ӨГӨӨМӨР ӨДӨР" буюу өөрт байгаа бүхнээсээ бусадтай хуваалцах өгөх өдрийг зохион байгуулж ажиллаа
2023-08-30 00:00:00,   89

Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Барут Марк хотын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа “Мөрөн хотын ахуйн хог хаягдлын тогтвортой менежментийг сайжруулах нь” төслийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан 2023 оны 08 дугаар сарын 30-ний өдрийн 11:00-18:00 цагт Чингүүнжавын талбай дээр "ӨГӨӨМӨР ӨДӨР" буюу өөрт байгаа бүхнээсээ бусадтай хуваалцах өгөх өдрийг зохион байгуулж ажиллаа.Акталсан сурах бичиг, устгалд оруулах архивын баримт бичиг,нэг удаагийн цаасан аяга, таваг, картон цаас, гэх мэт хаягдал бүх төрлийн цаас, сурагчийн дүрэмт хувцасны солилцоо, сурах бичгийн солилцоо, хичээлийн хэрэгслийн солилцоо, өөрт хэрэглэхгүй хувцас эдлэлээ хэрэгтэй хүнд нь бэлэглэх гээд маш олон үйл ажиллагаа явагдаж өнгөрлөө.Тус арга хэмжээнд идэвхтэй оролцож хамрагдсан иргэд,ААН,байгууллагууддаа гүн талархал илэрхийлье…

2023-08-30 00:00:00