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах уулзалтад мөрөн сумын иргэн Д.Ганцэцэгт дэмжлэг үзүүлсэн.
(Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс 300,000 төгрөг)
|
90
|
|
2
|
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд сургалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах, хамруулах
|
Зохион байгуулсан арга хэмжээний тоо хамрагдсан иргэдийн тоо
|
Суманд хүүхэд харах үйлчилгээний төв 1, хүүхэд харагчийг 5-аар нэмэгдүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй 15 хүүхэд хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж, гэр бүлийн гишүүдэд хөдөлмөр эрхлэх боломж бүрдсэн байна
“Хандлагаа өөрчилье, хүлээн зөвшөөрье” үндэсний хэмжээний аяны хүрээнд “Аутизм ба гоц ухаан” НҮББ-тэй хамтран “Цэнхэрээр гэрэлтье” аутизмын хүрээний эмгэгийг таниулах, ойлгуулах ажлыг зохион байгуулж, Сумын 23 хүүхэд 100 иргэнийг "Зан үйл заслаар аутизмтай хүүхдийн чадварыг дээшлүүлэх сургалтад " хамруулан ажилласан. (Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс 792,000 төгрөг)
“Аутизмд хийсэн аялал” НҮТББ-тай хамтран ажиллаж, кординатоор багшийн “Аутизмын хүрээний эмгэг”-тэй хүүхдийн хөгжлийн үнэлгээнд сумын 73 хүүхэд хамрагдсан. 20 хүүхдэд аутизмын хүрээний эмгэг илэрч, эцэг эх, асран хамгаалагчдад сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээг хууль эрх зүйн сургалт мэдээллийг олгосон.
Тэгш хамран сургах боловсролын бодлого, дэмжлэгийн багийн үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлага, аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдийн онцлог, хэрэгцээ, түүнтэй ажиллах арга зүйн сургалтад 14 багийн Засаг дарга, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, арга зүйч, нийгмийн ажилтан, багш, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагч нийт 100 гаруй иргэнийг хамруулсан.
Мөн төсөл бичих, бичил бизнесийн талаарх сургалт, зөвлөгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагын 130 иргэнийг хамруулан ажилласан. (Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс 2,107,000 төгрөг)
“Хайр түгээе” явуулын үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвтэй хамтран хүргэж, асаргаанд байгаа хүүхдүүдэд эрүүл мэндийн багцыг өгч, асран хамгаалагч нарт гэрийн нөхцөлд хийхэд тохиромжтой дасгал, хөдөлгөөн болон хүүхэдтэйгээ ажиллах аргазүйн зөвлөмж өгсөн.
|
90
|
|
3
|
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд Тоног төхөөрөмж худалдан авах
|
Тухайн жилийн гүйцэтгэлийн хувиар
|
Орон нутгийн хөрөнгө оруулалтаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд тоног төхөөрөмж худалдан авах төсөл арга хэмжээнд “Сэрүүн Салхивч Хөргөлт” ХХК шалгарч, 11,9 сая төгрөгөөр гэрээ байгуулан тоног төхөөрөмжөө бүрэн суурилуулан хүлээлгэн өгсөн.
|
90
|
|
2.4.5 Ахмадын өргөө,хөгжлийн төвүүдийг бодлогоор дэмжиж ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хангана.
|
4
|
6-р багийн ахмадын байр барих /Мөрөн сум/
|
Тухайн жилийн гүйцэтгэлийн хувиар
|
Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 6 дугаар багт ахмадын байр барих тендер 2 удаа зарлагдсан. Гүйцэтгэгчээр “Уул өвгөд” ХХК-тай 401 сая төгрөгөөр гэрээ байгуулсан. 2024 онд 100 сая төгрөг батлагдсан. 2024 онд газар шороо, суурийн ажил, төмөр бетон араг бүтээц, тоосгон хананы өрлөг хийгдэж дууссан.
|
90
|
|
5
|
Ахмад настны чийрэгжүүлэлтийн гадна талбайн тоног төхөөрөмж худалдан авах /Мөрөн сум, 7-р баг/
|
Тухайн жилийн гүйцэтгэлийн хувиар
|
7 дугаар багийн ахмадын төвийн байрны гадна чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт “Кибер Жаал” ХХК шалгарч 29,8 сая төгрөгөөр гэрээ байгуулсан. Гэрээний хугацаанд 8 төрлийн тоног төхөөрөмжийг нийлүүлэн, байршуулж хүлээлгэн өгсөн байна.
|
90
|
|
6
|
Ахмадын чийрэгжүүлэлтийн төвүүдийн тогтмол зардлыг шийдвэрлэх
|
зарцуулсан төсвийн тоо
|
Сумын Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэний чийрэгжүүлэлтийн төвүүдийн байрны тогтмол зардалд:
1.Гэрэл цахилгаан 5,6 сая,
2.Цэвэр бохир ус-7,4 сая,
3.Халаалтын зардалд-45,54 сая төгрөг.
Нийт:58,500,000 төгрөг зарцуулсан байна.
|
90
|
|
7
|
Ахмадын төвүүдэд шаардлагатай чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж
|
Тоног төхөөрөмжийн тоо
|
2024 онд Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний чийрэгжүүлэлтийн төвүүдэд 3 удаагийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийгдсэн.
“Шинэ-мөрөн” худалдааны төвийн дансны үлдэгдэлээс нэг бүр 1,950,000 төгрөгийн үнэтэй ус цэвэршүүлэх систем, тоног төхөөрөмж шүүлтүүрийг 7 төвд нийт 13,650,0 төгрөг.
8 төвд 15 нэр төрлийн 47 ширхэг, 13,653,000 төгрөгийн тоног төхөөрөмж, эд зүйлсийг хүлээлгэн өгсөн. Нийт 27,303,000 төгрөг
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 17 нэр төрлийн 142 ширхэг тоног төхөөрөмж, 51,392,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн.
Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит XXIII хуралдаан 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан Мөрөн сумын Ахмадын өргөөнүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж, тавилга, эд хогшил - 61,500,000 төгрөг батлагдан, цахимаар тендер зарлагдан “Ногун” ХХК (49,2000,000) шалгарсан. 12 дугаар сарын эхний 7 хоногт хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
Нийт: 127,895,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.
|
90
|
|
8
|
Ахмад настны асрамж үйлчилгээний төвд Засварын дэмжлэг
|
Тухайн жилийн гүйцэтгэлийн хувиар
|
Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн уурын зуух, гадна дулааны болон, цэвэр усны шугамын ажлыг шинэчлэн засварлахад зайлшгүй шаардлагатай материал тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэн ажилласан. Гүйцэтгэгчээр “Алтангазуу” ХХК шалгарт 19,500,000 төгрөгөөр гэрээ байгуулан ажлаа бүрэн гүйцэтгэж дууссан байна.
|
90
|
|
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ
|
|
2.5. Бүх нийтийн бүрэн, бүтээмжтэй, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ
|
|
2.5.1 Өрхийн аж ахуй, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор орон нутгийн онцлогт нийцүүлсэн зорилтот төсөл хэрэгжүүлэх
|
1
|
Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэдэд, төсөлд хэрхэн хамрагдах талаар сургалтыг зохион байгуулна
|
Сургалт зохион байгуулсан тоо.
|
Хөгжлийн шийдэл төрийн бус байгууллагаас “Бизнес төсөл бичих аргачлал” сургалтыг, Мөрөн сумын ЗДТГ-аас “Хоршоо хөгжүүлэх санг”-аас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх хяналт тавих журмыг танилцуулсан сургалтуудыг 6 удаа танхимаар зохион байгуулж 103 иргэнийг хамруулсан.
|
90
|
|
2
|
Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих сангийн төсөлд иргэдийг хамруулах
|
Зээлд хамруулсан иргэний тоо.
|
Хаан банкаар олгогддог Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих сангийн төслийн зээлд 3 иргэнийг хамруулж 30,000,000 төгрөгийн олгосон.
|
90
|
|
2.5.2. Жижиг дунд үйлвэрлэл эрхлэгчдийг дэмжиж “Мөрөнгийн бренд” бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний чанар стандартыг сайжруулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх
|
3
|
Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүнийг сурталчилах арга хэмжээг 2 оос доошгүй удаа зохион байгуулсан байна
|
бүтээгдэхүүнийг сурталчилах ажлын тоо
|
“Хөх баавгай нуур” төрийн бус байгууллагатай гэрээ байгуулж Хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг сурталчлах, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх төр иргэний хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор 12 дугаар багт байрлах Оргил худалдааны төвд 180 м/кв талбайд орон нутгийн үйлдвэрлэгчдийн гар урлал, нутгийн брэнд бүтээгдэхүүнийг худалдан борлуулах боломжийг бүрдүүлж, иргэд олон нийтэд орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг сурталчлах, Хөвсгөл аймгийн 23 сум 1 тосгон, баруун таван аймгийн 45 суманд нийт 68 суманд Мөрөнд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг худалдан борлуулах, сурталчлан таниулах ажлыг дэмжиж 6,000,000 төгрөгийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
|
90
|
|
4
|
“Хөвсгөл гоёл-Мөрөнд үйлдвэрлэв 2024” загварын шоу зохион байгуулах
|
загварын шоу зохион байгуулсан байх
|
“Үндэсний гоёл -2024” арга хэмжээг Аймгийн Засаг даргын Тамгын газар, Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар, Соёл, урлагийн газар, “Хөгжлийн шийдэл” ТББ-тай хамтран Биеийн тамир спортын газарт зохион байгуулав. Тус арга хэмжээнд Мөрөн суманд үйл ажиллагаа явуулж буй 8 салоны төлөөлөл 20 коллекц буюу 100 гаруй нэр төрлийн үндэсний болон өдөр тутмын хувцсаар амжилттай зохион байгуулсан. (Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс-0.8 сая төгрөг)
|
90
|
|
2.5.3 Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн болон аж ахуйн нэгж байгууллагыг хөнгөлөлттэй зээл, санхүүгийн дэмжлэгт хамруулах замаар ажлын байр шинээр бий болгох, хадгалах үйлчилгээг үзүүлэх
|
5
|
Аж ахуй эрхлэгчдийг дэмжих төсөлд хамруулах
|
1.Төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэний тоо 2.Ажлын байрны тоо
3.Санхүүжилтийн дүн
|
Төсөл хөтөлбөрийн өмнөх аж ахуй эрхлэлтийн сургалтад 120 иргэнийг хамруулсан. Үүнээс аж ахуй эрхлэгчдийг дэмжих төсөлд 44 иргэнд 440 сая төгрөг хүссэн төсөл ирүүлснээс 31 иргэнд 294 сая төгрөг олгосон.
|
90
|
|
6
|
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлд хамруулах.
|
10 ажлын байр бий болгосон байна.
|
Хөвсгөл аймгийн гарааны бизнес эрхлэгч залууст санхүүгийн дэмжлэг олгох “start-up 2024” арга хэмжээнд 7 бүлэг хамрагдаж, 5 бүлгийн 10 залуу урьдчилсан шатны шалгаруулалтад оролцож 14 хоногийн хурдасгуур, вакумжуулсан сургалтад хамраад явж байна. Сургалт дууссаны дараа 1 бүлэгт буцалтгүй 10 сая төгрөгийн дэмжлэг олгосон.
|
90
|
|
7
|
Ахмад мэргэжилтэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлд хамруулах
|
Төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэний тоо, ажлын байр бий болгосон байх
|
Ахмад мэргэжилтний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлд 27 ахмадаас 216 сая төгрөг хүссэн төсөл хүлээн авснаас 13 ахмадад 148 сая төгрөгийг олгосон.
|
90
|
|
8
|
Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлд хамруулах
|
Төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэний тоо, ажлын байр бий болгосон байх
|
Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлд 8 иргэний 64 сая төгрөг хүссэн төсөл хүлээн авснаас 8 иргэнд 61 сая төгрөг олгосон.
|
90
|
|
9
|
Эмэгтэйчүүдийн ажлын байрыг дэмжих төсөлд хамруулах
|
төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэний тоо, ажлын байр бий болгосон байх
|
Эмэгтэйчүүдийн ажлын байрыг дэмжих зорилгоор 15.6% хүүтэй 40 сарын хугацаатай иргэнд 200 сая хүртэл, хуулийн этгээдэд бол 500 сая хүртэл олгодог бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээлийг Төрийн банкаар олгож байна. 136 эмэгтэйд 4,8 тэр бум төгрөгийн зээл олгож үйл ажиллагааг нь дэмжсэн.
|
90
|
|
10
|
Ногоон ажлын байрыг нэмэгдүүлэх төсөлд хамруулах
|
Төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэний тоо, ажлын байр бий болгосон байх
|
Уран мандал уулын ард мод тарих төсөлд 10 иргэнийг түр ажлын байраар хангаж 3,6 сая төгрөгийг олгосон.
|
90
|
|
11
|
Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрт хамруулах
|
Төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэний тоо, ажлын байр бий болгосон байх
|
Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг 71 иргэнийг Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Мөрөн сумын ЗДТГ, Насан туршийн боловсролын төвтэй хамтран хөдөлмөрт бэлтгэх сургалтад хамруулсан. Улаанбаатар хотоос ирсэн сургалтын байгууллагаар 2 өдрийн хөдөлмөрт бэлтгэх сургалтад 55 иргэний хамруулсан. Нийт 126 иргэнийг хөдөлмөрт бэлтгэх сургалтад хамруулаад байна.
|
90
|
|
2.5.4 Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг зээлд хамруулж, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авахад дэмжлэг үзүүлж ажлын байрыг нэмэгдүүлнэ
|
12
|
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төсөлд иргэдийг хамруулна.
|
1. Төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэний тоо 2. Ажлын байрны тоо
3. Санхүүжилтийн дүн
|
Төсөл хөтөлбөрийн өмнөх сургалтад 30 иргэнийг хамруулсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр 15 иргэний 91 сая төгрөг хүссэн төсөл хүлээн авсан.
|
90
|
|
ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛ, СОЁЛ УРЛАГ
|
|
2.6. Үндэсний агуулга бүхий соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, соёлч иргэнийг төлөвшүүлнэ
|
|
2.6.1 Эх хэл, соёл, өв уламжлалыг дээдэлсэн эх оронч үзэлтэй, эв нэгдлийг эрхэмлэсэн иргэнийг төлөвшүүлж, соёл урлагийн чанар, хүртээмжийг дээшлүүлнэ
|
1
|
Соёлын биет болон биет бус өв эзэмшигч иргэдтэй хамтран ажиллах,судалгааг шинэчлэн гаргах, мэдээлэлийн сантай болох
|
Мэдээллийн сан үүсгэн бүртгэлжүүлэх
|
Баримтат 48 өв, биет бус 18 өв, үл хөдлөхийн дурсгал болох гандан 3-ыг мэдээллийн сан үүсгэн бүртгэсэн байна.
“Соёлын бүтээлч сар- 2024 “Өвлөн бүтээх өнөө ирээдүй” аяны хүрээнд: Мөрөн сумын 2-р багийн иргэн “Хоолойн лимбэ,хэл хуур, аман тагнаа, биелгээ” өвлөн уламжлагч, өндөр настан Илжигэн ургийн овогт Охин овогтой Лхагваажийн тухай богино хэмжээний контентыг бэлтгэн нийтийн хүртээл болгон түгээн дэлгэрүүлсэн.
2. “Угсаатны гоёл-2024” наадам.2024 оны 10-р сарын 2-нд зохион байгуулагдсан.
Уралдаанд Мөрөн сумын 7, сумын 3, нийт 10 сургуулийн 146 сурагч оролцсон.
1.Загвар зохион бүтээгч шалгаруулах уралдаанд 6-12-р ангийн сурагчид 6 угсаатны хувцсыг үндэсний болон уран сэтгэмжийн 12 төрлөөр урлан бүтээсэн иж бүрэн хослол хувцсыг хийн загвар үзүүлсэн. (Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс 3,040,000)
|
90
|
|
2
|
Сумын нийтийн эзэмшлийн талбайд байрлах Соёлын биет өв – хөшөө дурсгалыг бүртгэлжүүлэх, хяналт тавьж ажиллах
|
Сумын хэмжээнд дэх хөшөө дурсгалыг бүртгэлжүүлнэ
|
Сумын хэмжээнд түүх,соёлын үл хөдлөх дурсгалын 27 барилга, хөшөө баримал бүртгэгдсэн байна. Хөшөө -15, барилга байшин -8, цогчин дуган-1, бурхан шашинтны төв-2, овоо-1, цогцолбор-1 байна.
|
90
|
|
3
|
Төрийн албан хаагчдын монгол хэл, бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээ зохион байгуулах,
|
арга хэмжээний тоо, хамрагдсан хүний тоо
|
Хэлний бодлогын Хөвсгөл аймгийн салбар зөвлөл, Ерөнхий боловсролын сургуулиудын Монгол хэлний Заах аргын нэгдлүүдтэй хамтран арга хэмжээг зохион байгуулсан.
1.Үндэсний хэмжээнд зохион байгуулагдсан төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох цахим судалгаанд
1.Улс төрийн албан хаагч -16
2.Ахлах түшмэл -1
3.Төрийн захиргааны албан хаагч -14
4.Төрийн үйлчилгээний албан хаагч – 17 нийт 47 албан хаагч хамрагдсан байна.
2.Сумын ЗДТГ-ын албан хаагч нараас гарааны түвшин тогтоох сорилыг Боловсрол, шинжлэх ухааны газрын Монгол хэл хариуцсан ахлах, арга зүйч О.Нямгэрэл боловсруулан сорилыг авсан.
-Түвшин тогтоох сорилыг үндэслэн албан хаагчдыг 6 бүлэгт хуваан үндэсний хэл бичгийн хичээлийг (анхан шатны 1, дунд шатны 4, компьютерын хэрэглээний программыг ашиглан алдаагүй зөв шивж сурах 1,) Титэм сургуулийн Монгол хэл бичгийн заах аргын нэгдлийн 7 багш 7 хоног бүрийн Лхагва гараг бүрийн 19:30-21:00 цагийн хооронд сургалтад хамрагдаж байна.
3.Мөрөн сумын харьяа төсөвт байгууллагууд болох СӨБ, ЕБС-н албан хаагчид үе шаттайгаар танхим, цахимаар ажлын байран дээрээ сургалтад хамрагдаж байна. Насан туршийн боловсролын төвийн багш нар “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III" төслийн хүрээнд Мөрөн сумын "Бүрэнхаан" 13-р цэцэрлэгийн багш ажилчдад "Үндэсний бичгээ сурцгаая" гэрээ байгуулан 37 багш, ажилчдад үндэсний бичгийн анхан, дунд, ахисан шатны сургалтыг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт тогтмол зохион байгуулж байна.
4.Хөвсгөл “Эх хэл хөтөлбөр”-ийн хүрээнд Үндэсний хэл, бичиг олимпиад:
Сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчид амжилттай оролцож, нийлбэр дүнгээр 3-р байранд шалгарсан.
1.Удирдлагуудын дунд зохион байгуулагдсан эх хэл, үндэсний бичиг унших бичих чадвар төрөлд сумын ЗДТГ-ын Санхүүгийн албаны дарга П.Одончимэг тусгай байр,
2.Цахим бичвэр, өгсөн эхийг үндэсний бичгээр зөв бичиж шивэх төрөлд Архив, сан хөмрөгийн эрхлэгч О.Алтантариа 3-р байр хүрэл медаль,
3.Өгсөн сэдвийн хүрээнд зохион найруулж бичих чадвар төрөлд бичиг хэргийн эрхлэгч Б.Занданмядаг тусгай байранд шалгарсан.
5."Эх хэл бидний бахархал-2024" үйл ажиллагааны нээлтийн арга хэмжээний үеэр Улсын чанартай уралдаан, олимпиадуудад амжилттай оролцсон Мөрөн сумын сургуулиудыг эрэмбэлэн урамшуулсан.
"Титэм" EБС, "Сод-Эрдэм", EБС, "Эрдмийн далай" EБС, "Дэлгэрмөрөн" EБС, "Авьяас" EБС-уудын Монгол хэлний Заах аргын нэгдлийн хамт олонд Мөрөн сумын ЗДТГ-аас, мөнгөн урамшуулал олгосон.
Дээрхи үйл ажиллагаануудад нийт
(1,700,000 төгрөг, орон нутгийн нөөц хөрөнгө)
|
90
|
|
4
|
Угийн бичиг хөтлөх ажлыг эрчимжүүлэх, Уламжлалт Монгол ахуй, өв соёл, зан заншлаа дээдлэн хадгалж, сурталчлан түгээн дэлгэрүүлэх, угийн бичиг хөтлөх үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих замаар удмын санг хамгаална.
|
Угийн бичиг хөтлөх арга зүйн сургалтад хамрагдсан хүний тоо
|
Хөвсгөл аймгийн Соёл урлаг,аялал жуулчлал, залуучуудын газраас зохион байгуулсан угийн бичиг хөтлөх арга, ач холбогдол, хүн амын удын санд учирч болзошгүй сөрөг нөлөөллийг таниулах зорилгоор "Угаа мэдье-Ургаа судалъя" сургалтад сумын төрийн байгууллагуудын 800 гаруй албан хаагч, 426 иргэн сургалтад хамрагдсан байна
|
90
|
|
2.6.2. Соёлын аялал, жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, соёл урлагийн бүтэгдэхүүн үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлнэ
|
5
|
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах үйл ажиллагаа зохион байгуулах, соёлын чуулган, зөвлөгөөнд оролцох
|
оролцогчдын тоо, үр дүн
|
Орон нутагт болон Улс бүсийн хүрээнд хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг сурталчлах, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх төр иргэний хамтын ажиллагааг сайжруулах Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйл ажиллагааг дэмжих зорилгоор орон нутгийн хэмжээнд:
“Цагаан сар -2024” үзэсгэлэн худалдаа, “Үндэсний гоёл - 2024” нэгдсэн арга хэмжээ, “Хөвсгөл-хэрэглэгч-цагаан сар-2024” үзэсгэлэн худалдаа, “Хөвсгөл органик мах, органик бүтээгдэхүүн”, “Намрын ногоон өдрүүд-2024” үзэсгэлэн яармаг худалдаа, бүсийн хэмжээнд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, “Алтан намар-2024” арга хэмжээг, Улсын хэмжээнд "Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2024” нэгдсэн арга хэмжээнд тус тус оролцож давхардсан тоогоор аж ахуйн нэгж 32, хоршоо 23, бүлэг 3, иргэн, өрхийн үйлдвэрлэгч 124 тус тус хамрагдаж 832.6 сая төгрөгийн борлуулалт хийгдэж бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлан ажилласан байна.
|
90
|
|
ХАМГААЛАГДСАН ХҮҮХЭД, ХАРИУЦЛАГАТАЙ ГЭР БҮЛ
|
|
2.7. Гэр бүлд ээлтэй орчин нөхцөлийг нэмэгдүүлж, өрхөд чиглэсэн нийгмийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж, хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийг дэмжин, гэр бүлийн тогтвортой байдлыг ханган ажиллана
|
|
2.7.1 Гэр бүлийн гишүүн бүрт чиглэсэн сургалт, сурталчилгаа, нөлөөллийг ажлыг зохион байгуулж, гэр бүлийн тогтвортой байдлыг ханган, хүчирхийллийн бүх хэлбэрийг бууруулна
|
1
|
"Хүүхэд хүмүүжлийн эерэг арга" сургалтыг үе шаттай зохион байгуулж сургагч багш бэлтгэх.
|
Сургалтад хамрагдсан иргэдийн тоо
|
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас 2 үе шаттайгаар зохион байгуулсан “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” сургалтад мөрөн сумын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон төрийн бус байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлийн 65 гишүүн сургагч багшаар бэлтгэгдэж сертификат авсан. Үүнээс 3 сургууль, 7 цэцэрлэг байгууллагын албан хаагчдад тус сургалтыг зохион байгуулсан байна.
Гэрээр айлчлах аргачлалын 45 айлчлагчийг “Гэр бүлийн баяр хөөр”, ”Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” сургалтад хамруулснаар гэр бүлийн гишүүдээ байгаагаар нь хүлээн зөвшөөрөх, уучлах, талархах, ойлголцох арга зүйг өөрийн гэр бүлд болон сонгогдсон өрхөд хэрэгжүүлэн ажиллаж, эерэг нөлөөллийг бий болгож байна.
|
90
|
|
2
|
Залуу гэр бүлийн “Гэрлэх ёслол”-ын арга хэмжээг зохион байгуулах
|
Зохион байгуулсан арга хэмжээний тоо
|
Залуу гэр бүлийн тогтвортой байдал, гэр бүлийн өмнө хүлээх үүрэг хариуцлага, үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор гэрлэх ёслол хүндэтгэл, гэрлэлтийн гэрчилгээ гардуулах арга хэмжээг 3 удаа зохион байгуулсан. 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Аймгийн Цагдаагийн газрын 90 жилийн ойн хүрээнд шинээр гэр бүл болж буй 9 албан хаагчийн гэрлэх ёслолын арга хэмжээг хамтран зохион байгуулсан.
Намрын тэргүүн сарын шинийн 3, 15-ны билигт сайн өдрүүдэд Мөрөн сумын “Ёслол хүндэтгэлийн өргөөнд”, 2 залуу хосын гэрлэх ёслолын үйл ажиллагааг зохион байгуулсан.
|
90
|
|
3
|
Олон улсын гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх
|
Хамрагдсан гэр бүлийн тоо
|
Олон Улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан сумын “Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн хайр халамж” залуу гэр бүлийн зөвлөгөөнийг зохион байгуулж, нийт 70 гэр бүл 140 иргэнийг хамруулсан. Эцэг эх хүүхэдтэйгээ харилцахад тулгамдаж буй асуудлуудыг илрүүлж, хүүхдээ хэрхэн хайрладаг хайрын төрлүүдээс шалтгаалан хүүхэд эцэг эхийн хооронд гарч буй зөрчлийг хэрхэн даван туулах, зөрчлийг арилгах арга замын талаарх ойлголт мэдлэгийг олгосон. (Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс-2,170,000 төгрөг)
Аймгийн гэр бүлийн зөвлөгөөнд сумын 50 гэр бүл 105 иргэн оролцсон. Тус зөвлөгөөнөөр гэр бүл, хосын хоорондын харилцаа, гишүүдийн гэр бүлдээ хүлээх үүрэг, хариуцлага үнэт зүйл, хүүхдийн хүмүүжил, хайрын хэлбэрүүд гэх мэт гэр бүлийн боловсролын мэдлэгийг нэмэгдүүлж, залуу хосуудад болон гэр бүлд тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн.
“Оюунлаг гэр бүл”, “Хөдөлмөрч, Баялаг бүтээгч гэр бүл”, “Өнөр гэр бүл”,” Байгальд ээлтэй-эко гэр бүл” гэсэн 4 төрлөөр сумын онцлох гэр бүлийн материалыг хүлээн авч, оролцсон 13 гэр бүлээр зочилж цуврал нэвтрүүлэг бэлтгэн байгууллагын пейж хуудсанд байршуулж, 4 гэр бүлийг шалгаруулсан. Энэ нь тухайн гэр бүлийн бизнесийг дэмжсэн, сурталчилсан, бусдад үлгэр дуурайлал үзүүлэх сайн туршлагыг түгээн дэлгэрүүлсэн ажил болсон. (ЗДҮАХ 1,040,000 төгрөг)
|
90
|
|
4
|
Хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх "Эерэг уулзалт" сургалтыг тогтмол зохион байгуулах, үйлчилгээ үзүүлэгчийн хамтын ажиллагаа, чадавхийг бэхжүүлэх
|
Эрсдэлтэй өрхийн хамрагдалтын тоо
|
Насан туршийн боловсролын төв, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай хамтран Архины хор нөлөө, гэр бүлийн харилцаа, шийдвэр түүний хэлбэр, загвар гэсэн сэдвүүдээр 7 хоногт 3 удаагийн сургалтыг сумын зорилтот бүлгийн 330 өрхийг хамруулан зохион байгуулсан.
Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Хөвсгөл орон нутгийн хөтөлбөр нь хүүхэд, түүний гэр бүлд хүүхдээ асран хамгаалах, хөгжүүлэх, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагчийн сөрөг зан үйлд нөлөөлөх, өрхүүдэд хүрч тэдэнд байнгын анхаарал тавьж ажиллах зорилгоор Гэрээр айлчлах аргачлалыг хэрэгжүүлсэн.
Аргачлалын хүрээнд гэр бүлийн боловсрол олгох сургалтыг нийт 200 сурагч, 120 ээж, 100 аавыг хамруулан 2 үе шаттайгаар зохион байгуулсан. Сургалтын гол зорилго нь эцэг, эхийн үүрэг оролцоо, хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлдөг болохыг ойлгуулж, хүүхдийнхээ чиглүүлэгч, зөв урамшуулан дэмжигч нь байх талаарх ойлголтыг өгсөн. (Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс-1,100,000 төгрөг)
Гэрээр айлчлагч нарыг “Гэр бүлийн баяр хөөр”, “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” сургалтад хамруулснаар сургалтын арга зүйг өөрийн гэр бүлд болон сонгогдсон өрхөд хэрэгжүүлэн ажиллаж, эерэг нөлөөллийг бий болгож байна.
Гэр бүлийн гишүүдэд сэтгэл зүйн боловсрол олгож, гэр бүлийн харилцаа, хүүхэд хүмүүжлийн эерэг арга барилд суралцуулан гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн зуслангийн гэр бүлийн ээлж 1, 2-ыг “Уран Дөш” хүүхдийн зусланд зохион байгуулж гэрээр айлчлах аргачлалд хамрагддаг 70 гэр бүлийн 170 иргэнийг хамруулсан. Тус үйл ажиллагаанд “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгийн сэтгэл зүйчдийн баг гэр бүлийн гишүүдэд сэтгэл зүйн ганцаарчилсан, бүлгийн зөвлөгөө үйлчилгээг үзүүлж оролцсон. (ЗДҮАХ – 3,272,000 төгрөг)
Аргачлалд хамрагдсан 189 өрхөд гэрлэн дохионы аргыг ашиглан үнэлгээ хийж үзэхэд эхний сард ногоон өрх 3, шар өрх 25, улаан өрх 161 байсан бол 11 сарын байдлаар ногоон өрх 54, шар өрх 90, улаан өрх 45 болж эерэг өөрчлөлт гарч буй өрхийн тоо нэмэгдсэн байна.
|
90
|
|
|
5
|
Зусланг түшиглэж “Гэр бүлийн ээлж” зохион байгуулж, гэр бүлийн гишүүдийн хамтын оролцоог дэмжиж ажиллах.
|
Хамрагдсан гэр бүлийн тоо
|
Гэр бүлийн гишүүдэд сэтгэл зүйн боловсрол олгож, гэр бүлийн харилцаа, хүүхэд хүмүүжлийн эерэг арга барилд суралцуулан гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн зуслангийн гэр бүлийн ээлжийг “Уран Дөш” хүүхдийн зусланд зохион байгуулсан. Тус үйл ажиллагаанд нийт 70 гэр бүлийн 170 хүүхэд, насанд хүрэгчийг 2 ээлжээр хамруулж, “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгийн сэтгэл зүйчдийн баг гэр бүлийн гишүүдэд сэтгэл зүйн ганцаарчилсан, бүлгийн зөвлөгөө үйлчилгээг үзүүлж ажилласан. (Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс-3,272,000 төгрөг)
Хүүхдийг зуслангийн хөгжлийн хөтөлбөрт тэгш хамруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдэд бие даах, амьдрах ухааны чадварт суралцах, бусадтай нөхөрлөх, хөгжих боломжийг олгох зорилгоор 14 багийн зорилтот өрхийн 10-17 настай нийт 84 хүүхдийг Урандөш зусланд 7 хоногийн хугацаатай 2 ээлжээр үнэ төлбөргүй хамруулан ажилласан.
|
90
|
|
2.7.2. Хүүхдийг осол гэмтэл, болзошгүй эрсдэл, цахим орчны сөрөг нөлөөлөл, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ
|
6
|
Хамтарсан багийн үйл ажиллагааг дэмжих, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх болон хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж ажиллах
|
Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах үйл ажиллагааны тоо
|
Аймгийн ИТХ-ын 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 02 тогтоолын хэрэгжилтийг хангаж сумын 2024 оны төсөвт үндсэн 1, дэд 14 хамтарсан багт 15,000,000 төгрөгийн санхүүжилтийн төсвийг баталсан.
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас зохион байгуулсан хүүхдийн туслах 108 утсанд ирсэн дуудлагыг материалжуулан хаах цахим сургалтад сумын үндсэн 1, дэд 14 хамтарсан багийн нарийн бичиг, ахлагч нарыг хамруулан ажилласан.
