ОРОН НУТГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР “ХҮНДЭТГЭЛИЙН ХААЛГА” ХҮРТЭЛ ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ АГААРЫН ШУГАМ , ШИЛЭН КАБЕЛ ТАТАХ, КАМЕРЖУУЛАХ АЖИЛ ХИЙГДЭНЭ.
2024-08-09 15:36:58,   164

Мөрөн сумын 2024 оны Орон нутгийн хөрөнгө оруулалтаар санхүүжихээр батлагдсан “Хүндэтгэлийн хаалга” хүртэл Цахилгаан дамжуулах агаарын шугам татах ажлыг 61,818,346 төгрөг, Хүндэтгэлийн хаалга руу шилэн кабел татах, камержуулах ажлыг 21,417,195 төгрөгөөр гүйцэтгэхээр “Стандарт Нетворк” ХХК шалгарч гэрээ байгуулсан.

Өнөөдөр Мөрөн сумын Засаг даргын орлогч Ч.Батсүх, Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Л.Оюун-Эрдэнэ, Хөвсгөл Эрчим Хүч ХХК-ийн ерөнхий инженер Г.Даваадорж, Хөвсгөл барилга захиалагчийн хяналтын төв ОНААТҮГ-ын захирал Х.Даваасүрэн, цахилгааны инженер Б.Батхуяг, холбоо дохиоллын хяналтын инженер Н.Оргилболд, зураг төсвийн компанийн төлөөлөл “Адмо Наяд” ХХК-ийн захирал Д.Мөнх-Эрдэнэ, гүйцэтгэгч компанийн төлөөлөл, “Стандарт Нетворк” ХХК-ийн ерөнхий инженер Т.Сумъяасүрэн нар ажлын талбайд очиж, гүйцэтгэлийн зураг төсөвтэй танилцан хэрхэн хэрэгжүүлж ажиллах талаар санал бодлоо хуваалцлаа.

2024-08-09 15:36:58