СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023" АЯНЫ ХҮРЭЭНД СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ИЛТГЭЛ ТАВИГДЛАА.
2023-09-07 15:33:00,   279

Соёлын яамнаас үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх, соёлын салбарын ажилтнуудыг чадваржуулах, иргэдэд хүргэх соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Соёлын сэргэлт-2023” аяныг Хөвсгөл аймагт зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд төрийн байгууллагын ажилтан албан хаагчдад Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн Г. Бадамсамбуу "Аялал жуулчлалын нөөц ба бүтээгдэхүүн", Соёл урлаг судлалын хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор М.Энхбаатар “Монголын бэлчээрийн мал аж ахуйн соёл” сэдвээр илтгэл тавилаа.

Соёлын ажлыг урлагийн тоглолтоор хязгаарлагдахгүй, соёлын өвийг хамгаалах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хийж буй ажлаа соёл урлагийн байгууллагууд олон нийтэд танилцуулж байгаагийн нэг хэсэг нь судалгаа, шинжилгээний үр дүн, хийгдсэн судалгааны үр дүнг тайлбарласан, танилцуулга хэлбэртэй бичигдсэн чухал илтгэлүүд байлаа.

2023-09-07 15:33:00

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'xsl.so' (tried: /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so (/lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30), /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so (/opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0