Хүүхэд хамгааллын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, хүчирхийлэлд өртсөн болон гэрч, хохирогч хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Хөвсгөл аймгийн Шүүхийн Тамгын газрын 212 тоот өрөөнд засвар үйлчилгээ хийж, “Хүүхэд хамгааллын өрөө” болгон тохижуулсан.
(Орон нутгийн хөрөнгө оруулалтаар 9,950,000 төгрөг)
“Хариуцлагатай нийгмийн төлөө гэрэл асаая” аяны хүрээнд Архины хор хөнөөлийг иргэдэд давтамжтайгаар хүргэх, Гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг бууруулах, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Цагдаагийн газартай хамтран 14 багийн хэсгийн ахлагч, баг зохион байгуулагч нийт 57 албан хаагчдад сургалт сургалт авч ажилласан.
Гэр бүлийн орчин дахь хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох зорилгоор Гэрээр айлчлагч аргачлалыг хэрэгжүүлж, хүүхдийн эрхийн зөрчил гаргасан 12 тохиолдлыг илрүүлэн, харьяа хамтарсан багт мэдэгдсэнээр хамтарсан багаар хариу үйлчилгээг үзүүлж, шаардлагатай байгууллагад холбон зуучилж, зөрчлийг арилгасан. Гэрээр айлчлагчаар дамжуулан гэр бүлд, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагчийн сөрөг зан үйлд эергээр нөлөөлөх, байнгын хяналт тавьж ажилласнаар гэр бүлийн гишүүдийн харилцаанд эерэг өөрчлөлт гарч, хорт зуршлын хэрэглээ багасаж, нээлттэй харилцаж эхэлсэн. 5 иргэнийг ажлын байранд зуучилснаар өрхийн орлого нэмэгдэж, архины хэрэглээ буурсан. (Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс-3,498,000 төгрөг)
Хүүхдийг аливаа эрсдэлээс сэргийлэх зорилгоор сэрэмжлүүлэг, видео, шторкийг бэлтгэж цахимд байршуулан түгээж ажилласан. Хүүхдийг гэр бүлийн орчинд аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сурагчдын амралтыг тохиолдуулан малчин иргэдтэй хариуцлагын гэрээг байгуулан ажилласан. Үүнд хүүхдийн өмнө хүлээх үүрэг, хариуцлага, малчдын эрх, үүргийг таниулан эрх зүйн мэдээллийг хүргэж, эмнэлгийн тусламж шаардлагатай 0-5 настай хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настанд эмнэлгийн үйлчилгээг хүргэсэн. Хамтарсан багийн дарга, ӨЭМТ эмч нарын бүрэлдэхүүнтэй 6 чиглэлд 270 өрх хамрагдсан.
“Эцэг эх асран хамгаалагчид зөвлөмж” 270 ширхэг тараах материал бэлтгэн тараасан. Үүнд: Хүүхдийг ахуйн нөхцөлд бэртэж, гэмтэхээс сэргийлэх, Хүүхэд ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт, хүүхэд хамгааллын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Шаардлагатай үед холбоо барих утас зэрэг мэдээллийг багтаасан. Энэ нь хүүхэд гэр бүлийн орчинд эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажил болсон.
(Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс-2,800,000 төгрөг)
Гэрээр айлчлагч аргачлалын хүрээнд гэр бүлийн боловсрол олгох сургалтыг нийт 200 сурагч, 120 ээж, 100 аавыг хамруулан 2 үе шаттайгаар зохион байгуулсан. Сургалтын гол зорилго нь эцэг, эхийн үүрэг оролцоо, хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлдөг болохыг ойлгуулж, хүүхдийнхээ чиглүүлэгч, зөв урамшуулан дэмжигч нь байх талаарх ойлголтыг эцэг эхчүүдэд өгсөн. Сурагчдад зориулсан “Аюулгүй сонголт”, “Би үнэ цэнтэй хүүхэд” сэдэвт сургалтын гол зорилго нь сурагчдын өөртөө итгэх итгэл, үнэ цэнийг мэдрүүлэх, зөв харилцах, зөв, сонголт хийх, эрт бэлгийн харилцаанд орохоос урьдчилан сэргийлэх, хариуцлагатай байх, аливаа эрсдэлээс өөрийгөө хамгаалах чадварт суралцахаараа онцлог юм.
(Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс 1,100,000 төгрөг)
Хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан зорилтот бүлгийн 160 хүүхдэд дэмжлэг үзүүлж хичээлийн хэрэгслийн багцыг олгосон.
(Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс-8,000,000 төгрөг)
ЕБС-ийн сурагчдад хамтарсан багууд Хорт зуршлаас ангид байх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 10 гаруй нөлөөллийн ажлыг зохион байгуулж давхардсан тоогоор 8,000 гаруй хүүхэд, 1,000 гаруй насанд хүрэгч хамрагдсан байна.
|
90
|
|
7
|
Хүүхдийн тусламжийн 108 утасны хариу үйлчилгээг тасралтгүй хэрэгжүүлэх, кейс тохиолдлуудын шийдвэрлэлтийг сайжруулах
|
108 утасны дуудлага хаалтын хувийг нэмэгдүүлэх
|
Хүүхдийн тусламжийн 108 утсанд хагас жилийн байдлаар нийт 147 дуудлага ирснээс 134 дуудлагыг хааж, 10 дуудлага дээр ажиллаж байна. Дуудлага шийдвэрлэлтийн хувь 93,2% буюу өмнөх оны дуудлага шийдвэрлэлтийн хувиас 3,2%-аар өссөн байна.
|
90
|
|
8
|
Хараа хяналтгүй, хөдөлмөр эрхлэгч хүүхдийг илрүүлэх "Хүүхэд хяналт" нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулна.
|
Арга хэмжээний тоо
|
Сумын хамтарсан багийн ахлагч нар болох 14 багийн Засаг дарга нарт хурдан морь уядаг иргэн болон морь унаач хүүхдүүдэд хяналт тавьж, зөрчил илэрвэл мэдэгдэх зөвлөмжийг хүргэн Хүүхдийн амралтыг тохиолдуулан малчин иргэдтэй хариуцлагын гэрээг байгуулан ажилласан. Үүнд: Эцэг эхчүүд хүүхдийн өмнө хүлээх үүрэг, хариуцлага, малчдын үүрэг зэргийг багтаасан нь иргэдэд үүргийг нь ухамсарлуулах нөлөөллийн ажил болсон.
“Эцэг эх асран хамгаалагчид зөвлөмж” тараах материал бэлтгэн тараасан. Үүнд: Хүүхдийг ахуйн нөхцөлд бэртэж, гэмтэхээс сэргийлэх, Хүүхэд ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт, хүүхэд хамгааллын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Шаардлагатай үед холбоо барих утас зэрэг мэдээллийг багтаасан. (Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс-2,800,000 төгрөг)
“Элстийн ар”-д байрлах хогийн цэг дээр хог түүдэг, эрсдэлт нөхцөлд амьдарч буй иргэдтэй уулзаж, хүүхэд ажиллуулахгүй байх зөвлөмж мэдээллийг хүргэж, 6 өрхийн 15 хүүхдийн амьдарч буй орчинд үнэлгээ хийж “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ” үзүүлж ажилласан.
2024-2025 оны хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, хүүхдэд эрсдэл учруулж болзошгүй цэгүүдэд хяналт шалгалтыг хийж, зөрчлийг арилгах зөрчил илэрсэн тохиолдолд таслан зогсоох зорилгоор Засаг даргын 2024 оны 9 сарын 11-ний өдрийн 11 удирдамжийн дагуу 14 багаар эрсдэл үүсэж болзошгүй газарт хяналт тавьж, судалгааг гаргаснаар 9 дүгээр сарын 13-ны өдөр нийтийн байр, цахим тоглоомын газруудад Цагдаагийн газартай хамтран дахин хяналт шалгалт хийж ажилласан.
|
90
|
|
9
|
Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн мэдээллийн санг шинэчлэх, дүн шинжилгээ хийж, бодлого, шийдвэрт ашиглах.
|
Эрсдэлтэй хүүхдийн судалгаа шинэчлэгдсэн байна.
|
Сумын эрсдэлтэй хүүхдийн судалгааг шинэчилж, нийт 508 хүүхдийг тогтоож 489 хүүхэд буюу 96,2% эрсдэлтэй хүүхдийн Able программд шивсэн.
Гэрээр айлчлагчаар дамжуулан эрсдэлт нөхцөлд байгаа нийт 189 өрхийн 1150 иргэн, үүний 508 хүүхэд, гэр бүлд, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагчийн сөрөг зан үйлд эергээр нөлөөлөх, байнгын хяналт тавьж ажилласнаар гэр бүлийн гишүүдийн харилцаанд эерэг өөрчлөлт гарч, хорт зуршлын хэрэглээ багасаж, нээлттэй харилцаж эхэлсэн. Хүүхдийн эрхийн зөрчил гаргасан 12 тохиолдлыг илрүүлэн, харьяа хамтарсан багт мэдэгдсэнээр хамтарсан багаар хариу үйлчилгээг үзүүлж, шаардлагатай байгууллагад холбон зуучилж, зөрчлийг арилгасан. (Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс-3,498,000 төгрөг)
|
90
|
|
2.7.3. Залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлж, ээлтэй орчинг бүрдүүлэн залуучуудын хөгжлийг дэмжих “Бүтээлч залуус” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
|
10
|
Залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх сумын төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх
|
Арга хэмжээний тоо, хамрагдсан хүний тоо
|
Залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх сумын төлөвлөгөө 2 зорилтын хүрээнд 6 арга хэмжээг төлөвлөн цаглаварын дагуу арга хэмжээг зохион байгуулан ажилласан.
1. “Хөвсгөлийн залуу багш-2024” арга хэмжээ (550)
2. Мөрөн сумын 14 багийн 18-35 насны залуусын зөвлөгөөн, уулзалт, хэлэлцүүлэг (200)
3. TEDxErdenet арга хэмжээ (500)
4. “FUTURE CALLING-2024” “Шидэт урц” төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан (25)
5. “Start-up 2024” арга хэмжээнд 7 бүлэг хамрагдаж, 5 бүлгийн (10) залуу хамрагдсан6
6. Төрийн албан хаагчдын дунд “Парламентын мэтгэлцээн” (32)
7. SAT, IELTS, ЭЕШ, англи хэлний сургалт, төсөл арга хэмжээг 2024.10-01-2025.06.01 (106)
Нийт : 1,250 залуучууд хамрагдсан байна6
|
90
|
|
11
|
Мөрөн хотын Залуучуудын зөвлөгөөн зохион байгуулах
|
Хамрагдсан залуучуудын тоо
|
Сумын 14 багт оршин суудаг залуучуудын уялдаа холбоог сайжруулж, орон нутагт шинэ санаачилга, эерэг хандлага, бүтээлч сэтгэлгээг дээшлүүлэх, Мөрөн хотын залуучуудын нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх, тэдний оролцоог хангах, Залууст тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх зорилгоор 18-35 насны залуусын зөвлөгөөн, уулзалт, хэлэлцүүлгийг ЗДТГ-ын “Соёмбо” танхимд 200 гаруй залуучууд оролцож амжилттай зохион байгуулсан. Тус зөвлөгөөнөөр залуучуудын дунд чөлөөт цагаа өнгөрөөх орчин, гэрэлтүүлэг, спортын үйл ажиллагаа, спорт заалны хүрэлцээ, ажлын байр, аж ахуйн нэгж хувиараа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэх мэт тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн.
|
90
|
|
12
|
"Залуу багшийн нэг өдөр-2024" уулзалт, өдөрлөг арга хэмжээ зохион байгуулах
|
уулзалт,өдөрлөгийг зохион байгуулсан байх
|
Залуу багш нарын хамтын үйл ажиллагааг сайжруулан, тэгш оролцоог хангах зорилгоор “Хөвсгөлийн залуу багш-2024” үйл ажиллагааг 18 дахь жилдээ уламжлал болгон хамтран амжилттай зохион байгуулсан. Дээрх үйл ажиллагаанд 24 сумын ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, политехник коллежийн 550 гаруй залуу багш нар хамрагдсан
Ерөнхий зохион байгуулагч:
- Хөвсгөл аймгийн залуу багш нарын холбоо
- Ерөнхий боловсролын “Мөрөн Гурван – Эрдэнэ” сургууль
- Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар
Үйл ажиллагааны төрөл:
- шагайн харваа
- “Show dance” Цэнгээнт бүжиг
- сагсан бөмбөгийн тэмцээн (Эрэгтэй,эмэгтэй)
- волейбол (Эрэгтэй, эмэгтэй)
- Илтгэл
- цахим хичээл (Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс-10,000,000 төгрөг)
|
90
|
|
13
|
TEDxMurun арга хэмжээнд хэмжээнд оролцох
|
оролцоог хангасан байх
|
Эрдэнэт хотод зохион байгуулагдсан Хойд бүсийн хэмжээний TEDxErdenet арга хэмжээ нь Монгол улсад анх удаа Бүсийн залуучууд хөгжлийн зөвлөлийн зөвшөөрлөөр зохион байгуулагдсан.Үйл ажиллагааны зорилго нь хүүхэд, залуучуудын мэргэжил сонголт, өөрийгөө таних боломж, тэдэнд урам зориг өгөх, харилцан бие биеэсээ суралцах бодитой кэйс жишээн дээр мэдээлэл солилцох.
- Арга хэмжээнд 6 шилдэг илтгэгч өөрийн үнэ цэнэтэй санаагаа хүргэж, өөрийгөө ялан дийлсэн үнэтэй зөвлөмжийг хүрэлцэн ирсэн хүүхэд, залуусд хуваалцсанаараа онцлог байсан.
1.Р.Энхтүвшин – Сэтгэл заслын эмч
2.Г.Болор-Эрдэнэ – Сагсан бөмбөгийн мэргэжлийн тамирчин
3.Б.Ихэрсувд – Артист
4.Б.Гантулга – Артист, зураач, график дизайнер
5.Л.Мөнхзаяа – Зураач, график дизайнер
6 Мө.Батбаяр –Яруу найрагч, орчуулагч мэргэжилтэй лекторууд өөрсдийн илтгэлээр хүүхэд залуучуудад ирээдүйд амьдрах итгэл, эрч хүч, амьдралд тулгамдаж буй асуудлаа хэрхэн шийдвэрлэх талаар өөрт тохиолдож байсан бодит кэйсүүдийн жишээн дээр илтгэлээ хүргэсэн.
Мөрөн сумаас нийтдээ 109 залуучуудын төлөөлөл оролцсон. (Политехникийн коллежийн оюутнууд, 14 багийн иргэдийн төлөөлөл, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын залуучуудын төлөөллүүд)
|
90
|
|
14
|
“Мөрөн хотын хөгжилд залуучууд бидний оролцоо” Залуучуудын парламентийн мэтгэлцээний аварга шалгаруулах уралдаан зохион байгуулах
|
Уралдааныг зохион байгуулсан байх
|
Төрийн албан хаагчдын анхдугаар Парламентын мэтгэлцээний тэмцээнд 16 байгууллагын 32 албан хаагч оролцсон.
-Хамтран зохион байгуулагчаар “Манлайллын боловсролын үндэсний төв” –н захирал, Т.Төмөрхүү, багш М.Пүрэвсүх нар шүүгчээр, Дэлгэрмөрөн сургуулийн түүх нийгмийн багш Г.Намсрай, Эрдмийн далай сургуулийн Түүх нийгмийн ухааны ЗАН-н хамт олон хамтран ажилласан.
Тэмцээнд
: Титэм -2 баг, Сод-Эрдэм-3 баг, Авьяас-3 баг, Дэлгэмөрөн-1 баг, Эрдмийн далай-1 баг, Политехникийн коллежи-1 баг, Орон нутгийн судлах музей 1 баг, сумын ИТХ, ЗДТГ-ын хамтарсан-1 баг, Нутгийн аваргууд-1 баг, Гурван-Эрдэнэ-3 багууд оролцсон.
Тэмцээний шагналт байрын байгууллагууд :
1.Тэргүүн байранд "Дэлгэрмөрөн" сургуулийн багш Б.Сумьяасүрэн, М.Пагмадулам нар 600,000 төгрөг,“Халуун салхи” роман,
2.Дэд байранд "Сод-Эрдэм" сургуулийн багш О.Баярдалай, А.Дуламсүрэн, 500,000 төгрөг “Манан будан”, “Зүрхний хилэн”,
3.Гутгаар байранд "Авьяас" сургуулийн багш Б.Мөнхзул, Б.Отгонцэцэг, 400,000 төгрөг, “Манан будан”, “Зүрхний хилэн”,
4.Тусгай байранд "Сод-Эрдэм" сургуулийн багш Г.Сэргэлэнчимэг, Б.Одмарал нар 200,000 төгрөг,“Манан будан”, “Зүрхний хилэн” романаар тус тус шагнаж урамшуулсан. /ЗДҮАХ-3.000.000/ СИТХ-1,500,000/
|
90
|
|
ГУРАВ. ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО
|
|
|
|
|
|
ХАРИУЦЛАГАТАЙ ТӨСӨВ-ЭЭЛТЭЙ ЭДИЙН ЗАСАГ
|
|
3.1. Сумын орлого, санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, төсвийн хөрөнгийг эдийн засаг, нийгмийн хөгжилд чиглүүлсэн
|
|
үр ашигтай, хариуцлагатай төлөвлөж, ил тод, нээлттэй байдлыг ханган, сахилга батыг сайжруулна
|
|
3.1.1 Төсвийг оновчтой үр ашигтай төлөвлөж хариуцлагатай хяналттай хэмнэлттэй зарцуулах ба ил тод нээлттэй тайлагнана.
|
1
|
Төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн нэгдсэн системийг харъяа бүх төсвийн байгууллагад нэвтрүүлэх ажлыг Сангийн яам болон СТСХ-ээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу зохион байгуулж ажиллана
|
Төрийн сангийн нэгдсэн системд бүрэн нэвтэрч, системийн өгөгдлийг бүрэн ашигласан байх
|
Сумын Төсвийн төвлөрүүлэн захирагчийн Төсвийн орлого зарлагын 2025 оны төслийг боловсруулан Төсвийн тухай хуульд заасан цаглаварт хугацаанд Санхүү төрийн сангийн хэлтэст хүргүүлэн ажиллав. Үүнд:
- Сумын ЗДТГазрын 2025 оны төсвийн төсөл – 4 тэрбум 384 сая 313.1 мян.төг
- Сумын ИТХурлын 2025 оны төсвийн төсөл – 700 сая 591.2 мян.төг
- Хот байгуулалт, тохижилтын 2025 оны төсвийн төсөл -3 тэрбум 558 сая 771.1 мян.төг
- Сум дундын ойн ангийн 2025 оны төсвийн төсөл – 323 сая 526.6 мян.төг
- ЕБС СӨБ-ын 24 байгууллагын тогтмол зардлын 2025 оны төсвийн төсөл – 6 тэрбум 305 сая 180.9 мян.төг
Сумын орон нутгийн орлогын 2025 оны төсвийн төлөвлөлт - 21 нэр төрлийн орлого тус бүрээр нийт 43 батлагдсан аргачлал, маягтын дагуу боловсруулж, 16 тэрбум 793 сая 866.7 мянган төгрөгийн төсвийн төслийг хүргүүлэн ажиллалаа.
|
90
|
|
2
|
Төсвийн төлөвлөлт, хуваарилалт, ил тод байдалд иргэд, иргэний нийгмийн оролцоог хангах
|
Авсан санал асуулгын тоо
|
Төсвийн төлөвлөлт, хуваарилалт, ил тод байдалд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллалаа. Үүнд:
2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/48 дугаартай Засаг даргын захирамжаар ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжих төсөл арга хэмжээг төлөвлөх зорилго бүхий ажлын хэсэг байгуулан төлөвлөгөө гаргасан. Багийн иргэд нийтийн хурлыг 2 удаа зохион байгуулж иргэдэд 2023 оны үйл ажиллагааны хэрэгжилтийн тайлан, 2024 онд төлөвлөн хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээний тайлан мэдээ танилцуулахаас гадна 2025 онд Улсын төсөв болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж болох төсөл хөтөлбөрүүдийн саналыг цаасаар болон цахим хэлбэрээр зохион байгуулан авч ажилласан.
- 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/109 дугаартай захирамжаар 2025 оны ОНХС-ийн цахим санал асуулга идэвхжүүлэх ажлын хэсэг байгуулан ажилласан. Үүгээр иргэдийн орон нутгийн хөгжлийн сангийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, төсвийн төлөвлөлт, хуваарилалт, гүйцэтгэлд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, мэдээллийн ил тод байдлыг сайжруулах зорилгоор иргэдэд мэдээлэл өгөх, төлөвлөлтөд татан оролцуулах, тэднээс санал авах, эргээд гүйцэтгэлд хяналт тавих зэрэг эрх үүргийн талаар иргэдэд сургалт мэдээлэл өгсөн. Тус сургалтад нийт 1216 иргэн хамрагдсан байна.
- Төсвийн төлөвлөлт, хуваарилалт, ил тод байдалд иргэний нийгмийн байгууллагыг татан оролцуулах зорилгоор Хайр Найдвар Гэрэл НҮТББ-тай хамтран төрийн байгууллагуудад сургалт үйл ажиллагааг зохион байгуулсан. Сургалтад 8 төрийн байгууллагын 143 хамрагдаж, мэдээлэл авч ОНХС-д цахим санал өгч оролцсон байна.
- Мөн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор чиглүүлэгч багш нарыг бэлтгэх замаар ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 750 гаруй албан хаагчдаас ОНХС-ийн саналыг цаасан болон цахим хэлбэрээр авч ажилласан.
- Иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор цахимд төрөл бүрийн видео контент байршуулах, цахимаар хэрхэн санал хүсэлт өгөх талаар заавар гарын авлага түгээн ажилласан.
Үүний үр дүнд 2268 иргэнээс цаасан санал авч, цахимаар 15,045 санал авч ажилласан байна.
Ил тод, нээлттэй тайлагнах хуулийн дагуу өөрийн албан тушаалын чиг үүрэгт заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой дараах мэдээллүүдийн ил тод, нээлтэй байдлыг ханган ажилладаг. Үүнд
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны журмын дагуу тухайн оны батлагдсан төсөв, худалдан авах ажиллагааны батлагдсан төлөвлөгөө, мөн тодотгол хийсэн төсөв төлөвлөгөө цахим системд байршуулах
- Худалдан авах ажиллагааны тендерийн баримт бичиг, тендер шалгаруулалтыг явуулах журам, тендерийн урилга, тендерт оролцохыг сонирхогчид тавих шалгуур үзүүлэлт, тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн талаарх товч мэдээлэл, шалгарсан болон шалгараагүй хуулийн үндэслэл, шалтгаан зэргийг албан тоотоор баталгаажуулан худалдан авах ажиллагааны цахим системд байршуулдаг. Үүнийг тендерт оролцогч, сонирхогч этгээд https://www.tender.gov.mn/ сайтаар орж харах боломжтой юм.
- Худалдан авах ажиллагааны сар бүрийн тайлан мэдээг Аймгийн ХААГ-т хүргүүлэн ажиллахаас гадна тайлан мэдээг нэгдсэн систем (shilen.gov.mn)-д оруулах, байгууллагын мэдээллийн самбар болон цахим хуудас, https://moron.khs.gov.mn вэб сайт дээр мэдээллүүдээ цаг тухай бүр байршуулан ажиллаж байна.
Сумын ОНХО болон ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр зарлагдаж байгаа тендерийн мэдээлэл, Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, үнэлгээний хороо байгуулсан бүх захирамжууд, мөн тендерийн ажлын гүйцэтгэлд хяналт тавьж хүлээн авах хүртэл бүх үе шатанд ажлын гүйцэтгэл, үр дүнгийн талаар мэдээлэл бэлтгэн Мөрөн сумын ЗДТГ-ын цахим хуудас болон https://moron.khs.gov.mn вэб сайт дээр мэдээллүүдээ нийтэлдэг.
|
90
|
|
3.1.2. Сум хөгжүүлэх сангийн зээлийн төсөл сонгон шалгаруулалтыг иргэд, төрийн бус байгууллагын оролцоотойгоор ил тод, нээлттэй зохион байгуулж, зээлийн эргэн төлөлтийг нэмэгдүүлнэ. 2021 оны 12 сарын 13 ны ХХААСайдын А/361тушаалаар өөрчлөгдсөн Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх
|
3
|
Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журмын дагуу үйл ажиллагааг ил тод нээлтэйгээр байгууллагын албан ёсны цахим хуудсанд байршуулан, иргэд, олон нийтэд мэдээлнэ.
|
Байршуулсан мэдээллийн тоо, хандалтын тоо
|
Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын Moron.khs.gov.mn сайт, Мөрөн хотын Засаг даргын Тамгын газар www.facebook/murunhot фейсбүүк пейж, 14 багийн группэд зарыг байршуулж, Багийн Засаг Дарга нараар дамжуулан баг бүрт бүртгэлтэй 71 хоршоодод төсөл хүлээн авах зарыг хүргүүлсэн. Давхардсан тоогоор 34,382 иргэний хандалттай байсан.
Бизнес төсөл боловсруулах зарыг 6 удаа байршуулж, Мэргэжилтний мэдээллийн цагт оролцож “Хоршоо хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу төсөл хүлээн авах тухай мэдээлэл өгсөн.
Төсөл хүлээн авах хугацаанд 6 удаагийн танхимын сургалтыг зохион байгуулж 103 иргэнийг хамруулсан. Энэ удаа хоршоо хөгжүүлэх сангийн төслийг анх удаа манай сум цахимаар хүлээн авсан. Moron.khs.gov.mn веб сайтад зээлийн хүсэлт илгээх модуль нэмэх ажлыг “Интеллижент техноложи солушинс” ХХК-аар хийлгэж, 3 хоршооны материалыг хүлээн авсан.
|
90
|
|
4
|
Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журмын дагуу зээлийг Хоршоо, ААН, иргэнд олгох
|
Зээлд хамруулсан иргэн, аж ахуйн нэгж, хоршоодын тоо.
|
Мөрөн сумын Хоршоо хөгжүүлэх сангийн төслийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 03 дугаар сарын 19-ний өдрийг дуустал цахимаар 3 хоршооноос 170,0 сая төгрөг хүссэн төсөл хүлээн авсан. Үүнд
*Амар баян хоршоо 2024-03-19 15:17:50 цагт 60 сая төгрөг,
*Харцат салбарт хоршоо 2024-03-19 17:25:22 цагт 60 сая төгрөг,
*Лам толгойн бор бууц 2024-03-19 19:51:27 цагт 50 сая төгрөгийн төслийг тус тус илгээсэн байсан.
Төслийн шалгаруулалтыг 3 үе шаттай зохион байгуулж, 3 хоршоонд 140 сая төгрөгийн зээл олгов.
Мөн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 07 дугаар сарын 21-ний өдрийг дуустал цахимаар дахин төсөл хүлээн авахад Их улаагчин хоршоо 60 сая төгрөг хүссэн төсөл ирүүлсэн. Төслийн шалгаруулалтыг зохион байгуулахад анхан шатны баримт дутуу гэсэн шалтгаанаар шалгуур хангаагүй.
|
90
|
|
5
|
Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журмын талаар сургалт зохион байгуулах, загвар хоршооны туршлага судлах
|
1. Сургалт зохион байгуулсан тоо 2. Сургалтад хамрагдсан иргэдийн тоо 3. туршлага судалсан иргэний тоо
|
Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журмын талаар сургалтыг 6 удаа танхимаар зохион байгуулж, 103 иргэнийг хамруулсан.
2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймагт зохион байгуулагдсан “Хөдөө аж ахуйн хоршоологчдын улсын зөвлөгөөн”-д Мөрөн сумын 10 хоршоо хамрагдаж туршлага судлах арга хэмжээнд хамрагдсан.
|
90
|
|
6
|
Хоршоог хөгжүүлэх сангийн журмын дагуу хяналт тавих
|
Зээл олголт журмын дагуу явагдаж, хугацаа хэтэрсэн зээлийн дүн буурсан байх
|
Хоршоо хөгжүүлэх сангийн орон тооны бус зөвлөлөөс “Сум хөгжүүлэх сан”, “Хоршоо хөгжүүлэх сан”-гийн зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн зээлдэгч нарт мэдэгдэл хүргэж, зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлэх, зөвлөн туслах төлөвлөгөөт хяналт шалгалтыг төрийн аудиттай хамтран 1 удаа, төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 1 удаа нийт 2 удаагийн хяналт шалгалтыг зохион байгууллаа. 48 зээлдэгчийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцаж, зөвлөн туслах, тооцоо нийлсэн акт үйлдэж ажилласан.
Мөн байгууллагын дотоод аудит, Хүнс хөдөө аж ахуйн газраас улирал бүр буюу 3 удаагийн хяналтыг хийсэн.
2024 оны 11 сарын 30-ны өдрийн байдлаар 7 зээлдэгчийн 79,7 сая төгрөгийг төлүүлж, 2 зээлдэгчийн 37,4 төгрөг болгож чанаргүй зээлийг өмнөх оноос 68,1% -иар бууруулсан.
|
90
|
|
|
7
|
Хоршооны үнэлгээг хийх
|
Хоршоог үнэлсэн байна
|
Сумын хэмжээнд хоршоодыг үнэлэх ажлыг зохион байгуулж, 60 хоршоог үнэлгээнд хамруулсан. Хоршоонд үнэлэгдсэн байдлаар нь авч үзвэл хангалтгүй 12, дундаж буюу идэвхжиж байгаа хоршоо 24, тогтворжсон буюу тогтвортой өсөлттэй байгаа хоршоо 3, Идэвхгүй 4, Тогтворжиж байгаа буюу хөгжиж байгаа хоршоо 17 байна.
|
90
|
|
3.1.3 Худалдан авах ажиллагааг бүх шатанд нээлттэй ил тод хэрэгжүүлж, 100 хувь цахим хэлбэрт шилжүүлэн, хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллана.
|
8
|
Төрийн төсөвт болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн худалдан авах ажиллагаанд дотоодын болон орон нутгийн давуу эрх тооцох замаар орон нутагт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг дэмжинэ.
|
Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан тухай хуулийн хэрэгжилт хангагдана.
|
2024 онд сумын хэмжээнд 105 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр худалдан авах ажиллагааны төлөвлөгөө батлагдсан. Үүнээс 4 тендер цуцлагдаж, 5 төсөл арга хэмжээний гүйцэтгэгч шалгараагүй байгаа тул нийт 96 төсөл арга хэмжээний гэрээ байгуулагдсан байна. Үүнээс Хөвсгөл аймгийн харьяа биш 15 аж ахуй нэгж байгаа бөгөөд үлдсэн 81 компани нь Хөвсгөлийн аж ахуй нэгж байна. Үүнийг харьцуулан үзвэл гүйцэтгэгч шалгарсан тендерийн 84,4 хувь нь орон нутгийн харьяа аж ахуй нэгж, 15,6 хувь нь гаднын компани байна.
|
90
|
|
9
|
Тендер шалгаруулалтын үйл ажиллагааг хиймэл оюун ухаан, сүүлчийн үеийн дэвшилтэт технологид тулгуурлан зохион байгуулж, хүний оролцоог багасгана.
|
Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан тухай хуулийн хэрэгжилт хангагдана.
|
• 2024 онд цахим системд худалдан авах ажиллагааны төлөвлөгөөгөөр 105 төсөл арга хэмжээ батлагдсан. Ихэнх төсөл арга хэмжээ төсөвт байгууллага болох сургууль, цэцэрлэг, ӨЭМТ, Мөрөн сумын ЗДТГ, сумын ИТХ-ын зардлууд төлөвлөгдсөн байна.
• Орон нутгийн хөрөнгө оруулалт болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжүүлэхээр 56 төсөл арга хэмжээ батлагдсан. Үүний 27 төсөл арга хэмжээ нь 20,0 саяас дээш үнийн дүнтэй тул төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу цахим системд зарлагдсан. Давхардсан тоогоор 72 удаа зарласан байна.
• 25 төсөл арга хэмжээ нь шууд худалдан авах ажиллагаагаар зохион байгуулагдаж, 4 төсөл арга хэмжээ төсвийн тодотголоор хэлэлцэн цуцлагдсан.
• 2023 оноос шилжих хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа 7 төсөл арга хэмжээ байна. Ажлын гүйцэтгэл бүрэн дуусаж байнгын ашиглалтад хүлээн авсан байна.
