МӨРӨН СУМЫН 17 ДАХЬ ЗАСАГ ДАРГА Х.ТАЙВАНБАЯР ТАМГАА ГАРДАН АВЛАА.
2024-11-15 12:03:11,   669

2024 оны 10 сарын 28-ны өдөр хуралдсан Мөрөн сумын ИТХ-ын Анхдугаар хуралдаанаар нийт төлөөлөгчдийн 71.4% ын саналаар Хадбаатарын Тайванбаярыг сумын Засаг даргаар сонгосон.

Өнөөдөр “Сумын Засаг даргын албан тушаалд томилж, үргэлжлүүлэн ажиллуулах тухай” Аймгийн засаг даргын 2024 оны 11-р сарын 13-ны өдрийн Б/89 дугаар захирамжийн дагуу тамга, тэмдэгээ гардан авлаа.

Мөрөн сумын Засаг дарга Х.Тайванбаяр ахмад үеээсээ суралцаж, хийж хэрэгжүүлсэн ажлыг үргэлжлүүлэн, үр дүнг үзүүлж, сум орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө сэтгэл, зүтгэлээ зориулан ажиллахаа илэрхийллээ.

Сумын ИТХ-ын дарга Л.Баярхүү, ИТХ-ын нарийн бичгийн дарга Т.Мягмарсүрэн нар ИТХ-ын ажлын албаны зүгээс ажилд нь амжилт хүсч, 2024-2028 оны хугацаанд Мөрөн хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө нягт хамтарч ажиллахаа илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

2024-11-15 12:03:11

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'xsl.so' (tried: /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so (/lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30), /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so (/opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0