МӨРӨН СУМЫН УС АШИГЛАГЧ ИРГЭД, АЖ АХУЙ НЭГЖҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
2024-03-15 15:27:52,   221

МӨРӨН СУМЫН УС АШИГЛАГЧ ИРГЭД, АЖ АХУЙ НЭГЖҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

✅️Дэлхий нийтээрээ жил бүрийн 3 сарын 22-нд “Усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Үүний гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах ач холбогдолтой юм. 2024 онд Усны өдрийг “Ус ба Энх тайван” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

✅️Өнөөдөр Дэлгэрмөрөн голын сав газарт хамрагдах Мөрөн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг махны үйлдвэр, хүнсний үйлдвэр, авто угаалга, нийтийн халуун усны газар болон бусад ус ашиглагч байгууллагуудад усны талаарх сургалтыг зохион байгуулж байна. Энэхүү сургалтыг Дэлгэрмөрөн шишхэд голын сав газрын захиргаа, Мөрөн сумын ЗДТГ, Хөвсгөл Ус суваг ХХК-тай хамтран зохион байгуулж байна. Оролцогчдод усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэм, ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, усны тухай хууль, Мөрөн сумын ус ашиглалт, тулгамдаж байгаа асуудал, цаашид анхаарах зүйлс, дээврийн усыг хуримтлуулах боломж, ундны усны эрүүл аюулгүй байдал гэсэн сэдвүүдээр мэдээлэл өглөө.

2024-03-15 15:27:52