Төрийн худалдан авах ажиллагааны газраас Мөрөн суманд цахим дэлгүүрийг хөгжүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын захирал, эрхлэгч, нягтлан бодогч, орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгч нарт сургалт зохион байгуулсан.
Сургалтаар төрийн худалдан авах ажиллагааны хуулийн шинэчлэлт, цахим дэлгүүрт бараагаа байршуулах боломж, цахим дэлгүүрээс бараа материал худалдан авахад бий болох давуу талуудын талаар сургалт мэдээлэл өгч, цахим хэлбэрт шилжихийн ач холбогдлыг таниулсан.
|
90
|
|
10
|
Худалдан авах ажиллагааны А-3 сертификаттай иргэдийг чадахавхжуулах сургалт
|
Худалдан авах ажиллагааны сургалтад хамрагдсан байх
|
Аймгийн БШУГ-аас СӨБ, ЕБС-ийн захирал, нягтлан бодогч А3-ын гэрчилгээтэй хүмүүст Төрийн худалдан авах ажиллагааны газраас ерөнхий гэрээгээр Цахим дэлгүүр хариуцсан мэргэжилтэн ирж хүүхдийн үдийн хоолны тендер зарлахтай холбоотой сургалт мэдээлэл хийсэн. Сургалтаар тендерийн материал хэрхэн бэлтгэж цахимд зарлах, тендерийн баримт бичиг боловсруулах явцад юу анхаарах шаардлагатай, ямар шалгуур үзүүлэлтүүдийг гол болгож явах, орон нутгийн үйлдвэр эрхлэгчидтэй цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар мэдээлэл өгсөн юм.
ЕБС, СӨБ-ийн нягтлан бодогч нарт 2024 оны ХАА-ны төлөвлөгөөгөөр батлагдсан цахим тендер зарлахтай холбоотой худалдан авах ажиллагааны шинэчлэгдсэн хууль, түүний гол заалтуудын талаар товч мэдээлэл хүргэж ажилласан байна.
2024 оны 9 дүгээр сард СӨБ, ЕБС-ийн А3 гэрчилгээ авсан боловч хугацаа нь дууссан сунгах хүсэлтэй албан хаагчдын жагсаалтыг нэгтгэж нийт 28 хүний бүртгэгдсэн. 17 албан хаагч тэнцэн А3 гэрчилгээгээ сунгаж авсан байна.
Аймгийн ХААГ-аас Худалдан авах ажиллагааны сургалт, зөвлөгөө өгөх төв ТББ-тай хамтран 2025 онд улс орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулах үнэлгээний хороонд орж ажиллах, шинээр А3 гэрчилгээ олгох сургалтыг 3 хоногийн хугацаатай зохион байгуулсан. Сургалтад нийт 228 хүн хамрагдсан ба Мөрөн сумаас нийт 60 гаруй албан хаагч хамрагдсан.
|
90
|
|
3.1.4. Төрөөс төсөв санхүүгийн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг орон нутагт үр дүнтэй, шуурхай хэрэгжүүлнэ
|
11
|
УСНББОУС-ын хэрэгжилтийг ханган ажиллаж, санхүүгийн тайлангийн чанарыг дээшлүүлнэ
|
Алдаа, залруулга, зөвлөмжийн хувь хэмжээ буурсан байна
|
2023 оны Төсвийн төвлөрүүлэн захирагчийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг 2024 оны 03 дугаар сарын 5-ны дотор боловсруулан нэгтгэж, Төрийн аудитын байгууллагад хуулийн хугацаанд хүргүүлсэн ба 03 дугаар сарын 25-ны дотор аудитлуулан аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн нэгтгэсэн тайланд нэгтгүүлсэн болно. Нэгтгэсэн тайланд сумын харьяа 26 төсөвт байгууллага, орон нутгийн өмчит болон төсөл сангийн 16 байгууллага зэрэг нийт 42 байгууллагын 36.6 тэрбум төгрөгийн баланс бүхий тайланг хянан нэгтгэсэн болно. Сумын харьяа байгууллагууд 11.1 тэрбум төгрөгийн Төсвийн гүйцэтгэлтэй тайлагнав. Сумын дүнгээр авлага 272.5 сая төгрөгөөр өссөн нь Хоршоо хөгжүүлэх сангаас зээл олголт хийгдсэнтэй холбоотой байна. Өглөг 68.6 сая төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна. Санхүүгийн тайлангийн Аудитаар Зөрчилгүй санал дүгнэлттэй дүгнэгдсэн болно.
|
90
|
|
12
|
Аж ахуйн нэгжүүдийн бүртгэл мэдээлийг шинэчлэн, санхүүгийн тайлагналтын хувь хэмжээ, чанарыг дээшлүүлнэ
|
Сумын хэмжээний
Х тайлантай болон огт тайлан гаргадаггүй аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудын бүртгэлийг цэгцлэх ажлыг зохион байгуулж, нийт ААН-д эзлэх хувийг бууруулна
|
Санхүүгийн тайлангийн системд бүртгэлтэй сумын харьяаны 1158 аж ахуй нэгж байгаагаас утас нь холбогдсон 764 аж ахуй нэгжид тайлангаа хуулийн хугацаанд боловсруулан цахим системд илгээн баталгаажуулахыг сануулан хэлж санамж өгч ажилласан. Санхүүгийн тайлангийн E-Balance систем нь нэгдсэн системд холбогдсон тул шинэчлэлт, өөрчлөлт орсон ба энэхүү шинэчлэлтийн хүрээнд 143 Аж ахуйн нэгжид Санхүү, Татварын тайлан бэлтгэн илгээх мэргэжлийн зөвлөн туслах үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллав. Үүний үр дүнд 762 аж ахуй нэгж санхүүгийн тайлангаа цахим системээр хуулийн хугацаанд илгээсэн боловч 396 аж ахуй нэгж санхүүгийн тайлан илгээгээгүй зөрчилтэй байна. Өмнөх онтой харьцуулахад хугацаандаа илгээсэн аж ахуйн нэгжийн тоо 8%-иар өссөн үзүүлэлттэй байна.
|
90
|
|
13
|
Төрийн сангийн цахим шилжилтийг хэрэгжүүлэн, төлбөр тооцоог хууль журмын дагуу гүйцэтгэх
|
Төрийн сангийн нэгдсэн системд нэвтэрч бүх модулийг бүрэн ашиглаж, системд хууль, журмыг дагуу төлбөр тооцоог гүйцэтгэх
|
Төрийн албаны цалингийн нэгдсэн систем, Эрхийн бүртгэлийн сан систем, Төрийн сангийн удирдлагын цахим системээр дамжуулан төрийн сангийн бүхий л үйл ажиллагаа цахимжиж сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 30 байгууллагын 130 дансыг холбон 2023 оны эхнээс гүйлгээгээ цахимаар дамжуулан ажилладаг болж жигдэрсэн. Байгууллагын удирдлага болон нягтлан бодогч ажлын байран дээрээсээ болон бусад ажиллаж байгаа орчноосоо цахимаар гүйлгээгээ илгээн цаг хугацааг хэмнэн шуурхай ажиллаж нэг гүйлгээг дунджаар 3 минутын хугацаанд дамжуулж байна. Төрийн сангийн үйл ажиллагааны журам шинэчлэгдэн батлагдаж 2024.01.01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан, сумын 15 цэцэрлэг, 8 сургууль, орон нутгийн 2 байгууллага, 2 тусгай сангийн дансанд 1,2 дугаар гарын үсэг зурах эрх бүхий этгээдийн гарын үсгийн баталгааг шинэчлэн авч Эрхийн бүртгэлийн системд бүртгэн архивын нэгж үүсгэн ажиллав. Мөн төрийн сангийн нэгдсэн системийн шинэчлэлттэй холбоотой 3 удаагийн цахим сургалтад хамрагдаж, системийн хөгжүүлэлтийн талаарх мэдээллийг харьяа байгууллагуудын нягтлан бодогч нарт дамжуулсан.
|
90
|
|
14
|
Сумын санхүүгийн ажилтануудыг сургалт
|
Сумын Санхүүгийн ажилтнуудын мэдлэгэ, чадварыг нэмэгдүүлэх, цаг үеийн шинжтэй мэдээ мэдээлэл, хууль, журмын шинэчлэлээр сургалт авч мэдлэгэ, ур чадвараа нэмэгдүүлсэн байх
|
Аж ахуй нэгжийн санхүүгийн тайлангийн E-Balance цахим систем шинэчлэгдэж, нэгдсэн системд холбогдсон тул аж ахуй нэгжийн эзэд, нягтлан бодогч нарт уг системд хэрхэн хандаж тайлангаа илгээх, шивэх, алдаа засварлах талаар, хуулийн этгээдүүдэд хууль эрх зүйн талаар болон Санхүүгийн тайлангийн системд байгууллагын холболт хийж, тайланг хэрхэн илгээх зэрэг сургалтуудыг 2 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулж зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ. 05 дугаар сарын 21-нд төсвийн байгууллагын нягтлан бодогч нарт төрийн сангийн цахим системийн хөгжүүлэлт хэрэглээ, 2023 оны санхүүгийн тайлангийн аудитаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг хэрхэн хангаж, заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад цахим системээр дамжуулан тайлагнах талаарх сургалтыг өгч тус сургалтад 27 нягтлан бодогч оролцсон байна. Төрийн албаны цалингийн нэгдсэн систем, Эрхийн бүртгэлийн сан систем, Төрийн сангийн удирдлагын цахим системийн шинэчлэлт, хөгжүүлэлтийг Сангийн яамнаас тасралтгүй хэрэгжүүлж байгаатай холбоотой Цахим сургалтыг улирал бүр зохион байгуулж Мөрөн сумаас тус сургалтуудад давхардсан тоогоор 138 нягтлан бодогч, санхүүгийн ажилтнууд хамрагдсан байна.
|
90
|
|
3.1.5. Байгууллагын Дотоод аудитыг тогтмолжуулж дотоод хяналтын тогтолцоог бүх шатанд хэрэгжүүлнэ.
|
15
|
Орон тооны бус дотоод аудитын нэгжийн үйл ажиллагааг жигдрүүлэн аливаа эрсдэлээс урдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах
|
Орон тооны бус дотоод аудитын үйл ажиллагаа эрчимжүүлэх
|
Сумын Засаг даргын 2024 оны 02-р сарын 26-ны өдрийн А/38 тоот захирамжаар орон тооны бус дотоод аудитын нэгжийг шинэчлэн байгуулж, тухайн нэгжийн ажиллах журмыг сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн баталсан. Үүний дагуу 2024 онд харъяа байгууллагуудын архив албан хэрэг хөтлөлт, цалин хөлс, хүний нөөцийн систем, шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, байгууллагын зорилт чиг үүрэг, бодлого төлөвлөлтийн хяналт, хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний стандартын хэрэгжилт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилт, Хоршоо хөгжүүлэх сангийн үйл ажиллагааны хяналт, ОНХС-ийн төлөвлөлт, гүйцэтгэлд хэрэгжүүлэх хяналт зэрэг арга хэмжээг төлөвлөн гүйцэтгэлийг ханган ажиллав.
Тухайлбал:
- 2024 оны 01 дүгээр сард Мөрөн хот тохижилт үйлчилгээний төв ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаа, хөрөнгө, бүтэц орон тоо, байгууллагын тушаал шийдвэрийн үйл ажиллагаанд,
- 2024 оны 03 дугаар сард-Харъяа байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд,
- 2024 оны 05 дугаар сард-Дотоод аудитын мэргэжил сурталчлах сарын аяны хүрээнд мөн харъяа байгууллагуудын шилэн дансны цахим хуудсанд хийх хяналт, цалин хөлс, хүний нөөцийн системийн тулгалтын хяналт,
- 2024 оны 06 дугаар сараас-Сумын ОНХСангийн хөрөнгө оруулалтаар санхүүжих хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний гүйцэтгэлийн баримт бичигт хийх хяналтыг эхлүүлж одоогоор 6 төсөл арга хэмжээний санхүүгийн гүйцэтгэлийн баримтад хяналт хийсэн байна.
- 2024 оны 10 дугаар сард- Аймгийн ИТХурлын даргын А/90 дүгээр захирамжын дагуу “Энгэр-Мөрөн” ХХК-ийн мал, махны нядалгааны үйл ажиллагаанд хяналтыг хийж, дүгнэлтийг Аймгийн ИТХ-д хүргүүлэв.
- 2024 оны 11 дүгээр сард - Мөрөн хот тохижилт үйлчилгээний төв ХХК-ны тээврийн хэрэгсэлд хяналт тавьж тайланг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулав.
- Харъяа байгууллагуудын шилэн дансны цахим хуудсанд улирал бүр хяналтыг хийж, 3 удаагийн хяналтын тайланг Санхүүгийн хяналт дотоод аудитын албанд хүргүүлсэн.
2024 оны төсвийн жилд нийт 6 чиглэлээр 9 удаагийн хяналтын тайланг аймгийн СХДААлба-д хүргүүлж,үр дүнг тооцон ажиллав. Дотоод аудитын нэгжийн үйл ажиллагаа тогтворжиж, туршлага ур чадвар дээшилсэн үр дүнг гарсан байна.
|
90
|
|
3.1.6 Шинээр гарч байгаа болон шинэчлэгдсэн хуулийн зохицуулалтыг сурталчлан зөвлөн туслах үйл ажиллагааг хэрэгжүүлж, татвар төлөх үүрэг хүлээсэн иргэн, хуулийн этгээд бүрийг татвар төлөгчөөр бүртгэх замаар хамрагдалтыг өсгөж үндсэн бааз суурийг нэмэгдүүлэн, далд эдийн засгийг бууруулж, орон нутгийн орлогыг нэмэгдүүлнэ
|
16
|
Орон нутгийн орлогын бааз суурийг бэхжүүлэн, Сумын орлого болон аймагт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг биелүүлэн ажиллана /Татварын хэлтэстэй хамтран/
|
Орон нутгийн орлогын төлөвлөгөө нэр төрөл бүрээр гүйцэтгэл хангагдсан байх
|
2024 онд сумын орон нутгийн орлого нь 18 тэрбум 653 сая 22.1 мянган төгрөгийн төлөвлөгөөтэй байхаар батлагдсан. 11 дүгээр сарын 30-ны байдлаар өссөн дүнгээр 16 тэрбум 186 сая 46.5 мянган төгрөгийн төлөвлөгөөтэйгөөс гүйцэтгэлээр 18 тэрбум 708 сая 13.1 мянган төгрөг төвлөрч 2 тэрбум 521 сая 966.6 мянган төгрөгийн давалттай, 115,6%-ийн биелэлттэй байна. Орлогын бааз, суурийг бэхжүүлэн орлогыг төлөвлөгөөг давуулан биелүүлэх арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ажилласны үр дүнд жил бүр 1 тэрбумаас дээш хэмжээгээр давсан үзүүлэлттэй байна.
|
90
|
|
17
|
Татварын албатай хамтран орон нутгийн орлого бүрдүүлэлтийг хангах ажил зохион байгуулах
|
Татварын хэлтэстэй хамтарсан арга хэмжээ зохион байгуулах
|
Сумын орон нутгийн орлогын төлөвлөгөөг нэр төрөл тус бүрээр давуулан биелүүлэх Төлөвлөгөөг 2024 оны 3 дугаар сард боловсруулан батлуулж сумын ЗДТГ-ын нийт албан хаагчид, Татварын хэлтсийн сум хариуцсан байцаагч нартай хамтран дараах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:
- Үйл ажиллагааны орлого - 2023, 2024 оны хуулганд үндэслэн Хувиараа үйл ажиллагаа эрхлэгчдийн судалгааг шинэчлэн гаргаж татвар төлөгчөөр бүртгүүлээгүй хувиараа үйл ажиллагаа эрхлэгчдийг олж татварт хамруулах
- Галт зэвсгийн албан татвар- Цагдаагийн газар, Татварын хэлтэс, сумын ЗДТГ-ын Галт зэвсгийн бүртгэлд үндэслэн нэгдсэн бүртгэлийг шинэчлэн, ногдлыг төлүүлэх арга хэмжээ авах. Нэхэмжлэл хүргүүлэх, утсаар холбогдох
- Хог хаягдлын үйлчилгээний хураамж - Нэг хашаанд 2-с дээш өрх амьдарч байгаа судалгааг багаар гаргах, цаашид хураамжийг авч хэвших, ААН-ийн тооцоог нийлэх, хураамж төлдөггүй хувиараа үйл ажиллагаа эрхлэгч нарын гэрээг байгуулах
- Газрын төлбөр – 2020-2024 оны айл өрхийн ногдлыг баг тус бүрээр боловсруулан өрхүүдэд утсаар мэдээлэх, цахим хэлбэрээр хэрхэн төлөх талаар заавар зөвлөмж өгөх, аж ахуйн нэгж байгууллагын ногдлыг мэдэгдлээр хүргэж, төлөлтийг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулах
- Ус рашааны нөөц ашигласны төлбөр - Халуун усны газруудын Гэрээг шинэчлэн боловсруулах, Багуудад байгаа ус, гүний ус ашиглаж байгаа айл өрх, ААН, иргэдийг илрүүлэх
- Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр – Улсын төсвийн болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт, барилга байгууламжийн ажил гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүдийн Элс хайрганы төлбөрийг төлүүлэх арга хэмжээ авч, нэхэмжлэх, мэдэгдэл хүргүүлэх
- Малын тоо толгойн албан татвар – Татварын ноогдлыг Баг багаар боловсруулж төлөлтийг 7 хоногоор дүгнэн мэдээлэх, Мал тооллогын үеэр А данс хөтлөхөд татварын өр цэгцлэх чиглэлээр сануулж ажиллах
- Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар Энэ татвар юуны эх үүсвэр болдог, ямар зүйлд зарцуулдаг талаар богино видео хийж олон нийтэд түгээх, Авто тээврийн төвтэй хамтран бүртгэлийг цэгцлэх
- Нохойн албан татвар-Сонсох ажиллагаа зохион байгуулж Шинээр татвар тогтоох зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.
|
90
|
|
3.1.8 Албан ёсны болон захиргааны мэдээ мэдээллийн чанарыг дээшлүүлж хэрэглэгчдийг үнэн зөв тоон мэдээллээр шуурхай хангана
|
18
|
Хүн ам өрхийн мэдээллийн сангийн чанарыг сайжруулж нийт өрх, хүн амын сангийн шинэчлэлт өөрчлөлтийг хийнэ
|
Хүн ам өрхийн мэдээллийн сангийн баяжилт, шинэчлэлт цаг хугацаанд хийгдэж, хэрэглэгчдийг үнэн зөв мэдээллээр хангах бааз үүссэн байх
|
2024 оны эхний хагас жилд Сумын төсвийн мэргэжилтэн болон 14 багийн Засаг дарга нар Хүн ам өрхийн мэдээллийн системд нийт 45,284 удаа хандаж баяжилт хийж ажилласан. Үүнд 13,152 өрхийн үзүүлэлт, 39,300 хүн амын үзүүлэлт, 13,233 хаягийн үзүүлэлтэд өөрчлөлт оруулсан байна.
Аймгийн Статистикийн хэлтсээс зарласан “Хүн ам, өрхийн бүртгэл-2024” сарын аяныг хэрэгжүүлэн ажиллав. Аяны хүрээнд Хүн ам өрхийн мэдээллийн системийн баяжилтыг бүрэн хийж, мэдээллийн сангийн зөрүүг арилгахад чиглэсэн ажлуудыг удирдамж, төлөвлөлтийн дагуу тасралтгүй гүйцэтгэж байна. Шинээр төрсөн хүүхдийн мэдээллийг баг тус бүрээр цаг тухай бүрд нь бүртгүүлж хэвшсэн. Хаягийн мэдээллийн сангийн системийн хөгжүүлэлт хийгдсэнтэй холбоотойгоор багууд өрхийн хаягийн мэдээллийг системд шинэчлэв.
|
90
|
|
19
|
Жилийн эцсийн мал, тэжээвэр амьтдын тооллогыг чанартай зохион байгуулж, бүрэн хамруулна
|
Мал тооллогын ажлыг чанартай бодитой зохион байгуулсан байх
|
Хагас жилийн тооллогыг 2024 оны 05 дугаар сарын 27 -ний өдрөөс 06 дугаар сарын 04-ныг хүртэлх хугацаанд түүвэрчилсэн байдлаар малыг тоолж 234 өрх, 26 аж ахуй нэгжийг бүрэн хамрагдсан. “Жилийн эцсийн мал тооллого” арга хэмжээ болохтой холбогдуулан аймгийн Статистикийн хэлтсээс 2024 оны 12 дугаар сарын 03-нд мал тооллогыг хэрхэн зохион байгуулах, анхаарах асуудлын талаар цахим сургалтыг зохион байгуулж 14 багийн Засаг дарга, холбогдох мэргэжилтэн нар хамрагдсан.
“Жилийн эцсийн мал тооллого” арга хэмжээг 2024 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн 6 чиглэлд нийт 24 албан хаагчийг хамруулж мал тооллогыг амжилттай зохион байгуулсан.( Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс-7,0 сая)
|
90
|
|
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ
|
|
3.2. Хүнс, хөдөө аж ахуйн салбарын тогтвортой бодлогыг хэрэгжүүлж, үр ашгийг нэмэгдүүлэн улс, бүсийн хэмжээнд өрсөлдөх чадвар бүхий бүтээлч санаачлагатай
|
|
үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааг дэмжиж иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлнэ
|
|
3.2.1. Мал аж ахуйн үйлдвэрлэлийг үр ашигтай зохион байгуулна
|
|
3.2.1.1. Тахиа, гахайн, аж ахуйг хөгжүүлэх санал санаачлагыг дэмжин туслах аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийг нэмэгдүүлнэ
|
1
|
Тахиа гахайн аж ахуйг хөгжүүлэх талаар сургалт, туршлага судлах арга хэмжээг зохион байгуулах
|
Сургалтанд хамрагдсан хүний тоо
|
Тахиа гахайн аж ахуйг хөгжүүлэх, хэрхэн ашиг шимийг хүртэх нэмүүн өртөг шингэсэн хүнсний бүтээгдэхүүн бий болгох арга замын талаар сургалтыг “Хөдөөгийн шийдэл” ОНӨХХК –тай хамтран хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа 18 иргэн, аж ахуйн нэгжийг сургалтад хамруулж мэдээллээр хангаж ажилласан
|
90
|
|
2
|
Тахиа, гахайн, аж ахуйг хөгжүүлэх санал санаачлагыг дэмжин төсөл хөтөлбөрт хамруулах
|
Аж ахуй эрхлэгчдийг сургалтанд хамруулна
|
“Их шүүдэргэнэ” ХХК нь Тахиа өсгөн үржүүлэх чиглэлээр Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас 99,4 сая төгрөгийн зээл авсан.
“Өгөөж дэвшил” ХХК нь механикжсан зоорь барих зориулалтаар Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 100 сая төгрөгийн зээл авсан.
|
90
|
|
3.2.1.2. Эрчимжсэн аж ахуйн, газар тариалан хослон хөгжүүлэх иргэн аж ахуй нэгжийн санал санаачлагыг дэмжин төсөл хөтөлбөрт хамруулна
|
3
|
Эрчимжсэн аж ахуйг хөгжүүлж мах, сүүний үүлдрийг төрөлжүүлэн үр ашгийг нэмэгдүүлэх, ангилалт хийх, бүртгэлжүүлэх, мал аж ахуйн нэгдсэн системд бүртгэх
|
Хяналт шалгалт зохион байгуулсан байх
|
Хүнс хөдөө аж ахуйн газрын 2024.02.07-ны өдрийн 13-07/11 удирдамжийн хүрээнд Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Хүнс хөдөө аж ахуйн газартай хамтран Эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжид урьдчилан сэргийлэх, ангилалт хийх, бүртгэлжүүлэх, мал аж ахуйн нэгдсэн системд бүртгэх ажлыг зохион байгуулж Олны өтөг, Чимэдийн толгой, Цагаан оломын чиглэлд байрладаг мах, сүүний чиглэлийн үхэр, гахай, тахианы аж ахуй буюу нийт 13 иргэн аж ахуйн нэгжид дээрх арга хэмжээнд хамруулан урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт хийж, болзошгүй осол гэмтэл, эрсдэлээс сэргийлэх, ХАБЭА хангаж ажиллах, төрөлжүүлэн хөгжүүлэх чиглэлээр зөвлөмж хүргүүлэн ажилласан.
|
90
|
|
4
|
Эрчимжсэн аж ахуй, газар тариалан хослон эрхэлдэг иргэдийг төсөл хөтөлбөрт хамруулах, сургалт зохион байгуулах, өөр аймаг хотуудаар туршлага судлах
|
Төсөл, хөтөлбөрт хамрагдсан эрчимжсэн аж ахуй нэгжийн тоо Сургалтад хамрагдсан иргэн аж ахуйн нэгжийн тоо
|
“Хоршоо хөгжүүлэх” сангаас “Харцат салбар” хоршоо газар тариалангаар 60,0 сая төгрөг, “Лам толгойн бор бууц” хоршоо 20,0 сая цагаан идээ боловсруулах чиглэлээр 2 хоршоо төсөл , хөтөлбөрт хамрагдсан. Шинэ-Хөдөө ОНӨҮГ-аас эрчимжсэн аж ахуй эрхлэгч 3 иргэнд махны чиглэлийн үхрийг сүрэг сэлбэх зорилгоор 56 сая төгрөгийн санхүүжилт олгосноор герефорд үүлдрийн 2 хээлтүүлэгчийг дараагийн суурьт шилжүүлэн ажилласан. 2022-2024 оны туршид Мал аж ахуйн чиглэлээр нийт 12 иргэн , ААН-д 108 хээлтэгч, хээлтүүлэгчийг сүрэг сэлбэж, 324,0 сая төгрөг санхүүжүүлсэн.
|
90
|
|
3.2.1.3. Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах, болзошгүй гамшиг эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, давс, хужир, малчдын байгалийн хадлан тэжээл бэлтгэж, сумын аюулгүйн нөөц бүрдүүлнэ
|
5
|
Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлж, болзошгүй гамшиг эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх
|
Засгийн газрын 277 дугаар тогтоол, 06 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх
|
2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах тухай Сумын Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/185 дүгээр захирамжийн хүрээнд 33 арга хэмжээ төлөвлөж, биелэлтийг тооцон ажилласан. Сумын аюулгүйн нөөцийг дараах байдлаар бүрдүүлсэн байна.
1. Хивэг тэжээл -40,5тн
2. Өвс 57,3 тн
3. Малчдын байгалийн хадлан 5002 тн
4. Гар тэжээл-10 тн
5. Давс, хужир шүү -510 тн
Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил 90 хувьтай байна
(Малын албан татварын орлого ОНХС-42,0 сая төгрөг зарцуулсан)
|
90
|
|
6
|
Аюулгүйн нөөцийг засварлах камержуулах
|
хашаа, өвсний саравч засварласан байна. Камерын тоо
|
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээнд “Барсаг Баян гэсэр” ХХК шалгарч 18,900,000 төгрөгөөр гэрээ байгуулан ажилласан. Гэрээнд заасан хугацаанд ажлын даалгаврын дагуу ажлын гүйцэтгэл хийгдэж дууссан.
|
90
|
|
7
|
Малчдад зориулсан сургалт зөвлөгөөн
|
зөвөлгөөнд оролцсон малчдын тоо
|
Сумын мал бүхий малчин өрхүүдэд зориулан Малчдын зөвлөгөөнийг 2024 оны 05 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байтуулсан. Зөвлөгөөнд Мөрөн сумын 14 багийн нийт 200 хамрагдсан.
|
90
|
|
8
|
Бэлчээрийн худгийн засвар
|
Гүйцэтгэлийн хувиар
|
Хужиртын даваанд байрлах бэлчээрийн болон ундны усны худаг үерийн усанд автаж шавар лагаар дүүрч ус авах боломжгүй болсон тул сумын 9, 10 дугаар багийн 20 гаруй малчин өрхөд бэрхшээл үүссэн. Сумын ОНХС-ийн хөрөнгө оруулалтаас худгийн засварын ажлыг гүйцэтгэхээр төсвийн тодотголоор 10,000,000 төгрөг батлагдаж гүйцэтгэгчээр нь “Өсөх Гарьд Трейд” ХХК шалгарч 9,68 сая төгрөгөөр гэрээ байгуулсан. Гэрээний хугацаанд худгийн засварын ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгсөн байна.
|
90
|
|
9
|
Бэлчээрийн худагт ухаалаг төхөөрөмж суулгаж, сэргээн засварлах, худгийн хүрэлцээг нэмэгдүүлэх.
|
Гүйцэтгэлийн хувиар
|
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хөдөөгийн үерт 9-р багийн нутаг болох Устын аманд хүн, малын ундны усны хэрэгцээг хангах зорилгоор гүний худгийг 35,0 сая төгрөгийн өртөгтэйгөөр хийж гүйцэтгэсэн. Мөрөн сумын ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар 9-р багт харьяалагдах Хужиртын аманд 10,0 сая төгрөгийн засварын ажлыг гүйцэтгэж малчдын бүлэгт хүлээлгэн ажлыг зохион байгуулсан.
|
90
|
|
|
10
|
Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх
|
Гүйцэтгэлийн хувиар
|
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар сумын өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх зорилгоор 43,000,000 төгрөг батлагдсан. Цахимд тендер зарлагдаж Батзол Трейд ХХК шалгарч 42,000,000 төгрөгөөр гэрээ байгуулсан. Ажлын гүйцэтгэл 100 хувь гүйцэтгэж дууссан бөгөөд нийт 2866 боодол өвс нийлүүлэн хүлээлгэж өгсөн байна.
|
90
|
|
3.2.1.4. Хээлтэгч, хээлтүүлэгч малд үзлэг ангилалт, хянан баталгаажуулалтын ажил, үйлчилгээг жил бүр зохион байгуулан үр дүнг тооцон ажиллана
|
11
|
Хээлтэгч, хээлтүүлэгч малд үзлэг ангилалт хийх, хянан баталгаажуулатын ажлыг зохион байгуулах, ашиг шим өндөртэй хээлтүүлэгч малаар цөм сүрэг бий болгох
|
Гүйцэтгэлийн хувиар
|
“Шилмэл мал 2024” үзэсгэлэн худалдаа 2024 оны 09 дүгээр сарын 19, 20-нд зохион байгуулагдаж нийт 10 сумын 4 үүлдэр, 1 омог, 1 хэвшлийн 96 толгой мал оролцсон. Үүнд Мөрөн сумыг төлөөлж Улсын аварга малчин Цөм сүргийн үржлийн төв хамрагдаж дараах байруудыг эзэлсэн. Мөрөн сумын малчин Т.Ганболдын Монгол үүлдрийн буурал азарга нь Уналага-эдэлгээ-махны чиглэлийн шилмэл хээлтүүлэгч дэд байр, Мөрөн сумын Цөм сүргийн үржлийн төвийн менежер С.Содовын Эрчим хар үүлдрийн ухна нь Ноолуурын чиглэлийн шилмэл өсвөр хээлтүүлэгч дэд байр, Эвэртэй хар халзан Цагаан-Уул үүлдрийн хонь Өсвөр шилмэл хээлтүүлэгч дэд байрт тус тус шалгарсан. Хээлтэгч, хээлтүүлэгчийг сайжруулах зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгодог Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлд 8 иргэнд 61 сая төгрөгийн хүүгүй зээл олгож малжуулсан.
|
90
|
|
12
|
Халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээнд мал, амьтныг хамруулж, мал эмнэлгийн нэгдсэн системд баяжилт хийж мэдээллийн сан бүрдүүлэх.
|
Өндөр ашиг шимт хээлтүүлэгч малын тоо, малын ашиг шим гарц нэмэгдсэн хувь
|
Сумын Засаг даргын 2024 оны А/45 дугаар захирамжийн хүрээнд малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд:
Халдварт болон гоц халдварт өвчний арга хэмжээнд: 11 нэрийн дархлаажуулалтыг сумын Засаг даргын 2024 оны А/45 дугаар захирамжийн хүрээнд төлөвлөгөө 311747 толгой мал хамруулахаас 304856 толгой мал буюу 97,79 хувиар гүйцэтгэж МЭНС-д бүртгэгдсэн.
Халдварт өвчний дархлаажуулалтын 12 арга хэмжээний 41.601.760 төгрөгийн вакциныг зарцуулж, мал эмнэлгийн нэгдсэн системд бүртгэгдсэн байна.
Ажил үйлчилгээнд Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид 117.877.950 төгрөгийн санхүүжилт олгосон.
