МӨРӨН, БҮРЭНТОГТОХ СУМЫН ГАЗАР НУТАГТ МАЛ, АМЬТНЫ СЭГ ЗЭМ УСТГАХ, АРИУТГАХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2024-04-02 23:48:57,   451

МӨРӨН, БҮРЭНТОГТОХ СУМЫН ГАЗАР НУТАГТ МАЛ, АМЬТНЫ СЭГ ЗЭМ УСТГАХ, АРИУТГАХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Мөрөн сумын Засаг дарга Х.Тайванбаяр болон Бүрэнтогтох сумын Засаг дарга Л.Аззаяа нарын хамтын ажиллагааны хүрээнд зүй бусаар хорогдсон мал амьтны сэг зэмийг цуглуулах, устгах, булшлах нэгдсэн арга хэмжээг 3  дугаар сарын 30-наас 31-ний өдрүүдэд зохион байгууллаа.  Энэхүү ажлын хүрээнд Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутаг дэвсгэр  Айргийн эмнэлэг, Цагаан бургас, Мухар чигж, Уран дөш, Өгөөмөр, Хорих, Сүүж , Шугуй гэсэн газруудаар мал, амьтны сэг зэм устгал, халдваргүйтгэлийн ажил хийгдлээ.

Сумын Засаг даргын 2024 оны А/57 дугаар захирамжаар өрнөсөн энэхүү ажилд Ноён хошуу мал эмнэлэг болон нутгийн малчин иргэд оролцож,  345 үхэр,  180 адуу,  230 хонь,  168 ямаа нийт 920 сэг зэмийг цэвэрлэлээ.

 

2024-04-02 23:48:57

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'xsl.so' (tried: /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so (/lib64/libxslt.so.1: undefined symbol: xmlGenericErrorContext, version LIBXML2_2.4.30), /opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so (/opt/cpanel/ea-php73/root/usr/lib64/php/modules/xsl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0