СУМЫН ЗАСАГ ДАРГА Х.ТАЙВАНБАЯР 2,3-Р БАГИЙН АЙЛ ӨРХҮҮДЭЭР ОРЖ, ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА.
2024-03-20 22:08:03,   314

СУМЫН ЗАСАГ ДАРГА Х.ТАЙВАНБАЯР 2,3-Р БАГИЙН АЙЛ ӨРХҮҮДЭЭР ОРЖ, ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА.

“Гэрээр айлчлагч” аргачлалын хүрээнд сумын Засаг дарга Х.Тайванбаяр “Сүх” 2-р багийн Засаг дарга М.Лянхуа, “Хужирт” 3-р багийн Засаг дарга Т.Янжиндулам болон тус багуудыг хариуцсан хэсгийн ахлагч, баг зохион байгуулагч нарын хамт түүврийн аргаар сонгогдсон өрхүүдээр орж, тэдний амьдралын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг сонсож, гарц шийдлийг хамтдаа олж, асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах хэрэгтэй байгааг онцоллоо. Тэрээр хэлэхдээ: “Гэрээр айлчлагч” хөтөлбөрийг Мөрөн сумынхаа сонгогдсон өрхүүдэд үр дүнтэй хэрэгжүүлж, хөтөлбөрийн төгсгөлд өрх гэр бүлийн хандлага өөрчлөгдөж, амьдралын чанарт ахиц үр дүн гарсан амжилтыг харахыг хүсэж байгааг дурьдаад өрхийн гишүүн бүртэй эргэх холбоотой хамтран ажиллахаа илэрхийллээ.

2024-03-20 22:08:03