Үүнд: (Аймгийн орон нутгийн төсвөөс 10.377.650 төгрөг, Улсын төсвөөс 107.500.300 төгрөг )
|
90
|
|
13
|
Шимэгчтэх өвчинтэй тэмцэх, эмчлэн сэргийлэх арга хэмжээнд мал, амьтныг хамруулж, мал эмнэлгийн нэгдсэн системд баяжилт хийж, мэдээллийн сан бүрдүүлэх.
|
Халдварт өвчний арга хэмжээнд 115798 толгой мал, амьтан, гоц халдварт өвчний арга хэмжээнд 23845 толгой мал, амьтан хамруулах.
|
Туулгалт: Төлөвлөгөө 111,080 толгой хамруулахаас 109.397 толгой мал буюу 98.48 хувь
Угаалга: Төлөвлөгөө 131,640 толгой мал хамруулахаас 121.578 толгой мал буюу 92.36 хувь
Боловсруулалт: Төлөвлөгөө 82.580 толгой мал хамруулахаас 82047 толгой мал буюу 99.35 хувийн гүйцэтгэлтэйгээр МЭНС-д бүртгэгдсэн.
Малын эрүүл мэндийн үзлэг төлөвлөгөө 198377 толгой, 199733 толгой буюу 100.68 хувийн гүйцэтгэлийг МЭНС-д бүртгэгдсэн.
2024 онд Сумын орон нутгийн сангийн хөрөнгөөр:
1). 10,000,000 төгрөгийн санхүүжилтээр экто паразитын эсрэг шүршигч төхөөрөмжийг нийлүүлэгдсэн.
|
90
|
|
14
|
Мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын байдалтай уялдуулан, халдваргүй өвчний эм бэлдмэлийн нөөц бүрдүүлэх, зүй бусаар хорогдсон малын сэг зэмийн устгал хийх ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулах
|
Угаалга 155755 толгой,туулгалт 88364 толгой, боловсруулалт 69106 толгой, гуурын боловсруулалтад 18413 толгой хамруулах.
|
2023-2024 оны өвөлжилт, хаваржилт хүндэрч зүй бусаар хорогдсон мал, амьтны сэг зэмийг устгах, халдваргүйтгэх ажлыг аймгийн Засаг даргын 2024 оны А/122 дугаар захирамж, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн Ерөнхий газрын даргын 2018 оны 52 дугаар тушаал, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн баталсан “Мал, амьтны зүй бусаар хорогдсон сэг зэмийг цуглуулж устгах” ажлын удирдамжийн хүрээнд сумын Онцгой комиссын 2024 оны 02 дугаар хурлын шийдвэр, Засаг даргын 2024 оны А/57, А/64 дүгээр захирамжаар нийтийн эзэмшлийн талбай, Дэлгэр-Мөрөн голын ай сав дагуу, Үерт, Сүх, Нисэх, Дулааны энгэр, Олны өтөг, Цагаан эрэг, Хөх толгой, Чимэдийн толгой, Уран мандал, Хилэнтийн гүүр, Улаанбаатар хотын чиглэлийн засмал зам, Шаарын дөрөлж чиглэлийн бэлчээрт үхсэн мал, амьтны сэг зэмийг устгах “Элстийн ар”-д тусгайлан бэлтгэсэн газар бөөгнүүлэн тээвэрлэж, устгал, халдваргүйтгэлийн ажлыг хийсэн.
1). Энэхүү ажлыг зохион байгуулахаар шат, шатны албан тушаалтныг мэргэжил арга зүйгээр ханган, малчид мал бүхий иргэд, МЭҮН-ийн мэргэжилтнүүд, малын гаралтай түүхий эдээр бизнес эрхэлдэг иргэд, мал, мах боловсруулах үйлдвэр, цехийн дарга эрхлэгч нарт Зөвлөмж 3 удаа, гарын авлага 1200 ширхэг тараасан.
2).Сэг зэмийн устгал, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг явуулахдаа хөрөнгийн эх үүсвэр бий болгох зорилгоор БОАЖЯС, Хөвсгөл аймгийн Засаг дарга, ОК, БОАЖГ, Шишхэд-Дэлгэр Мөрөнгийн Сав газрын захиргаа, ОБГ, ХХҮГ-т тус 7 удаагийн албан тоот хүргүүлж хамтран ажилласан.
СЗД-ын 2024 оны А/64 дүгээр захирамжийн хүрээнд Сумын Мал эмнэлгийн тасгийн удирдлага, зохион байгуулалтаар 14 багт түр ажлын байр гаргаж 140 иргэн, 6 Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн 8 малын эмч, БЗД 14, БЗБ 14, бүгд 180 хүний бүрэлдэхүүнтэйгээр Сэг зэмийн устгал, цэвэрлэгээ, ариутгалын ажлыг зохион байгуулж байна. Үүнд: Тээврийн хэрэгсэл ковш 1, хово 2, вонго 2, маяти 2, суудлын машин 15 ажилласан.
Үхэр 351, адуу 129, хонь 1598, ямаа 1469, нохой муур 87, бүгд 3634 толгой мал, амьтны сэг зэмийг шатааж, устгах нэгдсэн цэгт хийж, халдваргүйтгэж,
Эдгээр ажлыг зохион байгуулахад ХХҮГ-тай хамтран 140 иргэнийг татан оролцуулж түр ажлын байраар ханган иргэн тус бүрийг 5 хоногийн хугацаанд ажиллуулахад 180,000x140=25.200.000 төгрөг, хөдөлмөр, хамгааллын хувцас 2,800,000 төгрөг, АЗД-ын А/154 дүгээр захирамжаар 3,000,000 төгрөг, БОАЖГ-тай хамтран 3000,000 төгрөг, бүгд 34,000,000 төгрөгийн зардал гарган ажиллав.
|
90
|
|
15
|
Малын эрүүл мэндийг хамгаалах ариутгал халдваргүйжүүлэлт хийх
|
Тоног төхөөрөмж нийлүүлэх
|
Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар санхүүжихээр 10,000,000 төгрөг батлагдсан. Малын эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгал, халдваргүйжүүлэлт хийх 4 ширхэг мотор худалдаж авсан. Тендерийн гүйцэтгэгчээр “Барсаг Баян Гэсэр” ХХК шалгарч 9,800,000 төгрөгөөр гэрээ байгуулан нийлүүлсэн байна.
|
90
|
|
3.2.2 Хүнс, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагааг дэмжинэ
|
|
3.2.2.1 Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, ахуйн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт хийж, үйлчилгээний соёл, чанарыг дээшлүүлэх, стандартыг мөрдүүлж, гэрчилгээжүүлнэ
|
16
|
Худалдаа үйлчилгээний төв, цэг салбаруудад хяналт шалгалт зохион байгуулах
|
Хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж зөрчил дутагдлыг илэрүүлэх, арилгах, зөвлөн туслах
|
Нийтээр тэмдэглэх баяр, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг тухай бүр Хүнс хөдөө аж ахуйн газрын холбогдох байцаагч нартай хамтран хэсэгчилсэн байдлаар болон бүх нийтийн хяналт шалгалтыг 2 удаа зохион байгуулж нийт давхардсан тоогоор хүнс үйлдвэрлэлийн цэг 4, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний цэг 13, худалдаа үйлчилгээний цэг 128 объект хамрагдаж хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй 211 зөрчил илрүүлж, 118 буюу 67.0% хувийг нь арилгуулан ажилласан.
|
90
|
|
17
|
Стандарт хэмжил зүйн хэлтэсийн дэргэдэх “Орон тооны бус баталгаажуулалтын зөвлөл”-ийн гэрчилгээ олгох.
|
Тохиролын гэрчилгээ олгосон цэгийн тоо
|
Стандарт хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх орон тооны бус "Баталгаажуулалтын зөвлөл"-ийн ээлжит хуралдаанаар 11 удаагийн хуралдааныг зохион байгуулж “Тохирлын гэрчилгээ”-г 5 иргэн аж ахуй нэгжийн 38 бүтээгдэхүүнд 99 иргэн аж ахуй нэгжийн худалдаа, үйлчилгээнд тохирлын гэрчилгээ олгосон.
|
90
|
|
18
|
Улс, бүсийн аварга тогооч шалгаруулах уралдаанд тогоочдыг хамруулах
|
Амжилт гаргасан тогоочдын тоо
|
Эрдэнэт хотын Баян-Өндөр суманд зохион байгуулсан Монгол үндэсний хоол, идээ ундааны "Улсын аварга тогооч" шалгаруулах анхдугаар уралдаан болон хоол үйлдвэрлэлийн ажиллагсдын спортын анхдугаар их наадамд оролцсон.
Уг арга хэмжээнд 21 аймгийн 9 дүүргийн нийт 700 орчим тогооч хамрагдаж, Мөрөн хоол үйлдвэрлэлийн салбараас” 50 100 Эвент холл”, “Жаргалан” зоогийн газар, “Маам” ресторан, “Оранж” төв, “Баясгалан” цайны газар гэсэн 5 аж ахуйн нэгж, нийт 30 гаруй тогооч оролцсон.
Ажил мэргэжлийн уралдаан 7 төрөл дээр зохион байгуулагдсанаас:
Таван төрөлд оролцож "Үр тариа, жимс жимсгэнэ"-ий төрөлд: “50 100 Эвент холл”-ын талх нарийн боовны тогооч М.Нарантуяа мөнгөн медаль
Дайвар бүтээгдэхүүний төрөлд: Жаргалан зоогийн газрын тогооч Б.Батжаргал тусгай байр
Спортын 5 төрлийн тэмцээнд нийт 20 тамирчин оролцсоноос:
Ширээний теннис эрэгтэй төрөлд MG pizza chicken тогооч Б.Мөнхбаатар 3 дугаар байр хүрэл медаль, эмэгтэй төрөлд Зочин-2 цайны газрын тогооч Б.Сарантуяа 3 дугаар байр хүрэл медаль. Сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэй баг 3 дугаар байр хүрэл медаль, Гар бөмбөгийн шилдэг тоглогчоор Дээж цайны газар тогооч Э.Соронзонболд 4х100 буухиа тэмцээнд 4 тогооч оролцож багаараа 2 дугаар байр мөнгөн медаль хүртэж багаараа 3 дугаар байранд шалгарсан амжилттай оролцсон.
(Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс--1,000,000 төгрөг)
|
90
|
|
3.2.2.3.Үйлдвэрлэл эрхлэгчдийг улс, бүс, цагаан сар үзэсгэлэн худалдаанд зохион байгуулалттай оролцуулж, бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилна
|
19
|
"Цагаан сар -2024" үзэсгэлэн худалдааг зохион байгуулах
|
Үзэсгэлэн худалдаанд хамрагдсан иргэн, аж ахуйн нэгжийн тоо
|
“Цагаан сар -2024” үзэсгэлэн худалдаа, “Үндэсний гоёл - 2024” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдаж 36 иргэн 7 аж ахуйн нэгж, 8 хоршоо, 2 бүлэг хамрагдаж нийт 102 сая төгрөгийн борлуулалт хийгдсэн байна. 4 номинацийн дагуу 10 аж ахуйн нэгж, өрхийн үйлдвэрлэгч нарыг шалгарч Аймгийн шилдэг үйлдвэрлэгч “Тэс гүн” ХХК, өрхийн шилдэг үйлдвэрлэгч жимс, жимсгэнэ үйлдвэрлэгч иргэн Д.Нямрагчаа, “Биби” брэнд үйлдвэрлэгч иргэн Х.Идэртөгс, иноваци шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр маалингын тос үйлдвэрлэгч иргэн Б.Сүхээ гар урлалын шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Хөөрхөндөө брэнд” үйлдвэрлэгч иргэн Н.Мөнхжаргал, Монгол гутал үйлдвэрлэгч иргэн Н.Долгорсүрэн нар тус тус шалгарлаа. Мөн хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлсэн Ж.Балдандоржид органик баталгаажуулалтын гэрчилгээг авсан.
“Хөвсгөл-хэрэглэгч-цагаан сар-2024” үзэсгэлэн худалдааг Хөвсгөл аймгийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг санаачилж, Мөрөн сумын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах салбар зөвлөл хамтран зохион байгуулсан. Үзэсгэлэнд 30 иргэн 8 аж ахуйн нэгж, 7 хоршоо, 1 бүлэг хамрагдаж нийт 98 сая төгрөгийн борлуулалт хийгдсэн байна. Орон нутагт үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр худалдаалах, хэрэглэгчид хямд үнээр бүтээгдэхүүнийг худалдан авах боломжийг бүрдүүлэн ажилласан.
|
90
|
|
20
|
Улс, бүс аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж буй үзэсгэлэн худалдаанд оролцох
|
үзэсгэлэн худалдаан хамрагдсан иргэн, аж ахуйн нэгжийн тоо
|
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, “Алтан намар-2024” арга хэмжээ”, Улсын хэмжээнд "Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2024” нэгдсэн арга хэмжээнд тус тус оролцож давхардсан тоогоор аж ахуйн нэгж 15, хоршоо 11, бүлэг 1, иргэн, өрхийн үйлдвэрлэгч 67 тус тус хамрагдаж 432.6 сая төгрөгийн борлуулалт хийгдэж бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлан ажилласан байна. (Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс 1,500,000 төгрөг)
|
90
|
|
21
|
Аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж буй үзэсгэлэн худалдаанд оролцох
|
Үзэсгэлэн худалдаанд оролцох
|
Орон нутагт болон Улс бүсийн хүрээнд хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг сурталчлах, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх төр иргэний хамтын ажиллагааг сайжруулах Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйл ажиллагааг дэмжих зорилгоор орон нутгийн хэмжээнд “Цагаан сар -2024” үзэсгэлэн худалдаа, “Үндэсний гоёл - 2024” нэгдсэн арга хэмжээ, “Хөвсгөл-хэрэглэгч-цагаан сар-2024” үзэсгэлэн худалдаа, “Хөвсгөл органик мах, органик бүтээгдэхүүн намрын ногоон өдрүүд-2024” үзэсгэлэн яармаг худалдаанд тус тус оролцож давхардсан тоогоор аж ахуйн нэгж 17, хоршоо 12, бүлэг 3, иргэн, өрхийн үйлдвэрлэгч 57 тус тус хамрагдаж 400.6 сая төгрөгийн борлуулалт хийгдэж бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлан ажилласан байна. (Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс-0,5 сая төгрөг)
|
90
|
|
22
|
Нээлттэй ХХөвсгөл-2024 арга хэмжээг зохион байгуулах
|
зохион байгуулсан байх
|
Орхон аймагт зохион байгуулагдах “Хойд бүсийн түншлэл -2024” үзэсгэлэн худалдаатай уялдуулж “Нээлттэй Хөвсгөл-2024” арга хэмжээг өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулан 1 хоршоо, 2 аж ахуй нэгж, 20 өрхийн үйлдвэрлэл эрхлэгч, нийт 23 хүний бүрэлдэхүүнтэй, давхардсан тоогоор 748 нэр төрлийн 105 сая төгрөгийн бүтээгдэхүүнтэйгээр оролцсоноос 32,280,000 төгрөгийн борлуулалт хийгдсэн байна. Үзэсгэлэн худалдаа, уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулснаар Орхон аймаг, Булган аймаг, Хөвсгөл аймгийн нийт 72 үйлдвэр эрхлэгчид хамрагдсан арга хэмжээнд болж “Брэнд бүтээгдэхүүн”-ийг Хойд бүсийн хэмжээнд сурталчлан таниулах, борлуулах, бизнесийн түншлэлийг тогтоох, шинэ инновац, туршлага судлах дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх, төр, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэн ажилласан. (Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс-10,000,000 төгрөг)
|
90
|
|
3.2.3 .Газар тариалангийн үйлдвэрлэл
|
|
3.2.3.1.Газар тариалан эрхлэгчдийг бодлогоор дэмжин ажиллана
|
23
|
Төмс, хүнсний ногоо эрхлэгчдийг чадавхжуулах, ургацыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт , уулзалт зохион байгуулах туршлага судлуулах, төсөл хөтөлбөрт хамруулах
|
Үзэсгэлэн худалдаанд оролцох иргэдийн тоо өссөн байна
|
“Бүсчилсэн хөгжил- 2024” хойд бүсийн арга хэмжээнд “Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчид”-ийн зөвлөгөөн, туршлага судлах үйл ажиллагаанд Хөвсгөл аймгийн хэмжээнд 70 газар тариалан эрхлэгч хамрагдаж. “Хөрс, уур амьсгалын өөрчлөлт, 2024 оны хаврын тариалалтад баримтлах технологийн зөвлөмж” сэдвээр зөвлөмж мэдээллийг авч хаврын тариалалтад хэрэгжүүлэн ажилласан. (Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс-1,000,000 төгрөг)
|
90
|
|
24
|
Газар тариалангийн цахим системийн сайтад тариаланчдыг бүртгэх ажлыг зохион байгуулах
|
Газар тариалан эрхлэгчид урамшуулалд хамрагдана
|
Засгийн газрын 2022 оны 144 дүгээр тогтоолын дагуу Мөрөн сумын болон хил залгаа сумын нутаг дэвсгэрт 208 иргэн, аж ахуйн нэгж тариалалт хийгдсэн байна. Газар тариалангийн Plant.mofa.gov.mn цахим мэдээллийн санд 197 иргэн, 11 аж ахуй нэгж бүртгүүлж, гарал үүсэл шинжилгээний бичгийг баталгаажуулан ажиллаж байна.
|
90
|
|
3.2.3.2. Хүлэмж, зоорийн аж ахуйг хөгжүүлэн хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлж, өвөл зуны хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх санал санаачлагыг бүх талаар дэмжинэ
|
25
|
Хүлэмж, зоорийн аж ахуйг хөгжүүлэн хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг жигдрүүлэх, сургалт зохион байгуулах
|
сургалтанд хамрагдсан хүний тоо
|
УИХ гишүүн Ц.Даваасүрэнгийн санаачилгаар Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 400 сая төгрөгийн төсөвт өртөгтэй “Өвлийн хүлэмж цогцолбор“-ыг анх удаа ашиглалтад оруулж сумын 6 дугаар багийн газар тариалан эрхлэгч Б.Пүрэвтуяад гэрээ байгуулан хүлээлгэж өгөв.
|
90
|
|
26
|
Тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн зохион байгуулах
|
зөвөлгөөнд хамрагдсан иргэдийн тоо
|
Монгол Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоол, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Хөвсгөл Органик арга хэмжээ зэрэг бодлогын бичиг баримтад хөдөө аж ахуйн салбарт тусгагдсан бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох зорилгоор 2024 оны 5 дугаар сарын 09-ний аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар хамтран 150 ногоочин хамруулан, тариалан эрхлэгчдийн зөвлөгөөнийг зохион байгуулав. (Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс-3,000,000 сая төгрөг)
|
90
|
|
3.3 ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛНЭ.
|
|
3.3.1. Ахуйн үйлчилгээний төв байгуулна.
|
1
|
Ахуйн үйлчилгээний төвийн үйл ажиллагааг эхлүүлэх
|
ахуйн үйлчилгээний төвийн үйл ажиллагаа эхэлсэн байна
|
10, 14 дүгээр багийн иргэдэд ахуйн үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлж “Ахуйн үйлчилгээний төв”–ийн үйл ажиллагааг 2024 оны 5 дугаар сарын 9 нд нээж “Хөдөөгийн шийдэл” ОНӨХХК–д хүлээлгэн өгч ажилласан.
|
90
|
|
3.3.2. Худалдаа, үйлчилгээний газрын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж, холбогдох хууль, дүрэм, журмыг хэрэгжүүлэн сургалт зохион байгуулж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хамтран ажиллана
|
2
|
Худалдаа үйлчилгээний салбарт ажиллаж байгаа иргэдэд холбогдох хууль, дүрэм, журмын талаар мэдээллээр хангагдаж сургалт, зөвлөгөөнд зохион байгуулах
|
сургалтанд хамрагдсан иргэдийн тоо
|
Хөвсгөл Органик” бизнес эрхлэгчдийн нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж тус арга хэмжээнд худалдаа, үйлчилгээ, нийтийн хоол, газар тариалан эрхлэгч нарыг хамруулж нийт 350 иргэн, аж ахуйн нэгжийн захирал, эрхлэгч нар оролцсон.
“Стандарттай Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Стандарт, хэмжил зүйн хэлтэстэй хамтран шинээр хэрэгжиж буй хууль, түүнийг дагаж гарсан журам, стандартыг сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулж, “Стандарт -хэрэгжүүлэгч сум” уулзалт хэлэлцүүлгийг 150 худалдаа, үйлдвэр, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг хамруулсан.
2024 он давхардсан тоогоор 500 худалдаа үйлчилгээний салбарт ажиллаж байгаа иргэдэд хууль эрх зүйн мэдлэгийг олгосон байна. (Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс-0,5 сая төгрөг)
|
90
|
|
3
|
Худалдаа үйлчилгээний газруудтай хамтран ажиллах гэрээ байгуулах
|
Гэрээ байгуулсан худалдаа, үйлчилгээний газрын тоо
|
Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх ААН-ийн үйл ажиллагаа явуулах ажлын байр, ажиллах хүчний нөөц нь “Худалдааны газар, түүний үйлчилгээ” МNS 5021:2023, Хоолны газрын үйлчилгээ МNS 4946:2019 стандартад тавигдсан шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлж ажиллах тухай худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай хийх хариуцлагын гэрээг 14 багийн 125 худалдааны цэг салбаруудад хүргүүлэн ажиллаж. Нийт 87 иргэн аж ахуйн нэгжтэй хариуцлагын гэрээг байгуулан ажилласан.
|
90
|
|
4
|
Архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ үзүүлдэг цэг салбаруудад хяналт шалгалт хийж зөвлөмж хүргүүлэх .
|
хяналт шалгалтанд хамрагдсан цэгийн тоо
|
Архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ үзүүлдэг цэг салбаруудад Улсын байцаагчийн “Ажлын байрны дүгнэлт” олгох зорилгоор хяналт шалгалт, зөвлөн туслах ажлыг зохион байгуулж “Ажлын байрны дүгнэлт”–ийг стандарт, эрүүл ахуйн тавигдах шаардлагад нийцүүлэн ажилласан 130 аж ахуйн нэгжид дүгнэлтийг олгосон байна. Улсын байцаагчдын хамтарсан 2 төрлийн зөвлөмж, сумын Засаг даргын 1 удаа зөвлөмж гаргаж 14 багт давхардсан тоогоор 280 аж ахуйн нэгж, иргэнд зөвлөмжийг хүргүүлэн ажилласан
|
90
|
|
3.4. ЭЭЛТЭЙ ДЭД БҮТЭЦ
|
|
3.4.1.Иргэдийн ая тухтай амьдрах, хөгжих таатай орчинг бүрдүүлэх, дэвшилтэт технологи бүхий найдвартай дэд бүтцийн сүлжээг өргөтгөж, хот байгуулалт, газрын харилцаа, орон сууц, барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр оновчтой бодлогыг хэрэгжүүлж, хүн амын ая тухтай, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.
|
|
3.4.1.1. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлж, шаардлагатай газруудад дахин төлөвлөлт хийж, орон сууцны хангамжийг нэмэгдүүлнэ
|
1
|
Түнэл Мөрөнгийн хэсэгчилсэн төлөвлөгөө хийх
|
Түнэл Мөрөнгийн хэсэгчилсэн төлөвлгөөг боловсруулах ажлын хэсэг байгуулж ажиллах
|
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 01 дугаартай тогтоолоор Түнэл Мөрөнгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг 2 удаа хуралдсан.
|
90
|
|
2
|
Барилгын салбарын баялаг бүтээгчдийн форум зохион байгуулах
|
Уулзалт зохион байгуулах
|
“Барилга хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо” Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 багийн иргэдтэй Засгийн газрын бодлого, салбарын зорилт, үр дүнгийн талаар мэдээлэл сургалт хийсэн. Тус арга хэмжээнд сумын 1,000 гаруй иргэн оролцсон.
Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Мөрөн сумын агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор стандартын шаардлага хангасан зуух ашиглах тухай мэдлэг олгох сургалт зохион байгуулсан. Сургалтад Сумын 350 гаруй иргэн хамрагдсан
|
90
|
|
3
|
72 дугаар эргийн уурын зуухны чулуун барилга, өргөтгөлийн барилгын буулгалт /Мөрөн сум/
|
газрыг чөлөөлж иргэдийн аюулгүй байдал хангах
|
Аймгийн худалдан авах ажиллагааны газар шууд худалдан авах ажиллагаа зохион байгуулан “Баяндэ” ХХК шалгарч гүйцэтгэгчээр ажилласан. Гэрээний дүн 19,000,000
|
90
|
|
3.4.1.2.Нийтийн эзэмшлийн газарт орчин үеийн шаардлагад нийцсэн нийтийн бие засах газар байгуулна.
|
4
|
Нийтийн ариун цэврийн байгууламжийн барилга худалдан авах /Мөрөн сум 8-р баг/
|
Төсөв батлуулах
|
Аймгийн орон нутгийн хөрөнгө оруулалтаар 139 сая төгрөг батлагдсан. Баярын талбайн хажууд байрлах нийтийн ариун цэврийн байгууламжийн гүйцэтгэгчээр “Уул өвгөд” ХХК сонгон шалгарсан. Улсын комисст хүлээлгэн өгсөн.
|
90
|
|
.4.1.3 Орон сууцны байруудын гаднах цэцэрлэгжүүлэлт, тохижилтыг иргэд, Сууц өмчлөгчдийн холбоотой хамтран хийж, Хот тохижилт үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай уялдуулна
|
5
|
Ухаалаг худаг орчмын тохижилт
|
Гүйцэтгэлийн хувь
|
Сумын орон нутгийн хөгжлийн сангийн шилжих хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх Ухаалаг худаг орчмын тохижилтын ажил гүйцэтгэгчээр “Өнө Гэрэгэ Констракшн” ХХК шалгарч 35,05 сая төгрөгөөр гэрээ байгуулсан. Гэрээний хугацаанд ажлын гүйцэтгэл бүрэн дуусгаж хүлээлгэн өгсөн байна.
|
90
|
|
6
|
Ухаалаг худаг орчмын тохижилт (2 худаг)
|
Гүйцэтгэлийн хувь
|
Сумын орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр батлагдсан Ухаалаг худаг орчмын тохижилтын ажил гүйцэтгэгчээр “Эрдэнийн Харгуй” ХХК шалгарч 39,89 сая төгрөгөөр гэрээ байгуулсан. Гэрээний хугацаанд 6 дугаар багийн №12 худаг, 10-р багийн №33 дугаарын худагт тохижилтын ажлын гүйцэтгэн хүлээлгэн өгсөн байна.
|
90
|
|
7
|
Ухаалаг худаг гаргах /Мөрөн сум 5-р баг/
|
ухаалаг гүний худаг гаргасан байх
|
Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Мөрөн сумын 5 дугаар багт ухаалаг, гүний худаг гаргахаар 50 сая төгрөг батлагдсан. Гүйцэтгэгчээр “Хөвсгөл цэнгэг ус” ХХК шалгарсан. Ажлыг хүлээж авах, ашиглалтад оруулах комисст хүлээлгэн өгсөн.
|
90
|
|
8
|
7 багт ухаалаг худаг нэмэгдүүлэх
|
Гүйцэтгэлийн хувь
|
Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн Ухаалаг худаг нэмэгдүүлэх тендерийн гүйцэтгэгчээр “Төрөлх Мөрөн” ХХК шалгарч 69,3 сая төгрөгөөр гэрээ байгуулсан. Ажлын гүйцэтгэл бүрэн дууссан.
|
90
|
|
9
|
2,3 багийн гудамжны хавчиг сайжруулах
|
Гүйцэтгэлийн хувь
|
Сумын орон нутгийн хөрөнгө оруулалтаар санхүүжихээр батлагдсан 2,3 дугаар багийн “Эрдэнийн Харгуй” ХХК шалгарч 44,9 сая төгрөгөөр гэрээ байгуулан, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн байна.
|
90
|
|
10
|
Сумын авто замын мастер төлөвлөгөөг боловсруулах
|
Ажлын хэсэг байгуулагдаж, төлөвлөлт хийгдсэн байна.
|
Мөрөн сумын Засаг даргын А/302 дугаартай захирамжаар ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг 3 удаа хуралдаж санал солилцон төлөвлөгөөг боловсруулсан. Аймгийн Засаг даргын орлогч даргад ажлын хэсгээс боловсруулсан төлөвлөгөөг танилцуулсан. Аймгийн засаг даргын захирамжаар төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг дахин байгуулагдсан. Төлөвлөгөөний дагуу нийт 12,3км зам тавихаар ажлын даалгавар боловсруулсан.
|
90
|
|
11
|
Аймгийн "Авто зам"-ыг хөгжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх /Мөрөн сумаас-Хилэнтийн гүүрний чиглэлд 1.5 км хатуу хучилттай авто зам/
|
авто зам бүрэн тавьж дууссан байх.
|
Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 1,3 тэрбум батлагдсан. 2024 онд санхүүжих дүн 276,2 сая төгрөг. Ажлын гүйцэтгэгчээр “Хөвсгөл зам” ХХК шалгарсан. Ажлыг гэрээний дагуу гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгсөн.
|
90
|
|
12
|
Аймгийн "Авто зам"-ыг хөгжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх/ Хилэнтийн гүүрнээс наашаа Мөрөнгийн чиглэлд хатуу хучилттай авто зам
|
үлдсэн шороон замыг хатуу хучилттай авто зам болгосон байх
|
Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар нийт 1,3 тэрбумын төсөвт өртөгтэй 2024 онд санхүүжих нь 500 сая төгрөг. Худалдан авах ажиллагаанаас тендер зарлагдаж Хүслэнт бүтээмж ХХК шалгарч нийт 1,2км зам хийгдэхээр гэрээ байгуулагдсан. Ажлын гүйцэтгэл суурь үе, эхний үеийн асфальт хучилт хийгдсэн.
|
70
|
|
13
|
Бүрэнхаан цэцэрлэгийн баруун хойд талын хатуу хучилттай авто замаас Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв хүртлэх хатуу хучилттай зам тавих.
|
арга хэмжээний хүрээнд авто замын ажил эхлүүлсэн байна
|
Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар нийт төсөвт өртөг нь 600 сая төгрөг батлагдсан. 2024 онд санхүүжих нь 350 сая төгрөг. Худалдан авах ажиллагааны газар 2 удаа тендер зарлаж гүйцэтгэгчээр “Силк трасс” ХХК шалгарч суурийн ажил, 1р үеийн хучилт хийгдэж дууссан.
|
90
|
|
14
|
Гурван-эрдэнэ сургуулиас Баг хөгжлийн төв хүртэл явган замын ажил
|
Иргэдийн аюулгүй зорчих явган зам хийгдсэн байх
|
Сумын орон нутгийн хөрөнгө оруулалтаар санхүүжихээр 100,0 сая төгрөг батлагдсан Гурван-Эрдэнэ сургуулиас Баг хөгжлийн төв хүртэл явган замын ажил гүйцэтгэх тендерт “Силк Трасс” ХХК шалгарч 98,5 сая төгрөгөөр гэрээ байгуулсан. Нийт 400м урттай 3м өргөнтэй явган замын ажил гүйцэтгэж дууссан. Иргэд хүүхдүүд явган хүний замаар аюулгүй зорчих орчин нөхцөл бүрдсэн.
|
90
|
|
15
|
Захын урдуур явган зам тохижилтын ажил
|
Гүйцэтгэлийн хувь
|
Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр батлагдсан Захын урдуур явган зам тохижилтын ажил гүйцэтгэгчээр “Хөвсгөл Эрмүүн Оч” ХХК шалгарч 244,5 сая төгрөгөөр гэрээ байгуулсан. Гэрээний хугацаанд зураг төсвийн дагуу ажил гүйцэтгэн хүлээлгэн өгсөн байна.
|
90
|
|
16
|
Хогийн цэг хүртэлх хатуу хучилттай зам тавих /Мөрөн сум/
|
Зураг төсөв хийгдсэн байна.
|
Аймгийн зураг төсвийн сангаас 55 сая төгрөгөөр тендер зарлагдаж 46,7 сая төгрөгөөр “Кадсүрвэй” ХХК шалгарч зураг төсвийг магадаллаар баталгаажуулан аймгийн худалдан авах ажиллагааны газар хүлээлгэн өгсөн.
|
90
|
|
17
|
10 дугаар багт гудамжны гэрэлтүүлгийн ажил хийх
|
Гэрэлтүүлэг нэмэгдсэн байх
|
Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр 98,9 сая төгрөг батлагдсан. Тендерт “Стандарт Нетворк ХХК” шалгарч 84,86 сая төгрөгөөр гэрээ байгуулан, ажлын гүйцэтгэлийг бүрэн хүлээлгэн өгсөн байна.
|
90
|
|
18
|
9-р хорооны уулзвараас 13 дугаар багийн урд талын засмал замтай холбох хатуу хучилттай зам тавих /Мөрөн сум/
|
Зураг төсөв хийгдсэн байна.
|
Аймгийн зураг төсвийн сангаас 55 сая төгрөгөөр тендер зарлагдаж 46,7 сая төгрөгөөр “Кадсүрвэй” ХХК шалгарч зураг төсвийг магадлалаар баталгаажуулан аймгийн худалдан авах ажиллагааны газар хүлээлгэн өгсөн.
|
90
|
|
19
|
1-р багийн засмал замаас "Төв гандан" хүртлэх хатуу хучилттай зам тавих /Мөрөн сум 1-р баг/
|
Зураг төсөв хийгдсэн байна.
|
Мөрөн сумаас зураг төсвийн гүйцэтгэгч шалгаруулах шууд худалдан авах ажиллагааг зохион байгуулан “Классик роуд” ХХК-тай гэрээ байгуулсан. Зураг төсвийг магадлалаар баталгаажуулан Мөрөн сумын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгсөн.
|
90
|
|
20
|
1-р багийн засмал замаас "Ирээдүй сургууль" хүртэлх хатуу хучилттай зам тавих /Мөрөн сум/
|
Зураг төсөв хийгдсэн байна.
|
Мөрөн сумаас зураг төсвийн гүйцэтгэгч шалгаруулах шууд худалдан авах ажиллагааг зохион байгуулан “Классик роуд” ХХК-тай гэрээ байгуулж зураг төсвийг магадлалаар баталгаажуулан Мөрөн сумын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгсөн.
|
90
|
|
21
|
Мөрөн сум доторх зам засвар арчилгаа
|
төв замын хэвтээ тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх ажил хийгдсэн байх
|
Аймгийн замын сангийн хөрөнгө оруулалтаар 115 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тендер зарлагдаж Хүслэнт бүтээмж ХХК шалгарч Мөрөн сум дотор нийт 41,1 км замын хэвтээ тэмдэг тэмдэглэгээг сайжруулах ажил хийгдэж байна. 8н сард аймгийн Засаг даргын А/104 захирамжаар хүлээж авах комисс үүрэг даалгаврын биелэлтээр хүлээн авсан.
|
90
|
|
22
|
1 Багийн явган зам, дугуйн замын ажил
|
гүйцэтгэлийн хувиар
|
Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 450,8 сая төгрөг батлагдсан. Үүнээс 2024 онд 190,6 сая төгрөгийн санхүүжилт олгохоор тендер зарласан. Тендерт шалгуур хангах оролцогч байгаагүй тул төсвийн тодотголоор хэлэлцэн уг төсөл арга хэмжээг цуцалсан.
|
50
|
|
23
|
Хилийн цэргийн 0257-р ангиас 2дугаар хороны авто зам хүртлэх явган замын тохижилт, шинэчлэлт
|
явган замын ажил хийгдсэн байна
|
Сумын орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр 206,1 сая төгрөг батлагдсан. Гүйцэтгэгч компаниар “Мөнх Өсөн Нэмэх” ХХК шалгарч 198,8 төгрөгөөр гэрээ байгуулан ажилласан. Ажлын явц бүрэн дуусаж комисс хүлээн авсан байна.
|
90
|
|
24
|
7-р багийн хатуу хучилттай замаас урагшаа үргэлжлүүлэн Онцгой байдлын газар хүртэл хатуу хучилттай зам тавих /Мөрөн сум/
|
Зураг төсөв хийгдсэн байна.
|
Мөрөн сумаас зураг төсвийн гүйцэтгэгч шалгаруулах шууд худалдан авах ажиллагааг зохион байгуулан “Классик роуд” ХХК-тай гэрээ байгуулж зураг төсвийг магадлалаар баталгаажуулан Мөрөн сумын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгсөн.
|
90
|
|
3.4.1.5 Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлнэ
|
25
|
Сургууль орчмын авто зогсоол нэмэгдүүлэх
|
Авто зогсоол нэмэгдүүлсэн байх
|
Сумын орон нутгийн хөрөнгө оруулалтаар санхүүжихээр 200,0 сая төгрөг батлагдсан. Гүйцэтгэгчээр “Мөнх Өсөн Нэмэх” ХХК шалгарч 189,95 сая төгрөгөөр гэрээ байгуулан ажилласан. Зураг төсвийн дагуу Эрдмийн далай, Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн дунд байрлах байршилд авто зогсоол, явган зам, Номын өргөө Экспо төвийн дунд авто зогсоол хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн байна.
|
90
|
|
26
|
Мөрөн сумын багуудад таксины зогсоол байгуулах
|
3 байршилд такси зогсоол хийгдсэн байх
|
Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 193 сая төгрөгийн төсөвт өртгөөр тендер зарлагдаж тендерт ХБС ХХК шалгарч Мөрөн сумын 3 байршилд таксины зогсоол хийгдэж байна.
