Бүх нийтийн их цэвэрлэгээ болно
2024-04-30 12:36:40,   81

МӨРӨН СУМЫН 10-Р БАГТ ГЭРЭЛТҮҮЛГИЙН АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ КОМПАНИТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.

Өнөөдөр Мөрөн сумын Засаг дарга 10-р багийн гудамжнуудад гэрэлтүүлгийн ажил гүйцэтгэхСтандарт НетворкХХК-ийн төлөөллүүдтэй уулзаж гэрээ байгууллаа. Тус компани нь 2024 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 84,860,654 төгрөгний төсөвт өртөгөөр 10-р багийн 10.1а, 10.4, 10.35а гудамжнуудад гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэнэ.

УулзалтыгМөрөн хот тохижилт үйлчилгээний төвОНӨХХК-ийн гэрэлтүүлгийн инженер Б.Отгонтөгс болон холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулан зохион байгууллаа. Сумын Засаг дарга Х.Тайванбаяр гүйцэтгэгч талд ажлаа хариуцлагатай, чанартай, хугацаанд нь хийж гүйцэтгэн, аюулгүй байдлаа хангаж ажиллахыг үүрэг болголоо.

2024-04-30 12:36:40