МӨРӨН СУМЫН МОНГОЛ АРДЫН НАМЫН ХОРОО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2024 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ХҮСЭЛТ, БАРИМТ БИЧГЭЭ МӨРӨН СУМЫН СОНГУУЛИЙН ХОРООНД ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ.
2024-08-09 12:54:52,   715

Мөрөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Мөрөн сумын Монгол Ардын намын хороо оролцох хүсэлт, баримт бичгээ 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Мөрөн сумын Сонгуулийн хороонд хүлээлгэн өглөө.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Нам, эвслийг төлөөлж тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх намын салбар байгууллага нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, орон нутгийн Хурлын сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ гэж заасны дагуу 8 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох, нам, эвслүүд хүсэлт, баримт бичгээ тухай шатны сонгуулийн хороонд хүргүүлэх юм.

2024-08-09 12:54:52

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'xsl.so' (tried: /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so (/lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30), /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so (/opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0