• 5-р багт буюу Далай ээж захын урд хийгдэж дууссан
• 11-р багт Гурван-Эрдэнэ ЕБС-ын босоо тэнхлэгийн авто зам дагуу таксины зогсоол хийгдсэн.
• 7-р багт Нэгдсэн Эмнэлгийн хажууд таксины зогсоол 2025 онд хийх гэрээ сунгагдсан.
|
90
|
|
27
|
Автобусны жишиг буудал шинээр 1 байршилд
|
Шинээр автобусны буудал нэмэгдүүлсэн байх
|
Сумын 2024 онд шилжих хөрөнгө оруулалтаар санхүүжихээр 37,9 сая төгрөг батлагдсан. Гүйцэтгэгч компаниар “Их Мөсөн Уул” ХХК шалгарч 36,5 төгрөгөөр гэрээ байгуулан ажлын гүйцэтгэлийг бүрэн хэрэгжүүлж дууссан байна.
|
90
|
|
3.4.1.6. Үерийн далан, суваг ус зайлуулах шугам сүлжээний ТЭЗҮ-г боловсруулж ус зайлуулах шугам сүлжээний ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, иргэдийн аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ
|
28
|
Мөрөн сумын үерийн далан нягтаршуулах, дагдаршуулах, сэргээх ажил эхлүүлэх /Мөрөн сум/
|
мөрөн сум тойрсон үерийн даланг сэргээн засварлаж сэтэрсэн хэсгийг нөхөх ажил хийгдсэн байх
|
Мөрөн сумын 2030 он хүртэл хөгжүүлэх Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2024 онд 250 сая төгрөгөөр Мөрөн сумын үерийн далан нягтаршуулах, дагтаршуулах, сэргээх ажил эхлүүлэх (Мөрөн сум) ажлын тендер зарлаж гүйцэтгэгчээр Хүслэнт бүтээмж ХХК шалгарч 236,141,346 төгрөгөөр гэрээ байгуулагдан гэрээний хугацаанд бүрэн гүйцэтгэн хүлээлгэн өгсөн.
|
90
|
|
3.4.1.7.Эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр ханган өсөн нэмэгдэж буй ачаалалд тулгуурлан өргөтгөл шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
|
29
|
10,13,14 багуудын гэрлэн хаяг
|
Гэрлэн хаяг нэмэгдсэн байна
|
Сумын орон нутгийн хөрөнгө оруулалтаар санхүүжихээр үлдсэн 3 багийн хаяг хийж гүйцэтгэхээр 7,0 сая төгрөг батлагдсан. Гүйцэтгэгч компаниар “Хоолт Хур” ХХК шалгарч 6,9 сая төгрөгөөр гэрээ байгуулан гурван багийн гэрлэн хаягийг хүлээлгэн өгсөн байна.
|
90
|
|
30
|
7,9,10,13,14 багуудын хаягжилт
|
Хаягжилтын төсөв батлуулах
|
Орон нутгийн хөрөнгө оруулалтаар санхүүжихээр 7,9,10,13,14 багуудын хаягжилтын ажил гүйцэтгэх 114,0 сая төгрөг батлагдсан. 2024 онд 40,0 сая төгрөг. Мөрөн сумын 14 багийн Засаг дарга нарт газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас уулзалт, сургалт зохион байгуулагдсан. Улсын хэмжээнд хаягжилтын нэршил, дугаарлалт өөрчлөгдөж, цахим системээр 4 оронтой автомат хаяг өгдөг болсон. Уг төсөл арга хэмжээг Сумын төсвийн тодотголоор цуцлагдсан.
|
70
|
|
31
|
13 баг шинээр тавигдсан застал зам дагуу гэрэлтүүлэг хийх
|
Шинээр гэрэлтүүлэг нэмэгдүүлэх
|
2024 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр 130,0 сая төгрөг батлагдсан. Тендерт “Ти Эйч Ти Эн Эрчим” ХХК шалгарч 75,2 сая төгрөгөөр гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж, ажлын гүйцэтгэлийг комисс хүлээж авсан байна.
|
90
|
|
32
|
Захын арын уулзвар дээр гэрлэн дохио тавих /Мөрөн сум 5-р баг/
|
чанар стандартын шаардлага хангасан гэрлэн дохиог зураг төсвийн дагуу хийлгэсэн байх
|
Аймгийн ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар санхүүжихээр 100,0 сая төгрөг батлагдсан. Гүйцэтгэгч компаниар Гэгээн Цайдам ХХК 93,918,463 төгрөгөөр гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. 2024 оны 5 сард ажлын гүйцэтгэл бүрэн хийгдэж дууссан. Улсын комисс хүлээж авсан байна.
|
90
|
|
33
|
Явган хүний гарцуудад гэрлэн дохио суурилуулах ажил /Дэлгэрмөрөн, Эрдмийн далай, Авьяас сургуулиудын явган гарц/
|
чанар стандартын шаардлага хангасан гэрлэн дохиог зураг төсвийн дагуу хийлгэсэн байх
|
Аймгийн ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар санхүүжихээр 2024 онд 150 сая төгрөг батлагдсан. Гүйцэтгэгч компани шалгарч Дэвшил Стандарт ХХК-тай 191,740,000 төг гэрээ байгуулсан. Ажлын гүйцэтгэл хийгдэж дуусан. Улсын комисс хүлээж авсан байнгын ашиглалтад оруулсан байна.
|
90
|
|
34
|
Гудамжны гэрэлтүүлэг нэмэгдүүлэх /Мөрөн сум, Геологийн байр/
|
гудамжны гэрэлтүүлэг хийгдсэн байх
|
Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаас санхүүжих Гудамжны гэрэлтүүлэг нэмэгдүүлэх геологийн байрны гудамжинд гэрэлтүүлэг шинээр нэмэгдүүлэх ажлын Зураг төсөв зохиогчоор “Пико Инженеринг ХХК”, Гүйцэтгэгчээр “Нью повер ХХК” шалгарч 19 сая төгрөгөөр гэрээ байгуулсан. Ажлын гүйцэтгэл бүрэн дуусаж комисст хүлээлгэн өгсөн.
|
90
|
|
35
|
Хилийн цэргийн 0257р ангиас 2 хорооны авто зам хүртэлх тохижилтын ажил /гэрэлтүүлэг/
|
Гэрэлтүүлэг нэмэгдсэн байх
|
Сумын орон нутгийн шилжих хөрөнгө оруулалтаар 132,0 сая төгрөг батлагдаж, гүйцэтгэгч компаниар “Жеммн” ХХК шалгаран 131,9 сая төгрөгөөр гэрээ байгуулсан. Зураг төсвийн дагуу 40ш гэрэлтүүлгийн ажил гүйцэтгэн хүлээлгэн өгсөн байна.
Сумын орон нутгийн хөрөнгө оруулалтаар 10 гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэхээр “Ти Эйч Ти Эн Эрчим” ХХК шалгарч 41,9 сая төгрөгөөр гэрээ байгуулан ажилласан, 2024.оны 6 дугаар сард ажлын гүйцэтгэл хүлээн авах комисс ажиллаж байнгын ашиглалтад хүлээн авсан.
|
90
|
|
36
|
Гэрлэн дохионы урсгал засвар
|
төв гурван уулзарын гэрлэн дохион удирдлагын самбар шинэчилсэн байх
|
2024 онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар санхүүжихээр 61,0 төгрөг батлагдсан. Гүйцэтгэгч компаниар “Гэгээн Цайдам” ХХК шалгарч 50,0 төгрөгөөр гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажилласан. 4 зам, Номин, Хилийн цэргийн уулзварын гэрлэн дохионы удирдлагын самбарыг шинэчлэн хүлээлгэн өгсөн байна.
|
90
|
|
37
|
Хүндэтгэлийн хаалга хүртэл ЦДАШ татах
|
10/0.4 кВ КТПН дэд станц баригдсан байх
|
2024 онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар санхүүжихээр 65,0 сая төгрөг батлагдсан. Зураг төсөв бэлэн болсон. Тендер цахим системд зарлагдаж “Стандарт Нетворк” ХХК шалгарч 61,8 сая төгрөгөөр гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Гэрээний хугацаанд гүйцэтгэл бүрэн дуусаж улсын комисс хүлээж авсан.
|
90
|
|
3.4.1.8 Гэр хорооллын айл өрхүүдийг инженерийн бие даасан болон төвлөрсөн шугам сүлжээнд холбох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ
|
38
|
Инженерийн шугам сүлжээ бүхий гэр хорооллын төсөл /Хөвсгөл, Мөрөн сум/
|
13 дугаар багийн нийт гудамж дулаан цэвэр бохир усны шугам сүлжээ хийгдсэн байх
|
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 16,8 тэрбум төгрөгөөр 7,13 дугаар багийн 1253 айлыг цэвэр бохир, дулааны шугам сүлжээнд холбох ажил хийгдэхээр “Энерготех сервис” ХХК шалгарч гэрээ байгуулагдсан. 2024 онд санхүүжих дүн 11,2 тэрбум. Ажлын гүйцэтгэл үлдэгдэл бохир усны шугам, дулааны шугамын ажлыг гүйцэтгэж улсын комисст үүрэг даалгаврын биелэлтээр хүлээлгэн өгсөн.
|
90
|
|
39
|
14 багийн жишиг гудамжны төлөвлөлт зөвлөх үйлчилгээ
|
Зураг төсвийн гэрээ хийгдэж гүйцэтгэгч шалгарсан байх
|
14 дүгээр багийн жишиг гудамжны төлөвлөлт зөвлөх үйлчилгээний ажлын даалгавар гарсан гүйцэтгэгч сонгон шалгаруулж “ТГТ” ХХК-тай 19,000,000 төгрөгөөр гэрээ байгуулсан. Ажлын явц эскиз зураг хийгдэж байна.
|
90
|
|
40
|
Шугам сүлжээний өргөтгөл, трансформатр тавих /Мөрөн сум, 8-р баг/
|
трансформатор тавигдсан байх
|
Аймгийн орон нутгийн хөрөнгө оруулалтаар Мөрөн сумын 8-р багт Чех 16 дугаар байрны зүүн хойно байрлах трансформатор тавих өргөтгөх ажлын зураг төсвийн шууд худалдан авах ажиллагааг зохион байгуулан зураг төсвийг Аймгийн худалдан авах ажиллагааны газар хүлээлгэн өгсөн. Зураг төсвийн гүйцэтгэгчээр Эрчим тэгш шугам ХХК. Тендер зарлаж Хөвсгөл эрчим хүч ХХК шалгаран гэрээний хугацаандаа гүйцэтгэн хүлээлгэн өгсөн.
|
90
|
|
3.4.1.10 Дэвшилтэт технологи бүхий камержуулалтын нэгдсэн системийг нэвтрүүлж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хамтран зохион байгуулна.
|
41
|
Шаардлагатай цэгүүдэд хяналтын камерийн тоог нэмэгдүүлж, шинэчлэх. /Мөрөн сум/
|
иргэдийн аюулгүй орчинг бүрдүүлхийн тулд Мөрөн сумын шаардлагатай байршлуудад хяналтын камер хийгдсэн байх
|
Аймгийн ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар санхүүжихээр нийт 300,0 сая төгрөгийн төсөв батлагдсан ба 2024 онд 150,0 сая төгрөгийн санхүүжилт олгохоор аймгийн ХААГ-аас тендер нь зарлагдаж гүйцэтгэгчээр “Арш технологи ХХК” шалгарсан. Гэрээний дүн 299,7 сая. Уг ажлаар нийт 90ш камер суурилуулсан. 2ш дугаар танигч, 4ш хөдөлгөөн мэдрэгч, 84ш чиглэл хянагч камерууд хуучин байршлууд дээр суулгагдаж 2024 оны 9 сард хүлээж авах ажлын хэсэгт хүлээлгэн өгсөн.
|
90
|
|
42
|
Хүндэтгэлийн хаалгаруу шилэн кабель татах, камержуулах
|
шилэн кабель татан камержуулж орох гарах хэсгийг хянадаг болсон байх
|
2024 онд ОНХО-аар санхүүжихээр 50,0 төгрөг батлагдсан. Тендер 5 удаа зарлагдаж Стандарт Нетворк ХХК шалгарч 21,417,195 төгрөгөөр гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Гэрээний хугацаанд гүйцэтгэл бүрэн дуусаж улсын комисс хүлээж авсан
|
90
|
|
3.4.1.12.Цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулж, гэр хорооллын айл өрхийг цэвэр, бохир усны нэгдсэн шугам сүлжээнд холбох ажлыг үргэлжлүүлж, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлнэ
|
43
|
Гэр хорооллын цэвэр, бохир ус, дулааны шугам сүлжээний 2 дугаар ээлжийн ажил /Хөвсгөл, Мөрөн сум/
|
3-н хос шугамын ажил эхэлж, бохир усны шугам хийгдсэн байх
|
Мөрөн сумын 6-р багийн дулаан хангамж, бохир усны шугамын засварын ажлын гүйцэтгэгчээр “Санжат” ХХК шалгарч 22,6 тэрбум төгрөгөөр гэрээ байгуулагдсан. 2024 онд санхүүжих дүн 4,3 тэрбум төгрөг. Ажлын явц Мөрөн сумын 6-р багийн дулаан, усан хангамжийн 3-н хос 1200м шугамын ажил хийгдэж (50 айл өрх холбогдсон), Ус дулаан дамжуулах төв - 11 дотор тоноглолын ажил хийгдсэн. 4-р багийн 8,9-р гудамжинд 432м бохир усны төв шугамын ажил хийгдэж ашиглалтад орсон.
|
90
|
|
3.4.1.13. Авто замын дагуу ногоон байгууламж, хашаа хайс хийх, гэрэлтүүлэг, явган замын тохижилтын ажлыг гүйцэтгэх
|
44
|
9.12 дугаар хорооны босоо тэнхлэгийн авто замын дагуу гэрэлтүүлэг, явган замын тохижилт
|
900 м явган зам хийх
|
Сумын 2024 оны шилжих хөрөнгө оруулалтаар батлагдсан төсөл арга хэмжээний гүйцэтгэгчээр “Ивээлт Мөрөн” ХХК шалгарч 147,0 сая төгрөгөөр гэрээ байгуулсан. Зургийн гүйцэтгэлийн дагуу 0,9 км явган замын ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгсөн байна.
|
90
|
|
45
|
9.12 дугаар хорооны босоо тэнхлэгийн авто замын дагуу ногоон байгууламж, хашаа хайс, усалгааны систем хийх
|
Ногоон байгууламж нэмэгдсэн байх
|
Орон нутгийн хөрөнгө оруулалтаар 274,9 сая төгрөг батлагдсан. Гүйцэтгэгчээр “Жигүүр Ой” ХХК шалгарч гэрээ байгуулсан. Ажлын гүйцэтгэл 1,9 км авто зам дагуу хашаа хайс, 600 ширхэг голт бор, 7,000 ширхэг хайлаас мод тарьж хүлээж авах ажлын хэсэг хүлээн авсан.
|
90
|
|
46
|
Төв садны тохижилт
|
Гүйцэтгэлийн хувиар
|
2024 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр 150,0 сая төгрөг батлагдсан. Тендерийн гүйцэтгэгчээр “Хөвсгөл Эрмүүн Оч” ХХК шалгарч 146,3 сая төгрөгөөр гэрээ байгуулан ажилласан. Зураг төсвийн дагуу 650м2 явган зам, 22 ширхэг гэрэлтүүлэг, саравч, 5 ширхэг сандал, 5 ширхэг хогийн сав хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн байна.
|
90
|
|
47
|
14 дүгээр багийн цэцэрлэгт хүрээлэнгийн засварын ажил
|
Гүйцэтгэлийн хувиар
|
2024 оны орон нутгийн хөрөнгө оруулалтаар санхүүжихээр 14 дүгээр багийн цэцэрлэгт хүрээлэнгийн засварын ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтад “Хөвсгөл Хүрмэн” ХХК шалгарч 39,4 сая төгрөгөөр гэрээ байгуулан ажиллаж, гэрээний хугацаанд тохижилтын ажлыг бүрэн гүйцэтгэж дууссан байна.
|
90
|
|
48
|
5,11 багт цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт
|
цэцэрлэгт хүрээлэн нэмэгдүүлэх ажлыг эхлүүлэх
|
2024 оны орон нутгийн хөрөнгө оруулалтаар санхүүжихээр 67,4 сая төгрөг батлагдсан. Ажлын даалгавар боловсруулан төсөв хийлгэж, тендер зарлах үнэлгээний хороо байгуулсан. Төсөв дээрх ажлын тоо хэмжээ алдаатай байсан тул уг төсөл арга хэмжээг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны Мөрөн сумын ИТХ-ын төсвийн тодотголоор хэлэлцэн цуцалсан.
|
70
|
|
49
|
2,3 багийн гудамжны хавчиг сайжруулах
|
үлдсэн 6н хавчигт бүрэн хийгдсэж дууссан байх
|
2024 оны ОНХО-аар санхүүжихээр 45,0 сая төгрөг батлагдсан 2,3 дугаар багийн гудамжны хавчгийг сайжруулах төсөл арга хэмжээний гүйцэтгэгчээр Эрдэнийн Харгуй ХХК шалгарч 44,908,684 төгрөгөөр гэрээ байгуулсан. Ажлын гүйцэтгэл 100 хувь дууссан.
|
90
|
|
|
50
|
Явган хүний лед гэрлэн гарц
|
Гүйцэтгэлийн хувиар
|
Сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр орчин үеийн Явган хүний лед гэрлэн гарц хийх төсөл арга хэмжээ батлагдсан.
Сургууль цэцэрлэг орчимд нийт 10 байршилд тавигдана
- Ирээдүй ерөнхий боловсролын сургууль
- Авьяас ерөнхий боловсролын сургууль
- Мөнгөн үсгийн хойд уулзварт
- 8 дугаар цэцэрлэгийн зүүн талд
- 1 болон 3 дугаар цэцэрлэгийн голын төв замд
- Бөмбөгөр спортын ордны урд
- Эрдмийн далай бага сургууль
- Гурван-Эрдэнэ ерөнхий боловсролын сургууль
- Сод-Эрдэм ерөнхий боловсролын баруун хойд уулзвар
- Титэм сургуулийн урд гэсэн байршилд хийж гүйцэтгэнэ.
Тендер зарлагдаж гүйцэтгэгч компаниар Дэвших Стандарт ХХК шалгарч 89,487,284 төгрөгөөр гэрээ байгуулсан. Дээрх байршлуудад шонгуудаа байрлуулсан ба лед гэрлээ суурилуулахаар хүлээгдэж байна. Хамгийн их хөдөлгөөнтэй, төв зам дагуу байрлалтай сургууль, цэцэрлэгийн ойр орчимд лед гэрлэн гарц хийснээр орой үдшийн цагаар хүүхэд болоод иргэд гэрэлт гарцаар аюулгүй зорчих орчин нөхцөлийг бүрдүүлж байна.
|
90
|
|
ДӨРӨВ: УХААЛАГ ЗАСАГЛАЛЫН БОДЛОГО
|
|
Цахим засаглал- 4.1. Цахим хөгжлийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх замаар иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэнэ
|
|
4.1.1 Төрийн байгууллагын үйл ажиллагааны мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлж, иргэд, олон нийтийн оролцоог хангана
|
1
|
Төрийн 35 байгууллагын 440 нэр төрлийн лавлагааг иргэдэд тухай бүр олгох
|
Үйлчилгээний тоо
|
Төрийн үйлчилгээг иргэд ойртуулж нэг доороос авах боломжийг боловсронгуй болгох “Аймгийн Засаг дарга, Сумын Засаг даргатай байгуулсан гэрээний” дагуу Төрийн үйлчилгээний “Хурдан цэг”-ийг 2024 оны 04 дүгээр сарын 22-нд нээж, төрийн 37 байгууллагын 475 нэр төрлийн үйлчилгээг иргэдэд олгож байна. Хурдан цэг байгуулахад шаардагдах 3,3 сая (гурван сая гурван зуун мянган) төгрөгийг Сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 27-ний өдрийн А/141 дүгээр Захирамжаар сумын Засаг даргын нөөц хөрөнгөнөөс зарцуулагдсан. Операторын тусдаа өрөөтэй, үйлчилгээний заалтай, заалыг хурдан бренд бүүкээр тохижуулсан.
2024 оны 12 сарын 01 ны байдлаар 4288 иргэнд лавлагаа олгож 85 иргэнд Emongolia аппликейшн суулгаж заавар зөвлөгөө өгсөн.
Чингүнжавын талбайн арга хэмжээ:
“Иргэдээ сонсьё” нээлттэй хаалганы өдөрлөг, “Хөдөлмөр эрхлэлт” төрийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөгт тус тус оролцож нийт 25 иргэнд лавлагаа олгож, 28 иргэний гар утсанд апликейшн суулгаж зөвлөгөө өгч ажилласан.
Emongolia цахим системийн товч танилцуулга, мэдээллийн ур чадварыг суулгах тухай богино шторик 2ш бэлтгэл байгууллагын цахим хуудсанд байршуулан иргэдэд сурталчилж ажилласан.
|
90
|
|
2
|
Мэдээллийн технологи, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах
|
Иргэдийн тоо
|
Аймгийн ЗДТГ-ын төрийн цахим үйлчилгээний хэлтэстэй хамтран сумын Дэлгэрмөрөн, Титэм, Эрдмийн далай, Авьяас сургуулиудын ахлах ангийн нийт 400 гаруй сурагчдад “Цахимд зөв байя” сэдэвт сургалтыг хамтран зохион байгуулсан.
“Мөрөн сумын Хурдан цэг” пейж хуудас шинээр үүсгэн цахимаар төрийн үйлчилгээний мэдээ мэдээллийг тухай бүр оруулж иргэдэд сурталчлан ажиллаж байна.
|
90
|
|
3
|
ERP системийн ашиглалт, тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх, сайжруулах арга хэмжээ авах
|
Улиралд 1 удаа албан хаагчдад ERP ашиглалттай холбоотой сургалт зохион байгуулах
|
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх хүрээнд "Цаасгүй Засаг" арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэг өгсөн бөгөөд төрийн болон төрийн өмчит байгууллагууд хооронд цахимаар буюу тоон гарын үсгээр албан бичиг солилцоог нэвтрүүлж Засаг дарга, Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга нарт албан тушаалтны тоон гарын үсгийг захиалан албан бичиг солилцоонд ашиглаж байна. Тухайн системийг төрийн болон төрийн өмчит 70 гаруй байгууллага тогтмол ашиглаж хэвшсэн.
Сумын төсөвт байгууллага болох ерөнхий боловсролын 8 сургууль, 15 цэцэрлэгийг тухайн системийг ашиглаж хэвших талаар бичиг хэргийн ажилтан болон бичиг хэрэг хариуцсан ажилтан албан хаагчдад ганцаарчилсан сургалтыг орсон ба тогтмол ашиглаж байна.
Төрийн бус байгууллага болон хувийн хэвшлийн байгууллагаас Мөрөн сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт ирүүлсэн албан бичгийг тухай бүрд удирдлагад танилцуулж тухайн системд бүртгэн холбогдох албан хаагчдад шилжүүлж шийдвэрлэж хэвшсэн.
Байгууллагын төрийн үйлчилгээний албан хаагч, баг зохион байгуулагч нийт 24 албан хаагчдад “Баримт бичгийн стандарт MNS 5140:2021”-ыг мөрдөж ажиллах талаар сургалтыг 2024 оны 04 дүгээр сарын 24-нд Иргэний танхимд зохион байгуулсан.
Байгууллагын албан хаагчдын ажлын ачааллаас шалтгаалан албан бичиг хүлээн авч шийдвэрлэх, мэргэжилтэн тус бүрд ганцаарчилсан байдлаар цахимаар албан бичиг боловсруулж илгээхэд заавар, зөвлөмж өгсөн. Мөн байгууллагын телеграмм чатад албан бичиг боловсруулж илгээх, анхаарах асуудлаар бичлэг хийж оруулж ажилласан
|
90
|
|
|
4
|
“Мөрөн хот” аппликейшнийг олон нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх, хөгжүүлэлт хийх
|
Аппликейшний хөгжүүлэлтийг хийх
|
“Мөрөн хот” аппликейшнийг “Юуком групп” ХХК гүйцэтгэн хөгжүүлж байна. Мөрөн хотын Иргэдийн дүрэм, Лавлах (Төрийн байгууллага, албан хаагчдын утасны жагсаалт), Мэдээ, мэдээлэл (Нийтийн тээврийн автобусны маршрут, цагийн хуваарь, GPS-ийн хөдөлгөөний байршил, Багуудын Хог ачих хуваарь, явцын талаарх мэдээлэл, Санал, хүсэлт, өргөдөл хүлээн авах, шийдвэрлэж хариу өгөх, Хэрэглээний төлбөрүүдийн мэдээлэл), санал асуулга гэсэн дэд цэсүүдийн хөгжүүлэлтийг хийж байна.
|
70
|
|
5
|
Төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлж, уулзалт, сургалтуудыг үе шаттай зохион байгуулах, төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх
|
гүйцэтгэлийн хувь
|
“Хайр найдвар гэрэл” НҮТББ-аас санаачлан USAID санхүүжилттэй Хөгжлийн шийдэл ТББ-ын “BEST” хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлсэн Төрийн байгууллагуудын ил тод байдлыг сайжруулах “OPENGOV” хөтөлбөр 3 сарын хугацаанд Мөрөн сумын Засаг даргын Тамгын газарт хэрэгжсэн.
Тус хөтөлбөр нь төрийн албан хаагчдын нийтийн мэдээллийн ил тод байдлын ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, мөн хуульд заасан нээлттэй мэдээллийг үнэлж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн хөтөлбөр юм. Байгууллагын ил тод байдлын үнэлгээг цахим хуудас, мэдээллийн самбар, бусад мэдээллийн хэрэгсэл ашиглан олон нийтэд хэрхэн хүргэж ажилласнаар үнэлсэн бөгөөд Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын ил тод байдлын түвшинг 95,1 хувьтай үнэлэгдэв.
Төсвийн төлөвлөлт, хуваарилалт, ил тод байдалд иргэний нийгмийн байгууллагыг татан оролцуулах зорилгоор Хайр Найдвар Гэрэл НҮТББ-тай хамтран төрийн байгууллагуудад сургалт үйл ажиллагааг зохион байгуулсан. Сургалтад 8 төрийн байгууллагын 143 албан хаагч хамрагдаж, мэдээлэл авч ОНХС-д цахим санал өгч оролцсон байна.
Сумын Засаг дарга Х.Тайванбаяр, “Шидэт урц” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал С.Энхжаргал нар харилцан тохиролцон “JOY” сургалтын төвөөс санаачлан зохион байгуулж буй “FUTURE CALLING-2024” төсөл хэрэгжүүлэхээр 14 хоногийн хугацаатай гэрээг байгуулан, сумын 15-17 насны өсвөр үеийн 25 суралцагч залуучуудыг академик англи хэл, дэлхийн шилдэг их сургуулиудын өргөдлийн процесст бэлтгэх, хувь хүний хөгжлийн багц “FUTURE CALLING-2024” төсөл арга хэмжээнд хамруулсан.Сургалт 8 дугаар сарын 12-25-ны өдрүүдэд “Ид шидийн орон”-д зохион байгуулагдсан.
