Мөрөн сумын “Ногоон өрх” шалгаруулах болзолт уралдаан зарлагдлаа.
2023-07-25 00:00:00,   165

Мөрөн сумын Засаг дарга асан Дэжээгийн Төмөрийн нэрэмжит   ”Ногоон өрх” шалгаруулах болзолт уралдааныг 2018 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ. Энэ жил энэхүү болзолт уралдааныг 2023 оны 07 дугаар сарын 25-аас 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд зарлаж байна. Материалыг  зургаар баримтжуулсан, товч тайлан хэлбэрээр ирүүлнэ. Шалгуур үзүүлэлт: Үүнд: • Айл өрхийн хашааны орчны тохижилт хийсэн -явган хүний зам, сүүдрэвч, сандал... гэх мэт • Хашаандаа шинээр ногоон байгууламж бий болгосон байдал -цэцгийн мандал, бүх төрлийн мод, бут , жимсний мод тарьсан байх. • Хашааны хаалга, гадна үзэмжийг сайжруулсан байдал, хаягжилт, хашааны гэрэлтүүлэг, хог хаягдал, шарилж луулийг цэвэрлэсэн байдал • Ариун цэврийн байгууламжаа сайжруулсан байх • Хог хаягдлыг ангилан ялгадаг байх • Өрхийн аж ахуй эрхэлдэг байх. Төмс хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, тариалсан байдал, Шагналын сан: 1-р байр -500,000 төгрөг , өргөмжлөл ( 1 өрх )   2-р байр-300,000 төгрөг, өргөмжлөл   ( 1 өрх ) 3-р байр-200,000 төгрөг , өргөмжлөл   ( 1өрх ) Зохион байгуулагч: Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар, Мөрөн сумын Засаг дарга асан Д.Төмөрийн гэр бүл

2023-07-25 00:00:00