“ИРГЭДЭЭ СОНСЪЁ” ӨДӨРЛӨГТ 36 БАЙГУУЛЛАГА ОРОЛЦЛОО.
2024-04-08 21:28:10,   177

“ИРГЭДЭЭ СОНСЪЁ” ӨДӨРЛӨГТ 36 БАЙГУУЛЛАГА ОРОЛЦЛОО.

Өнөөдөр Чингүнжавын талбайд зохион байгуулагдсан “ Иргэдээ сонсъё” нээлттэй өдөрлөгт Мөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг 36 байгууллага оролцож үйл ажиллагаагаа сурталчилж, иргэдэд нэг дороос төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэж ажиллалаа. Энэхүү өдөрлөгт Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын хамт олон оролцож иргэдэд дараах үйлчилгээг үзүүллээ. Үүнд:

Е-Mongolia цахим системийн үйлчилгээ

“Мөрөн хот тохижилт үйлчилгээний төв” ОНӨХХК-ийн үйл ажиллагаа

“Эко Эрин” компанийн үйл ажиллагаа

Байгаль орчин тогтвортой хөгжлийн бодлогын тасгийн үйл ажиллагаа

Орон нутгийн хөгжлийн сан болон нохойн албан татварын санал асуулга зэрэг үйлчилгээг үзүүлж ажиллалаа. Нээлттэй хаалганы өдөрлөгт оролцсон байгууллагууд нийт

4564 иргэнд төрийн үйлчилгээг үзүүлж ажиллажээ.

 

2024-04-08 21:28:10