Америкийн нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “Хөгжлийн шийдэл” ТББ-ын “BEST” хөтөлбөр нь Хөвсгөл аймагт 2021-2024 оны хооронд 3 жилийн хугацаанд амжилттай хэрэгжлээ. Тус хөтөлбөр нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн хүртээмж, нээлттэй ил тод байдлыг нэмэгдүүлэх, төр , төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр ажилладаг ба Хөгжлийн шийдэл ТББ-ын “BEST” хөтөлбөртэй 3 жилийн хугацаанд жижиг, дунд, бизнес эрхлэгчдийг дэмжих, чадавхжуулах, чиглэлээр амжилттай хамтран ажилласан.
|
90
|
|
4.1.2.Иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэн шуурхай хариу өгөх ухаалаг тогтолцоог бүрдүүлж, сар бүр иргэд, олон нийтэд мэдээлэх
|
6
|
Иргэдээс ирсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг цахим, бичгээр хүлээн авч боловсронгүй болгож, үе шаттайгаар шийдвэрлэж ажиллах
|
2024 онд цахимаар хүлээн авах өргөдлийн тоог 10 хувиар нэмэгдүүлэх
|
Жилийн эцсийн байдлаар нийт 228 өргөдөл ирсэн байна. Үүнээс 205 өргөдлийг шийдвэрлэж, 23 өргөдөл судлагдаж байна. Тамхины тусгай зөвшөөрөл хүссэн 15 өргөдлийг цахимаар хүлээн авч 12 хүсэлтийг шийдвэрлэж. 2 иргэний хүсэлт судлагдаж байна. Мөн улирал бүр аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст загвар хүснэгтийн дагуу тайланг хүргүүлж байна.
|
90
|
|
Ээлтэй засаглал - Иргэдийн оролцоо 4.2. Чадахуйн зарчимд суурилсан мэргэшсэн, тогтвортой төрийн албыг бэхжүүлж, бүх нийтийн шударга ёсыг эрхэмлэсэн хандлагыг төлөвшүүлж, төрийн үйлчилгээний үр дүн, үр нөлөөг дээшлүүлнэ
|
|
4.2.1. Төрийн албан хаагчийн үйл ажиллагааг үнэлэхдээ ажлын гүйцэтгэл, үйлчлүүлэгчийн үнэлгээ, ёс зүй, сахилга хариуцлагыг шалгуур болгож, ёс зүйн зөрчил гаргасан төрийн алба хаагчид хүлээлгэх хариуцлагыг чангатгана.
|
1
|
Ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхижуулах сургалт зохион байгуулах
|
гүйцэтгэлийн хувь
|
“Хайр найдвар гэрэл” НҮТББ-аас боловсруулсан тусгай сургалтын хөтөлбөрийн дагуу байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах сертификаттай сургалтад Ёс зүйн дэд хорооны дарга, гишүүд бүхий 5 албан хаагчийг хамруулж, мэдлэг чадварыг дээшлүүлсэн.
|
90
|
|
2
|
Сумын оны шилдэг иргэн, төрийн албан хаагч, аж ахуйн нэгж, байгууллага, Аварга малчин, ногоочин, тариаланч шалгаруулж, урамшуулах
|
шалгаруулж, урамшуулсан байх
|
2023 оны Харагчин хулгана жилийн оны шилдгүүдэд Улс ,аймаг, сумын аварга малчин, тариаланч, алдарт уяач, шилдэг аж ахуйн нэгж иргэд нийлсэн нийт 41 номинацийг шагнаж урамшуулснаас 36 номинацийг Сумын Засаг даргын 2024 оны А/12 дугаар захирамжаар баталж гаргасан журмын дагуу шалгаруулж, шагнал гардуулах ёслолын арга хэмжээг 2024 оны 02 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулж ажиллаа.Үүнд:
1.Улсын аварга тариаланч-
2.Аймгийн шилдэг худалдаа үйлчилгээний байгууллага-
3.Аймгийн аварга малчин –
4. Аймгийн аварга тариаланч-1
5.Аймгийн аварга саальчин –1
6. Сумын аварга малчин -9
7. Сумын алдарт уяач цол тэмдгээр -5
8. Сумын аварга тариаланчаар /ногоочин/-5
9. Сумын аварга саальчин-1
10. Төрийн байгууллагын шилдэг албан хаагч -1
11. Тохижилт үйлчилгээний шилдэг ажилтан -1
12. Сумын спортын салбарын шилдэг -1
13. Сумын эрүүл мэндийн салбарын шилдэг ажилтан -1
14. Сумын дэд бүтцийн салбарын шилдэг ажилтан 1
15. Мөрөнд үйлдвэрлэв брэнд бүтээгдэхүүн-5
16.Худалдаа үйлчилгээний байгууллага -1
17. Сумын шилдэг ахуйн үйлчилгээний салбар-1
18. Сумын боловсролын байгууллагын шилдэг ажилтан- СӨБ-1, ЕБС-1
19. Сумын шилдэг хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт-1
20. Сумын шилдэг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч-1
|
90
|
|
4.2.2.Бүх нийтэд хүний эрх, жендерийн боловсрол олгох, үндэсний тогтолцоог хөгжүүлж, жендерийн тэгш байдлыг хангах бодлого баримтална
|
3
|
Хүний эрх, жендерийн боловсрол олгох чиглэлээр эссэ, илтгэлийн хурал зохион байгуулах
|
Арга хэмжээг зохион байгуулсан байх
|
Жендерийн үндэсний хорооноос зохион байгуулсан "Харилцан Хүндэтгэе" сарын аянд цахим орчинд нэгдэж албан ёсны постер мэдээллийг түгээж, албан газруудыг уриалан ажилласан.
Аяны хүрээнд гэр бүлийн хүчирхийлэл гэмт хэрэг, зөрчлийн тухай ойлголт, хор уршгийн талаар 600 гаруй сурагч, 220 насанд хүрэгчдэд сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулсан.
Жендерийн үндэсний хорооноос "Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүг багасгах" авч хэрэгжүүлэх арга хэмжээний сургалтад 34 албан хаагч оролцсон.
Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг угтан дунд ангийн сурагчдын дунд "Цахим орчны зохистой хэрэглээ" сэдэвт эсээ бичлэг, ахлах ангийн сурагчдын дунд "Ялгаварлан гадуурхалт ба тэгш эрх" контент бүтээлийн уралдааныг зарласан. Тус уралдаанд нийт 5 сургуулийн 8 эсээ, 5 контент бүтээл ирснээс “Цахим орчны зохистой хэрэглээ” эсээ бичлэгийн 1 дүгээр байранд Дэлгэрмөрөн ерөнхий боловсролын сургуулийн 6ж ангийн сурагч М.Ариунболд, 2 дугаар байранд Эрдмийн далай ерөнхий боловсролын сургуулийн 9а ангийн сурагч М.Болорзаяа, 3 дугаар байранд Дэлгэрмөрөн ерөнхий боловсролын сургуулийн 7в ангийн сурагч Д.Азжаргал, "Ялгаварлан гадуурхалт ба тэгш эрх" Контент бүтээлийн уралдаанд 1 дүгээр байранд Политехник коллежийн 12д ангийн сурагчид, 2 дугаар байранд Мөрөн сумын хүүхдийн зөвлөлийн сурагчид тус тус байр эзлэв. (Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс-2,000,000 төгрөг)
|
90
|
|
4
|
Сумын эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран ажиллах
|
Үйл ажиллагаанд оролцсон иргэдийн тоо
|
Монголын эмэгтэйчүүдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд аймгийн чуулганыг эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран зохион байгуулж сумын 16 эмэгтэйг тус чуулганд оролцоход дэмжлэг үзүүлж ажилласан. Чуулганаар эмэгтэйчүүдийн байгууллага үүсгэн байгуулагдсан түүхэн замнал, хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн, хүний эрх, жендерийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн хүчирхийллийг таслан зогсоох, цаашид охид эмэгтэйчүүдийн төлөө хийж хэрэгжүүлэх хамтын ажлыг танилцуулсан. Мөрөн сумаас нийт 100-аад эмэгтэйчүүдийн төлөөлөл хамрагдсан. (Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс-1,500,000 төгрөг)
|
90
|
|
4.2.4. Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээг тогтмолжуулж, үр нөлөөг дээшлүүлэн, гүйцэтгэлээр үнэлж хариуцлагыг сайжруулна
|
5
|
Хууль тогтоомж, тогтоол шийдвэр бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тайланг тухай бүрт хүргүүлэн бодлогын зөвлөмж арга зүйгээр ханган ажиллах
|
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын А/515 дугаар захирамжаар батлагдсан аргачлал
|
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын А/515 дугаар захирамжаар батлагдсан аргачлалд тусгагдсан маягт, цаглаврын дагуу тайланг дээд шатны байгууллагад хүргүүлэн ажиллаж байна. Цаглаврын дагуу хүргүүлсэн тайлангаас дурдвал:
Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар гаргасан гомдол, мэдээлэл,түүний шийдвэрлэлт- Аймгийн Засаг даргын Тамгын газарт- 2024.11.04-ний өдөр 03/1067 албан бичиг
- “Багийн хөгжлийг дэмжих төлөвлөгөө”-ний 2024 онд хэрэгжүүлэх арга хэмжээний биелэлт- аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст- 2024.11.19-ний өдрийн 03/1151 албан бичиг
- Аймгийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн арга хэмжээний 2024 оны төлөвлөгөөний биелэлт- Аймгийн ЗДТГ-ын хэлтэс, агентлагуудад- 03/1009, 03/1186, 03/1184, 03/1183,03/1188, 03/1185
2024 онд тогтоол-34, ЗГ-ын хуралдааны тэмдэглэл-19, албан даалгавар-1 хяналтад авч хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Бүтэн жилийн биелэлтийг Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор батлагдсан маягтын дагуу 2024.12.10-нд хүргүүлэх цаглавартай болно.
|
90
|
|
4.2.5. Төрийн албаны хүний нөөцийг чадавхижуулах, нйигмйин баталгааг хангах, ажиллах нөхцөлийг сайжруулж, төрийн албан хаагчийн сургалтын материаллаг баазыг нэмэгдүүлэх
|
6
|
Төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, сургалт, нийгмйин баталгааг хангах тусгайлсан төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх
|
Аймгийн Засаг даргын А/515 дугаар захирамжаар батлагдсан аргачлалын 12 дугаар хавсралт маягтын дагуу
|
Аймгийн Засаг даргын А/515 дугаар захирамжаар батлагдсан аргачлалын 12 дугаар хавсралт маягтын дагуу “Төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн биелэлт”-ийг аймгийн ЗДТГ-ын төрийн захиргааны удирдлагын хэлтэст хүргүүлсэн байна. 2024 оны 12 дугаар сарын 01-ний байдлаар:
- Албан хаагчдын сургалт, хөгжлийн үйл ажиллагаанд зарцуулсан зардлын хэмжээ (сая,төг)-5,6 сая төгрөг
- Цалин, шагнал, урамшуулалд зарцуулсан зардлын нийт хэмжээ- 1,7 тэрбум төгрөг, байгууллагын төсөвт эзлэх хувь-50,4 хувь
- Нэгж албан хаагчид олгох хоол, унааны нэмэгдэл- 5,000 төгрөг (хоногт олгохоор тогтоосон дүн)
- Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг- 12,8 сая төгрөг (төрөлжсөн болон багц шинжилгээ)
- Албан хаагчдын нийгмийн асуудалд зарцуулсан зардлын хэмжээ-29,5 сая төгрөг
- Ур чадварын нэмэгдэл- 29,1 сая төгрөг
- Урамшуулал-15,3 сая төгрөг
- Орон нутгийн нэмэгдэл-408,4 сая төгрөг
- Албан томилолт- 12,715,600 төгрөг
- Шатахууны зардал- 20,0 сая төгрөг
- Бичиг хэргийн зардал-15,0 сая төгрөг
- Төрийн захиргааны албан хаагчдад таван жил тутамд нэг удаа олгох мөнгөн урамшуулал- 47,3 сая төгрөг
- Үйлдвэрлэлийн осол нөхөн төлбөр-7,016,015 төгрөг- 1 албан хаагч
- Байгууллагын дотоод хэм хэмжээнд тусгагдсан тусламж- 4,3 сая төгрөг
Сургалтын мэдээлэл:
- Танхимын сургалт: 36 төрлийн сургалт, давхардсан тоогоор 603 албан хаагч
- Цахим сургалт: 9 төрлийн сургалт, давхардсан тоогоор 120 албан хаагч
- Зөвлөгөөн, хэлэлцүүлэг: 13 төрлийн зөвлөгөөн, хэлэлцүүлэг, давхардсан тоогоор 195 албан хаагч
- Төрийн албан хаагчийн мэргэшүүлэх дунд хугацааны сургалт: 3 албан хаагч
- Удирдлагын академийн сургалт: 2 сургалт, 2 албан хаагч
- Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан сургалт: 13 төрлийн сургалт, давхардсан тоогоор 126 албан хаагч
- Гадаад сургалт- 1 албан хаагч (БНХАУ-ын Хятад худалдааны яам-Үндэсний удирдлагын академи)
|
90
|
|
7
|
Багийн хөгжил хөтөлбөрийг хэрэгжүүлэх
|
Хэрэгжилтийн хувь
|
“Багийн хөгжлийг дэмжих төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хөтөлбөрийн 3 бүлгийн 34 заалтыг хяналтад авч, мөрөн сумын 14 багийн хэмжээнд хэрэгжилтийг ханган ажиллаа.
Нэг: Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах- 8 арга хэмжээ, биелэлт 83,7 хувь
Хоёр: Багийн үйл ажиллагааг тогтмолжуулж, багийн хүний нөөцийг чадавхжуулж, ажиллах нөхцөл боломжийг сайжруулах- 12 арга хэмжээ, биелэлт 95 хувь
Гурав: Багийн удирдлага, иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх- 10 арга хэмжээ, биелэлт 94 хувь /Биелэлт 91 хувь/
Хэрэгжилтийг 14 багийн хэмжээнд нэгтгэн, Монгол Улсын засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын А/515 дугаар захирамжаар батлагдсан “Аргачлал батлах тухай” аргачлалын дагуу үнэлгээг тооцон, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст журамд заагдсан хугацаанд хүргүүлсэн.
(2024 оны 11 дүгээр сарын 15-ны дотор b.bayarmaa0318@gmail.com хаягаар тайланг хүргүүлсэн. Аймгийн төрийн захиргааны удирдлагын хэлтэст 2024.11.19-ний өдрийн 03/1151 тоот албан бичгээр хүргүүлсэн)
|
90
|
|
8
|
“Иргэдээ сонсьё-2024” арга хэмжээ
|
үр дүн, гүйцэтгэлийн хувь
|
2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “Иргэдээ сонсъё” нээлттэй хаалганы өдөрлөг Чингүнжавын талбайд зохион байгуулагдсан. Мөрөн сумын Засаг даргын Тамгын Дараах үйлчилгээг иргэдэд хүргэсэн байна.
- E-Mongolia операторын цахим үйлчилгээ
- “Мөрөн хот тохижилт үйлчилгээний төв” ХХК
- “Эко Эрин” компанийн үйл ажиллагаа
- Байгаль орчин тогтвортой хөгжлийн тасгийн үйл ажиллагаа
- ОНХС болон нохойн албан татварын санал асуулга авах
Давхардсан тоогоор 125 иргэн төрийн үйлчилгээг авсан байна.
|
90
|
|
9
|
Сумын хэсгийн ахлагчдыг сургалтад хамруулах
|
сургалтад хамруулах, чадавхижуулах
|
Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Хөвсгөл орон нутгийн хөтөлбөртэй хамтран мөрөн сумын 14 багийн 45 хэсгийн ахлагчид 2024 оны 12 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд “Гэр бүлийн баяр хөөр:Хамтын аялал” сэдэвт 4 модуль 10 сэдвийн хүрээнд сургалтыг хамтран зохион байгуулсан.
“Хариуцлагатай нийгмийн төлөө гэрэл асаая” аяны хүрээнд Архины хор хөнөөлийг иргэдэд давтамжтайгаар хүргэх, Гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг бууруулах, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Цагдаагийн газартай хамтран 14 багийн хэсгийн ахлагч сургалтыг зохион байгуулсан байна.
|
90
|
|
10
|
5-р багийн иргэдэд үйлчлэх мэдээллийн төвийг барих /Мөрөн сум/
|
Төсөв батлуулж ажил эхлэх
|
Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар иргэдэд үйлчлэх мэдээллийн төвийн гүйцэтгэгчээр “Баян Дэ” ХХК шалгарч, 45 сая төгрөгийн гэрээ байгуулсан. Ажлын гүйцэтгэлээр газар шороо, суурийн ажил хийгдэж дууссан.
|
70
|
|
4.2.6. Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO9001:2015 стандартыг төрийн удирдлагын тогтолцоонд нэвтрүүлэх үйл ажиллагааг тогтмолжуулах
|
11
|
Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 стандартыг хэрэгжүүлэн ажиллах
|
баталгаажуулалт авсан байх, шат дараатай сургалт зохион байгуулах
|
Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо, олон улсын стандарт ISO 9001-ийг төрийн удирдлагын тогтолцоонд нэвтрүүлэх арга хэмжээний хүрээнд 2022 оны 10 дугаар сарын 13-нд Мөрөн сумын Засаг даргын Тамгын газраас “Гүүдвилл стар Монголий” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан.
Сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/73 дугаар тушаалаар сумын Засаг даргын Тамгын газарт чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016 стандартыг MNS ISO18091:2020 аргачлалын дагуу нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах ажлыг хэсгийн 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, мөн өдрийн А/74,А/75 дугаар тушаалаар “Идэвхжүүлэлтийн баг, “5S зарчмыг хэрэгжүүлэх” багийн тус тус байгуулж, арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг боловсруулан батлуулсан. 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/01 дүгээр тушаалаар хамрах хүрээг тодорхойлон, 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/15 дугаар тушаалаар дараах журмуудыг боловсруулан батлуулсан.
- Чанарын авлага
- Байгууллагын дотоод журам
- Дотоод аудит хийх журам
- Сэргийлэх ажиллагааны журам
- Залруулах үйл ажиллагааны журам
- Бүртгэл хяналтын журам
- Баримт бичгийн хяналтын журам
- Удирдлагын дүн шинжилгээний журам
- Үл тохирлыг залруулах журам
- Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг үнэлж дүгнэх журам-ыг тус тус боловсруулан үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна.
Стандартын анхан шатны ойлголтыг бүх ажилтан ажилчдад хүргэх зорилгоор танилцуулах сургалтыг 5 үе шаттайгаар төлөвлөгөөт 15, нэмэлт 4, нийт 19 удаагийн сургалтыг зохион байгуулсан байна.
Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/188 дугаар тушаалаар томилсон аудитын баг Мөрөн сумын Засаг даргын Тамгын газарт нэвтрүүлсэн ISO 9001:2015 Чанарын менежментийн Олон улсын стандартын хэрэгжүүлэлтэд хөндлөнгийн анхдагч аудитыг хийсэн.
Аудитын багт:
Стандарт, хэмжил зүйн газрын Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газрын ахлах мэргэжилтэн, аудитор Л.Золзаяа, Хөвсгөл аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн Бүтээгдэхүүн, баталгаажуулалтын мэргэжилтэн С.Лхагва
2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулсан "Иргэдэд ээлтэй стандарт” өдөрлөгийн үеэр Стандартчилал, хэмжил зүйн газраас Олон Улсын менежментийн тогтолцооны стандартыг амжилттай нэвтрүүлсэн ААН, Байгууллагуудад гэрчилгээг гардуулж, сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Нэргүй баталгаажуулалтын гэрчилгээг гардан авсан.
2024 онд Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016 стандартыг хэрэгжүүлэх хүрээнд “Соёл-танаас-эхэлнэ” аяныг 5 шалгуур үзүүлэлтийн дагуу өрнүүлж, хэрэгжилтийг тооцон ажилласан.
2024 оны 05 дугаар сарын 28-нд “ГҮҮДВИЛЬ СТАР МОНГОЛИА” ХХК-аас шинэ албан хаагчид, бодлогын бичиг баримтын багийн, аудитын багийн гишүүд,
2022-2024 онд Стандартын анхан шатны ойлголтыг бүх ажилтан ажилчдад хүргэх зорилгоор танилцуулах сургалтыг 5 үе шаттайгаар төлөвлөгөөт 17, нэмэлт 6, нийт 22 удаагийн сургалтыг “ГҮҮДВИЛЬ СТАР МОНГОЛИА” ХХК-ны ахлах аудитор, зөвлөх Ж.Батсайхан албан хаагчдад зохион байгуулсан байна.
|
90
|
|
4.2.8. Архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган, төрийн архивын баримтын хадгалалт хамгаалалт, орчин нөхцөлийг сайжруулна
|
12
|
Архивын цаасан суурьтай баримтыг цахим хувь болгох, хуучин баримтыг сэргээн засварлах
|
Баримтын тоо
|
2024 оны 1 улиралд сумын 14 багийн малын А дансны 24 баримт буюу 4650 хуудсыг сканердан цахим хувь үүсгэж хадгалсан. Сумын Засаг даргын Захирамж-А, Б, албан даалгавар, сумын ЗДТГ-ын даргын А, Б тушаал зэрэг 2022 оны 5 баримт, 2023 оны 7 баримт нийт 12 баримтуудыг цахим хэлбэр шилжүүлсэн. 2024 онд Архивын байнга хадгалах 36 баримтыг сканердан цахим хувь болгон хадгалж байна.
|
90
|
|
13
|
Архив, албан хэрэг хөтлөлтийн Улсын үзлэгийн бэлтгэл ажлын хүрээнд архивын өрөөнд шаардагдах тоног төхөөрөмж худалдан авах
|
тоног төхөөрөмж худалдан авсан байх
|
Архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлж, цахим мэдээллийн сан үүсгэхэд шаардлагатай байгаа Epson хурдан сканерыг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны А/54 дүгээр тушаалаар 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр худалдан авсан. Хөрөнгийг сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний зардлаас зарцуулсан.
|
90
|
|
ИРГЭДИЙН АЮУЛГҮЙ, АМАР ТАЙВАН БАЙДАЛ
|
|
4.3.Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх замаар иргэн бүр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэг төлөвшлийг бий болгож, хүний эрх, эрх чөлөө, нийтийн хэв журмыг ханган, иргэдийн аюулгүй амьдрах орчныг бүрдүүлж, батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлнэ.
|
|
4.3.1 Хууль сурталчлах, таниулах ажлын чанарыг сайжруулж, олон нийтэд хууль зүйн мэдээллийг шуурхай хүргэн иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлнэ.
|
1
|
Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллах / Шүүх, цагда, прокурорын байгуулагатай хамтран ажиллах/
|
Хэрэгжүүлсэн арга хэмжээний тоо
|
Хуульчийн “Пробон” өдөрлөг зохион байгуулагдаж иргэдэд зар мэдээг хүргэж ажилласан.
Цагдаагийн газраас зохион байгуулж буй "ногоон бүс" аянд нэгдэн сумын 14 багийн нутаг дэвсгэрийн хэмжээнд нэгдсэн камерт холбогдож гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд шаардлагатай цэгт хяналтын камер суурилуулах судалгааг гарган ажилласан. Сумын 14 багийн Засаг дарга нараас ирүүлсэн судалгаагаар Мөрөн сумын хэмжээнд хяналтын камер шаардлагатай 54 цэг байна.
Аймгийн Прокурорын газраас прокурорын байгууллагын үйл ажиллагааны танилцуулга сургалтыг зохион байгуулж сургалтад сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагч нар болон 14 багийн Зохион байгуулагчид хамрагдаж, мэдээллийг иргэдэд хүргэн ажиллаж байна.
Аймгийн Шүүхийн Тамгын газарт хамтын ажиллагааны хүрээнд ирүүлсэн хүсэлтийн дагуу орон нутгийн хөрөнгө оруулалтаар Хүүхэд хамгааллын өрөөний тохижилтод 10 сая төгрөгийн бараа материал эд зүйлсийг хүлээлгэн өгсөн.
Шинээр батлагдан гарсан хууль, журмыг иргэдэд байгууллагын цахим хуудсаар дамжуулан цаг тухай бүрт хүргэн ажиллаж байна.
|
90
|
|
4.3.2 Гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах, хэрэг зөрчил, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлыг бодлогоор дэмжин ажиллана
|
2
|
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрх зүйн сургалт сурталчилгааны дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг хангаж ажилласан байх, Эрх зүйн хөтөч хөтөлбөрийг хэрэгжүүлэх
|
төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажилласан байх
|
Сумын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн төлөвлөгөөний 8 бүлгийн 33 арга хэмжээг хяналтад авч хэрэгжилтийг ханган ажилласан. Сумын Эрх зүйн хөтөч хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 14 Багийн Зохион байгуулагч нартай гэрээ байгуулан ажиллаж байна. Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх ажлын хүрээнд багуудын фейсбүүк хуудсаар дамжуулан 11,3 мянган иргэнд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Гамшгаас хамгаалах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Авлигын эсрэг хууль, Батлан хамгаалах тухай болон бусад холбогдох хуультай холбоотой бэлтгэн гаргасан шторкийг хүргэн, баг хариуцсан байцаагч нартай хамтран Хүүхэд хамгааллын хууль сурталчлах зэрэг ажлуудыг тогтмол хүргэн ажиллав.
|
90
|
|
3
|
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулж авто тээврийн хэрэгсэл худалдан авах
|
авто тээврийн хэрэгсэл худалдан авсан байх
|
Аймгийн Цагдаагийн газарт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Мөрөн сумын 2024 оны орон нутгийн хөрөнгө оруулалтаар Эргүүл хяналтын зориулалтаар ашиглах Ford Explorer маркын авто машиныг “Эрд-Уул” ХХК 89,9 сая төгрөгөөр худалдан авч хүлээлгэн өгсөн.
|
90
|
|
4
|
Архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ үзүүлдэг цэг салбаруудад хяналт шалгалт хийж зөвлөмж хүргүүлэх .
|
Хяналт-шалгалт хийж зөвлөмж өгч ажиллах
|
Архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ үзүүлдэг цэг салбаруудад Улсын байцаагчийн “Ажлын байрны дүгнэлт” олгох зорилгоор хяналт шалгалт, зөвлөн туслах ажлыг зохион байгуулж “Ажлын байрны дүгнэлт”–ийг стандарт, эрүүл ахуйн тавигдах шаардлагад нийцүүлэн ажилласан 130 аж ахуйн нэгжид дүгнэлтийг олгосон байна. Улсын байцаагчдын хамтарсан 2 төрлийн зөвлөмж, сумын Засаг даргын 1 удаа зөвлөмж гаргаж 14 багт давхардсан тоогоор 280 аж ахуйн нэгж, иргэнд зөвлөмжийг хүргүүлэн ажиллав.
|
90
|
|
5
|
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд гэмт хэрэг, түүний хор уршиг сэдэвт гар зургийн уралдаан, ахлах, дунд ангийн сурагчдын дунд эссэ тэмцээн зохион байгуулах
|
сурагчид хамрагдсан байх
|
Гэмт, хэрэг түүний хор уршиг ерөнхий сэдвийн хүрээнд ахлах ангийн сурагчдын дунд "Ялгаварлан гадуурхалт ба тэгш эрх" контент бүтээл, дунд ангийн сурагчдын дунд "Цахим орчны зохистой хэрэглээ" сэдвээр эсээ бичлэгийн уралдааны удирдамжийг сумын Засаг даргаар батлуулан зохион байгуулав. Уралдаанд Эрдмийн далай, Дэлгэрмөрөн, Авьяас, Гурван-Эрдэнэ, Политехник коллежийн 8 сурагч 5 ангийн 8 эсээ бичлэг, 5 контент бүтээл ирсэн.
Цахим орчны зохистой хэрэглээ Эсээ бичлэгийн 1 дүгээр байранд Дэлгэрмөрөн ерөнхий боловсролын сургуулийн 6Ж ангийн сурагч М.Ариунболд, 2 дугаар байранд Эрдмийн далай ерөнхий боловсролын сургуулийн 9а ангийн сурагч М.Болорзаяа, 3 дугаар байранд Дэлгэрмөрөн ерөнхий боловсролын сургуулийн 7в ангийн сурагч Д.Азжаргал, "Ялгаварлан гадуурхалт ба тэгш эрх" Контент бүтээлийн уралдаанд 1 дүгээр байранд Политехник коллежийн 12д ангийн сурагчид, 2 дугаар байранд Мөрөн сумын хүүхдийн зөвлөлийн сурагчид тус тус байр эзлэв.
(Үйл ажиллагааны зардалд 2,000,000 төгрөг Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс)
|
90
|
|
6
|
Архины хамааралтай иргэдийг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран сургалт, эмчилгээ,нөлөөллийн арга хэмжээнд хамруулах.
|
Хэрэгжүүлсэн арга хэмжээний тоо
|
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хүрээнд Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Согтууруулах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу захиргааны журмаар архины албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг үндэслэн албадан эмчлэх эмнэлгийн байгууллагад 2 иргэнийг хүргэсэн. Тус ажлын зардал 450,000 төгрөгийг сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн арга хэмжээний зардлаас зарцуулсан.
14 багийн Засаг даргатай хамтран архины хамааралтай өрх гэр бүл, иргэний судалгааг шинэчлэн гаргаж хяналтанд авч ажиллаж байна. Монголын АА цуглаан НҮТББ 10 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчид оролцсон.
|
90
|
|
4.3.4 Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг тогтмол зохион байгуулна
|
7
|
Авлигатай тэмцэх газраас санаачилсан аян, арга хэмжээг байгууллага, салбар нэгж, нутаг дэвсгэрийн онцлогт тохируулан зохион байгуулах.
|
Хууль журмын хэрэгжилтийг ханган ажиллах
|
Авлигатай тэмцэх газраас Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын 40 албан хаагчдад "Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх" чиглэлээр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Ж.Мөнхжаргал “Авлига, ашиг сонирхлын зөрчил, урьдчилан сэргийлэх тухай”, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар С.Амартүвшин “Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” сэдвээр тус тус мэдээлэл өгөв.
“Авлигын эсрэг нэгдье” үндэсний аянд нэгдэн Санхүүгийн албаны албан хаагчдыг хамруулсан аянд нэгдсэн уриалга видеог бэлтгэн байгууллагын цахим хуудсанд байрлуулж иргэдэд сурталчлан ажиллав. (Хандалтын тоо 3000) Авлигатай тэмцэх газраас соён гэгээрүүлэх чиглэлээр бэлтгэсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн танилцуулга 8 төрлийн контентыг moron.gov.mn сайт, 14 багийн фейсбүүк хуудсаар давхардсан тоогоор 6,000 гаруй иргэнд цахимаар хүргэсэн.
|
90
|
|
4.3.5 Гамшгаас хамгаалах боловсрол олгох, аюулгүй байдлыг хангах сургалтанд иргэдийг хамруулж, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгоно
|
8
|
Сургалтад иргэдийг хамруулж гамшиг ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгоно.
|
оролцогчдын тоо
|
Онцгой байдлын газраас зохион байгуулсан гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах, Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сургалтад багийн Засаг дарга-14, баг зохион байгуулагч-14, хэсгийн ахлагч-43, Засаг даргын Тамгын газрын албан хаагч-30 нар 2 удаа хамрагдсан. Онцгой байдлын газраас бэлтгэн гаргасан гамшиг, осол, аюулаас урьдчилан сэргийлэх мэдээлэл, видеог иргэдийг чадавхжуулах чиглэлээр цахимаар хүргэн ажиллав. What3words апплейкшнийг багийн иргэдэд сурталчлан ажилласан.
Объектын гал түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд сумын 5 багийн төвд галын булан болон галын хорыг шинэчлэн байршуулж ажиллав.
Мөрөн сумын 14 багийн нутаг дэвсгэрт хуурай өвс зориулалтын бус газар ихээр нөөцлөн хураасан иргэдэд багийн Засаг даргын албан бичиг болон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын Хяналтын байцаагчийн 101 иргэнд хүргэн, зөвлөмж өгч ажиллав.
|
90
|
|
4.3.6 Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг хангаж, сургалт явуулах орчин нөхцөлийг сайжруулна
|
9
|
Орон нутгийн цэргийн томилгоот нэгжийн үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг хангаж, сургалт явуулах орчин нөхцөлийг сайжруулна
|
Үйл ажиллагааны үр дүнгээр
|
Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн бүрэлдэхүүн, техник, материал хэрэгслийн тодотголыг хийсэн.
|
90
|
|
4.3.7 Орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бүрдүүлж, дайчилгааны төлөвлөлтийг шинэчилнэ
|
10
|
Орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бүрдүүлж, дайчилгааны төлөвлөлтийг шинэчлэх
|
Дайчилгааны бэлтгэл нөөцийн чадавхи сайжирсан байх
|
Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөний нөөц бүрдүүлэлтийг орон нутгийн төсөвт тусгасан.
|
90
|
|
4.3.8. “Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, цэрэг- эх оронч хүмүүжил олгох орчин нөхцөлийг бүрдүүлэн, олон талт арга хэмжээг хэрэгжүүлж, хугацаат цэргийн алба хаах иргэдийн идэвхийг нэмэгдүүлнэ
|
11
|
Цэргийн шинэчилсэн бүртгэл, цэргийн дүйцүүлэх албаны сургалтыг зохион байгуулах
|
Бүртгэл сургалтыг зохион байгуулсан байх
|
Хөвсгөл аймгийн Засаг даргын Цэргийн бүртгэл явуулах тухай 2024 оны А/651 дүгээр захирамж гарсантай холбогдуулан Мөрөн сумын Цэргийн бүртгэл 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлнэ.
