“ШАРИЛЖГҮЙ МӨРӨН” АЯН ЗАРЛАГДЛАА
2023-07-20 16:41:55,   169

ХАДАЛТ, ТАЙРАЛТЫГ 2-3 ЖИЛ ДАРААЛАН ХИЙСНЭЭР ШАРИЛЖ, ЛУУЛИЙН ТӨРЛИЙН УРГАМАЛ БАГАСЧ, ЦААШИД ОЛОН НАСТ ӨВСЛӨГ УРГАМАЛ НЭМЭГДЭЖ УРГАХ НӨХЦӨЛ БҮРДДЭГ.

Мөрөн сумын ЗДТГ, Хот тохижилт үйлчилгээний төв” ХХК хамтран сумын нутаг дэвсгэрт шарилж төрлийн ургамал их ургаж байгаатай холбогдуулан эрүүл орчинд аж төрөх зорилтын хүрээнд айл өрх, аж ахуйн нэгж байгууллага ойр орчныхоо 50 хүртэлх метр газрын шарилжийг хадаж цэвэрлэх   “Шарилжгүй Мөрөн” аяныг  зарлалаа. Иргэд болон байгууллага ойр орчмын шарилжийг зулгааснаар эрүүл орчинд аж төрөх боломж олдох төдийгүй шарилжаас үүдэлтэй харшлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилготой юм.

1.Эзэмшил газар болон орчны 50 метр хүртэлх газрын хог хаягдал, тамхины иш, шарилж луулийг тогтмол цэвэрлэж, хог хаягдал хадгалах түр цэгт хадгалан хуваарийн дагуу “Мөрөн Хот тохижилт үйлчилгээний төв” ХХК-д дуудлага өгч ачуулах.

2.Хог хаягдлыг түр хадгалах болон байгууллагын гадна хог хаягдлыг ангилан ялгах зориулалтын хогийн сав байхгүй тохиолдолд зориулалтын хогийн сав  байршуулах. Үүссэн хог хаягдлыг ангилан ялгаж дахивар хог хаягдлыг “ Мөрөн сумын дахивар авах төв”-ийн ажилтан Б.Ганчимэгт-95053015, 88998269 утсаар холбогдож хүлээлгэн өгч хэвших. Хогийн сав нь Энгийн хог хаягдал, Дахивар хог хаягдал гэсэн ангилалтай байна.

 Хэрэгжүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг үндэслэн хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хүртэл арга хэмжээ авдаг. Шарилжгүй Мөрөн аян   2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

2023-07-20 16:41:55