МОД ТАРЬЖ НОГООН БАЙГУУЛАМЖАА НЭМЭГДҮҮЛСЭН ӨРХИЙГ Д.ТӨМӨР АГСНЫ ГЭР БҮЛЭЭС ШАГНАЖ УРАМШУУЛЛАА
2023-08-29 08:21:17,   100

Мөрөн хотын Засаг дарга асан Д.Төмөр агсны нэрэмжит “НОГООН ӨРХ” шалгаруулах болзолт уралдаанд амьдрах орчиндоо мод тарьж, Мөрөн хотынхоо ногоон хөгжлийн төлөө зөв үлгэр дуурайлал үзүүлэн идэвх санаачилгатай оролцсон өрхийг шалгаруулан өргөмжлөл мөнгөн шагналаар шагналаа.Тус уралдааныг Д.Төмөр агсны охин Т.Мөнхгэрэл Мөрөн сумын Засаг даргын Тамгын газартай хамтран зургаа дах жилдээ амжилттай зохион байгуулж байгаа ба 50 гаруй өрх материалаа ирүүлснээс дараах гурван өрхийг шалгаруулав.

“НОГООН ӨРХ” шалгаруулах болзолт уралдааны шагналт байрын эзэд:

Тэргүүн байр: Мөрөн сумын 12-р багийн иргэн П.Баярсайхан

Дэд байр: Мөрөн сумын 4-р багийн иргэн Ш.Жамсранжав

Гутгаар байр: Мөрөн сумын 3-р багийн иргэн Д.Рина

2023-08-29 08:21:17