Үйл ажиллагаатай холбогдуулан аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа Ү.Батбаяр сумын Удирдлагууд болон багийн Засаг дарга нарт тоо бүртгэл явуулах сургалт орсон.
2024 онд Мөрөн сумаас цэргийн биеэр дүйцүүлэх албанд нийт 53 иргэн хамрагдан алба хааж байна.
Цэргийн дүйцүүлэх албаны сургалтад 8 иргэнийг 8 дугаар сард хамруулсан.
|
90
|
|
12
|
Жилд 2 удаа цэрэг татлага зохион байгуулж явуулах. Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх сургалт сурталчилгааны ажлыг цэргийн тэтгэвэр, чөлөөнд гарсан офицер, ахлагч нарын дэмжлэгтэйгээр зохион байгуулах
|
Цэрэг татлагыг зохион байгуулж, хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах
|
Цэргийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасны дагуу цэргийн зарлан дуудах хуудсыг залуучуудад хүргүүлсэн. Мөрөн суманд 2024 онд 4,10 дугаар саруудад 1,2 дугаар ээлжийн цэрэг татлага зохион байгуулагдав. Үйл ажиллагаанд нийт 6,028,500 төгрөгийг сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний зардлаас тооцон гаргасан. Цэргийн насны залуучуудын 32 хувь нь үзлэгт хамрагдсан. 2024оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагаар Зэвсэгт хүчний 110, 186 дугаар ангиудад цэргийн алба хааж байгаа залуусын цэргийн тангараг өргөх ёслолын арга хэмжээнд сумын ИТХ-ын дарга Л.Баярхүү, сумын Засаг дарга Х.Тайванбаяр нар оролцов.
|
90
|
|
13
|
Цэргийн жинхэнэ албанд татагдагчдын эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулах, эрүүлжүүлэх ажил зохион байгуулах, ӨЭМТ-д үзлэг шинжилгээний оношлуур, бодисоор хангах
|
Үзлэгт хамрагдасан иргэдийн тоогоор
|
Аймгийн Засаг даргын 2024 оны А/105, А/432 захирамжийн дагуу 2024 оны 1,2-р ээлжийн цэргийн жинхэнэ албанд татагчдын эрүүл мэндийн үзлэг 3 удаа зохион байгуулж ажилласан.
Цэргийн эрүүл мэндийн үзлэгийн үйл ажиллагаанд аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн их эмч, сувилагч нийт 14 эмч ажилчид ирж, иргэдийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулсан. Мөн эмчийн үзлэгт орж буй залуучуудын өндөр жинг үзэх, даралт хэмжих зэрэг зохион байгуулалтад сургууль цэцэрлэгийн 8 эмч, өрхийн эрүүл мэндийн төвийн 6 сувилагч нарыг татан оролцуулж ажилласан.
Цэргийн жинхэнэ албанд татагчдын эрүүл мэндийн үзлэгт 18-25 насны 43.4 хувь цэргийн эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан нь өмнөх оноос 19,46 хувиар өссөн байна. Үүнээс бусад сумдаас 26 иргэн, бусад аймгаас 2 иргэн эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан.
Эрүүл мэндийн үзлэгт орсон залуусын 51.39% нь эрүүл мэндийн үзлэгээр тэнцсэн, 48.61% нь өвчлөлийн шалтгаанаар тэнцээгүй байна.
Эрүүл мэндийн үзлэгийн лабораторийн биохимийн урвалж, элэгний В,С вирус, БЗХӨ/ДОХ илрүүлэх түргэвчилсэн оношлуураар сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний зардлаас 5,995,000 төгрөг зарцуулсан.
Эрүүлжүүлсэн байдал:
2024 оны нэгдүгээр ээлжийн цэргийн жинхэнэ албанд татагчдын эрүүл мэндийн үзлэгт 18-25 насны залуучуудын 59.54% нь эрүүл мэндийн үзлэгээр тэнцсэн, 40.46% нь өвчлөлийн шалтгаанаар тэнцээгүй байна. Үүнээс тэнцээгүй залуучуудын өвчлөлийн байдлыг авч үзвэл:
Дотор эрхтний өвчлөл -36.9%
Мэдрэлийн өвчин -11.8%
Нүдний хараа муудсан, нүд ба түүний дайвар өвчин -15.1%
Сэтгэцийн эмгэг -6.2%
Чих, хамар, хоолойн өвчин -5.9%
Уушгинд голомт, нэвчдэстэй (Сүрьеэ)-9.92%
Мэс засалд орсон -32.5%
Гэмтэл, бэртэлт ба түүнээс үүссэн үлдэцтэй -21.4%
Арьсны өвчин, тууралт -13.1%
Биеийн жин, өндөр -9.7% байна.
Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эрүүл мэндийн шалтгаанаар тэнцээгүй иргэдийн судалгааг албан бичгээр хүргүүлсэн ба эмчийн хяналтад цэргийн насны 63,8% залуу хамрагдсан байна. Өрхийн эрүүл мэндийн төв цэргийн насны залуучуудыг оношилгоо, эмчилгээнд үе шаттайгаар хамруулж, 7 төрлийн сэдвээр 6 удаагийн сургалт, 678 ширхэг гарын авлага тараан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан. Цэргийн насны өвчилсөн иргэдийн эрүүлжсэн байдлыг авч үзвэл хэвтэн эмчлүүлсэн 8%, амбулаториор эмчлүүлсэн 92%, сайжирсан 22%, хяналтад байгаа 63,5% иргэн байна.
|
90
|
|
14
|
Цэрэг- эх оронч хүмүүжил олгох орчин нөхцөлийг бүрдүүлэн, олон талт арга хэмжээ, тэмцээн уралдаан, сургалт зохион байгуулж урамшуулан дэмжлэг үзүүлж ажиллах
/хөшөө дурсгал сэргээн засварлах, Халх голын хөшөө, МУБаатар Л.Даваадоржийн хөшөө/
|
Үйл ажиллагааны зохион байгуулсан байх
|
Цэргийн насны болон өмнөх насны залуучуудын дунд эх оронч үзэл, хүмүүжил олгоход чиглэсэн шинээр 18 насанд хүрч байгаа залуучуудад Цэргийн үүрэгтний үнэмлэх олгох үйл ажиллагааг зохион байгуулж сумын нийт 263 иргэнд үнэмлэх олгов.
Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сумын 14 багийн шинээр 18 насанд хүрч байгаа иргэдэд "Үүрэгтний үнэмлэх" олгох үйл ажиллагааг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Соёмбо танхимд Цэргийн штабтай хамтран зохион байгуулав. Тус үйл ажиллагаанд нийт 216 иргэн оролцож үнэмлэхээ гардан авсан.
Хүүхэд залуучуудад цэрэг-эх оронч хүмүүжил олгох орчин нөхцөлийг бүрдүүлэн, олон талт арга хэмжээг хэрэгжүүлэх, Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойн баяр “Дайчин нөхөрлөлийн зам”-аар уриан доор Монгол, Орос хоёр улсын хүүхэд, залуучуудын тойрон аяллын хүрээнд Мөрөн сумын төв цэцэрлэгт хүрээлэнд байрлах “Халх голын хөшөө”-г сэргээн засварлах үйл ажиллагааг зохион байгуулж сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс 10 сая төгрөгийг зарцуулсан.
Цэрэг- эх оронч хүмүүжил олгох орчин нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын баатар Л.Даваадоржийн хөшөө, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн соёлын төв, хүүхдийн өдөр өнжүүлэх байрыг засварлах тохижилтийн ажилд сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс 8,000,000 төгрөгийн дэмжлэг үзүүлэв.
Аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг эх оронч үзэл, хүмүүжил олгох, залууст бахархах үзлийг төлөвшүүлэх, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэвчээр хатуужил олгож, Зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэх зорилгоор аймгийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээнд 8 сургуулийн 80 гаруй тамирчид асуулт хариулт, жагсаалын үзүүлэх тоглолт, галын бэлтгэл, биеийн тамирын норматив, урлаг, марш гүйлтийн тэмцээн зэрэг 11 төрлөөр зохион байгуулагдсан.
Г.Анхтуяа захиралтай Авьяас ерөнхий боловсролын сургуулийн Д.Бат-Эрдэнэ захирагчтай тасгийн хамт олон 1-р байр,
Д.Мөнхбаатар захиралтай Сод-Эрдэм ерөнхий боловсролын сургуулийн баг хамт олон 2-р байр,
П.Эрдэнэбат захиралтай “Гурван-Эрдэнэ” ерөнхий боловсролын сургуулийн баг хамт олон 3-р байруудыг тус тус эзэлсэн.
|
90
|
|
|
15
|
Тусгаар тогтнол хөгжлийн зуун уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах
|
оролцогчдын тоо
|
Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, түүх, соёлоо
хамгаалах, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Тусгаар тогтнол хөгжлийн зуун уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулсан. Тус хэлэлцүүлэгт залуу үйлдвэр эрхлэгчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, төрийн болон төрийн байгууллагын 260 гаруй иргэд хамрагдсан. Хэлэлцүүлэгт гэр бүлийн орчин бүрдүүлэлт, аюулгүй байдал, камержуулалт, алслагдсан багуудад гэрэлтүүлэг, автобусын хүрэлцээ, зүлэгжүүлэлт, хог хаягдал, засмал зам нэмэгдүүлэх, хувариаа хөдөлмөр эрхлэлт, ААН, хоршооны үйл ажиллагааг дэмжих, төр, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн.
|
90
|
|
ГАДААД ХАРИЛЦАА
|
|
4.4.1 Аюулгүй байдал, үндэсний эрх ашгийг дээдэлсэн, орон нутгийн хөгжилд үр өгөөжтэй гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
|
|
4.4.1 ХБНГУ-ын Барут/Марк/ хоттой, боловсрол, эрүүл мэнд, ногоон байгууламж, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах
|
1
|
ХБНГУ-ын Барут/Марк/ хоттой боловсролын чиглэлээр хамтран ажиллах
|
Хэрэгжилтийн хувь
|
Герман улсын Барут /Марк/ хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Михайл Эбэл, Барут Марк хотын Засаг дарга Петер Илк нар хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод ажиллав.
-2024.05.02-ны өдөр Герман улсын Барут /Марк/ хотын төлөөлөгчдийг Мөрөн сумын удирдлагууд хүлээн авч 13-н жилийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж ажилласан төсөл хөтөлбөр болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэн “Санамж бичиг” дахин байгуулж ажиллахаар болсон.
-Мөн “Дэлгэрмөрөн цогцолбор сургууль”-ийн багш сурагчидтай уулзалт зохион байгуулж "Тогтвортой хөгжлийн боловсрол-ll" төслийн хүрээнд тус сургуулийн хамт олны барьж, байгуулсан "Хөдөлмөр зуслан"-ийн зураг төсөлтэй танилцаж, тог цахилгааны асуудлыг бүрэн шийдвэрлэж өгөхөөр боллоо.
-Уг зуслан нь нэг ээлждээ 60 сурагч амрааж, сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгах, хүүхдүүдийг Монгол ахуйтай танилцуулах, хөдөлмөрт сургах зэрэг хөтөлбөр хэрэгжүүлдэг юм.
|
90
|
|
2
|
ХБНГУ-ын Барут/Марк/ хоттой эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллах
|
Сургалтад хамрагдсан эмч, мэргэжилтний тоо, нийлүүлэх тоног төхөөрөмжийн тоо
|
Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв” ашиглалтад орсон.
-Тус төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуус болон насанд хүрэгчдэд чиглэсэн мэргэжил олгох сургалт, хөдөлмөр эрхлэхэд тулгамдаж буй асуудалд зөвлөгөө мэдээлэл өгөх, ажлын байраар хангах хөтөлбөрүүдтэй бөгөөд гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдад нийгмийн халамж, мэргэжлийн сургалт, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зэрэг нийгэмд чиглэсэн олон ажлуудыг зохион байгуулдгаараа онцлогтой.
|
90
|
|
3
|
ХБНГУ-ын Барут/Марк/ хоттой ногоон байгууламжийн чиглэлээр хамтран ажиллах
|
Ногоон байгууламжийн чиглэлээр сургалтад хамруулах талаар хэлэлцээр хийх
|
-Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Барут /Марк/ хотын дарга Петер Илк, ИТХ-ын дарга Михайл Эбэл нарыг ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежид ажиллаж хотын дарга Петер Илк ойн мэргэжлийн чиглэлээр хамтран ажиллаж Герман улсад ойн мэргэжлийн чиглэлээр практикт суурилсан, туршлага солилцох хөтөлбөрт тус сургуулийн багшийг хамруулна гэдгийг онцолж ойн туршилт судалгааны газар дээр очиж мэргэжлийн зөвлөгөө өгч ажилласан.
Мөрөн сумтай 13 жилийн турш хамтын ажиллагаатай ажиллаж байгаа ХБНГУ-ын Барут /Марк/ хотын дарга Петер Илк, Барут Марк хотын усны байгууламжийн захирал Франк Циерат тэргүүтэй төлөөлөгчид Мөрөн суманд ажиллаж “Хөвсгөл гэрэл асаая” клубын хүүхдүүдэд шавьжны зочид буудал хэрхэн хийх талаар сургалт мэдээлэл өгч ажилласан.
|
90
|
|
4.4.2. Гадаад харилцааг бусад улс оронтой өргөжүүлэн хөгжүүлэх
|
4
|
БНСУ-ын Гёнги аймгийн Янпён сумтай нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах
|
Дэмжигдсэн асуудал
|
Хөвсгөл аймгийн Мөрөн сум Солонгос улсын Кёнги аймгийн Янпён хоёр сумын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах албан ёсны уулзалтыг өмнөх онд Улаанбаатар хотод зохион байгуулсан.
-Хөвсгөл аймгийн Мөрөн хотын удирдлагын баг БНСУ-ын Гёнги аймгийн Янпён суманд ажиллаж шүдний эмнэлгийн тоног төхөөрөмж, хүүхдийн паркийн нөхцөл байдлын талаарх саналыг хэлэлцсэн бөгөөд БНСУ-ын Гёнги аймгийн Янпён сумын удирдлагын зүгээс хүүхдийн паркийн нөхцөл байдлыг газар дээр нь очиж үзэж нөхцөл байдалтай нь танилцана гэдгээ илэрхийлж цаашид бусад салбарт хамтарч ажиллах гэрээ байгуулсан.
|
90
|
|
5
|
Бүгд Найрамдах Солонгос улсын Бусан хотын Со дүүрэгтэй хамтран ажиллах
|
хамтын ажиллагааг эхлүүлэх
|
Мөрөн сумын ИТХ-ын дарга Л.Баярхүү, Засаг дарга Х.Тайванбаяр, Засаг даргын орлогч Ч.Батсүх болон холбогдох мэргэжилтнүүд Бусан хотын Со дүүргийн Засаг дарга Гун Хан Сү тэргүүтэй зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр хотын цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцож ажилласан.
-Мөрөн хотын 40,000 гаруй иргэд 8,000 гаруй түр оршин суугчид 5 өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ авдаг. Иргэдийн дунд зүрх судас, хавдар, хоол боловсруулах замын эмгэг, амьсгалын замын өвчлөл зонхилон тохиолддог бөгөөд өвчний хожуу шатанд оношлогдох тохиолдол элбэг байгаа учир Бусан хотын Со дүүргийн эрүүл мэндийн байгууллагатай нэн түрүүнд эрсдэлт бүлгийн хүн ам руу чиглэсэн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо хийх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
|
90
|
|
|
6
|
Япон улсын “Good” олон улсын сайн дурын байгууллагатай хамтран ажиллах
|
хэрэгжилтийг хангах
|
Сумын Засаг даргын 2024 онд хэрэгжүүлэх “Ээлтэй Мөрөн” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Гадаад харилцааг бусад улс оронтой өргөжүүлэн хөгжүүлэх зорилт”-ын хүрээнд” Улсын Их Хурлын Гишүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнийн үүсгэн байгуулсан “ББ Сан”-аас хэрэгжүүлж буй “Гэрэл асаая” хувь хүний хөгжлийн хөтөлбөрийг Япон улсын “GOOD” байгууллага болон Эрдэнэт хот дахь “Гэрэл асаая” клубтэй хамтран хэрэгжүүлж ажиллав.
Японы Улсын "The Global Organization Of Dreamers" буюу “GOOD” олон улсын сайн дурын байгууллагын залууc УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн урилгаар 4 дэх удаагаа Монголд ажиллав.
2019 онд 30, 2022 онд 16, 2023 онд 24 хүний бүрэлдэхүүнтэй ирж “Гэрэл асаая клуб”-ийн залуустай хамтран нийгэмд тустай, сайн дурын ажлуудыг гүйцэтгэсэн байна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан “Итгэлийн мод, “Сорхагтани” "Гэрэл" төвийн байрны гадна болон дээвэр засварын болон Их залуу багийн өргөн гудамжинд байрлах хүүхдийн тоглоомын талбай, худаг засварын ажлууд гүйцэтгэсэн.
-Энэ удаад Япон улсын "GOOD" олон улсын байгууллагын менежер Kentaro Nagase, Мөрөн сумын Засаг дарга Х.Тайванбаяр нарын байгуулсан санамж бичиг, хамтын үйл ажиллагааны хүрээнд Япон улсын “Good” олон улсын сайн дурын байгууллага, Хөвсгөл “Гэрэл асаая” клуб, Эрдэнэтийн “Гэрэл асаая” клубийн залуучууд хамтран оролцож, Мөрөн суманд хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөөд буцсан ба нийт 26 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2024 оны 8 дугаар сарын 8-ний өдрөөс 08 дугаар сарын 15-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 6,12 дугаар багийн хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэнгийн хашаа хайс, тоглоомын талбайн тохижилтын ажлыг хийж гүйцэтгэж нийт 58 залуус сайн дурын ажилд оролцов.
|
90
|
|
7
|
АНУ-ын Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дэд консулыг хүлээж авч уулзах
|
уулзалтыг зохион байгуулах
|
АНУ-ын Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дэд консул Лори Клүтиай, консулын ажилтан Н.Лхагвасүрэн, Б.Дөлгөөн нарыг Мөрөн хотод ажиллав.
Уулзалтын үеэр хоёр Улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, аливаа байгалийн гамшигт үзэгдлийн үеэр гадаад иргэдэд хэрхэн тусламж үзүүлэх талаар санал бодлоо солилцож Дэд консул Лори Клүтиай орон нутагт амьдарч буй Америк иргэдтэй уулзах үед иргэд маань Мөрөн суманд ажиллаж, амьдрахад аюулгүй, таатай байдаг гэдгээ илэрхийлэв.
|
90
|
|
ТАВ: ЭКО ХӨГЖЛИЙН БОДЛОГО
|
|
5.1. Байгаль орчин
|
|
Иргэдийн оролцоонд түшиглэж, байгаль орчныг хамгаалах, нөөц баялгийг үр өгөөжтэй ашиглах, нөхөн сэргээх, орчны бохирдлыг бууруулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх
|
|
5.1.1. “Ногоон Мөрөн” цөлжилтийг багасгаж, ногоон байгууламжиийг нэмэгдүүлнэ
|
|
5.1.1.1. “Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангах, төвийн доторх , ногоон байгууламжийг нэмэгдүүлэн, цэцэг, цэцэрлэгжүүлэлтийг дэмжиж, мод тарих хөдөлгөөнийг жил бүр зохион байгуулна.
|
1
|
МУ-ын ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн, Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг зохион байгуулах
|
Шилмүүст болон навчит мод таригдсан байна.
|
2024 онд 28,000 мод, бут тарихаар төлөвлөж Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан. Монгол улсын ерөнхийлөгчийн 63 дугаар зарлиг, Аймгийн Засаг даргын бүх нийтээр мод тарих А/226, А/505 захирамж, сумын Засаг даргын А/120 захирамжийн хүрээнд хавар 16,100 ширхэг мод таригдсан байна.
“Намрын бүх нийтийн мод тарилт”-аар 17,207 ширхэг мод бут таригдсан. 2024 онд нийт 33,307 мод бут таригдаж, усалгаа арчилгааг хуваарийн дагуу хийсэн.
Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 3,690,220.
|
90
|
|
2
|
Мод тарьж ногоон байгууламж нэмэгдүүлсэн иргэн, ААНБайгууллагад дэмжлэг үзүүлэх, урамшуулах. Байгальд ээлтэй чиглэлээр ажиллаж байгаа төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах
|
Ногоон байгууламж нэмэгдүүлж амьдрах орчин сайжруулсан айл өрхийг нэмэгдүүлсэн байна.
|
Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Ногоон мөрөн” болзолт уралдааныг зохион байгуулсан. Уралдаанд материал ирүүлснээс 7 иргэнийг шагнаж, урамшуулсан.
1, 2, 3-р байр, тусгай 4 байрыг шалгаруулж өргөмжлөл, дээврийн усыг хуримтлуулж, ногоон байгууламж услах зориулалт бүхий усны нөөцийн саваар шагнаж урамшуулна.
Мөрөн хотын Засаг даргын Тамгын газрын пейж хуудсаар “Ногоон Мөрөн” болзолт уралдаанд материалаа ирүүлсэн иргэнийг сурталчилж нийт үзэлт 1.6к хандалт авсан байна.
Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас: 4,000,000
|
90
|
|
3
|
Мод тарьж, Ногоон суварга босгох ажлын хүрээнд хашаа хайс барих, шинэчлэх /Мөрөн сум/
|
хашаа, хайс байгуулагдсан байна.
|
Аймгийн Байгаль хамгаалах сангийн “Төв суурин газрын ойролцоо ойн зурвас байгуулах” 105,0 сая төгрөгийн арга хэмжээ батлагдан Орон нутгийн өмчийн газраас зарлагдсан тендерт “Эрмүүн оч” ХХК шалгарч гэрээ байгуулан Мөрөн-УБ чиглэлийн авто замын дагуу 9х200 метр хэмжээтэй нийт 830 метр талбайд ойн зурвас байгуулах ажлыг гүйцэтгэн хүлээлгэж өгсөн.
“Дэлгэрмөрөн” голын голдирлыг барих, эргийн нуралтыг хамгаалах зорилгоор сумын Засаг даргын санаачилга, Байгаль орчны сайдын дэмжлэгтэйгээр нэг сая бургас тарих татмын ойжуулалтын ажил эхэлж эхний ээлжинд 3,000 бургас тарьж, хамгаалалтын хашаа хайсыг барьсан.
“Соёмбо” цогцолборын ногоон байгууламжийн цэцэрлэгт хүрээлэнд 7,120 ширхэг мод тарьсан.
Гүйцэтгэгч: Сант- Өндөр”ХХК
Сумын орон нутгийн хөрөнгө оруулалтаар 9,12 дугаар хорооны босоо тэнхлэгийн авто замын дагуу ногоон байгууламж, хашаа хайс, усалгааны систем хийж гүйцэтгэх 274,900,000 төсөвт өртөгтэй ажлын тендерт 2023 онд “Жигүүр ой ХХК” шалгарч 1,9 км хашаанд 600 ширхэг голт бор, 7,000 ширхэг хайлаас тарьсан. 2024 онд гүйцэтгэл бүрэн хийгдэж дууссан ба ажлын хэсэг хүлээж авахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
“Аяны жолоо”-оос ард талын засмал замаас баруун тийш 1, 2 дугаар багийн засмал замын уулзвар хүртэлх 1га талбайн ногоон зурвас байгуулж хашаажуулсан.
|
90
|
|
4
|
Ногоон байгууламжийн хашаа хайс засварлах /Мөрөн сум, 14-р баг/
|
хашаа, хайс тохижилтын ажлыг гүйцэтгэсэн байна.
|
Аймгийн орон нутгийн хөрөнгө оруулалтын 19,550,000 төгрөгийн төсөвтэй Мөрөн сумын 14 дүгээр багийн ногоон байгууламжийн хашаа хайс засварлах тохижилтын ажлыг “Кибер жаал ХХК” бүрэн гүйцэтгэж Аймгийн Засаг даргын А/104 захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 11 дүгээр сарын 19-нд хүлээн авсан.
|
90
|
|
5
|
Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, мод тарьж ногоон суварга босгоё аяны хүрээнд Мөрөн хот орчимд 2022, 2024 онд байгуулагдсан ногоон байгууламжийн усалгааны ажил
|
ногоон байгууламжийг усалгаажуулсан байна.
|
5 дугаар баг тоглоомын талбай, 8 дугаар баг тоглоомын талбай, 1 дүгээр багийн Соёмбо цэцэрлэгт хүрээлэн, 14 дүгээр багийн тоглоомын талбай, уран мандал уулын 2 зурваст ногоон байгууламжийн усалгаа хийх хуваарийг баталж цэнэг усалгааг байнга хийсэн.
Дашваанжил газын арын ногоон зурвас, 12 дугаар багийн ногоон зурвас, Уранмандал хорооллын урд талын ногоон зурвас, 1 дүгээр багийн ногоон зурвас, 14 дүгээр багийн ногоон зурвас, Төв сад, Нэг үе сад, Сурагч сад, 8 дугаар багийн хэвтээ босоо тэнхлэг, аюулгүйн тойрог буюу цаатан цогцолбор, 6 дугаар багийн тоглоомын талбайн усалгааг Мөрөн хот тохижилт үйлчилгээний төв ХХК хариуцан усалгааг хийж байна.
|
90
|
|
6
|
Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, мод тарьж ногоон суварга босгоё аяны хүрээнд Мөрөн хот орчимд 2022, 2024 онд байгуулагдсан ногоон байгууламжийн арчилгаа (ажиллах хүч, сэлбэг хэрэгсэл)
|
Ногоон байгууламжийн арчилгаа хийх ажиллах хүн хүч, техникийг нэмэгдүүлсэн.
|
“Мөрөн хот тохижилт үйлчилгээний төв ХХК” 1 усны машин, 2 усалгааны системээр Дашваанжил газын арын ногоон зурвас, 12 дугаар багийн ногоон зурвас, Уранмандал хорооллын урд талын ногоон зурвас, 1 дүгээр багийн ногоон зурвас, 14 дүгээр багийн ногоон зурвас, Төв сад, Нэг үе сад, Сурагч сад, 8-р багийн хэвтээ босоо тэнхлэг, аюулгүй тойрог буюу цаатан цогцолбор, 6 дугаар багийн тоглоомын талбайн усалгааг хийж тогтмолжсон байна.
2024 онд Мөрөн хот тохижилт үйлчилгээний төв ХХК 7 гэрээт ажилтан ажиллуулж, төв садны усалгааны системийг шинэчилж 380 вольтоор ажилладаг худгийн насос тавьж хүчин чадлыг нэмэгдүүлсэн.
|
90
|
|
|
7
|
Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд гүний худаг усалгааны систем
|
Худаг барьсан байна.
|
Сумын орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр “Тэрбум мод үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд гүний худаг барих төсөл арга хэмжээ 80,0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй батлагдсан. 2024 онд санхүүжих дүн нь 5,0 сая төгрөг бөгөөд 2025 онд 75,0 сая төгрөгийг санхүүжүүлэх юм. Тус төсөл арга хэмжээний тендер зарлагдсан байна.
|
50
|
|
8
|
Улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн 10 га ойн зурвасын талбайд мод тарьж тохижилтын ажлыг үргэлжлүүлэх.
|
Ногоон байгууламжийн нөхөн тарилтын амьдралтын хувь нэмэгдүүлэх
|
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Нисэх чиглэлийн 10 га талбайд 10,000 ширхэг улиас, бургас мод тарьсан. 2024 оны 5 дугаар сард 2,000 ширхэг мод, нөхөн тарилт болон арчилгааны ажлыг “Жигүүр ой” ХХК гүйцэтгэсэн.
|
90
|
|
5.1.1.2.Төв суурингийн орчимд хамгаалалтын ногоон зурвас байгуулна
|
9
|
Номгон прогресс төсөл
|
Хөрсний шинжилгээ хийсэн байна.
|
Номгон форестри: Мөрөн сум болон Номгон форестри” ХХК 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн CSA23/05 дугаартай хамтран ажиллах, тогтвортой байдлын гэрээг байгуулсан. 2024 онд үйл ажиллагааны гэрээнд тусгагдсаны дагуу мод тарих талбайн байршлуудын 8 цэгээс хөрсний дээжийг авч хөрс судлалын лабораторид өгч шинжилгээ хийлгэсэн.
1. Нисэх буудлын арын зурвас-8,5 га
2. Дулааны энгэрийн зурвас- 20.9 га
3. Хойд хэсгээрээ "Соёмботой уулын дагуух зурвас-8,1 га
4. Дэлгэрмөрөн гол 1,963,2 га
Цаашид 37.6 га талбайд ногоон зурвас байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
|
90
|
|
10
|
“Ногоон хэрэм” төсөл, Мод үржүүлгийн газар байгуулах төсөл хөтөлбөр
|
мод үржүүлгийн газар сургалтын байртай болно.
|
Ногоон хэрэм төсөл: 2024 онд 15 га талбайд модны суулгац, хөрс боловсруулалт, хүлэмж, сургалт мэдээллийн төв байгуулсан ажлуудыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна.
Мод үржүүлгийн газрын сургалт мэдээллийн төвийн байрыг Хабрид хаус технологиор нарны энергиэр халдаг 9.6х18 150м кв хэмжээтэй 1 давхар байр, цэвэр бохир усыг бүрэн шийдсэн.
|
90
|
|
11
|
“Соёмбо” цогцолборын ногоон байгууламжийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг үргэлжлүүлэн бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах
|
Тохижилтын ажил үргэлжлүүлэн хийх.
|
“Соёмбо” цэцэрлэгт хүрээлэнд “Сант-Өндөр” ХХК 7120 ширхэг гоёлын болон навчит мод тарьж ногоон байгууламжийг нэмэгдүүлж, усалгаа арчилгааг Байгаль орчны газар хариуцан гүйцэтгэж байна.
|
90
|
|
12
|
Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, мод тарьж ногоон суварга босгоё аяны хүрээнд Мөрөн хот орчимд ойн зурвас, ногоон байгууламжийн хашаа хайс барих
|
ногоон зурвас, тохижлтын ажил хийх
|
“Дэлгэрмөрөн” голын голдирлыг барих, эргийн нуралтыг хамгаалах зорилгоор сумын Засаг даргын санаачилга, Байгаль орчны сайдын дэмжлэгтэйгээр нэг сая бургас тарих татмын ойжуулалтын ажил эхэлж эхний ээлжинд 3,000 ширхэг бургас тарьж, хамгаалалтын хашаа хайсыг барьсан. “Соёмбо” цогцолборын ногоон байгууламжийн цэцэрлэгт хүрээлэнд 7,120 ширхэг мод тарьсан. Гүйцэтгэгч: “Сант-Өндөр”ХХК
Сумын орон нутгийн хөрөнгө оруулалтаар 9,12 дугаар хорооны босоо тэнхлэгийн авто замын дагуу ногоон байгууламж, хашаа хайс, усалгааны систем хийж гүйцэтгэх 274,900,000 төсөвт өртөгтэй ажлын тендерт 2023 онд “Жигүүр ой ХХК” шалгарч 1.9 км хашаанд 600ширхэг голт бор, 7000 ширхэг хайлаас тарьсан. 2024 онд гүйцэтгэл бүрэн хийгдэж дууссан ба ажлын хэсэг хүлээж авахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
“Аяны жолоо”-ийн ард талын засмал замаас баруун тийш 1, 2-р багийн засмал замын уулзвар хүртэлх 1 га талбайн ногоон зурвас байгуулж хашаажуулсан.
|
90
|
|
13
|
Төв хэсгийн зүлэгжүүлэлт цэцэгжүүлэлт
|
950 м/к талбайд зүлэгжүүлэлт хийнэ.
|
Төв хэсгийн зүлэгжүүлэлт цэцэгжүүлэлт төсөл арга хэмжээний тендерт Ай Кэй Эйч Би ХХК шалгарч гэрээ байгуулан бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж дууссан. Зүлэгний үр, цэцгийн үр, бордоо, бусад багаж хэрэгсэл худалдан авч “Мөрөн хот тохижилт үйлчилгээний төв ХХК”-д хүлээлгэн өгсөн. Сумын төв орчимд 850м/кв талбайд 10,000 ширхэг цэцгийн үрсэлгээ, 650 м/кв зүлэгжүүлэлт хийсэн. 40 кг үрийн нөөц бүрдүүлсэн.
|
90
|
|
|
14
|
Шарилжгүй Мөрөн 2024” аян зохион байгуулах
|
Аян зохион байгуулсан байна
|
Сумын Засаг даргын 07 дугаар сарын 30-ны А/200 дугаар захирамжаар “Шарилжгүй Мөрөн 2024” аяныг зохион байгуулж 210 аж ахуйн нэгж, байгууллага, 14-н багийн айл өрхүүд хамрагдсан бөгөөд нийт Мөрөн сум доторх нийтийн эзэмшлийн талбайн засмал зам дагуух шарилж луулийг Мөрөн Хот тохижилт үйлчилгээний төв ХХК хадалт ачилтыг хийж нийт 311,011 м/кв талбайн шарилж луулийг хадаж 58 рейс ачилтыг хийж, хадсан шарилж луулийг шаардлагатай айл өрхөд хүргүүлэн ажилласан.
(Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс-10,565,000.0)
|
90
|
|
5.1.2.”Илч түлш” сумын иргэдийн түлшний болон үнийг тогтвортой барих зорилгоор “Илч түлш” аяныг зохион байгуулах
|
|
5.1.2.1.Сумын иргэдийн хэрэглээ болон түлшний модны үнийг тогтвортой барих зорилгоор “Илч түлш” аяныг зохион байгуулна
|
15
|
Сумын иргэдийн хэрэглээ болон түлшний модны үнийг тогтвортой барих зорилгоор “Илч түлш” аяныг зохион байгуулна
|
Аян зохион байгуулсан байна
|
Түлшний модны хэрэгцээг нэмэгдүүлэх, үнийн хөөргөдлийг тогтвортой барих зорилгоор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит XVI хуралдааны 02 дугаар тогтоолоор “илч түлш” аяныг зохион байгуулсан. Тус аяны хүрээнд 5 ойн мэргэжлийн байгууллагаас 627.5м3 саж нөөцлөгдөж 1м3 сажийг 75,000 төгрөгөөр худалдан борлуулахаар шийдвэрлэгдсэн. Нийт 606.5м3 сажийг иргэдэд нийлүүлсэн. Үлдэгдэл 21м3 саж, 127.5м3 бөөрөнхий модыг сажилж иргэдэд нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна.
|
90
|
|
16
|
Гэрээ байгуулсан 18 сумаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын түлшний модны нийлүүлэлтийг хангах
|
18 сумдын Засаг дарга нартай мод бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, хэрэгжилтийг сар, улирлаар тооцож ажиллана
|
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ээлжит бус XXII хуралдааны 05 дугаар тогтоолын 02 дугаар хавсралтаар Мөрөн сумын иргэдийн хэрэгцээнд 18 сумаас мод түлээ бэлтгэн нийлүүлэх лимит тогтоосны дагуу 18 сумын Засаг даргатай хэрэглээний мод 8215 м.куб, түлшний 51150 м.куб нийт 59365 м.куб мод түлээ бэлтгэн нийлүүлэхээр гэрээ байгуулсан.
Гэрээний хэрэгжилт 12 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар дүгнэхэд хэрэглээний модны нийлүүлэлт 2464.2 м.куб буюу 30% хувьтай, түлшний модны нийлүүлэлт 24250.1м.куб буюу 47 хувьтай, нийт дүнгээр 26714.3 м.куб байна.
Сар, улирлаар 18 сумдын Засаг даргатай байгуулсан гэрээний хэрэгжилтийг тооцож, удирдлагад танилцуулан ажилласан.
|
90
|
|
17
|
Түлээ нүүрс худалдан борлуулах жижиглэнгийн цэгүүдийн үйл ажиллагааг дэмжих замаар зөвшөөрөлгүй байршилд түлээ, нүүрс худалдан борлуулах байдлыг зогсоож, Түлээ нүүрс худалдан борлуулах “Шинэс” захыг стандарт шаардлагад нийцсэн зах болох ажлыг эхлүүлэх
|
Түр цэг байгуулж хямд нүүрсээр хангах ажлыг зохион байгуулах
|
Сумын Засаг даргын баталсан хяналт шалгалтын удирдамжийн дагуу Сондор орчмын зориулалтын бус цэгт түлээ худалдан борлуулж байгаа иргэдийг “Шинэс” түлээний зах руу төвлөрүүлэн ажиллалаа.
2.Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд аймгийн Засаг даргын 02 албан даалгаврын дагуу чанар сайтай Могойн голын коксожсон бүхэл нүүрсийг зах зээлийн үнээс хямдаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагад нийлүүлэх ажлыг 2024 оны 11 дүгээр 29-ний өдрөөс эхлүүлсэн. Түлээ, нүүрс худалдан борлуулах 5 цэгээр дамжуулан 1 шуудай нүүрсийг 6000 төгрөг, 1 тонн нүүрсийг 150.000 төгрөгөөр тус тус борлуулж байна.
|
90
|
|
5.1.3. “Утаагүй Мөрөн-Агаар, орчны бохирдлыг бууруулж, байгальд ээлтэй, үр ашигтай хэрэглээг нэмэгдүүлэх замаариргэдийн
замаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ
|
|
5.1.3.2 Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэд олон нийтийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулна
|
18
|
Агаарын бохирдолын эх үүсвэрийн тооллогыг зохион байгуулах, 2 тарифт тоолуур, утаа мэдрэгч төхөөрөмжөөр айл өрхүүдэд суурилуулах
|
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажил зохион байгуулагдсан байна.
|
Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор 4,5,6,7 дугаар багийн 1060 айл өрхөд багаж төхөөрөмжийг суурилуулсан.
Ойн нөөцийг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2 тарифт ухаалаг тоолуурыг агаарын бохирдлын индексээр өндөр бохирдолтой 3,12-р багийн айл өрх, аж ахуйн нэгж байгууллагад суурилуулах ажил хийгдэж эхлээд байна. Нийт 645 ширхэг ухаалаг тоолуурыг суурилуулаад байна.
(Аймгийн Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас-208,0 сая)
|
90
|
|
5.1.3.4 Хог хаягдлын төвлөрсөн цэгийн хогоор бүрхэгдсэн талбайн хэмээг бууруулах ажлыг зохион байгуулах
|
19
|
Тархсан хог хаягдлын хэмжээг бууруулах, хог хаягдлыг төвлөрсөн цэгийн менежментийг үе шаттай сайжруулах ажлыг эхлүүлэх
|
Хогоор бүрхэгдсэн талбайн хэмжээг бууруулах ажил хийгдсэн байна.
Хог хаягдлын төвлөрсөн цэгт ажиллах техник нэмэгдүүлэх хог хаягдлын төвлөрсөн цэгийн менежментийг сайжруулах
|
Хог хаягдлын төвлөрсөн цэгийн тархалтыг багасгах, талбайг хумих, сайжруулах, зогоон татах ажлын хүрээнд 169 га тархсан талбайг 92 га хүртэл хумьж цэвэрлэсэн. 10 га талбайд үнс тархаж голын эргийн хамгаалалтын бүс рүү ойртсон байсныг нийт 6 га талбай болгож цэвэрлэн, 2,5 га талбайд хашилт үүсгэж үзүүр хэсгийг шороогоор хучиж хамгаалж өгсөн. Малын гаралтай хог хаягдал болон хог хаягдлын цэгт 15 тн бодисоор ариутгал хийж, 8 тн усыг цацаж газрыг чийгшүүлж өгсөн. Хог хаягдлын үндсэн овоолгын талбай 5 га талбай нь хог хаягдлаар дүүрч ашиглах боломжгүй байсан. Тус талбайг түрж цэвэрлэж 2 хэсэг газар талбайг гаргаж өгсөн.
Хог хаягдлын цэгийн орох хэсгийг нэг болгож 3,5 км газарт зогоон татсан. Ажлын хүрээнд түрээсийн 25 ширхэг машин механизм, төр, хувийн хэвшлийн байгууллагын 8 механизм нийт 33 механизм ажиллаж хог хаягдлын цэгийн тархалтыг хумьж цэвэрлэж зогоон татаж ажилласан. Мөн ААН, байгууллагууд оролцон 12 га талбайн тархсан хог хаягдлыг гараар түүж цэвэрлэсэн.
(Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар–362,0 сая төгрөг, Аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар-150,0 сая төгрөг)
Хог хаягдлын цэг хүртэл сайжруулсан зам тавигдах ажлын зураг төсөв гарч төсөв батлагдсан байна.
“Мөрөн сумын хог хаягдлын төвлөрсөн цэгийн үйл ажиллагааг сайжруулах тархсан талбайг хумьж, түрж булах, орц гарц гаргах, зогоон татах” А/234 дүгээр захирамжийн ажлын хүрээнд Хог хаягдлын цэгийн хаалт хийх, Хог хаягдлын цэгийн камержуулах ажлын хүрээнд 4 ширхэг камер, компьютер, автомат хаалтыг суурилуулсан хүлээж авах ажлын хэсэг ажиллаж байна.
(Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар-37,0 сая төгрөг)
Элстийн арын хог хаягдлын төвлөрсөн цэгт хашаа барих,таних тэмдэг бүхий самбар хийх ажлыг Төмөр хийц ХХК гүйцэтгэж Хог хаягдлын цэгийн 92 метр хашаа барьж, 4 самбарыг байршуулсан.
(Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 18,0 сая төгрөг)
Сумын төвлөрсөн хог хаягдлын цэгийн ажлын байрыг сайжруулж 40 тн тохижуулсан контейнер тавих ажил батлагдаж тендерт “Их мөсөн уул” ХХК шалгарч ажлыг гүйцэтгэж хүлээлгэж өгөхөд бэлэн болсон байна.
(Сумын Орон нутгийн хөрөнгө оруулалтаар-39,554,758.0 төгрөг)
Хог хаягдлын цэгийн 100 га талбайн биологийн нөхөн сэргээлт хийх, Үнсэн санг нүүлгэх шилжүүлэх, шинээр үнсэн сан байгуулах тендерт Эко эрин тохижилт ХХК шалгарч ажлыг гүйцэтгэж байна.
(Улсын тасвийн хөрөнгө оруулалтаар-1,300,000,000.0 төгрөг)
|
90
|
|
5.1.4.”Хоггүй-Мөрөн” сумын хог хаягдлын менежментийг сайжруулна
|
|
5.1.4.1. “Мөрөн Хот Тохижилт үйлчилгээний төв” ХХК-ны авто парк шинэчлэх, нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, хог хаягдлыг ангилан ялгаж цуглуулж, тээвэрлэх оновчтой менежментийг хэрэгжүүлнэ
|
20
|
Хогийн цэгийг дарж булшлах гинжит эксватор худалдан авах. Айл өрх аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдлыг хуваарийн дагуу ачиж тээвэрлэх менежментийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх
|
Хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр ашиглагдаж байгаа машин техникийн тоо
|
Сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан “Хур хог хаягдал, орчны бохирдлыг устгах, цэвэрлэх үйлчилгээ”-ний гүйцэтгэгч сонгох Сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан ажлын хэсэг хуралдаж 1,2,3,4,5,11 дүгээр багуудын Хог ачилтыг” Мөрөн Хот тохижилт үйлчилгээний төв” ХХК, 6,7,8,9,10,12,13,14 дүгээр багуудын Хог ачилтыг “Эко эрин тохижилт” ХХК-д гэрээгээр гүйцэтгүүлэхээр болсон. Гэрээний дагуу “Эко эрин тохижилт” ХХК нь сумын хог тээвэрлэлтэд 2024 онд өөрийн хөрөнгөөр өрөө буулгагч машин 1 ширхэг худалдан авч машин механизмын тоогоо нэмэгдүүлсэн байна.
Мөрөн ХТҮТ ХХК-д парк шинэчлэлийн хүрээнд хог хаягдлын цэгийн талбайг түрэх зориулалтын гинжит бульдозер авто машиныг хүлээлгэн өгсөн.
(Аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас-300,0 сая төгрөг)
|
90
|
|
21
|
“Мөрөн сумын Хог хаягдлын нэгдсэн менежментийг 2023-2032 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, стратеги төлөвлөгөө”- г хэрэгжүүлэх ажиллах
|
2024 онд төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх
|
Мөрөн сумын Хог хаягдлын нэгдсэн менежментийг 2023-2032 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд Мөрөн сумын 14 багт 14 хэсгийн ахлагч нарыг ажиллуулан иргэдэд хог хаягдлын хууль тогтоомж болон хог хаягдлын ачилтын мэдээ мэдээллийг хүргэж ажиллаж байна.
(Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс -3,0 сая төгрөг)
“Мөрөн ХТҮТ ХХК”-тай хамтран Хог хаягдал хүлээн авах түр цэгийг 3,4 дүгээр багийн 2 байршилд ажиллуулан, 3 тн ангилан ялгасан хог хаягдлыг хүлээн авлаа.
Хөвсгөл ид шидийн орон ТББ-д 1 ширхэг пресслэгч хүлээлгэн өгч байна
(Сумын Орон нутгийн хөрөнгө оруулалтаар 10,0 сая төгрөг)
Сумын хог хаягдлын төвлөрсөн цэгийн ландфилл технологийн байгууламж”-ийн төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, төлөвлөгөөний бодлогын баримт бичгийг “Эртэч Наран ХХК” гүйцэтгэн хүлээлгэн өгсөн.
|
90
|
|
22
|
Хог хаягдлыг ангилан ялгах, цуглуулах, чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуй нэгж байгууллагаас гарсан санал, санаачилгыг дэмжих, сумын дахивар авах төвийн үйл ажиллагааг өргөтгөх, техник тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх
|
Дахивар нийлүүлэх цэгийн тоо.
|
Сумын дахивар авах төвийн ажилтан Б.Ганчимэгт дахивар цуглуулах ачаа тээвэрлэх зориулалтын Porter авто машиныг хүлээлгэн өгсөн. “Мөрөн сумын Мөн сумын 14 багт ангилан ялгасан хог хаягдал хүлээн авах 4 цэг байгуулан ажиллуулж байна. Тус цэгүүдэд 2024 оны байдлаар дахин боловсруулах боломжтой дараах хаягдлыг хүлээн авсан байна. Тус цэгүүдэд 2024 онд дахин боловсруулах боломжтой дараах хаягдлыг хүлээн авсан байна. Үүнд: Хуванцар 3,6 тонн, лааз 5,5 тонн, бохир хуванцар 11,3 тонн, гялгар уут 11,8 тонн, шил 280 000 ширхгийг хүлээн авч Улаанбаатар хот руу тээвэрлэсэн байна.
(Аймгийн Орон нутгийн хөгжлийн сангаас-25,0 сая төгрөг)
“Ид шидийн орон” ХХК-тай, “Дахивар хог хаягдлын үйлчилгээ, сургалт нөлөөллийн ажил” төсөл хөтөлбөрийн дагуу хамтарсан гэрээг байгуулан Аймшгийн баярын өдрөөр хуванцрын үдэшлэг зохион байгуулж 2тн хуванцрыг цуглуулж дахиврын цэгт хүргүүлсэн. Сумын ЗДТГ, боловсролын байгууллагын удирдлагууд, “Эко эрин тохижилт” ХХК-ийн төлөөллүүдтэй хамтарсан хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан. 9-н сургууль явуулж буй сургалтуудынхаа төлбөрт дахин ашиглах боломжтой хог хаягдлыг сайн жишиг нэвтрүүлж байна.
(Сумын Орон нутгийн хөрөнгө оруулалтаар-18,0 сая төгрөг)
Эко клубийн үйл ажиллагааг дэмжиж хог хаягдлыг ангилан ялгаж зөв хандлагыг хэвшүүлэх, сургуулиар дамжуулан эцэг, эхчүүдэд сургалт мэдээлэл хүргэх ажлыг хийсэн. “Титэм” ерөнхий боловсролыг сургуулийн Эко клубтэй хамтран 100 эцэг, эхэд “Хогны хувьсгал” сургалтыг зохион байгуулж 100 ширхэг даавуун торыг өгсөн. Баасан гарагт дахивар авах өдөр болгосон.
(Олон Улсын төсөл хөтөлбөрөөс-1000 евро)
“Мөрөн сумын дахиврын тээвэр логистикийн төв байгуулах төсөл”-ийг Япон улсын “Өвсний үндэс төсөл”, НҮБ-ын Байгаль орчны төслүүдтэй хамтран хэрэгжүүлэхээр төслийн үндсэн бичиг баримтыг боловсруулан хүргүүлсэн.
|
90
|
|
|
23
|
Хог хаягдлын ангиан ялгах чиглэлээр Дахивар өгөх өдөр”, “Өгөөмөр өдөр”–ийг зохион байгуулах
|
“Дахивар өгөх өдөр”, “Өгөөмөр өдөр” арга хэмжээг 2 удаа зохион байгуулсан
|
“Дахивар авах өдөр” “Өгөөмөр өдөр 2024” ажлыг 2024 оны 09 дүгээр сарын 19-нд наадмын талбайд зохион байгуулж 30 иргэн, ААН оролцож хуванцар, шил, бохир сав 100 кг дахивар хог хаягдлыг цуглуулж дахиврын цэгт хүлээлгэн өгч, 50 ширхэг ном, 150 ширхэг шинэ болон хуучин хувцас, гутал бусад хэрэгслийг цуглуулан хэрэгцээт иргэдэд хүргэсэн.
Мөрөн ХТҮТ ХХК-тай хамтран Хог хаягдал хүлээн авах түр цэг 3,4 дүгээр багт 2 байршилд ажиллуулан ангилан ялгасан 3 тн хог хаягдлын хүлээн авсан байна.
|
90
|
|
5.1.5. Усны нөөцийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулна
|
|
5.1.5.1. Хүн амын ундны усны чанарыг сайжруулах чиглэлээр
|
24
|
Усны хамгаалалтын бүсийн тэмдэглүүлэлт хийх дэглэмийг мөрдүүлнэ
|
Хууль сурталчилгааны самбар байрлуулна
|
Монгол Улсын Шадар сайдын баталсан "Үер уснаас урьдчилан сэргийлэх" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Дэлгэрмөрөн голын эрэг дагуу эрсдэл өндөр 10 цэгт анхааруулах самбарыг Мөрөн сумын ИТХ, ЗДТГ, аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Хөвсгөл орон нутгийн хөтөлбөр, Онцгой байдлын газартай хамтран хийж гүйцэтгэсэн.
|
90
|
|
5.1.5.3. Ундны усны чанар аюулгүй байдлыг сайжруулж стандартын шаардлага хангасан усаар хүн амын хэрэгцээг хангана
|
25
|
"Усны өдөр"-ийг зохион байгуулах, гүний ус ашиглалтыг буруулах чиглэлээр олон талт нөлөөлөлийн арга хэмжээ зохион байгуулах
|
Арга хэмжээ зохион байгуулагдсан байна.
|
Сумын Засаг даргын 2024 оны А/60 тоот захирамжаар “Усны өдөр”-ийн үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилсон. 2024 оны 3 дугаар сард Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд “Цэнхэр алт” сэдэвт гар зургийн уралдааныг 3 үе шаттайгаар зохион байгуулж 293 бүтээл ирснээс 9 бүтээлийг шалгаруулан шагнаж урамшууллаа. Үүнд Дэлгэрмөрөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид эхний 6 байрыг эзэлж амжилттай оролцож эхний 3 байр эзэлсэн 9 сурагчид 500.0 мянган төгрөгийн шагналыг Байгаль орчныг нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас тооцож олгосон.
|
90
|
|
5.1.6.1. Байгаль орчны хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулж, стандарт, хэм хэмжээг мөрдүүлэх ажлыг зохион байгуулна.
|
26
|
Байгаль орчны хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж, байгаль хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх. ЕБС-уудын “Эко” клубуудын үйл ажиллагааг дэмжих
|
Иргэний тоо, “ Эко” клубуудын үйл ажиллагаа.
|
Байгаль орчны сайд Б.Бат-Эрдэнийн дэмжлэг, сумын Засаг даргын санаачилгаар “Ногоон Мөрөн-Тэрбум мод” зөвлөгөөн зохион байгуулж 400 гаруй иргэн, ААН, албан байгууллагын ажилчид оролцсон.
Байгаль орчны тухай багц хуулиудтай холбоотой 8 төрлийн постер мэдээлэл бэлтгэн Мөрөн хотын Засаг даргын Тамгын газрын цахим хуудас, 14 багийн цахим хаягаар байршуулан давхардсан тоогоор 3,237 удаа шэйр хийгдэж, 132,420 хүн хандсан байна.
|
90
|
|
27
|
“Байгаль орчны тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг таслан зогсоох чиглэлээр хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулах
|
Хяналт шалгалт зохион байгуулж, холбогдох арга хэмжээг авсан байна
|
Ойн чиглэлээр:
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2024.01.24-ний өдрийн 01/03 удирдамжийн хүрээнд Ойн тухай хууль, хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ойн мэргэжлийн байгууллага-4, хөрөө рамд 4 удаа шалгалт хийж, түлээ бэлтгэж тээвэрлэж байгаа 8 сумын 120 иргэн хамрагдав. Шинэс түлшний захад 18 сумаас 8 ойн мэргэжлийн байгууллагын 1650 тээврийн хэрэгслийн 4620м3 түлээний модны эрхийн бичиг, гарал үүслийн бичгийг бүртгэв.
Сумын Засаг даргын удирдамжийн хүрээнд Сондор орчмын зориулалтын бус газарт түлээ худалдан борлуулж байгаа иргэдийг “Шинэс” түлээний зах руу төвлөрүүлэн ажиллалаа.
Aн, амьтны чиглэлээр:
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2024.01.24-ний өдрийн 01/02 удирдамжийн хүрээнд Дэлгэрмөрөн гол дагуу бургасан ойд хяналт шалгалтын ажлыг аймгийн Байгаль орчны газар, Дэлгэрмөрөн-Шишхэд голын сав газрын захиргаатай хамтран зохион байгуулж 16 айл өрх, 28 иргэнд хууль сурталчилж, зөвлөмж гарын авлагаар хангасан.
Ойн дагалт баялаг, хууль бус ан агнуур, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын шилжилт хөдөлгөөнийг хянах чиглэлээр 24 цагийн эргүүл хяналтыг Хатгал гарах чиглэл, Хилэнтийн гүүр чиглэлд хуваарийн дагуу 12 удаа гарч нийт 3450 гаруй авто машиныг шалгасан.
Шалгалтын явцад 2 ширхэг хууль бус тарвага тээвэрлэж явсан зөрчил илрүүлж Зооноз өвчин судлалын төв болон Экологийн цагдаад шилжүүлсэн.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын чиглэлээр:
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2024.01.24-ний өдрийн 01/09 удирдамжийн хүрээнд “Дэлгэрмөрөн-Шишхэд” голын сав газрын захиргаатай хамтран урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэсэн.
Шалгалтаар усны сан бүхий газрын хамгаалалтын дэглэмийг зөрчиж хайрга олборлож байсан 8 иргэнд холбогдох хууль дүрмийг танилцуулан, дахин зөрчил гаргахгүй байх талаар анхааруулсан.
Усан сан бүхий газрын хамгаалалтын бүсэд урьдчилан сэргийлэх байдлаар хууль сурталчилгааны самбар байршуулсан.
Усны чиглэлээр:
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2024.01.24-ний өдрийн 01/06, 01/11 удирдамжийн хүрээнд Байгаль орчны газар, “Дэлгэрмөрөн-Шишхэд” голын сав газрын захиргаатай хамтран цэвэр ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 2 удаа хяналт шалгалт хийж, 3 иргэн, 2 ААНБ-д дүгнэлт гаргуулах, 6 ААНБ-ын тоолуурын баталгаажуулалтыг шалгаж зөвлөмж, мэдээлэл өгсөн. Баллонтой ус үйлдвэрлэдэг 3 үйлдвэр (Хөвсгөл Хүнс ХХК, Амттус, Цэнхэр сувд)-ийн үйл ажиллагаатай танилцаж, зөөврийн усаар үйл ажиллагаа явуулдаг авто угаалгын газруудад бохир ус нийлүүлэх, ногоон байгууламжийн усалгаанд дахин ашиглах тал дээр анхаарч ажиллах талаар ярилцлаа.
Хог хаягдлын чиглэлээр:
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2024.01.24-ний өдрийн 01/08 удирдамжийн хүрээнд Мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд 2 удаа хяналт шалгалт хийж, хог хаягдлын ачилт тээвэрлэлт хийх гэрээний хэрэгжилтийг шалгаж төвлөрсөн хогийн цэгт зайлуулж байхыг зөвлөж мэдээллийг өгсөн.
|
90
|
|
5.1.7. Цөлжилтөөс сэргийлэх, газрын доройтлыг бууруулах хамгаалалтын менежментийг хэрэгжүүлнэ
|
|
5.1.7.1. Үерийн улмаас болон түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны улмаас эвдэрсэн газарт техникийн нөхөн сэргээлт хийх
|
28
|
Хатгал чиглэлийн засмал зам дагуух эвдэрсэн газарт техникийн нөхөн сэргээлт хийх
|
Нөхөн сэргээлт хийх
|
Хатгал гарах зам дагуу эвдэрсэн газрын техникийн нөхөн сэргээлт хийх ажлыг “Жи Би Сартуул” ХХК гүйцэтгэж Мөрөн сумын Засаг даргын А/197 дугаар захирамжийн дагуу ажлын хэсэг ажлыг хүлээж авсан
(Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс-8,0 сая төгрөг)
|
90
|
|
5.2. ГАЗРЫН БОДЛОГО-ИРГЭНДЭЭ ЭЭЛТЭЙ, ИЛ ТОД ГАЗРЫН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
|
|
5.2.1. Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг үндэслэн сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг иргэдийн саналд тулгуурлан боловсруулж сумын ИТХ-аар батлуулж хэрэгжүүлнэ.
|
1
|
Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг үндэслэн сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг иргэдийн саналд тулгуурлан боловсруулж сумын ИТХ-аар батлуулж хэрэгжүүлнэ
|
2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан байна
|
2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний саналыг иргэдээсээ хүлээн авч тухайн саналыг Газар зохион байгуулалтын цахим мэдээллийн санд бүртгэж баталгаажуулж оруулсан. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор “Сумын 2024 оны газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөө”-г батлуулан, хэрэгжүүлэн ажиллаcан.
- Төрийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд эзэмшүүлэхээр 12 нэгж талбар
- Иргэн аж ахуй нэгж байгууллагад дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр 4 нэгж талбар
- Иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээнд газрыг эзэмшүүлэхээр 11 нэгж талбар
- Нөхөн бүрдүүлэлтээр иргэнд өмчлүүлэх газрын 38 нэгж талбар бүхий нийт 65 нэгж талбар газрууд төлөвлөгөөнд батлагдсан. Үүнээс
Аймгийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн А/267 захирамжаар 14-р баг Мөрөн сумын Засаг даргын тамгын газар, 10-р баг нутгийн аваргууд сургууль, 10-р баг арван дөрөвдүгээр цэцэрлэг, 13-р баг Сод эрдэм сургууль, 13-р баг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, 10-р баг далайн элбэрэлт ӨМТ, 8-р баг Аймгийн засаг даргын тамгын газруудыг эзэмшүүлсэн. Мөн сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн А/119 захирамжаар 9-р баг Хөвсгөл Эрчим хүч ХХК, 1-р баг нисэх явах зам дагуу Хилийн цэргийн 0257 дугаар анги, Цагдаагийн газруудыг эзэмшүүлсэн байна. Төлөвлөгөөнд орсон 12 нэгж талбар хэрэгжсэн байна.
2024 оны 07 сарын 01-ны өдрийн А/338 дугаар захирамжаар 1 иргэнд дуудлага худалдаагаар эзэмшүүлэх захирамж гарсан.
2024 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн А/266 дугаар захирамжаар 8 иргэнд амины орон сууцны газар эзэмшүүлсэн.
Нөхөн бүрдүүлэлтээр иргэнд өмчүүлэхээр 38 нэгж талбар бүхий газар төлөвлөгдсөнөөс 6-р баг 7-5 тоот, 10-р баг 20б-19, 33, 10, 7, 22, 02 тоотуудыг нөхөн бүрдүүлж газрын кадастрын мэдээллийн цахим санд бүртгэж баталгаажуулсан. 2024 оны 07 сарын 08-ны өдрийн 04 дугаар тогтоолоор 2024 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол орсон. 19 нэгж талбар бүхий газар батлагдсанаас Аймгийн Засаг даргын 2024 оны 10 сарын 24-ны өдрийн А/566 дугаар захирамжаар 8-р баг Нутгийн аваргууд сургуульд эзэмшүүлсэн.
|
90
|
|
2
|
Газрын зөрчлийг бууруулах зорилгоор “Хашаа” арга хэмжээг жил бүр зохион байгуулж ажиллах
|
Зөрчлийг арилгуулсан байх, хувиар
|
2024 онд Зөвшөөрөлгүй хашаагаа сунгасан болон объект барьсан иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 20 мэдэгдэх хуудас өгcөн Үүнээс мэргэжлийн хяналтын улсын байцаагчид 2 нэгж талбар, байгаль орчны Улсын байцаагчид 1 нэгж талбарыг шилжүүлэн ажилласан. Сумын ойролцоо Дулааны энгэр, Соёмботой уулын араар хаваржиж зусаж байгаа айл өрхүүдэд хугацаатай мэдэгдлийг 10 иргэнд хүргэж ажилласан. Сумын цахим хаяг болон Хөвсгөлийн өнгө фейсбүүк хуудастай хамтран анхааруулга мэдээллийг тогтмол хүргэж ажиллаж байна. Өгсөн хугацаатай мэдэгдлийн дагуу 10 иргэн зөрчлөө арилгаж хашаагаа татсан байна.
|
70
|
|
5.2.2.Иргэдэд газрыг үнэгүй өмчлүүлэх аяныг зохион байгуулж, иргэдийн газар өмчлөлийг нэмэгдүүлсэн байна
|
3
|
Иргэдэд газрыг үнэгүй өмчлүүлэх аяныг зохион байгуулж, иргэдийн газар өмчлөлийг нэмэгдүүлсэн байна
|
газар өмчилсөн иргэдийн тоо
|
Иргэдэд газрыг үнэгүй өмчлүүлэх аяныг зохион байгуулж, иргэдийн газар өмчлөлийг нэмэгдүүлэх талаар Мөрөн сумын веб сайт болон Аймгийн ГХБХБГ-ын албан ёсны цахим хаяг, цахим сайтаар мэдээлэл хүргэж ажилласан. 2024 онд egazar.gov.mn цахим сайтаар дамжуулан эзэмшил газраа өмчлөх 50 иргэний өргөдөл ирснээс 38 иргэнд Аймгийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 14-ны А/246, 2024 оны 06 дугаар сарын 24-ны А/326, 2024 оны 08 дугаар сарын 12-ны А/412, 2024 оын 08 дугаар сарын 27-ны А/430, 2024 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн А/577 захирамжуудаар өмчлүүлсэн байна.
|
90
|
|
5.2.3 Хаягжилтын нэгдсэн системийг ашиглаж, сумын хэмжээнд хаягжуулалтын ажлыг зохион байгуулна.
|
4
|
Хаягжуулалтын ажлыг сумын хэмжээнд зохион байгуулах
|
гүйцэтгэлийн хувь
|
LM-2 программд Мөрөн сумын 14 багийн хаягжуулалтын мэдээллийг бүрэн оруулсан. Гүйцэтгэл 100 хувьтай байна.
|
90
|
|
5.3 ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
|
|
Аялал жуулчлалд оролцогч талуудын хамтын ажиллагаанд тулгуурласан ээлтэй аялал, жуулчлал, нутгийн иргэдэд түшиглэсэн эко аялал жуулчлалыг хөгжүүлнэ
|
|
5.3.1 Аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэх
|
1
|
Аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөөний 2021-2024 онд хэрэгжүүлэхээр тусгагдсан арга хэмжээний холбогдох арга хэмжээг хяналтанд авч хэрэгжүүлнэ.
|
Аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөөг 85 хувь доошгүй
|
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 41 дүгээр тогтоолоор “Мөрөн сум /хот/-ын аялал жуулчлалын 2020-2024 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө”-г батлуулж 2024 онд хамаарал бүхий 4 зорилт 28 арга хэмжээний хэрэгжилтийг тооцон хагас, бүтэн жилээр гаргаж хэрэгжилт 88 хувиар хангаж аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт хүргүүлсэн.
|
90
|
|