МӨРӨН СУМЫН ЗДТГ, НЭМЭЛТЭЭР ИРГЭДИЙН "ХАРЦАГА" БҮЛЭГТЭЙ ГЭРЭЭ ХИЙЖ, 300 НОХОЙ УСТГАХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
2024-09-16 15:01:22,   149

Мөрөн сумын ЗДТГ, “Мөрөн хот тохижилт үйлчилгээний төв” ХХК-тай 1666 нохой устгах гэрээ байгуулан ажиллаж байгаа. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор нэмэлтээр "Харцага" бүлэгтэй гэрээ байгуулж 300 нохой устгах ажлыг 2024 оны 09 сарын 09-ний өдрөөс эхлүүлсэн. Одоогийн байдлаар нохой устгал 80 хувьтай үргэлжилж байна.
Иймд иргэд, оршин суугчид өөрийн нохойгоо өглөө 06 цагаас оройн 00 цаг хүртэл уяатай байлгахыг анхаарна уу. Иргэд та бүхэн 8697-5662 утсаар холбогдон золбин нохойны байршлын мэдээлэл, дуудлага өгөх боломжтой.

2024-09-16 15:01:22