2025 ОНЫ СУМЫН ОНХС-ИЙН ХӨРӨНГӨӨР САНХҮҮЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР, ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ САНАЛЫГ ЭРЭМБЭЛЭН НЭГТГЭХ, ТӨЛӨВЛӨХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА
2024-03-15 13:19:05,   260

2025 ОНЫ СУМЫН ОНХС-ИЙН ХӨРӨНГӨӨР САНХҮҮЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР, ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ САНАЛЫГ ЭРЭМБЭЛЭН НЭГТГЭХ, ТӨЛӨВЛӨХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

2025 оны сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээний саналыг нэгтгэн эрэмбэлж, төлөвлөх ажлын хэсэг сумын Засаг даргын А/48 захирамжаар байгуулагдсан. Ажлын хэсгийн ахлагчаар Сумын Засаг даргын орлогч Ч.Батсүх, гишүүдээр санхүүгийн албаны дарга П.Одончимэг, байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Мөнхтөр, мал аж ахуй, газар тариалан хариуцсан мэргэжилтэн Б.Давхарбаяр, “Хайр найдвар гэрэл” НҮТББ-ын тэргүүн Н.Отгонжаргал, Нисэх 1-р багийн иргэн Ч.Чулуунцэцэг, нарийн бичгийн даргаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалт худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Л.Оюун-Эрдэнэ нар томилогдсон.

Өнөөдөр хуралдсан ажлын хэсгийн хурлаар ОНХС аар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний саналын жагсаалтыг боловсруулан хэлэлцэж, ЗДТГ аас санал болгох хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг хэлэлцэж тогтлоо.

2024-03-15 13:19:05