НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛГООР ХҮҮХДИЙН 5 АВТОБУСАНД GPS СУУРИЛУУЛЛАА.
2023-09-14 16:19:09,   279

Мөрөн сумын ЗДТГ-аас хичээл сургууль орсонтой холбогдуулан хүүхдийн 5 автобусанд GPS болон түлш мэдрэгч суурилуулаад байна. Ингэснээр цагийн хувиар болон маршрутын дагуу зорчиж байгаа эсэх, жолооч замын хөдөлгөөнд аюулгүй оролцож буйг хянахаас гадна түлшний зарцуулалтад хяналт тавих боломжтой юм.

Уг төслийг “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн 8.990.000 төгрөгийн санхүүжилтээр “Смарт Жи Пи Эс” ХХК гүйцэтгэлээ.

2023-09-14 16:19:09